| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0300/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/461 |
| Огноо | 2021-08-30 |
| Зүйл хэсэг | 270.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн тэмдэглэл хөтөлж,
улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэвдагва,
шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт /ҮД:0380/, Д.Наранцэцэг /ҮД:0160/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд зарим хэсэг нь хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;
Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жинчин овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2102000000067 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын О6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12 дугаар хороолол ******* байрны 2 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Жинчин овогт *******ийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.******* нь Н.*******ийн нэхэмжлэлтэй Б.******* болон ******* ******* ХХК хариуцагчтай “Дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байх үед Н.*******тэй үгсэн тохиролцож, Г.*******т давуу байдал бий болгох зорилгоор хэргийг хянаж байсан шүүгч Б *******ын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Н.*******ээс өгсөн 35.000.000 төгрөгийн хахуулийг 2016 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шүүхийн байрны гадна талд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Б.*******т өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Болсон үйл явдлыг яллах дүгнэлтэд 2016 оны 01 дүгээр сард гэж дурдаж байгаа боловч 2015 оны 12 сард “******* намайг 35.000.000 төгрөгийг дамжуулаад өгөөч” гэж гуйсны дагуу тухайн мөнгийг дамжуулж өгсөн. ******* надад өгсөн мөнгөө буцаагаад авсан. Яллах дүгнэлтэд дурдаж байгаа шиг би *******ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдүүлье гэсэн зүйл байхгүй. Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлсэнтэй адил *******ийн өгсөн 35.000.000 төгрөгийн асуудал шийдэгдсэн. *******ийн нэхэмжлэлтэй хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. 35.000.000 төгрөгийг *******ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдүүлэхийн тулд өгсөн гэж байгаа нь тухайн үеийн үйл явдал одоогийн үйл явдалтай нийцэхгүй байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд *******гийн өөрийн өгсөн мэдүүлэг нь нотлох баримт болж байна гэж байна. 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл 6 жилийн хугацаанд ******* над руу хүмүүс явуулж дарамтлуулсан, дагасан хүмүүс байна. Өнөөдрийг хүртэл 6 жилийн хугацаанд шүүгдэгч болоод зогсож байна. Би 2015 онд ч тэр 2019 онд ч тэр мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үед болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлж байсан. Үнэн зөвөөр мэдүүлэг өгснийхөө төлөө яллагдагчаар татагдсанд харамсалтай байна. Шүүгдэгч хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж хуульчилсан байдаг атал миний мэдүүлгээр намайг яллаж байгаа нь үндэслэлгүй. Миний буруу тодорхой хэмжээгээр байгаа гэв.
Шүүгдэгч М.******* 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Шүүгдэгч нарын мэдүүлгийг сонслоо. Би 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр би хууль сануулсан баримт дээр гарын үсгээ зурж гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэтэл мөрдөгч миний гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэж Б.*******, Н.******* бид нарыг яллагдагчаар татсан байна. Тухайн үеийн болсон нөхцөл байдал, үйл баримтын талаарх бүхий л нотлох баримтууд 15 дугаар хавтаст хэрэгт дэлгэрэнгүй авагдсан байгаа. Н.******* нь Д.өд 3 итгэмжлэл өгч, уг итгэмжлэлийн ард аас, шүүгчээс, , М.******* нараас мөнгө нэхэмжилж аваарай гэсэн утгатай байсан. Би АТГ-ийн мөрдөгчид мэдүүлэг гаргахдаа болсон явдлын он, цаг хугацааг сайн санахгүй байсан тул “2015 оны сүүлээр, эсхүл 2016 оны эхээр” гэж хэлж байсан. Мөн миний гэрчээр өгсөн мэдүүлэгт дурдагдсан мөнгөний хэмжээ, нэр бүхий хүмүүсийг бүгдийг нь яллагдагчаар татаж дээрх мөнгөний хэмжээг яллах дүгнэлтэд тусгасан байна. Тиймээс би одоо яаж, ямар аргаар мэдүүлэг гаргахаа мэдэхгүй байна.
