| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00398/и |
| Дугаар | 379 |
| Огноо | 2020-05-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн сумын баг, тоотод оршин суух хаягтай, О г овогт Ч.Т /РД:/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. миний бие 1965 онд төрсөн, ..Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1985 оны 1 сарын 1-нээс 1989 оны 9 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Тнь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 08/440 дугаартай Сайнцагаан сумын “Мандах нэгдэл”, “Мандах ББХК”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/
-Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс Ч.Тт олгосон 1985-1986, 1988-1989 онуудад хамаарах “ажилласан хоног, тооцсон хөлс”-ний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 6-р хуудас/
-Гэрч Б.Баатарын “...Ч.Тнь 1985 оноос эхлээд Сайнцагаан сумын Мандах нэгдлийн 1-р бригадад хувьчлал тартал мал малласан. Ч.Тнь бага мал маллаж байсан. Манайх Төмөрчөдөртэй нэг усанд ойрхон байдаг байсан юм. Би Сайнцагаан сумын Мандах нэгдлийн 1-р бригадад 1978 оноос хувьчлал тартал адуу, бага мал маллаж байсан. Ч.Тийг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар мэдэхгүй байна... 1985 оноос эхэлж мал маллаж байсныг нь л би сайн мэднэ. Ч.Тнь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 14-р хуудас/
-Гэрч Б.Энхтогоогийн “...Ч.Тнь 1985 оноос эхлээд Сайнцагаан сумын Мандах нэгдлийн 1-р бригадад 1990 онд хувьчлал тартал мал малласан. Ч.Тнь бага мал маллаж байсан. Би Сайнцагаан сумын Мандах нэгдлийн 1-р бригадад 1970 оноос хувьчлал тартал хонь, ямаа мал маллаж байсан. Ч.Тийг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан мэдэхгүй байна. Манайх Төмөрчөдөрийнхтэй саахалт байдаг байсан юм. Тэгэхэд мал малладаг айл байсан. Ч.Тнь 1985-1989 он хүртэл өөр газар ажиллаж байгаагүй. Малчин нь л байсан. ... . Ч.Тнь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О говогт Ч.Т /РД: /-ийг 1985 оны 1 сарын 1-нээс 1989 оны 9 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б