Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/230

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн,

Улсын яллагч М.Оюунбат,

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  урьд ял шийтгэлгүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 11 сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******той үл ялих зүйлээс болж буюу хонь хөөлөө гэх шалтгаанаар маргалдаж улмаар *******гийн толгой болон бие рүү цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Тухайн өдөр 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хонь хараад байж байхад ******* манай хонийг өөрийн хүүхдийн хамт хөөгөөд байсан. Тэгэхээр нь “малын бэлчээр дээр буучхаад хонь хөөгөөд байгаа юм бэ” гэчхээд машинаас буугаад очтол баруун гарын тохой руу цохисон, яг юугаар цохисон сайн мэдэхгүй байна, эргээд машиндаа суугаад цонхоо хаах гэтэл ******* газраас чулуу аваад багалзуурдаж аваад толгойн зүүн хэсэг рүү чулуутай гараараа 3-4 удаа цохисон, гэхдээ чулуугаа ил гаргахгүй гараа хүндрүүлээд цохиод байсан. Тэгээд миний зүүн гарын гарын булчин хэсэг рүү 3-4 удаа цохиж, хэвлий болон бөөр лүү хэд хэдэн удаа цохисон, миний биеийн хэвлийн хэсгийн зүүн бөөр хавьд хөх толботой, мөн зүүн мөр хавьд хөхрөлттэй болсон, шүүх эмчид үзүүлсэн, мөн ******* намайг хэл амаар доромжлоод “эр эр тоохгүй, эрлэг тоохгүй янхан гичий, чамайг газар дээр чинь ална, буугаад ир чи” гээд орилоод байсан. Би машинаа асаагаад уур хүрсэндээ *******гийн хонийг хөөгөөд эргэж ирээд хүүхэд дээр нь очоод “за миний дүү том хүмүүсийн явдал хүүхдэд хамаагүй, эгч нь очоод цагдаа дуудаж аавыг чинь цагдаад өгнө” гэж хэлэхэд “эгчээ манайх одоо арваад хоноод явлаа” гэж хэлж байсан Тэгээд гэртээ ирэхэд хамраас цус гараад тогтохгүй байсан, миний унаж явсан машины зөв талын урд хаалга цөм өшиглөсөн байсан. *******гийн хүүхэд гэж нэртэй хүүхэд байсан, бид 3- аас өөр хүн байгаагүй. Миний баруун талын гарын тохой хэсэг мөн толгой өвдөөд, нугасаад хөшөөд зүүн талын бөөр өвдөөд, заримдаа даралт ихсээд байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... ******* Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 171.111 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-100/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би гэрийн ард айлд байсан, гэтэл манай ээж миний гэсэн утас руу “ хонь хөөчихлөө” гэж залгаад “аав чинь явган, хонины араас яваад гүйцэхгүй байх шиг байна” гэхээр нь би хойд айлаас гэртээ ирээд хартал аав хонио туугаад явган ирж байсан. Би аав дээр очтол “хүүрүүд чинь хонь хөөчлөө, мотоциклтой хүн эргүүлж өглөө” гэж хэлээд байж байтал айлын хонь манай гэрийн урдуур ороод иртэл аав “энэ хонийг жоохон хөөчих, манай хонийг хөөсөн юм чинь, адилхан хонийг хөө” гэж хэлхээр би хонийг нь жоохон хөөсөн, Тэгээд хонь жоохон яваад тогтсон, Тэгээд машинтай хүрээд ирсэн, тэгээд аав очсон, цонхоо буулгад “яагаад хонь хөөгөөд байна” гэсэн, тэгээд тэр 2 хэрүүл хийж байхад би хонь руугаа эргэж харчхаад эргээд хартал аав гараа бариад хэрүүл хийгээд байсан, удалгүй салаад явсан. машинтайгаа манай хонийг хөөгөөд байхаар нь би мотоциклтой гийн унаж явсан машины урдуур орсон. Харин миний хажуугаар гараад өөрийн хонины цаагуур тойрч над дээр ирээд “би чамтай юу ч ярихгүй, би одоо танай аавыг цагдаад өгнө” гэхээр нь “та нар өөрсдөө эхэлсэн юм биш үү” гэтэл яваад өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ...2022 оны 11 дүгээр сарын 03-нд сумын эмнэлэг дээр ******* өөрөө ирсзн, хүнд зодуулсан гэж ирсэн. Тухайн үед ил харагдах шарх сорви байхгүй байсан учир сумын эмнэлэг гэмтлийн зэрэг тодорхойлдоггүй учир нарийн мэргэжпийн эмчид хандах талаар зөвлөөд явуулсан, даралт нь харьцангуй тогтвортой байсан. Тухайн үед ******* “шилэн хүзүү хөшөөд, толгой өвдөнө, өмнө нь миний бөөр нуруу өвддөггүй байсан, одоо өвдөөд байна” гэж хэлсэн учир өөрийн бичсэн тодорхойлолт дээр тусгаж өгсөн. *******гийн биед үзлэг хийх үед байсан зовуурийг онош тодруулах, гэмтлийн гэмтлийн зэрэг тодорхойлуулахаар дараагийн байгууллагат шилжүүлсэн. *******гийн биед хөхрөл байгаагүй, нарийн сайн санахгүй байна, тухайн үедээ өөрийн тодорхойлолтод тусгаж өгсөн байгаа... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52/,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр /цагийг сайн санахгүй байна/ анх дуудлага хүлээж аваад Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багт Бэрхийн хоолой гэх газар олон нийтийн цагдаа болон Экологийн байцаагч ын хамт очоод ******* гэх хүнтэй уулзахад ил харагдах шарх, сорви байгаагүй, гэртээ ээж нь цуг байсан, ******* гэх хүн зодлоо гэж хэлж байсан, тэгээд цаашаа *******г аваад эргээд ******* гэх хүнийг аваад сумын төв орж ирсэн, цагдаагийн байрны гадаа ирээд ******* эмнэлэг явсан. ******* нь “миний толгой руу чулуугаар цохиод машины хаалга руу өшиглөөд намайг бас хөлөөрөө өшиглөөд гээд ******* нь “би чамайг цохиогүй” гээд хэрүүл хийгээд байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Тухайн өдөр манай хонь сангийн толгой өврөөд гарах гэсэн чинь Т.Дэмбэрэлгогоо өөрийн хүүхдийн хамт мотоциклтой хонь хөөгөөд байхаар нь “хонийг чинь хөөчлөө, хониндоо өөрөө яв” гээд *******г явуулсан, Тэгээд манай хүүхэд хонь руугаа явсан. Хонин дээрээ очоод манай хүүхэд машинаасаа буух шиг болсон, тэгээд удалгүй машиндаа гүйж ороод нэлээн байж байгаад манай машин цааш хөдлөөд явсан. Тэгээд өөрийн хонио эргүүлж гэрийн зүг тууж байгаад гэр лүүгээ ирсэн. Тэгэхэд гэрийн гадаа ирээд машинаас уйлаад бууж ирсэн "чи яагаад уйлсан юм” гэж асуухад “энэ ******* намайг зодлоо” гэсэн. Тэгээд гэр лүү орсон, араас нь яваад орох үед манай хүүхдийн хамраас цус гараад өөрөө босож очоод цусаа тогтоож байгаа байсан. Тэгээд ******* өөрөө Галуут сумын цагдаад дуудлага өгсөн, сумын цагдаа нар аажуухан ирээд манайд орж ирээд та хувцсаа өмсөж бай” гэж хэлээд ******* гэх айл руу явсан. *******, Цолмон хоёрыг сум руу авч явсан. Дараа нь манай аймгийн гэрт *******, эгч ийн хамт 2023 оны 01 дүгээр сарын 10-ны 16 цагийн үед манай гэр орж ирээд “тохиролцъё” гэж хэлсэн. Мөн ийн хүүхэд нар орж ирсэн, “хохирол гомдлыг чинь барагдуулъя” гэж хэлээд “би өгдөг авдаг газраас нь хохирлоо авна” гэж хэлэхэд манай өвгөн луу “бузрын өвгөн чамайг ална” гэж хэлээд салаавч өгөөд гараад явсан. Орой нь эргэж ирээд хашааны үүдний хүн ордог хаалгаар хүн шагайж хараад дуудсан, яваад Очтол ь, хүүхэд нь нар манай хүүхэд Цолмонг “гараад ир, машинд суу, мөнгө өгнө” гэж хэлсэн тэгэхэд нь манай зээ охин “эгчээ та цаашаа бай” гэж хэлээд хаалгаа хаасан байсан. Цолмонгийн багалзуур нь улайсан байсан, зүүн гарын булчин хэсэг нь улайсан, хэвлийн зүүн хэсэг бөөр хавьд улайсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67/,