Би 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр, эсхүл 12 дугаар сарын эхээр буруу зүйл хийсэн нь үнэн. Н.******* надаар дамжуулж Б.******* шүүгчид мөнгө дамжуулсан үйл баримт болно. Тухайн үед би Н.*******ийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаагүй, мөн түүнтэй 100.000.000 төгрөгийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж байгаагүй. Гэтэл Н.******* надаар дамжуулж Б.******* шүүгчид мөнгө өгүүлсний дараа Д.өөр дамжуулж тухайн мөнгийг надаас буцааж нэхэж байсан. Д. нь Н.*******ээс авсан итгэмжлэлийн дагуу миний ажлын байрны ойролцоо буюу Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гадна талбайд жижиг рекламын самбар дээр 3 хоногийн хугацаанд “энэ байранд хүний мөнгийг залилсан өмгөөлөгч ажилладаг, Н.*******ийн мөнгийг өгөөч” гэсэн зарыг тавьж тухайн шүүхэд байсан 200-300 хүний дунд миний нэр төрийг гутаан доромжилсон. Улмаар А4 хэмжээтэй цаасан дээр дээрх утгатай ижил зүйлийг бичиж ажлын газрын гадна нааж байсан. Д. нь өмнө 3 удаагийн ял шийтгэлтэй, өөрийгөө өмгөөлөгч гэж бусдад итгүүлж залилангийн гэмт хэрэг үйлддэг, хуульч, эрх зүйч биш хүн байсан. Д. нь надад “чамайг алчихна шүү, Н.*******ийн мөнгийг одоо өг” гэж гар утсаар дарамталж миний араас 5 том биетэй залуу явуулж байсан. Тэдгээр залуучууд нь машинаар миний араас дагаж мөрдөж, мушгисан. Тэгээд манай гэрт орж миний хүүхдүүд болон намайг айлгасан. Тэгэхээр нь би тэдгээр хүмүүст “би Д.өд мөнгө өгөхгүй, хэрэв Н.******* бид хоёрын хооронд өр авлагын тооцоо байх аваас би түүнтэй биечлэн уулзаж байгаад асуудлаа шийднэ” гэж хэлэхэд Д. над руу залгаж “би чиний ясыг цайтал явна, орой ТВ 8 сувгийг үзээрэй” гэж хэлсэн. Орой ТВ 8 сувгийг үзэхэд Д. танихгүй эмэгтэйгээр шүүхийн гадаа ярилцлага хийлгэж “Энэ шүүхийн хажууд ажилладаг өмгөөлөгч Н.*******т орон сууцны зээл гаргаж өгнө гэж хэлээд залилсан байна” гэсэн утгатай зүйлийг ярьсан. Тухайн өдрийн турш зурагт, хэвлэл мэдээллээр миний талаар сөрөг мэдээлэл гарч байсан. Дараа нь би ТВ 8 болон тухайн мэдээлэл гаргасан эмэгтэйг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэж, гомдол гаргаж байсан. Харин ТВ 8 сувгийг мэдээллийнхээ үнэн бодит байдлыг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд хандаж байсан. Дараагаар нь Д. Н.*******ийн итгэмжлэлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраар шалгуулж байсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч намайг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулж шалгасан. Тэгээд , Н.******* бид 3 тооцоо нийлж байсан. Тухайн тооцоо нийлсэн актыг би АТГ мөрдөгчид гаргаж өгөөд хавтаст хэрэгт хавсруулсан болно. Д. нь над руу удаа дараа залгаж “чамайг ууланд аваачиж алаад, газар булчихад хэн чамайг мэдэх юм” гэж хэлж дарамталдаг байсан. Тэгэхээр нь би Б.*******т Д.ийн үйлдлийн талаар бүгдийг хэлж байсан. Харин Б.******* “надад наад асуудал чинь ямар хамаатай юм бэ, асуудлаа өөрөө шийд, битгий хүний нэр гаргаад бай” гэж загнасан. Н.******* бид нарын тооцоо нийлсэн актын мөнгөн дүн зөрүүтэй авагдсан байх магадлалтай. Учир нь Д. намайг өмнө “Н.*******ийн мөнгийг төл” гэж дарамталдаг байхад би арга ядаж Цэцэгээ гэх таньдаг хүнээсээ 20.000.000 төгрөгийг 3% хүүтэй зээлж байсан. Ийнхүү би түүний хохирлыг тодорхой хэмжээнд төлж барагдуулсан. Харин Цэцэгээ гэх хүнээс зээлсэн мөнгийг би 5 хувааж төлсөн. Би түүнд мөнгийг 5 хувааж өгөх үедээ Б.******* руу залгаж байсан. Б.*******ын мэдүүлснээр бид хоёрын хооронд 5.000.000 төгрөгийн зээлийн харилцаа үүсэж байгаагүй. Үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, надад ч тухайн 5.000.000 төгрөгийг өгсөн гэх баримт байхгүй. Тиймээс 15 дугаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нягталж үзээд шийдвэрээ гаргаж, улмаар надад холбогдох зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйл бус мөн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:
