| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00347/и |
| Дугаар | 383 |
| Огноо | 2020-05-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 383
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би “Г т” ХЗХ-ний нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн сумын баг, гэх газарт оршин суух П.Б /РД:/-оос 2789965.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар болон хариуцагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2020 оны 5 сарын 18-ны өдөр талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Г т” ХЗХ нь П.Боос 2789965.74 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 2020 оны 5 сарын 18-ны өдөр хариуцагч П.Б932965.74 төгрөгийн төлөлт хийсэн тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг 1857000 төгрөг болгон бууруулж, хариуцагч П.Бнь ЗГ/12805 тоот зээлийн гэрээний үүрэгт 1857000 төгрөгийг 2020 оны 6 сарын 18-ны дотор нэхэмжлэгч Г т ХЗХ-ны Хаан банк дахь 5466054675 тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрч, талууд эвлэрэн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн эвлэрлийн гэрээг тус шүүхэд ирүүлсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Г т” ХЗХ, хариуцагч П.Бнарын 2020 оны 5 сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /зохигчдын эвлэрэл/-ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59590 төгрөгөөс төсвийн орлогоос 22331 төгрөгийг, хариуцагчаас 22331 төгрөгийг тус тус гаргуулан Г т ХЗХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Г.Б