Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 335

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 139/ШШ2020/00335

Дундговь аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын багт оршин суух  хаягтай, З зовогт Ж.Н/РД:/-ийн  нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ншүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   ..миний бие 1971 онд төрсөн. 2 хөдөлмөрийн дэвтэр байсан боловч Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн контор шатахад хамт шатчихсан. Иймд 1987 оны 7 сарын 1-нээс 1993 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК-нд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ннь ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 4 сарын 2-ны өдрийн 08/406 дугаартай Гурвансайхан сумын “Давших зам нэгдэл”, “Давших зам ХК”, “Давших зам ББХК”, “Давших зам хоршоо”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/

-Дундговь аймгийн  Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 1987 оны 7 сарын 16-ны өдрийн 33 дугаартай “МХЗЭ-ийн илгээлтийн эзэд МАА-д хувиарлагдагсад, цэргийн албанаас халагдаж ирэгсэдийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/

-Гэрч Х.Нэмэхбаярын “Ж.Ннь сургуулиа төгсөөд 1987 оноос эхлээд ээж, аавын хамт мал малласан. Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1987 оноос хойш нэгдэл тартал бага мал маллаж байсан. Одоо ч гэсэн мал маллаж байгаа. Ж.Ннь Гурвансайхан сумын Давших зам ХК-нд ажиллаж байсан. Мал маллаж байсан. Би Гурвансайхан сумын Давших зам нэгдэл болон Давших зам ХК-нд 8 дугаар анги төгсөөд нэгдэл тартал хонь маллаж байсан. Одоо ч гэсэн мал малладаг байсан. Ж.Нийг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар нь мэдэхгүй байна. Ж.Ннь малчинаас өөр ажил хийж байгаагүй. Тасралтгүй мал малласан....” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/

-Гэрч Ш.Болорчулууны “... Ж.Ннь 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч ээж, аавын хамт Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд өмч хувьчлал тартал бага мал маллаж байсан. Одоо ч гэсэн мал маллаж байгаа. Ж.Ннь Гурвансайхан сумын Давших зам ХК-нд ажиллаж байсан. Мал маллаж байсан. Би Гурвансайхан сумын Давших зам нэгдэл 1987-1988 оны 10 сар хүртэл гахай малласан. Тэгээд туслах үйлдвэрийн тэжээлийн цехэд тэжээлийн ажилтанаар ажиллаж байсан. Ж.Ннь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байгаагүй байх. Тэр үед суурийн ахлагч дээр шагнал урамшуулал нь гардаг байсан юм. Ж.Ннь малчинаас өөр ажил хийж байгаагүй. Тасралтгүй мал малласан. ..” гэх мэдүүлэг /хэргийн 33-р хуудас/

-Дундговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 сарын 17 өдрийн 6 дугаартай төсөл батлах тухай тогтоолын, Гурвансайхан сумын Давших зам ХК-н давуу эрх эдлэгчдийн судалгааны хуулбар  /хэргийн 37-40-р хуудас/зэрэг шууд баримтууд

-Х.Нэмэхбаярыг 1983 оны 07 сарын 01 өдрөөс 1994 оны 12 сарын 31 өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК, Давших зам ББХК-д малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 27 өдрийн 139/ШШ2019/00222 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 22-24-р хуудас/

-Ш.Болорчулууныг 1987 оны 09 сарын 01 өдрөөс нэгдлийн гахайчинаар томилсон, 1989 оны 10 сарын 01 өдөр гахайчинаас чөлөөлж, нэгдлийн тэжээлийн цехийн грушикээр томилсон, 1990 оны 08 сарын 01 өдрөөс нэгдлийн тэжээлийн цехийн ажилтнаас чөлөөлсөн тухай Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 1987 оны 10 сарын 03 өдрийн 45 дугаартай, 1989 оны 10 сарын 30 өдрийн 45 дугаартай, 1990 оны 09 сарын 15 өдрийн 23 дугаартай тушаалын хуулбарууд /хэргийн 34-36-р хуудас/ зэрэг дам баримтууд болно. 

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар З з овогт Ж.Н /РД:/-ийг 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

  

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б