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Т.*******, Цолмон гэх 2 хүнийг юу болсон талаар хооронд нь яриулсан. Цолмон нь “чи намайг боосон, ******* гэх хүн нь би чиний машины цонхон дээр гараа тавьсан, чиний наад гар чинь бөөстэй ч юм бил үү гэж хэлээд миний гарыг маажсан, тэгээд гараас цус гараад чи цус идэх гээд байгаа бол май гээд нүүр лүү нь ойртуулсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь та хоёр бүтэхгүй юм байна гэж хэлээд ээж ь, ******* нарын хамт очсон. Ямар учраас ийм асуудал болсон талаар асууж тодруулах гэж очсон. Хэн нь үнэн яриад байгаа талаар одоог хүртэл ойлгохгүй байгаа, үнэхээр ******* зодсон бол “эмчилгээ хийлгэсэн мөнгө төгрөг юу байна, тэрийг өгнө, мөн мөнгөний хэрэг гараад ийм асуудал гаргаад байгаа байх гэж бодоод мөнгө өгөх талаар хэлж үзсэн. Тэгээд бид нар гэрээс нь гараад явсан тэгэх үед миний утас руу Цолмон өөрөө залгаад “хүрээд ир” гэхээр нь эргэж очоод ээж ь, ******* нар машин дотор сууж үлдээд би ганцаараа буусан, тэгэхэд Цолмон “мөнгө төгрөг авахгүй, шийддэг газраар нь шидүүлнэ, яаж ийж байгаад ялд явуулна” гэхээр нь “за за” гэж хэлээд машиндаа суугаад явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71/,

Шинжээч эмч ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 17 цаг 18 минутад *******гийн биед үзлэг хийсэн. Тухайн хүний биеийн байдал дунд зэрэг, ухаан санаа саруул, асуултад хариулна, байрлал идэвхтэй байсан. Үзлэгийн үед нүдний алимны чичирхийлэлтэй, дагзны булчингийн хөшингийг 1, хуруу манна зүүн талд эерэг байсан, даралт нь 138/82 байсан, хэсэг газрын үзлэг хийхэд зүүн бугалгын урд дээд хэсэгт 1*08 см, хэвлийн зүүн дээд хажуу хэсэгт 1*05, 1*04 см бүдэг хөх өнгийн цус хуралттай байсан, мөн баруун чамархайн хуйх дагзны хуйхны зүүн дээд хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй, бага зэрэг хавантай байсан, өөр харагдах гэмтэлгүй байсан. Тархи доргилттой байх эсэхийг тогтоох маш амархан, үүнийг мэдрэлийн үзлэгээр тогтооно, мэдрэлийн үзлэгт дараах нүдний алимын чичирхийлэлтэй дагзны булчингийн хөшингийн 1, хуруу манна зүүн талд эерэг байсан, эдгээр шинжээр тархи доргилттой эсэх нь тодорхойлогдоно. Тархи доргилт нь бол толгой цохих үед гэмтлийн улмаас үүснэ, тусгай аппарат байхгүй, гэхдээ толгойн КТГ, МР?1-д хийх үед зарим тохиолдолд өөрчлөлт илэрдэггүй. Мөн илрэх тохиолдол бас байдаг, хамгийн гол найдвартай арга нь бол мэдрэлийн үзлэг байдаг. *******гийн толгойн КТГ-д хийгдсэн шинжилгээнд тархи доргилтын шинж илэрсэн, энэ нь 2 талын хажуугийн ховдлын урд эвэр бага зэрэг нарийссан гэж тусгагдсан байдаг. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байдаг... гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/,

