Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 369

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын баг, гудамжны тоотод оршин суух “Г т” ХЗХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн сумын баг, тоотод оршин суух Б.Гд холбогдох, 8835601.20 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ц, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, хариуцагч Б.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Г т” ХЗХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Г нь Г т ХЗХ-тэй 2018 оны 1 сарын 18-ны өдөр ЗГ/4068 тоот зээлийн гэрээ байгуулан 5000000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар Сайнцагаан сумын баг, дүгээр гудамж тоот хаягт байрлах 1200 мкв өмчлөх эрхийн газрыг барьцаалан зээл авсан. Зээлдэгчтэй байгуулсан ЗГ/4068 тоот зээлийн гэрээний үүргийг биелүүлж 2018 оны 1 сарын 19-ний өдөр 5000000 төгрөг олгосон байна. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлээ зээлийн гэрээний хувиарын дагуу төлөхгүй. Иймд хариуцагч Б.Гтай байгуулсан ЗГ/4068 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 8835601.20 төгрөгийг гаргуулж ХЗХ-г хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 Нэхэмжлэгч “Г т” ХЗХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Өндөр дүнтэй зээл учир хадгаламжийн хүүгээр тооцоолж нэхэмжлэлийн шаардлагаа 5300000 төгрөг болгож бууруулж байна...”  гэв.

Хариуцагч Б.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Надад төлөх чадвар байхгүй. Би үеэл дүү Цд авч өгсөн. Тэр хүнээс л гаргуулж ав. Би уг мөнгийг зээлж аваад нэг ч төгрөг авч хэрэглээгүй гэв.

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г т ХЗХ  хариуцагч Б.Гд холбогдуулан зээл, зээлийн хүү нийт 8835601,20 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал 5300000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа буурууллаа.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч Б.Г нь 2018 оны 01 сарын 18 өдөр Г т ХЗХ-с ЗГ/4068 дугаартай зээлийн гэрээний дагуу 5000000 төгрөгийг зээлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар болон, шүүх хуралдааны шатанд талуудын гаргасан тайлбараар нотлогдож байна.

2018 оны 01 сарын 19 өдөр хариуцагч Б.Гын Хаан банк дахь 5756003517 тоот дансанд 4950000 төгрөгийн орлого орсон болох нь уг мөнгийг хариуцагч Б.Г,  Б.Цын 659300416794 тоот дансанд 2018 оны 01 сарын 19 өдөр шилжүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна.

Хариуцагч нь  уг мөнгийг өөртөө авч хэрэглээгүй гэж тайлбарлаж байх боловч Г т ХЗХ-той зээлийн гэрээ байгуулж зээлийг хүлээн авсан,  уг зээлийг захиран зарцуулсан /бусдад шилжүүлэн/ болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч тал хариуцагчаар Б.Гыг тодорхойлсон нь  зөв гэж дүгнэлээ.

 Хариуцагч Б.Гын зээлийн үлдэгдэл 3754484,03 төгрөг /2019 оны 05 сарын 17 өдрөөс хойш/ байх бөгөөд зээлийн төлөлтийг хийлгүй шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 304 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

 Дээрхи төлөлт болон зээлийн хугацаа хэтрэлттэй хариуцагч тал маргаагүй болно.

Нэхэмжлэгч тал 304 хоногын хүүг 1545515,97 төгрөг болгон шүүх хуралдааны шатанд бууруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-дэх заалттай нийцэж байна.

Иймд зээл, зээлийн хүү  5300000 төгрөг  гаргуулах тухай Г т ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

Хариуцагч Б.Г нь холбогдох этгээдээс дээрхи төлбөр гаргуулахаар маргаан үүсгэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хариуцагч Б.Гаас 5300000 /таван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г т ХЗХ-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156320 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 99750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.Б