| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00393/и |
| Дугаар | 359 |
| Огноо | 2020-05-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, тоотод оршин суух хаягтай, Б овогт Д А /РД:/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Миний бие 1968 онд төрсөн. Улсад 20 гаруй жил ажилласан. Ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1985 оны 3 сарын 2-ноос өдрөөс 1985 оны 9 сарын 24-нийг хүртэл Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Нийтийн халуун усанд үйлчлэгчээр, 1985 оны 10 сарын 1-нээс 1991 оны 2 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестын бойны газарт гэдэс арилгагчаар, 1991 оны 2 сарын 1-нээс 1993 оны 2 сарын 9-нийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд, 1993 оны 2 сарын 9-нөөс 1994 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Шинэ хөдөлмөр хоршоонд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 11 сарын 29-ний өдрийн 08/844 дугаартай Луус сумын “Хөдөлмөр нэгдэл”, “Шинэ хөдөлмөр хоршоо”-ны талаархи, 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 08/474 дугаартай “Худалдаа нийтийн хоолны трест”-ын талаархи, 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 08/475 дугаартай Дундговь аймгийн “Ахуй үйлчилгээний удирдах газар”, “Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газар, Ахуй үйлчилгээний хэлтэс”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 4, 13-14-р хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 4 сарын 22-ны өдрийн 293 дугаартай “ХНХ-ны трестийн 1984-1989 оны Д.Атай холбогдох тушаалыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүллээ” гэх тодорхойлолт /хэргийн 15-р хуудас/
-Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1984 оны 11 сарын 25 өдрийн 129 дугаартай “Ажилчин шинээр авч ажиллуулах тухай”, 1985 оны 02 сарын 25 өдрийн 32 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд шилжүүлэх тухай”, 1985 оны 10 сарын 24 өдрийн 187 дугаартай “Ажилд шинээр түр ажилчид авах тухай”, 1986 оны 02 сарын 26 өдрийн 34 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд шилжүүлэх тухай”, 1987 оны 08 сарын 14 өдрийн “Зарим ажилчдыг байгууллага дотроо ажлыг нь өөрчилөн ажиллуулах тухай” 1988 оны 02 сарын 10 өдрийн 15 дугаартай “Зарим хүмүүсийн ажлыг байгууллага дотроо өөрчилөх тухай”, 1989 оны 06 сарын 06 өдрийн 62 дугаартай “ Зарим хүмүүсийн өвчтэй, ээлжийн амралттай хүмүүс ийн оронд түр ажиллуулах тухай” тушаалуудын хуулбар /хэргийн 16-17-, 19-23-р хуудас/
-Дундговь аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1985 оны 03 сарын 06 өдрийн 52 дугаартай “Зарим хүмүүсийн ажилд түр авах тухай” тушаалын хуулбар /хэргийн 18-р хуудас/
-Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1991 оны 9 сарын 21-ний өдөр Думаагийн Амарзаяад олгосон 1991-1993 онуудад хамаарах “ажилласан хоног, цалин”-ийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 24-25-р хуудас/
-Худалдаа бэлтгэлийн трестийн захиргаанаас 1985 оны 10 сарын 5-ны өдөр Думаагийн Амарзаяад олгосон 1984 оны 07 сарын 05 өдрөөс 1991 оны 02 сарын 01 өдөр хүртэл Худалдаа нийтийн хоолны трест, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт конторын зарлага, халуун усны газрын үйлчлэгч, бойны гэдэс арилгагчаар томилсон, чөлөөлсөн тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 26-28-р хуудас/
-Гэрч Н.Сугирын “...Д.А нь 1985 оны 3 сарын 2-ноос 1985 оны 9 сарыг дуустал Дундговь аймгийн нийтийн халуун усанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Би Дундговь аймгийн нийтийн халуун усны ээлжийн ахлагчаар 1965 оноос эхлээд 20 гаран жил ажилласан. Д.А нь 6 сар ажилласан учраас шагнал, урамшуулал аваагүй. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй.... " гэх мэдүүлэг /хэргийн 37-р хуудас/
-Гэрч Д.Цолмонгийн “...Д.А нь Дундговь аймгийн худалдаа бэлтгэлийн тресэтийн бойны газар 1984 оны 7 сараас 1991 он хүртэл гэдэс арилгагчаар ажиллаж байсан. Би Дундговь аймгийн худалдаа бэлтгэлийн тресэтийн бойны газар 1978 оны 7 сараас 1994 он хүртэл гэдэс арилгагчаар ажиллаж байсан. Д.Аг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар нь мэдэхгүй байна. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 38-р хуудас/
-Гэрч Ж.Адъяасүрэнгийн “...Д.А нь 1985 оны 3 сарын 1985 оны 9 сарыг дуустал Дундговь аймгийн нийтийн халуун усанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Би Дундговь аймгийн нийтийн халуун усанд үйлчлэгчээр 1980 хэдэн оноос эхлээд 9 жил гаран ажилласан. Д.А нь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан байгаагүй байх. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 39-р хуудас/
-Гэрч Ц.Насанжаргалын “...Д.А нь Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1991-2009 он хүртэл бог мал, адуу маллаж байсан. Би Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1991 оноос нэгдэл тартал бог мал маллаж байсан. Д.А нь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байгаагүй байх. Амарзаяа нь Шинэ хөдөлмөр хоршоонд ажиллаж байсан. Оныг нь мартчихсан байна. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 40-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Д А /РД:/-г 1985 оны 3 сарын 2-ноос өдрөөс 1985 оны 9 сарын 24-нийг хүртэл Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт халуун усны үйлчлэгчээр, 1985 оны 10 сарын 1-нээс 1991 оны 2 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд гэдэс арилгагчаар, 1991 оны 2 сарын 1-нээс 1994 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэл, Шинэ хөдөлмөр хоршоонд тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б