Гэрч Р.Аззаяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 33-34-р хуудас/,
Гэрч Д.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 38-39-р хуудас/,
Гэрч Ө.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 26-27-р хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-р хавтас 79-80-р хуудас/,
Н.*******ийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт, М.*******гээс хууль зүйн туслалцаа авсан хөлсийг Н.*******т буцаан өгсөн тооцоо /хх-ийн 1-р хавтас 81-82-р хуудас/,
Н.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай мөрдөгчийн тогтоол, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-р хавтас 188-189-р хуудас/,
Өмгөөлөгчийн гомдлууд /хх-ийн 1-р хавтас 199-203-р хуудас/,
М.*******гийн гаргасан тайлбар /хх-ийн 1-р хавтас 177-178-р хуудас/,
Шүүгдэгч М.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 98, 224-226-р хуудас/,
Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж /хх-ийн 1-р хавтас 112-р хуудас/,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 1-р хавтас 109-р хуудас/,
2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 319 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 3-р хавтас 84-129-р хуудас/,
Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 3-р хавтас 225-232-р хуудас/,
Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоол /хх-ийн 4-р хавтас 1-35-р хуудас/,
Эрүүгийн 2102000000067 дугаартай хавтаст хэрэгт:
-Шүүгдэгч Н.*******ийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 31-32-р хуудас/,
-Гэрч Д.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 1-р хавтас 38-42-р хуудас/
-Шүүгдэгч М.*******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 98-99-р хуудас/
-Худалдаа хөгжийн банкнаас гаргаж өгсөн Ө.аас 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөгийг М.******* рүү шилжүүлсэн баримт /хх-ийн 1-р хавтас 59-60-р хуудас/
-Хаан банкнаас гаргаж өгсөн М.*******гийн ............. дугаартай дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 63-65-р хуудас/
-Д.өд холбогдох эрүүгийн хэргийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 53-57-р хуудас/,
-Шүүгдэгч М.*******гийн дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 63-67-р хуудас/,
-Н.*******т холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-р хавтас 70-71-р хуудас/,
-Шүүгдэгч М.*******гийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 76-77-р хуудас/,
-М.*******гээс Н.*******т Хууль зүйн туслалцаа авсны хөлсийг буцаан өгсөн тооцоо /хх-ийн 1-р хавтас 82-р хуудас/,
-Н.******* нэхэмжлэлтэй Б.*******, “******* *******” ХХК-д холбогдох иргэний хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 102-103-р хуудас/,
-Н.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******, “******* *******” ХХК-д холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 1-р хавтас 105-р хуудас/,
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 37876 дугаартай шүүгчийн захирамж: Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Н.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******, “******* *******” ХХК-д холбогдох /хх-ийн 1-р хавтас 109-111-р хуудас/,
