Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 123/ШШ2019/0015

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би Төв аймгийн А сумын З Дгаргасан Д Х ХХК-ийн Төв аймгийн А сумын З Д 2018 оны 04 сарын 23-ны өдрийн А/131, 2018 оны 05 сарын 16-ны өдрийн А/153 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, хууль бус дуудлага худалдаа явуулж Зуунмод буян ХХК-д олгосон газрын зөвшөөрөл, захирамжийг хүчингүй болгуулахыг А сумын З Д даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д Х ХХК-ийн захирал Б.Гантулга, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн, хариуцагч Төв аймгийн А сумын Засаг дарга Б.Батжаргал нар 2019 оны 05 сарын 27-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан гэрээндээ:

Д ХХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68,4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэхэмжлэгчийн үүрэг:

1.1 Нэхэмжлэгч Д Х ХХК-ийн 10 га эзэмшлийн газрын хэмжээ, байршлыг өөрчлөн хариуцагч Төв аймгийн А сумын Засаг дарга нь газар эзэмшүүлэх захирамж гаргах, түүний дагуу сумын газрын даамал буюу З Д итгэмжлэгдсэн төлөөлөгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, газрын кадастрын зураглалыг мэдээллийн санд бүртгүүлж баталгаажуулах, газар эзэмшүүлэх гэрээ хийхээр тохиролцсон нь гуравдагч этгээдийн хууль эрх хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзана.

Хариуцагчийн үүрэг:

2.1 Хариуцагч Төв аймгийн А сумын Засаг дарга нь газар эзэмшүүлэх захирамж гаргах, түүний дагуу сумын газрын даамал буюу З Д итгэмжлэгдсэн төлөөлөгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, газрын кадастрын зураглалыг мэдээллийн санд бүртгүүлж баталгаажуулах, газар эзэмшүүлэх гэрээ хийх.

2.2 Гуравдагч этгээдийг нэхэмжлэгч талын эрх ашгийг зөрчих аливаа хандлагын үг болон үйлдлээрээ гаргуулахгүй байхад анхаарч Бүрэнгийн энгэрт давхар газар эзэмших Зуунмод буян ХХК-ийн ижил чиглэлийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад газар олголт хийхгүй дангаар эзэмших боломжийг хангах, хяналт тавьж ажиллах.

3 Бусад

3.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй... гэснийг ханган нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдэд харилцан тохиролцож зүй зохистой шийдсэн энэхүү эвлэрлийн гэрээг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж шүүхээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлыг хянан шийдвэрлэнэ.

3.2 Энэхүү эвлэрлийн гэрээ нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчинтэй болно.

3.3 Гэрээг 3 хувь үйлдэж гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д ХХХК-ийн Төв аймгийн А сумын З Д 2018 оны 04 сарын 23-ны өдрийн А/131, 2018 оны 05 сарын 16-ны өдрийн А/153 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, хууль бус дуудлага худалдаа явуулж Зуунмод буян ХХК-д олгосон газрын зөвшөөрөл, захирамжийг хүчингүй болгуулахыг А сумын З Ддаалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийн оролцогч Д ХХХК-ийн захирал Б.Гантулга, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн, хариуцагч Төв аймгийн А сумын Засаг дарга Б.Батжаргал нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулсан байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно мөн хуулийн 68.2-д Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байна. Гуравдагч этгээд, хариуцагч нарын эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн А сумын З Д холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч оролцогч Д Х ХХК-ийн захирал Б.Гантулга, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн, хариуцагч Төв аймгийн А сумын Засаг дарга Б.Батжаргал нар нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН