Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн  сумын баг, гэх газар оршин суух хаягтай, Х овогт Д.Г /РД:/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жнар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Гшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   .. миний бие 1963 онд төрсөн, .. Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1979 оны 6 сарын 20-ноос 1981 оны 6 сарын 25-ныг хүртэл, 1984 оны 10 сарын 29-нөөс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Гны нэхэмжлэлийн шаардлагаас 1979 оны 6 сарын 20-ноос 1981 оны 6 сарын 25-ныг хүртэлх хугацааных нь ажилласан жил тогтоолгохоос татгалзаж, үлдэх 1984 оны 10 сарын 29-нөөс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг нь тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Гнь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 2 сарын 5-ны өдрийн 09 дугаартай “ Д.гны 1984 оны 10, 12 сар, 1985 оны 1, 4, 12 сар, 1986 оны 5-7 сар, 1987 оны 3, 12 сар, 1988 оны 10, 12 сар, 1989 оны 2, 10 саруудын цалингийн тооцооны материалыг тус сумын Засаг даргын тамгын газрын архивт хадгалагдаж буй баримтаас хуулбарлан хүргүүлэв” гэх тодорхойлолт, Д.Гны цалингийн баримтын хуулбарууд  /хэргийн 5, 8-14-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 02 сарын 10-ны өдрийн 08/254 дугаартай Дэрэн сумын “Найрамдал нэгдэл”, “Найрамдал ББХК”, “Наран хөгцтий ХХК”, “Наран хөгцтий хоршоо”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 7-р хуудас/

-Гэрч А.Таяагийн “...Г нь сургуульд орон гаран сууж байгаад сургуулиас гараад Дэрэн сумын найрамдал нэгдлийн Бумбат бригадад эхийн хамт 1982-1990 он хүртэл мал маллаж байсан. Тэгээд Говь-Угтаал сум руу шилжсэн. Тус суманд очоод мөн мал маллаж байсан. Голдуу бага мал малладаг байсан. Гыг шагнал урамшуулал авч байсан талаар мэдэхгүй байна. Малчнаас өөр ажил хийж байгаагүй тасралтгүй мал малласан. Би тухайн үед Дэрэн суманд намын үүрийн орлогч, иргэдийн хурлын дарга, Засаг даргын орлогчоор 1976-2000 он хүртэл ажилласан. Ярьсан зүйл үнэн. Өөр нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 21-22-р хуудас/

-Гэрч Ц.Цэрэнжигмэдийн “...Гнь 1978 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарсан. 1981-1984 онд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажилласан. Шагнал урамшуулал авч байсан байх. Малчнаас өөр ажил хийж байгаагүй. Одоо ч гэсэн мал маллаж байгаа.  Би тухайн үед Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Бумбат бригадад 1984 оноос нэгдэл тартал гүүний саалчинаар, бага мал маллаж байсан. Ярьсан зүйл үнэн. Өөр нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 23-24-р хуудас/ зэрэг  баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

     1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Д.Г/РД:/-ийг 1984 оны 10 сарын 29-өөс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б