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 39864 дугаартай шүүгчийн захирамж: Иргэний хэрэг үүсгэх тухай, Н.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******, “******* *******” ХХК-д холбогдох /хх-ийн 1-р хавтас 112-р хуудас/,
-Өмгөөлөгч Ш.гаас гаргасан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт” /хх-ийн 1-р хавтас 113-р хуудас/,
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2016/00624 дугаартай шүүгчийн захирамж: Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай, Н.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******, “******* *******” ХХК-д холбогдох /хх-ийн 1-р хавтас 121-122-р хуудас/,
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 193 дугаартай шүүхийн тогтоол: Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцсэн тухай, Н.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******, “******* *******” ХХК-д холбогдох /хх-ийн 1-р хавтас 128-129-р хуудас/,
-Шүүгдэгч М.*******гийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан тайлбар /хх-ийн 1-р хавтас 177-178-р хуудас/,
-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /М.*******, Н.******* нарын хооронд байгуулсан/ /хх-ийн 1-р хавтас 180-р хуудас/,
-Н.*******ийн М.*******, Ш. нараас өмгөөллийн хөлсөнд өгсөн мөнгөө нэхэмжилж цагдаагийн байгууллагад гаргасан гомдолтой хэрэг бүртгэлтийн 2017365020840 дугаартай хэргийг хаах тухай тогтоол /хх-ийн 1-р хавтас 189-р хуудас/-Надмидын *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн Хүсэлт шийдвэрлэж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 1-р хавтас 121-р хуудас/,
-******* ******* ХХК-н захирал Ц.гийн “Шүүгчийн захирамжид гаргасан гомдол” /хх-ийн 1-р хавтас 123-р хуудас/,
-******* ******* ХХК-н захирал Ц.гийн Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцсэн тухай шүүхийн тогтоол /хх-ийн 1-р хавтас 128-р хуудас/,
-Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаартай захирамж: Иргэний хэргийн харьяалал тогтоох тухай, Н.*******ийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК, Б.*******т холбогдох иргэний хэргийн харьяаллыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр хэргийн харьяалал тогтоосон /хх-ийн 1-р хавтас 166-р хуудас/,
-Эрүүгийн 201725020840 хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 171-р хуудас/,
-Н.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.өөс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол /хх-ийн 1-р хавтас 173-р хуудас/
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 319 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 3 дугаар хавтас 84-129-р хуудас/,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 974 дүгээр магадлал /хх-ийн 3 дугаар хавтас 171-222-р хуудас/,
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 582 дугаар тогтоол /хх-ийн 4 дүгээр хавтас 1-35-р хуудас,
Шүүгдэгч М.*******гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 192-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 191-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Хэргийн талаар шүүхийн дүгнэлт
Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жинчин овогт *******ийн *******д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1-д зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв. Үндэслэл нь:
Шүүгдэгч М.******* нь Н.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.******* болон ******* ******* ХХК-д холбогдох “Дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байх үед Н.*******тэй үгсэн тохиролцож, Г.*******т давуу байдал бий болгох зорилгоор хэргийг хянаж байсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Б.*******т албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Н.*******ээс өгсөн 35.000.000 төгрөгийн хахуулийг 2016 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шүүхийн байрны гадна талд дамжуулж хээл хахууль өгч авахад зуучилсан болох нь:
