Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2018/0805

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: К ХХК /РД:***********

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: М ХХК /***********/

Гуравдагч этгээд: И ХХК /**********/

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай тушаалын 1 дүгээр хавсралтын К ХХК, 2 дугаар хавсралтын М ХХК, Интер нутришн иммпорт ХХК-д тус тус холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох

Гуравдагч этгээд М ХХК-ийн бие даасан шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 7 сарын 18-ны өдрийн А/241 дүгээр Газар ашиглах эрхийг сэргээх, эрхийг дуусгавар болгох тухай тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай КХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсан ба Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А-138 дугаар Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Арцатын амны хязгаарлалтын бүсэд 15.0 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын дээрх шийдвэрийн дагуу манай компанид 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2013/05 дугаар гэрчилгээ олгогдож, мөн өдрөө Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай 2013/05 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ-г 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, 5 жилийн хугацаатайгаар байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш бидний зүгээс тухайн газрын хил заагийг тогтоож, өөрийн хөрөнгөөр хашаалж, харуул хамгаалалтын ажилтан цалинжуулж, газраа эзэмшилдээ байлгаж, гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд, зохих ёсоор гүйцэтгэж, газрыг зориулалтаар нь ашиглаж өдий хүрсэн.

Улмаар тухайн газарт Аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төлөвлөж, холбогдох тооцоо судалгааг хийж, хөрөнгө оруулагч олж, Сайхан ордос ХХК-аас хөрөнгө оруулалт авахаар тохиролцож, тус компанитай 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Барилга байгууламжийн хамтран ажиллах гэрээ байгуулж, өөрсдийн зардлаар шаардлагатай зураг төслийг боловсруулан холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнуудаас зөвшөөрлөө авч, Тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаяр нараар батлуулж, 2015 онд барилгын ажлаа эхлүүлэх гэж байтал манай компанийн эзэмшил газрын дундуур /дайрч өнгөрөх/ Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 263, 118 дугаар тогтоолуудаар зураг төсөл нь батлагдсан Барилга, хот байгуулалтын яамны Дэд бүтэц төслийн захиалгаар Яармаг суурьшлын бүсийн шинэ төвийн усан хангамжийн ажил 2015 оны 06 дугаар сараас хийгдэх болж уг ажлыг хийж гүйцэтгэсний дараа бид ажлаа эхлүүлэх, дахин зураг төслөө шинээр боловсруулж, батлуулах зайлшгүй шаардлага үүссэн.

Тухайн ажил нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийгдэж, Улсын комисс 2015 оны 11 дүгээр сард хүлээж авсан ба төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, улсын төсвийн санхүүжилтээр энэхүү ажил хийгдэж байсан учир бид асуудалд хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж уг ажил бүрэн дууссаны дараагаар дахин зураг төслөө өөрчилж, шинээр боловсруулж, холбогдох зөвшөөрлөө авахаар хүсэлтээ харьяалах байгууллага, албан тушаалтнуудад өгөөд байсан боловч биднээс үл хамаарах шалтгаан, тодруулбал 2016 оны УИХ, орон нутгийн сонгууль, эрх бүхий албан тушаалтнуудын ээлжийн амралт, албан тушаалтнууд чөлөөлөгдөх, томилогдох зэрэг шалтгаанаар шийдвэр гаргах ажиллагаа удаашралтай явагдаж, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Архитектур төлөвлөгөөний даалгавар-аа батлуулж, төлөвлөсөн барилгын ажлаа 2018 оны хавраас буюу дулааны улирал эхлэхээр эхлүүлэхээр тооцож байсан болно.

Өнгөрсөн хугацаанд манай компанийн зүгээс дээр өгүүлсэнчлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж газрын төлбөрт 2017 оныг дуустал хугацаанд 709,500,000.00 /долоон зуун есөн сая таван зуун мянган/ төгрөг төлж, ихээхэн хэмжээний зардал гаргасан.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг ...үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй... гэх үндэслэлээр бидэнд мэдэгдэж, холбогдох байгууллагуудын санал авахгүйгээр цуцалж, мөн өдрөө М ХХК, И ХХК-уудад олгосон байна.

Сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалаар манай компанийн газар эзэмших эрх цуцлагдсан нь бидэнд мэдэгдээгүй байснаас гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан хаагчид, Хан-Уул дүүргийн газрын алба ч мэдэгдээгүй байсан. Энэ нь биднээр газрын албанынхан 2017 оны 10, 11, 12 дугаар сарын төлбөрийг төлүүлсэн, мөн зураг төслөө Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал, Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Б.Батцолмон нараар гарын үсэг зуруулж, баталгаажуулахаар яаманд холбогдох материалаа бүрдүүлэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөхөд хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шинэчилсэн бүртэлд хамруул гэсэн цохолт хийсэн байдлаас тодорхой харагддаг болно. Улмаар сайдын дээрх шийдвэрийг бид Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн 13 тоот албан бичгийг хүлээж авснаар мэдээд байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Тус шүүхэд К ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай" тушаалын 1 дүгээр хавсралтын К 
ХХК, 2 дугаар хавсралтын М" ХХК, Интер нутришн иммпорт " ХХК-д тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан билээ. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 07 сарын 18-ны өдрийн А/241 дүгээр Газар ашиглах эрхийг сэргээх, эрхийг дуусгавар болгох тухай тушаалаар К ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээж, М ХХК,Интер нутришн иммпорт ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Энэ нь хэдий нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээсэн үр дагавартай байх боловч Сайдын 2017 оны А/288 дугаар тушаал хууль ёсны байсан эсэх, К ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох, гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрхийг анхнаасаа олгох хууль зүйн үндэслэлтэй байсан эсэх талаар буюу маргааны үйл баримтын талаар шүүхээс дүгнэж, эцэслэн шийдвэрлээгүй тохиолдолд анхнаасаа газар ашиглах эрхийг олж авах ёсгүй байсан Мөнх сайн
санаа ХХК, Интер нутришн иммпорт ХХК нар нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээсэн сайдын 2018 оны 07 сарын 18-ны өдрийн А/241 дүгээр Газар ашиглах эрхийг сэргээх, эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулахаар маргах тохиолдолд дахин нэхэмжлэгчийн эрх хөндөгдөх нөхцөл байдал үүснэ.

Иймд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заасны дагуу дараах
байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...К ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А-288 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

К ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд 15 га газрыг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ., 39 дүгээр зүйлийн 39.1,4 Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон\", 40 дүгээр зүйлийн 40.1.5 Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.6 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн. Тус газар дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А-288 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар М ХХК болон Интер нутришн импорт ХХК-нд тус тус газар ашиглах эрх олгогдсон болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргахаар заасан. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж тус тус заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж заасан үндэслэл бүрдсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ... Тус шүүхэд хянагдаж буй К ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин,
аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Наранцэцэг би нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд

К ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 10
сарын 3-ны өдрийн А/288 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай тушаалын 1 -р хавсралтын К ХХК, 2-р хавсралтын М ХХКИнтер Нутришн ХХК-д тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Нэхэмжлэгч нь Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар
арын 03-ны өдрийн А-138 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан Уулын дархан цаазат газар нутаг, Арцатын ам гэх нэртэй газар 15.0 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг анх олж авсан байна.

Гэвч нэхэмжлэгч нь газар ашиглаж байх хугацаандаа Газрын тухай хууль,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиуд болон Хан-Уул дүүргийн засаг
даргаБогдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга нартай байгуулсан газар ашиглах гэрээг зөрчсөн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох бармтуудаар тогтоогдож байна.

А. Газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй.

Газар эзэмших, ашиглах эрх бүхий иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 37 дугаар зүйлийн 37.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 2, Газар ашиглах гэрээний 2.4-д тус тус заасны дагуу газрын төлбөрийг Хан-Уул дүүргийн газрын албанд улирал бүр тэнцүү хэмжээгээр төлөх үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газар ашиглах эрхийг цуцлах хангалттай үндэслэл болж байна.

Иймээс хариуцагч байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрыг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

В. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй

Газар эзэмших, ашиглах эрх бүхий иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Газрын хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай лийн хуулийн 38 дугаар зүйлийн 2, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу газрыг зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь мөн л 2013 оноос хойш Хан-Уул дүүрэг, Богдхан Уулын дархан цаазат газар нутаг, Арцатын ам гэх нэртэй 15.0 га талбай бүхий газрыг аялал жуучлалын зориулалтаар ашиглалгүй, аялал жуулчлалын бааз байгуулаагүй байгаа нь нэхэмжлэгчийг уг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэйбайна.