Шүүгдэгч Т.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2022 оны 11 сарын 03-ны өдөр Галуут сумын 2 дугаар багийн нутаг Шар онь гэх газар гэртээ хонио хариулаад явж байсан чинь гийн төрсөн дүү манай хонийг мотоциклоор хөөж элдэхээр нь би хонио бөөгнүүлсэн, бас тухайн үед нэг танихгүй хүн манай хонийг бөөгнүүлж өгсөн, би тухайн хүнийг танихгүй. Тэгээд хонио туугаад явж байсан чинь ийн хонь манай хонины урдаас гараад ирэхээр нь би хүү ыг дуудаад “ийн хонийг хэдэн хэсэг болгоод хөөчхөөд ир” гэж хэлсэн чинь манай хүү ийн хонийг эргүүлчхээд хүрээд ирсэн. Тэгээд би хүүтэйгээ яриад зогсож байсан чинь манай хонийг машинаар сигнаалдаад хөөчхөөд над дээр хүрч ирээд намайг доромжлоод байхаар нь би д хандаж “эр, эр тоохгүй эрлэг, эрлэг тоохгүй хүүхэн минь” гэж хэлсэн чинь уурлаад миний гарыг самардахаар нь би гарынхаа цусыг гийн нүүрэнд нь арчих гэж дайрч байгаад гийн толгой руу нь 2 удаа цохисон, тэгээд би гийн машины хаалга руу нь нэг удаа өшиглөсөн чинь өөрийнхөө хонь руу явсан өөр зүйл болоогүй. Манай хүү болон бид нар байсан. Өөр хүн байгаагүй.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 131-132/,

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2022 оны 11 сарын 09-ний өдрийн 699 тоот шинжээчийн...*******гийн биед тархи доргилт, зүүн бугалга, хэвлийн цус хуралт, зүүн чамархайн хуйх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх тархи доргилт, гэмтэл нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бусад зүүн бугалга, хэвлийн цус хуралт, зүүн чамархайн хуйх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл гэмтэл нь бус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-22/,

Баянхонгор аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт  /хх-ийн 91, 102/,

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 14/174 дугаар албан бичиг /хх-ийн 94-95/,

Шүүгдэгч Т.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 77-87/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 11 сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******той үл ялих зүйлээс болж буюу хонь хөөлөө гэх шалтгаанаар маргалдаж улмаар *******гийн толгой болон бие рүү цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37/, иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 99-100/, гэрч *******, а, , , и нарын мэдүүлэг /хх-ийн 42-43, 50-52, 58-59, 66-67, 70-71/, шүүгдэгч Т.*******гийн мөрдөн байцаалтад хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 131-132/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2022 оны 11 сарын 09-ний өдрийн 699 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-22/, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 14/174 дугаар албан бичиг /хх-ийн 94-95/, шүүгдэгч Т.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас Т.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Т.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Энэ хэргийн улмаас хохирогч ******* нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч  Т.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Мөн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 171,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлж баримтыг шүүхэд гаргаж өгчээ.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгч Т.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.*******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА