Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 363

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын баг, гэх газар оршин суух хаягтай,  Г овогт Б.Г /РД/-ын  ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   .. миний бие 61 настай, .. 1979-1982 оны хооронд цэргийн алба хаасан. Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1982 оны 8 сарын 1-нээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд жолооч, деспетчерээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.  

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь  ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 1 сарын 29-ний өдрийн 86 дугаартай “... Хөгжил нэгдлийн 1984, 1990 онуудын Б.Год холбогдох тушаалын эх хуулбарыг гаргаж хүргүүллээ” гэх тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/

-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн даргын 1984 оны 07 сарын 31 өдрийн 59 дугаартай “Жолооч Гыг цалинжуулах тухай”, 1990 оны 02 сарын 15 өдрийн 07 дугаартай “ Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай”  тушаалын хуулбар /хэргийн 5-6-р хуудас/

-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 3 сарын 30-ны өдрийн 106 дугаартай “ ...Б.Гын 1989 оны 1-4, 6, 10, 12-р саруудын цалингийн баримтын хуурбарлан олгосон” тухай архивын лавлагаа /хэргийн 8-р хуудас/

-Б.Гын 1989 оны цалингийн баримтын хуулбар /хэргийн 9-11-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 04 сарын 1-ний өдрийн 08/404 дугаартай Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл”, “Хөгжил хувьцаат компани”, “Далайн хөгжил хоршоо”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 12-р хуудас/

-Гэрч Н.Ёндонжамцын “...Б.Г нь 1982 оны 8 сарын 1-нээс 1983 он хүртэл Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд деспичерээр ажиллаж байсан. 1983 оноос 1989 оныг дуустал тэжээл эмчилгээний цэгийн жолоочоор ажиллаж байсан. Би Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975-1995 он хүртэл жолоочоор ажиллаж байсан. Б.Гыг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар нь мэдэхгүй. Б.Г нь цэргийн алба хаасан. Оныг нь сайн мэдэхгүй байна. Цэвэлмаа гэдэг хүн Гын ээж нь байгаа юм. Баатар гэдэг хүн Ганболдын төрсөн ах нь байгаа юм. Төрсөн ахаараа овоглодог....” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/

-Гэрч Ц.Ичинноровын “... Б.Г нь 1979-1982 оны 7 сард цэрэгт явсан. 1982 оны 8 сараас эхлээд Хөгжил нэгдэлд деспичерээр ажиллаж байсан. Тэгээд 1989 оныг хүртэл эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочоор ажиллаж байсан. Би Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд үрчлийн зоо техникчээр 1980-1992 оныг дуустал ажиллаж байсан. Б.Г нь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал аваагүй байх. Цэвэлмаа гэдэг хүн Ганболдын ээж нь байгаа юм. Баатар гэдэг хүн Ганболдын төрсөн ах нь байгаа юм. Төрсөн ахаараа овоглодог....” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/

-Гэрч Д.Мөнхсүхийн “...Б.Г нь 1982 онд Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд деспичерээр нэг жил гаран хугацаанд ажиллаж байсан. Би Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1980-1988 он хүртэл жолоочоор ажиллаж байсан. Б.Г 1983-1989 оныг дуустал эмчилгээ тэжээлийн цехэд жолоочоор ажиллаж байсан. Б.Г нь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байгаагүй байх. Б.Г нь 1979-1982 он хүртэл цэргийн алба хаасан. Цэвэлмаа гэдэг хүнийг би сайн мэдэхгүй байна. Баатар гэдэг хүн Гын ах нь байгаа юм. Г ахаараа овоглодог юм....” гэх мэдүүлэг /хэргийн 24-р хуудас/  зэрэг баримтууд болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

      1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г овогт Б.Г /РД/-ыг 1982 оны 08 сарын 1-ээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд жолооч, деспетчерээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б