Худалдаа хөгжийн банкны лавлагаа: Ө.аас 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг М.******* рүү шилжүүлсэн баримт /хх-ийн 1-р хавтас 59-60-р хуудас/
Хаан банкны дансны хуулга: М.*******гийн ............ дугаартай дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 63-67-р хуудас/
Гэрч Д.ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Н.******* надад авлага нэхэмжлэх итгэмжлэл олгосон. Би уг итгэмжлэлийг хүлээн аваад нэр бүхий 2 хүнтэй уулзаж төлбөр, авлага нэхэмжилсэн. Тухайн нэхэмжилсэн мөнгийг авч чадвал 20 хувийг нь намайг ав гэдэг байсан. ...Би Н.******* захирлаас өгсөн үүргийн дагуу нэр бүхий хүмүүстэй уулзаж мөнгө нэхсэн. ...27,0 тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэй Б.******* гэх хариуцагчтай хэрэг байна. 2014 онд анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүгч ******* нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн, өнөөдрийг хүртэл шүүх дээр байна. Увс Завхан сумын уугуул улсын начин ******* гэж хүний охин М.******* нь Б.*******ийн өмгөөлөгчөөр явж байсан. Энэ хүүхэн 2015 онд Н.*******ийн ажлын өрөөнд ирээд таны нэхэмжлэлтэй хэрэг дээр танд тусална. ******* шүүгч бид хоёр их сургуулийн нэг ангид суралцдаг байсан найзууд. Шүүгч ******* өнөө маргаашгүй Б.******* гэж хүний бүх үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргаж өгнө. Би тантай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахгүй. Яагаад гэхээр таны нөхөр Б.******* гэж хүнийг өмгөөлж байсан учир болдоггүй юм. Тэгэхээр та миний найз Ю. гэж өмгөөлөгчтэй гэрээ байгуулна. Өмгөөллийн хөлс 20,0 сая төгрөг, шүүгч ******* нэхсэн гээд 93,0 сая төгрөг М.******* бэлнээр ажил дээрээс авсан, 20,0 сая төгрөг авах үедээ баримт дээр гарыг үсэг зурсан бусад мөнгийг авах үедээ гарын үсэг зураагүй бэлнээр авсан байсан. Би М.******* дээр очиж уулзаад тооцоо нийлээд 93,0 сая төгрөг дээр гарын үсэг зуруулсан. Энэ баримтаа Н.*******т хүргэж өгсөн. М.******* 93,0 сая төгрөгөө өгөхгүй удаад байхаар нь СБД-ийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж залилан мэхлэх гэмт хэргээр хэрэг нээлгэсэн. 2017 оны 03 сард санагдаж байна ******* СБД-ийн иргэний хэргийн шүүхийн хажууд байх өрөөндөө намайг дуудсан. Танай Н.******* захирал чинь хүн биш, энэ хүн чамайг ашиглаж байна. Наад хүн чинь их муухай хүн байна лээ. Чи буруу хүнээ өмгөөлж байна, би 93,0 сая төгрөгөөс 50,0 сая төгрөгийг *******т өгсөн. ******* хэлсэн ярьсандаа хүрээд хөрөнгө хамгаалах захирамж гаргасан, одоо хүртэл өмч хөрөнгийг үрэгдэхээс хамгаалаад байж байна. Энэ хөрөнгө хамгаалах захирамж гараагүй бол Б.******* бүх хөрөнгийг зарчих байсан. ******* нэг ч төгрөг олж авч чадахгүй алдах байсан гэдгийг хэлж ойлгуул, ******* шүүгч 4 нялх хүүхэдтэй, амьдрал нь хүнд хүн, удахгүй цалингийн зээл аваад өгье гэсэн. Чи хүлээж бай гэсэн. 4-5 өдрийн дараа ******* утсаар ярьж намайг дуудсан. Өрөөнд нь очиход ХААН банк байсан байхаа орлогын ордер үзүүлсэн. ******* 50,0 сая төгрөгөө өгсөн, би *******т шилжүүлсэн. Одоо дахин битгий ирээрэй гэсэн. Баримтын зургийг авах гэсэн чинь өө би чамд тэгж алуулахгүй шүү гэж хэлсэн. Н.*******т утсаар энэ талаар хэлэхэд мөнгө нь ороод ирсэн байна, Б.*******ын дансны дугаарыг мэдээд орхи гэсэн. Би *******гийн өрөөнд ороод би хараа муутай баримтыг дахин харах хэрэг байна гэхэд надад харуулахаас татгалзсан. Эрүүгийн хэрэг нь шалгагдаад дуусахад ******* 93,0 сая төгрөгөөр аваад хэрэг хаагдсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 1-р хавтас 38-42-р хуудас/,
Гэрч Р.Аззаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Урнаа өөрөө хахууль өгсөн хэрэгт шалгагдсан. ******* найз Энхтөрдөө хэлээд зохиомол хэрэгт хийсэн гэж ярьдаг байсан. ******* Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр байгаа хэргийг сайн мэдэж байсан бөгөөд *******т тусалж байхаар болсон. ******* 4 сая төгрөг надаар *******д өгүүлсэн. Он сар өдрийг нь үнэхээр санахгүй байна. 4 сая төгрөгөө *******д Сүхбаатар дүүргийн шүүхийн хажууд байсан Номадс нэртэй хоолны газарт өгсөн. Ажил олж өгсөнд баярлалаа гээд надад 1 сая төгрөг өгсөн. Хэрэг маргаан нь шийдэгдэхгүй 2 жил болсон. Энэ үед Н.******* уулзаад таны танилцуулсан *******д 90,0 сая төгрөг өгөөд алдлаа гэж хэлсэн. Яагаад гэхэд танд хэлж болохгүй гэсэн юм аа. Манай хэргийг шийдэх шүүгч *******тай цаад ******* чинь их сургуульд хамт нэг ангид сууж байсан юм билээ. ******* нэхлээ гээд 50,0 сая төгрөг, танай ангийн өмгөөлөл хийнэ гээд 40,0 сая төгрөг нийт 90,0 сая төгрөг авсан боловч хэрэг шийдэж өгсөнгүй гэж хэлсэн. Чи үнэн ярьж байгаа юм уу, чамд баримт байна уу гэхэд д 90,0 сая төгрөг өгсөн баримт гаргаж үзүүлсэн. Нэг удаа 50,0 сая төгрөг, дараа нь 8,0 сая, 9,0 сая гэж гарын үсэг зураад мөнгө авсан байсан. ******* их айхтар санаа муутай хүүхэд байна даа. Дандаа нь гарын үсэг зурж дээ гэж бодсон. Энэ үед та 90,0 сая төгрөгийг аваад өгөх юм бол 10 хувийг нь танд өгье гэж хэлсэн. Би *******тэй уулзаад “чи яаж байгаа хүүхэд бэ, Урнаагийн 90,0 сая төгрөгийг буцааж өг” гэж шаардсан. ******* “удахгүй хэрэг нь шийдэгдэнэ шүү дээ. Та тайван байж бай” гэж хэсэг хугацаанд намайг аргалсан. Дараа нь *******ын эхнэр цалингийн зээл авах гээд байна. Та хүлээж байгаач гэсэн зүйл хэлсэн. ******* чинь Авлигатай тэмцэх дуудагдах байх даа гэхэд өгнө л биз гээд тоохгүй байсан. Үнэхээр том байсан. Хүнээс 50,0 сая төгрөг авсан хүн айна биз ээ. Айж байгаа шинж харагдаагүй. Энэ үедээ Л.Бямбаа гуайг Н.*******тэй танилцуулсан. Л.Бямбаа ******* нар өмгөөллийн 50,0 сая билүү, 70,0 сая төгрөгийн гэрээ байгуулсан байсан. Хэрэг нь шүүгч Мөнхзул дээр байсан. Мөнхзул шүүгч чинь миний туслах байсан учир нөлөөлөл орох гэж оролдох байх шүү. ******* гэж шүүгчид 50,0 сая төгрөг өгсөн байна лээ гэдгийг хэлж орхисон. Сая Л.Бямбаа нас барсан. Дараахан нь Мөнхзултай таарсан чинь Заяа эгчээ та надад үнэтэй зөвлөгөө өгсөн байна лээ. Н.******* Баянзүрх дүүргийн шүүх дээр хэргээ шийдүүлэх гээд хаягаа худлаа бичсэн байна лээ. Нэхэмжлэл дээр бичсэн хаяг нь Н.*******, хариуцагч нар амьдрах хаяг биш настай хүмүүсийн хаяг байна лээ. Худал хаяг бичиж байгаад иргэний хэрэг үүсгэсэн, бас *******т шүүгч ******* үйлчилсэн байж болох баримтууд байна лээ гэж хэлсэн. Чамд “Л.Бямбаа нөлөөлсөн үү” гэхэд үгүй ээ, надад нөлөөлөөд яах вэ дээ, тээ нөлөөлөө биз гэсэн зүйл хэлсэн. Мөнхзулын ярианаас талийгаач Л.Бямбаа нар дотно ойр байсан юм болов уу гэж ойлголт авсан. ******* 90,0 сая төгрөгөө *******гээс бүрэн авсан гэж бусдаас сонссон. Намайг 10 хувь нэхэх байх гэж бодоод надтай ярихгүй байгаа юм. *******г цагдаад залилан хийсэн гэж өргөдлөөр өгөөд хэрэг үүсгүүлсэн. Дараа нь Цагаан даавуун дээр луйварчин өмгөөлөгч гэсэн бичиг бичээд ажлын байрных нь гадаа залилан мэхлэх хэрэгт шийтгэгдэж байсан гэх залууг хөлсөөр зогсоолгож байсан. Ингээд бодохоор олон жилийн өмнөх явдал. ******* *******т өгсөн мөнгөө аваад өгнө шүү дээ гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 33-34-р хуудас/
