| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0493/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/ 192 |
| Огноо | 2021-02-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/ 192
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Н.Улсболд,
шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908011810347 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: **********
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч ***********нь Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 1-3 тоотод байрлах Вьетнам авто засварын газраас 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 09 цагийн үед тус газрын ажилтан ***********Самсунг Эс-6 Эдж загварын гар утсыг хулгайлан авч 246.000 төгрөгийн, тухайн газарт засвар хийлгэж байсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын өмчлөлийн ***********улсын дугаартай Тоёота Ланд-200 загварын автомашины түлхүүрийг хулгайлан авч 320.000 төгрөгийн, хохирогч ***********ийн өмчлөлийн ***********улсын дугаартай Тоёота Приүс-20 загварын автомашины түлхүүрийг хулгайлан авч 20.000 төгрөгийн, хохирогч ***********ы өмчлөлийн ***********улсын дугаартай Тоёота Приүс-20 загварын автомашины түлхүүрийг хулгайлан авч 20.000 төгрөгийн, хохирогч ***********ын өмчлөлийн ***********Лексүс-470 загварын автомашины түлхүүрийг хулгайлан авч 125.000 төгрөгийн, нийт 731.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гаргасан үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна. Ялыг минь хөнгөлж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1908011810347 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ***********: “2019 оны 02 дугаар сарын 18-ны өглөө өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн ********** тоотод байрлах Вьетнам засвар дээр ажлаа хийж байхад 09:30 цагийн үед гараашийн галч *********** орж ирээд паар шалгаад над дээр ирж юм ярьж байснаа гараад явсан. Удалгүй ажилчид орж ирээд машин тэрэг нааш, цааш болгох гэхэд машины түлхүүр байдаг газар ирэхэд ямар ч түлхүүр байхгүй, миний гар утас байхгүй байсан. Камер шүүж үзэхэд *********** аваад явж байсан. Би алдагдсан гар утас болон машинуудын түлхүүрүүдийг буцаан авсан, гомдол, санал байхгүй. Тоёота Ланд-200 загварын автомашины түлхүүр 1 ширхэг, Лексүс-470 загварын автомашины түлхүүр 1 ширхэг, Тоёота Приүс-20 загварын автомашины түлхүүр 2 ширхгийг алдсан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-15-18/,
Хохирогч ***********ы: “Автомашины түлхүүр алдсан талаар мэдээгүй, юу ч сонсоогүй. Түлхүүр бүрэн бүтэн, автомашинаа унаж байгаа. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-20/,
Хохирогч ***********ын “Алдагдсан түлхүүрээ буцаан авсан. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-22/,
Хохирогч ***********: “Автомашины түлхүүр алдсан талаар мэдээгүй. Алдсан түлхүүрээ бүрэн хүлээн авсан. Гомдол, саналгүй” гэх мэдүүлэг /хх-25/,
Хохирогч ***********ийн: “Автомашины түлхүүр хулгайд алдсан талаар мэдээгүй. Миний машины түлхүүр одоо байгаа, гомдол, саналгүй” гэх мэдүүлэг /хх-27/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.03.04-ний өдрийн СХЗ-19-137 дугаар тайланд: “Тоёота Ланд 200 маркийн автомашины түлхүүр 1 ширхэг 320.000 төгрөг, Тоёота Приүс-20 маркийн автомашины түлхүүр 2 ширхэг 40.000 төгрөг, Лексүс-470 маркийн автомашины түлхүүр 1 ширхэг 125.000 төгрөг, Самсунг Эс-6 Эдж загварын гар утас 246.000 төгрөг, нийт 731.000 төгрөг” гэжээ /хх-45/,
Шүүгдэгч Д.***********гийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 28-нд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын ард байрлах нийтийн байр болон вьетнам засварын гараашийг галлаж дулааны асуудлыг хариуцаж байсан. Би 2019 оны 02 дугаар сарын 17-нд нийтийн байрны эзэн *********** гэх эгчээс цалин 150.000 төгрөг авсан. Би *********** гэх хуурай дүүгээ 00 цагийн үед дуудсан. Бид хоёр миний ажиллаж байсан газраас урагшаа зам гарч паб руу орсон. Тэндээ өглөөний 04 цаг хүртэл сууж архи ууж байгаад гараад миний ажиллаж байсан газар очиж хоносон. Өглөө 08 цагийн үед босоод жаахан архи байсныг би уугаад галлагааны газар орж галаа түлчхээд ***********ийг явуулсан. Би ***********ид “чи өчигдөрийнхөө пабд байж байгаарай араас чинь очъё” гээд буцаад гарааш руу орсон. *********** ахтай юм ярьж байгаад паар шалгаж байгаа хүн болоод гараашид байгаа машинуудын түлхүүр болон түлхүүрүүдийн хажууд байсан утсыг аваад шууд гарсан. Ломбардад *********** ахын утсыг 90.000 төгрөгөөр барьцаалсан...” гэх мэдүүлэг /хх-105-106/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-10/, гэрч ***********мэдүүлэг /хх-30-31/, гэрч ***********мэдүүлэг /хх-32-33/, гэрч С.