Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 385

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн сумын байрны тоотод оршин суух Д.Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн сумын баг, тоотод оршин суух Л.Хт холбогдох, 6000000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ц, нэхэмжлэгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Л.Х бид хоёр 2018 онд гэрлэлтээ цуцлуулсан. Би гэрлэлтээ батлуулахаас өмнө өөрийн цалингийн зээлээр SUBARU FORESTER суудлын жижиг тэргийг 6000000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдаж авсан. Уг машин миний нэр дээр байдаг. Авсанаас хойш ихэвчлэн Хатанбаатар унадаг байсан. Одоо уг машин Хатанбаатарын хашаанд байгаа. Бичиг баримт нь ч гэсэн байгаа. Хатанбаатар олон жил унаж хэрэглэсэн болохоор одоо унаж хэрэглэх боломжгүй болсон. Нэгэнт гэрлэлтээ цуцлуулсан болохоор би өөрийн хувиарт хөрөнгө болох 6475 ДУА улсын дугаартай суудлын авто машины үнэ 6000000 төгрөгийг хариуцагч Л.Хаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Зшүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ шүүхээр цуцлуулахдаа эд хөрөнгийн маргаангүй гэж хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн шаардаж буй машины үнэ 6000000 төгрөгийг төлөхгүй. Учир нь энэ машиныг авахад хариуцагч Л.Хын эх Ч.Ш нь тэтгэврийн зээл хийж мөнгийг 100 хувь гаргаж өгсөн. Машин авах үед Л.Х бичиг баримтаа сумандаа орхисон байсан тул Д.Ннэр дээр машины гэрчилгээг авсан байдаг. Л.Х нь хүү Х.Тдээ сар бүр тэтгэлэг төлдөг. Мөн хүүхэддээ хэрэгтэй гээд нэхэмжлэгчийн шаардаж буй Субару Порестэр маркийн автомашиныг өгөхөд татгалзах зүйлгүй болно гэв.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Л.Хаас автомашины үнэ 6000000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

ДУА 6475 улсын дугаартай, субару форестер маркын автомашин нэхэмжлэгч Д.Нэзэмшилд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. 

 Д.Нэзэмшлийн автомашин одоо хариуцагч Л.Хын эзэмшилд хадгалагдаж байгаа болох нь талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Н нь уг автомашиныг цаашид хэрэглэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байх боловч энэ талаархи нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Хариуцагч тал тухайн автомашиныг анх худалдан авахад хариуцагч Л.Хын эх Ч.Шинэбаяр   автомашины мөнгийг төлсөн гэж тайлбарлаж байх бөгөөд энэ тайлбартай нэхэмжлэгч тал маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь автомашины үнийг Ч.Шт буцаан төлсөн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. 

Талуудын хооронд ДУА 6475 улсын дугаартай автомашинтай холбоотой гэрээ хэлцэл хийгдээгүй байх бөгөөд нэхэмжлэгч тал  тухайн автомашиныг эдэлж хэрэглэх боломжгүй гэсэн үндэслэлээр автомашины үнэ 6000000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д зааснаар хариуцагч Л.Хаас ДУА 6475 улсын дугаартай автомашины үнэ 6000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Ннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 8000 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.Б