Шүүгдэгч М.*******гийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ....Би Н.*******ийн надад өгсөн мөнгийг Б.******* шүүгчид мөнгө дамжуулж өгсөн. Тухайн үед би Н.*******ийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаагүй, мөн түүнтэй 100.000.000 төгрөгийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж байгаагүй. Гэтэл Н.******* надаар дамжуулж Б.******* шүүгчид мөнгө өгүүлсний дараа Д.өөр дамжуулан тухайн мөнгийг надаас буцааж нэхсэн. Д. нь Н.*******ээс авсан итгэмжлэлийн дагуу миний ажлын байрны ойролцоо “энэ байранд хүний мөнгө залилсан өмгөөлөгч ажилладаг, Н.*******ийн мөнгийг өгөөч” гэсэн зар бүхий салбар тавьж миний нэр төрийг гутаан доромжилсон. Мөн А4-ийн цаасан дээр дээрх утгатай ижил зүйлийг бичиж ажлын байрны гадна нааж байсан. Д. нь “чамайг алчихна шүү, *******ийн мөнгийг одоо өг” гэж гар утсаар дарамталж, миний араас хүн явуулж дагаж мөрдсөн, мөн манай гэрт ирж миний хүүхдүүд болон намайг айлгасан. ТВ 8 телевизэд миний талаар сөрөг мэдээлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулж шалгуулсан. Тэгээд , ******* бид 3 тооцоо нийлж байсан. Тухайн тооцоо нийлсэн актыг би АТГ мөрдөгчид гаргаж өгөөд хавтаст хэрэгт хавсруулсан болно. Би Б.*******т Д.ийн үйлдлийн талаар бүгдийг хэлж байсан. Б.******* “надад наад асуудал чинь ямар хамаатай юм бэ, асуудлаа өөрөө шийд, битгий хүний нэр гаргаад бай” гэж загнасан. Б.*******ын мэдүүлснээр бид хоёрын хооронд 5.000.000 төгрөгийн зээлийн харилцаа үүсэж байгаагүй. Үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Тиймээс 15 дугаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нягталж үзээд надад холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 27-28-р хуудас/,
Н.******* нэхэмжлэлтэй Б.*******, “******* *******” ХХК-д холбогдох иргэний хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 102-р хуудас/,
Н.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******, “******* *******” ХХК-д холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 1-р хавтас 105-р хуудас/,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 37876 дугаартай шүүгчийн захирамж: Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Н.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******, “******* *******” ХХК-д холбогдох /хх-ийн 1-р хавтас 109-111-р хуудас/,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 39864 дугаартай шүүгчийн захирамж: Иргэний хэрэг үүсгэх тухай, Н.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******, “******* *******” ХХК-д холбогдох /хх-ийн 1-р хавтас 112-р хуудас/,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2016/00624 дугаартай шүүгчийн захирамж: Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай, Н.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******, “******* *******” ХХК-д холбогдох /хх-ийн 1-р хавтас 121-122-р хуудас/,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2016/20253 дугаартай шүүгчийн захирамж: Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай /хх-ийн 1-р хавтас 131-133-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхэд нотлох буюу үгүйсгэх замаар эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагддаг. Ийнхүү хуульд заасан журмын дагуу явагддаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн Н.*******ийн хууль бус зорилгыг шүүгдэгч М.******* нь дэмжиж хахуулийн мөнгийг Б.