Иймээс хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

С. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гарснаас хойш 10 өдрийн дотор өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан үйл баримтаас дүгнэвэлнэхэмжлэгч газар ашиглах эрхийг нь цуцалсан тухай тушаалыг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олж мэдсэн байх бөгөөд энэ өдрөөс хойш 10 өдрийн дотор нэхэмжлэл гаргах байсан боловч уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр түрүүлсэн нь харагдаж байна.

М ХХК нь Хан-Уул дүүрэг Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Арцтын аманд байрлах 10.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг Монгол Улсын зохих хууль тогтоомжийн дагуу олж авсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын К ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд И ХХК-ийн захирал Г.Тэгшбаяр 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... КХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг болон М ХХК-ийн бие даасан шаардлагатай захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан И ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна. Цаашид шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ гэжээ.

Гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: ... М ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 сарын 3-ны өдрийн А/288 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай тушаалын 2 дугаар хавсралтаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Арцтын аманд 10.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон билээ.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2018 оны 7 сарын 18-ны өдрийн А/241 дугаар Газар ашиглах эрхийг сэргээх, эрхийг дуусгавар болгох тухай тушаалаар манай газар ашиглах эрхийг дуусгавар болгосон болохыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй КХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө нотлох баримтаар хавсаргасан байсныг уг нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 10 сарын 3-ны өдөр гардан авч танилцахдаа мэдлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2018 оны 7 сарын 18-ны өдрийн А/241 дугаар Газар ашиглах эрхийг сэргээх, эрхийг дуусгавар болгох тухай тушаалаар манай газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгоно , Захиргааны ерөнхий хуулийн 45-р зүйлийн 45.1-д Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэх хуулийн заалтуудыг болон К ХХК-ийн гаргасан хүсэлтийг тус тус үндэслэсэн байх боловч үндэслэлгүйгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон гэж үзэж байна.

Учир нь Газрын тухай хуулийн 39-р зүйлийн 39.1-д заасан газар эзэмших эрх дуусгавар болгох үндэслэлүүдийн нэг нь ч бий болоогүй байхад манай компанийн тусгай хамгаалалтай газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж: болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан боловч БОАЖСайд нь газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тушаал гаргасан болохоо бидэнд огт мэдэгдээгүй, мөн энэ хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.  гэж тус тус заасны дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгосон сайдын тушаалыг мэдсэнээс хойш 10 хоногийн дотор шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

М ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 7 сарын 18-ны өдрийн А/241 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх сэргээх тухай тушаалыг 2018 оны 10 сарын 3-ны өдөр мэдсэн бөгөөд 2018 оны 10 сарын 12-ны өдөр буюу хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 7 сарын 18-ны өдрийн А/241 дугаар Газар ашиглах эрхийг сэргээх, эрхийг дуусгавар болгох тухай тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эгуравдагч этгээд М ХХК-ийн бие даасан шаардлагатай холбогдуулан бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Эби К ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа М ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагатай танилцаад нэхэмжлэгч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1.      К ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Арцатын амны хязгаарлалтын бүсэд 15.0 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болох тухайд:

Байгаль орчин, аялал жуулчлалын 2013 оны 05 сарын 03-ны өдрийн А-138 дугаар Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаалын дагуу манай компанид 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2013/05 дугаар гэрчилгээ олгогдож, мөн өдрөө Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай 2013/05 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ-г 2018 оны 05 сарын 03-ны өдөр хүртэл, 5 жилийн хугацаагаар байгуулсан.

Гэрээ байгуулснаас хойш бидний зүгээс тухайн газрын хил заагийг тогтоолгож, өөрийн хөрөнгөөр хашаалж, харуул хамгаалалтын ажилтан цалинжуулж, газраа эзэмшилдээ байлгаж, гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд, зохих ёсоор гүйцэтгэж, газрын төлбөрөө төлөн газрыг зориулалтаар нь ашиглаж байсан.Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалаар үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр К ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн байдаг. К ХХК нь газар ашиглах эрхийг авсан цагаасаа эхлүүлэн газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлсөн байдаг нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаас харагддаг.Мөн манай компани нь тус газар дээр хийгдэж болох бүхий л боломжит үйл ажиллагаануудыг гүйцэтгэж байсан ба бидний зүгээс шалтгаалахгүй нөхцөл байдлууд үүссэнээс болж зарим ажлууд хийгдэж чадахгүй, удаашрах нөхцөл байдалд байсан болно. Маргаан хянан шийдвэрлэгдэж байх явцад 2017 оны 10 сарын 03-ны А/288 дугаар тушаалын үндэслэл болох хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй мөн газрын төлбөрийг төлөөгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 07 сарын 18-ны өдрийн А/241 дүгээр тушаалаар 2017 оны 10 сарын 03-ны өдрийн А/288 дугаар Газар ашиглах эрхийг сэргээх, эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухайтушаалын 1 дүгээр хавсралтын К ХХК, 2 дугаар хавсралтын М ХХК,Интер нутришн импорт ХХК-д тус тус холбогдох хэсгийг засаж К ХХК-д холбогдох хэсгийн газар ашиглах эрхийг сэргээж шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл, К ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах хууль зүйн үндэслэл анхнаасаа бий болоогүй буюу М ХХК болон Интер нутришн импорт ХХК-д газар ашиглах эрхийг олгох ямар ч хууль зүйн үндэслэлгүй байхад хариуцагч алдаатай, хууль бус захиргааны акт гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдагИймд К ХХК нь Богдхан уулын дархан цаазат газарт, Арцатын амны хязгаарлалтын бүсэд 15.0 га талбай бүхий газрыг ашиглах бүрэн эрхтэй этгээд бөгөөд гуравдагч этгээдүүдийн газар ашиглах эрхийг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон гэж маргах хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8. энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. 14 дүгээр зүйлийн 14.3. Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан байдаг.

М ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 сарын 18-ны өдрийн А/288 дугаар Газар ашиглах эрхийг сэргээх, эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг 2018 оны 10 сарын 3-ны өдөр мэдсэн гэж маргадаг. Гэтэл М XXК нь 2018 оны 04 сарын 25-ны өдрийн Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр оролцож хэргийн оролцогч болсон байдаг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан холбогдох баримт бичигт гарьн үсэг зурах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанууд дээр тайлбар, хүсэлт гаргах зэрэг ажиллагаануудад тухай бүр оролцож ирсэн билээ.

Нэхэмжлэгчээс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тухайн өөрчилсөн шаардлагадаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 сарын 18-ны өдрийн А/288 дугаар Тазар ашиглах эрхийг сэргээх, эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хэргийн материалд өгч, энэ тухай хуралдаан дээр маш тодорхой тайлбарласан. Мөн өдрөө гуравдагч этгээд М ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нь мэдсэн байхад 2018 оны 10 сарын 03-ны өдөр мэдсэн гэж маргах нь үндэслэлгүй байна. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 сарын 18-ны өдрийн А/288 дугаар Газар ашиглах эрхийг сэргээх, эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас шуудангаар тус компанид мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байна.Иймд гуравдагч этгээд Мөнх сайнсанаа ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д гуравдагч этгээд М ХХК-ийн бие даасан шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс 2017 оны А/288 дугаар тушаалыг илэрхий алдаатай гэж үзэж хүчингүй болгосон. Мөн Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч нь КХХК нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай тушаалын 1 дүгээр хавсралтын КХХК, 2 дугаар хавсралтын М ХХК, И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай тушаалын 1 дүгээр хавсралтын КХХК, 2 дугаар хавсралтын М ХХК, И ХХК-д тус тус холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгохгэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

Харин гуравдагч этгээд М ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 7 сарын 18-ны өдрийн А/241 дүгээр Газар ашиглах эрхийг сэргээх, эрхийг дуусгавар болгох тухай тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн бие даасан шаардлага гаргасан болно.

Нэхэмжлэгч К ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

К ХХК-д Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Арцтын аманд байрлах 15 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах дугаар 2013/05 тоот гэрчилгээг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас олгосон байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор Арцатын амны хязгаарлалтын бүсэд 15 га талбайд аялал жуулчлал эрхлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, К ХХК-ийн захирал нарын хооронд 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай дугаар 2013/05 тоот гурвалсан гэрээ байгуулагдсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай дугаар А/288 тоот тушаалын 1 дэх хавсралтаар Богдхан уулын дархан цаазат газрын Арцтын аманд байрлах 15 га газрыг үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр К ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, 2 дахь хавсралтаар дээрх маргаан бүхий газрыг 2 хувааж, М ХХК-д 10 га, И ХХК-д 5 га талбайг тус тус аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгосон байна.

Дээрх сайдын 2017 оны Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай дугаар А/288 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаас үзэхэд К ХХК-ийн газар ашиглах эрхийг үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй гэсэн 2 үндэслэлээр дуусгавар болгож, гэрээг цуцалсан байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан байна.

Гэтэл К ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж, төсөвт 700 гаруй сая төгрөгийн орлого оруулсан болох нь хэрэгт цугларсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, банкны дансны хуулгууд[1], банкны орлогын мэдүүлгийн баримтуудаар[2] тодорхой нотлогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн гүйцэт төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрдөг ба газрын төлбөрийн асуудал дээр хариуцагч маргаагүй болно.

Иймд газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч К ХХК нь манай ашиглах эрхтэй газар дээр Барилга, хот байгуулалтын яамны Дэд бүтэц төслийн захиалгаар Яармаг суурьшлын шинэ төвийн усан хангамжийн гадна шугам сүлжээний 15 км цэвэр усны шугамын барилга угсралтын ажил хийгдсэний улмаас газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй буюу барилгын ажлаа эхлүүлэх боломжгүй болсон, барилгын зураг төслөө шинээр боловсруулж батлуулах зайлшгүй шаардлага үүссэн байсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч К ХХК-ийн ашиглах эрхтэй 15 га газрын дундуур Барилга, хот байгуулалтын яамны Дэд бүтэц төслийн захиалгаар Яармаг суурьшлын шинэ төвийн усан хангамжийн гадна шугам сүлжээний 15 км цэвэр усны шугамын барилга угсралтын ажил-ыг хийж гүйцэтгэсэн болох ньМонинжбар ХК-ийн К ХХК-д хүргүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн № 08 тоот албан бичиг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хаяг байршлын зураг[3], нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тодорхой нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь дугаар МЗХ2017/06-10 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг[4] 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр батлуулсан байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан байна.

Дээр дурдсан үйл баримтуудаар өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар К ХХК нь газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй болох нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны дугаар А/288 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-дГазрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар ашиглах эрх дуусгавар болохоор заасан байна.

Дээрх хуульд заасан газар ашиглах эрх дуусгавар болох үндэслэл үүсээгүй байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заасан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Газар ашиглах эрхийг сэргээх, эрхийг дуусгавар болгох тухай дугаар А/241 тоот тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 5 дахь хэсэг К ХХК-д холбогдох хэсгийн газар ашиглах эрхийг сэргээж, тушаалын 2 дугаар хавсралтын 11 дэх хэсгийн М ХХК, 14 дэх хэсгийн И ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч К ХХК нь дээрх сайдын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаар А/241 тоот тушаал гарснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа томъёолсон байх ба шүүх уг хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуусайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар А/288 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын КХХК, 2 дугаар хавсралтын М ХХК, И ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн болно.

Гуравдагч этгээд М ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07дугаар сарын 18-ны өдрийн Газар ашиглах эрхийг сэргээх, эрхийг дуусгавар болгох тухай дугаар А/241 тооттушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Шүүх нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар А/288 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын КХХК, 2 дугаар хавсралтын М ХХК, Интер нутришн иммпорт ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн тул гуравдагч этгээд М ХХК-ийн бие даасан шаардлагыг хангах боломжгүй буюу сайдын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаар А/241 тоот тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг шүүхээс хүчингүй болгохболомжгүй.

Тодруулан хэлбэл шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар А/288 тоот тушаалын холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоосны агуулга, үр дагавар нь тус сайдын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаар А/241 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх агуулга, хууль зүйн үр дагаврыг үүсгэж байна.

Иймд гуравдагч этгээд М ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг мэдэгдэх ажиллагаа хийгээгүй, Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх дуусгавар болгох үндэслэлүүдийн нэг нь ч бий болоогүй байхад манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 гэсэн хамааралгүй заалтыг үндэслэж манай газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь буруу гэсэн агуулгаар тайлбарлан энэ үндэслэлээр маргаж байх хэдий ч эдгээр үндэслэл нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах хэмжээний үндэслэл болж чадахгүй юм.

Учир нь анхнаасаа буюу 2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын сайдын дугаар А/288 тоот тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож байсан нь хууль бус гэж шүүх дүгнэсэн тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.12, 106.3.14-д тус тусзаасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан баримтлан нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай дугаар А/288 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын КХХК, 2 дугаар хавсралтын М ХХК, И ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоосугай.

2.            Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Газар ашиглах эрхийг сэргээх, эрхийг дуусгавар болгох тухай дугаар А/241 тоот тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гуравдагч этгээд М ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж К ХХК-д олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ

 

 

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 221-233 дугаар хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 39-44 дүгээр хуудас

[3] 2 дугаар хавтаст хэргийн .... хуудас