Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 343

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 139/ШШ2020/00343

Дундговь аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын баг, гэх газарт оршин суух, регистрийн дугаартай, М овогт Т.Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн сумын баг, гэх газар оршин суух, регистрийн дугаартай, Г овогт Б.Б холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ц оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Т.Ашүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Бархастай 2016 онд танилцаж, 2017 оноос эхэлж хамт амьдран 2019 оны 2 сарын 21-нд гэрлэлтээ батлуулсан. Охин Б.У нь 2017 оны 11 сарын 16-нд төрсөн. Миний бие нөхөр, охины хамт Хулд суманд мал маллаж амьдарч байсан. ...  таарамжгүй харилцаанаас болж бид хоёр хамт амьдрах боломжгүй болоод би өөрийн өмчлөлийн мал, хөрөнгөө авч явж Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд тусдаа амьдрах болсон. Миний бие 2020 оны 1 сард тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэн хэлэлцээгүй. Иймд цаашид хариуцагч бид хоёр хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хариуцагч бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. гэв. 

            Хариуцагч Б.Бшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Ань хариуцагч Б.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Т.А, Б.Бт нар нь 2017 онд гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2019 оны 02 сарын 21-ний өдөр бүртгүүлсэн болох нь гэрлэгсдийн дундаас 2017 оны 11 сарын 16-ний өдөр охин Б.У төрсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тус шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

Талууд 2019 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид бие биенээ хайрлан хүндэтгэж хамт амьдрахгүй, хүсэлгүй болсон байх тул талуудын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул эцэг Б.Баас тэтгэлэг гаргуулан 2017 оны 11 сарын 16-ний өдөр охин Б.Уыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Талуудад шүүх хуралдааны товийг хуульд заасан арга хэлбэрээр, боломжит хугацаанд мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус шүүх хуралдаанд ирээгүй тул талуудын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Г овогт Бын Б /РД: тоот регистртэй/, М овогт Т.А / регистрийн дугаартай/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин Б.У / /-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн  хэмжээгээр сар бүр эцэг Б.Баас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 3.Талууд хүүхдийн асрамж, дундын өмчийн  маргаангүй болохыг дурьдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103305 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 103305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэрийн хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Уд даалгасугай. 

      6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.Б