*******т дамжуулан өгсөн байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Н.*******, Б.******* нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсныг тогтоолд дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч М.*******г хээл хахууль өгөгч тал буюу Н.*******ээс шилжүүлэн өгсөн 35.000.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Б.*******т дамжуулан өгч хээл хахууль өгч авахад зуучлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.******* нь Н.*******ээс шилжүүлэн өгсөн 35.000.000 төгрөгийг Б.*******т дамжуулан өгсөн ба Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.*******ээс 35.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тул шүүгдэгч М.*******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: шүүгдэгч М.******* нь *******ийн хүсэл сонирхлын үүднээс хээл хахууль өгч авахад хамжигчаар оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.5 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батзоригт, Д.Наранцэцэг нар нь: Прокуророос М.*******д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн атлаа 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.5 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхийг ноцтойгоор зөрчиж байна. М.******* нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1-д заасан хээл, хахууль зуучлах гэмт хэрэг үйлдсэн боловч 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон. Иймд М.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээ нь: “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох /12.240.000-60.000.000 төгрөгөөр/, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.
2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээ нь “нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /2.700.000-14.000.000 төгрөг/ торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус хуульчилсан.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Иймд улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч М.*******д холбогдох хэргийг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн хууль хэрэглэж ялласныг “шүүгдэгч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхийг зөрчсөн гэж үзэхгүй юм.
2002 оны Эрүүгийн хуулиар “хээл хахууль зуучлах” гэмт хэргийг бие даасан гэмт хэрэгт тооцож байсан ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хээл хахууль өгч авахад зуучилсан үйлдлийг уг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлаас хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан зохих зүйл, хэсгийг журамлан хээл хахууль авах, эсхүл хээл хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон гэж зүйлчлэхээр хуульчлагдсан байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “М.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтаар: шүүгдэгч М.*******г хээл хахууль өгөгч тал буюу Н.*******ээс шилжүүлэн өгсөн 35.000.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Б.*******т дамжуулан өгч хээл хахууль өгч авахад зуучласан тогтоогдсон тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Ш үүгдэгч М.*******д холбогдох хэргийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр зохицуулжээ. Шүүгдэгч М.******* нь 2016 оны 01 дүгээр сард гэмт хэрэг үйлдэхээр завдсан ба 06 сарын хугацаа өнгөрсөн учир шүүгдэгч М.*******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Прокурорын газраас М.*******д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Жинчин овогт *******ийн *******г хээл хахууль өгч авахад зуучлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч М.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР