Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 377

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би нэхэмжлэгч Д.Б, Б.Анарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С нэхэмжлэлтэй үрчлэлтийг хүчингүйд  тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.С, нарийн бичгийн дарга Б.Жнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Д.Б, Б.А нь 2011 оны 11 сарын 7-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, Б.Ань 2011 оны 12 сарын 2-ны өдөр охин Д төрүүлсэн. Тухайн үед эхнэр, нөхөр хоёулаа оюутан байсан ба охин Д төрснөөр сургуулиасаа чөлөө авсан. Ингээд 2014 онд хүү Б.Ирмүүн нь төрсөн тул хоёулаа сургуульдаа үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон. Харин 2015 онд сургуульдаа үргэлжлүүлэн сурах боломж гарсан тул охин Д 2014 оны 11 сарын 25-ны өдөр Д.Бын төрсөн эцэг эх болох Т.Д, Д.Онарт үрчлүүлж, тэдний асрамжид байлгаж байсан. Гэтэл охиныг үрчилж авсан эцэг болох Т.Д нь чихрийн шижин өвчний улмаас 2020 оны 2 сарын 18-ны өдөр нас барсан. Түүнчлэн үрчилж авсан эх нь мөн л чихрийн шижин гэх оноштойн улмаас бага насны хүүхдийг асран хамгаалах боломжгүй болоод байна. Үүнээс гадна Ариунбилэг, Бадрах нь охин Д өөрсдийн асран хамгаалалтад шилжүүлэн авч, хамт амьдрах хүсэлтэй байгаа. Иймд өөрийн төрсөн охин болох Д.Д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулан, төрсөн эцэг эхийн асрамжид шилжүүлж өгнө үү....” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Онь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна. Үрчлэлтийг цуцлуулахад татгалзах зүйлгүй. Миний хувьд биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад шүүх хуралдаанд очиж боломжгүй болсон тул миний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Б, Б.Анарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Снь Д Т.Д, Д.Онарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, төрсөн эцэг, эх болох А, Б нарын асрамжинд үлдээх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2011 оны 12 сарын 02 өдөр төрсөн  охин Д.Д 2014 оны 11 сарын 25 өдөр Т.Д, Д.Онарт үрчлүүлсэн болох нь,  Д.Дий үрчлэн авсан эцэг болох Т.Д нь 2020 оны 02 сарын 17 өдөр өвчнөөр нас барсан болох хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна.

Д.Дий үрчлэн авсан эх болох Д.Онь чихрийн шижин өвчний улмаас эмнэлгийн хяналтанд байдаг болох нь нотлогдож байна.

Үрчлэн авсан эх Д.Оцаашид охин Д.Д асран халамжлах боломжгүй болсон тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулах,  Д.Б, Б.Анар охин Д.Д өөрсдийн асрамжинд авах хүсэлтэй байгаа тухайгаа төлөөлөгчөөрөө дамжуулан тус шүүхэд тайлбар ирүүлсэн байх тул охин Д.Д Т.Д, Д.Онарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, төрсөн эцэг эх болох Д.Б, Б.Анарын асрамжинд шилжүүлэх нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, 145.7-д зааснаар Б овогт Дын Д //-ийг Т.Д //, Д.О // нарт 2014 оны 11 сарын 25-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, Б.Д эцэг Д.Б //, эх Б.А// нарын асрамжид шилжүүлсүгэй. 

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, гуравдагч этгээд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б