| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00337/и |
| Дугаар | 382 |
| Огноо | 2020-05-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 382
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгож тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би Дундговь аймгийн сумын баг, тоотод оршин суух Т.М нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн сумын баг, тоотод оршин суух О.Н /РД:/-ээс 1700000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие О.Нд 1000000 төгрөгийг 2018 оны 12 сарын 21-нээс 2019 оны 6 сарын 21-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлүүлж, эхний гурван сарын хүүгээ урьдчилан төлсөн гэж үзэж 700000 төгрөгийг өгсөн. Нгийн хүсэлтээр гэрээг дахин сунгасан. Үүнээс хойш хүү 280000 төгрөг, мөн 20000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш огт мөнгө төлөхгүй байгаа тул хариуцагч Нгээс нийт 1700000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч О.Ншүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах тул миний бие хол хөдөө байдаг учраас шүүх хуралдаанд ирэх боломжгүй байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Т.Мшүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагчийн хариу тайлбартай танилцлаа. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Мнь хариуцагч О.Нд холбогдуулан 1700000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч О.Ннь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч О.Нгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42150 төгрөгөөс төсвийн орлогоос 21075 төгрөгийг, хариуцагчаас 21075 төгрөгийг тус тус гаргуулан Т.Мөнхтулгад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь энэхүү асуудлаар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б