***********ийн мэдүүлэг /хх-36-37, 38/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/ зэрэг бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********нь Сонгинохайрхан дүүргийн ******** тоотод байрлах Вьетнам авто засварын газарт галчаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед хохирогч ***********“Самсунг Эс-6 Эдж” загварын гар утсыг хулгайлан авч 246.000 төгрөгийн, тухайн засварын газраар үйлчлүүлж байсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын өмчлөлийн ***********улсын дугаартай “Тоёота Ланд-200” маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг хулгайлж 320.000 төгрөгийн, хохирогч ***********ийн өмчлөлийн ***********улсын дугаартай “Тоёота Приүс-20” маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг хулгайлж 20.000 төгрөгийн, хохирогч ***********ы өмчлөлийн ***********улсын дугаартай “Тоёота Приүс-20” маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг хулгайлж 20.000 төгрөгийн, хохирогч ***********ын өмчлөлийн ***********“Лексүс-470” маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг хулгайлж 125.000 төгрөг буюу нийт 731.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ***********“...галч *********** орж ирээд паар шалгаад над дээр ирж юм ярьж байснаа гарсан. Машины түлхүүр байдаг газар ирэхэд ямар ч түлхүүр байхгүй, миний гар утас байхгүй байсан. Камер шүүж үзэхэд *********** аваад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-15-18/, хохирогч нарын “Алдагдсан түлхүүрээ буцаан авсан байгаа. Гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-20, 22, 25, 27/, “Дамно” ХХК-ийн СХЗ-19-137 дугаар “...Тоёота Ланд 200 загварын автомашины түлхүүр 1 ширхэг 320.000 төгрөг, Тоёота Приүс-20 загварын автомашины түлхүүр 2 ширхэг 40.000 төгрөг, Лексүс-470 загварын автомашины түлхүүр 1 ширхэг 125.000 төгрөг, Самсунг Эс-6 Эдж загварын гар утас 246.000 төгрөг, нийт 731.000 төгрөг” гэх тайлан /хх-45/, гэрч ***********“...2019 оны 02 дугаар сарын 18-нд засварт ажилладаг хүний гар утас, 3, 4 машины түлхүүр аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-30-31/, шүүгдэгч Д.***********гийн яллагдагчаар өгсөн “...*********** ахтай юм ярьж байгаад паар шалгаж байгаа хүн болоод гараашид байгаа машинуудын түлхүүр, утсыг аваад шууд гарсан...” гэх мэдүүлэг /хх-105-106/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.***********гийн ажиллаж байсан газрынхаа ажилтны гар утсыг, мөн тус газраар үйлчлүүлж байсан иргэдийн тээврийн хэрэгслийн түлхүүрүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 731.000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Р.***********хүүд 246.000 төгрөгийн, хохирогч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /Д.Золбоо/-т 320.000 төгрөгийн, хохирогч ***********т 20.000 төгрөгийн, хохирогч ***********д 20.000 төгрөгийн, хохирогч ***********т 125.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогчдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Эд зүйлээ эргүүлэн авсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгүүд /хх-15-18, 20, 22, 25, 27/-ийг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэж дүгнэн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********нь бусдын эд зүйлийг хулгайлсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Үйлдсэн хэргээ ухамсарлаагүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгч “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй, надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /бусдын өмчлөлийн эд хөрөнгийг шунахай зорилгоор, нууцаар, хууль бусаар авч хохирогчдын өмчлөх эрхэд халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /таван хохирогчид нийт 731.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч нар “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй буюу шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийж оргон зайлсан/-ыг болон шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.
Шүүгдэгч Д.***********гийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 240 цагийг эдлэх ялаас хасч, эдлэх ялыг 480 цагаар тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ****** овогт *********ийн *******г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг баримтлан, **********д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.Аад сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР