Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 416

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын багт оршин суух, Б овогт Д.О /РД:/-ын ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1970 онд төрсөн. ... 1987 оны 1 сарын 1-нээс 1992 оны 2 сарын 1-нийг хүртэл Амьдралын туг нэгдэлд саальчинаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү.

Мөн хөдөлмөрийн дэвтэр дээр Д.Омаа гэж буруу бичигдсэн. Харин иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, тэтгэврийн дэвтэр дээр Д.О гэж бичигдсэн байгаа. Тухайн үед ажиллаж байсан ажилтны буруутай үйлдлээс болоод хөдөлмөрийн дэвтэр дээр миний нэр буруу бичигдэж нэрийн зөрчилтэй болсон тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Д.Омаа гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д.О мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нөхөн тооцолж олгосон жилтэй давхцаж байгаа тул дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нь өөрчилж байна. Үүнд: 1987 оны 1 сарын 1-нээс 1990 оны 5 сарын 31, 1990 оны 7 сарын 1-нээс 1990 оны 11 сарын 30, 1991 оны 1 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг нь тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь ажиллаж байсан байдал, мөн овог, нэр зөрүүтэй гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Д.Оы хөдөлмөрийн дэвтэрт овог зөрүүтэй, шаардлага хангахгүй гэсэн ч уг баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар  шүүх хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. .

Б овогт Д.О /РД:ЗА70042308/ нь Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон түүний хөдөлмөрийн дэвтэр дээрт бичигдсэн нэр, иргэний үнэмлэхний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Б овогт Д.Оы ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 08/524 дугаартай Адаацаг сумын “Амьдралын туг нэгдэл”, “Амьдралын туг ХК”, “Амьдралын туг хоршоо”-ны талаарх хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/

- Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс Б овогт Д.Од 1986 оны 06 сарын 15 өдөр олгосон, Д Оюунмаа гэх овог энрийн зөрүүтэй, 1987-1990 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичиглэл бүхий; 1981 оны 01 сарын 1-ний өдөр олгосон Оюунмаа гэх нэрийн зөрүүтэй, 1991-1992 онуудад хамаарах ажилласан хоног, цалингийн бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар /хэргийн 8-11-р хуудас/

-Гэрч Б.Дизабадийн “...Д.О миний төрсөн охин маань байгаа юм. Мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна. Д.О сургуулиасаа гараад Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1987-1992 үхэр малллаж байсан. Би Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1959-1969 он хүртэл адуу маллаж байгаад 1969-1992 он хүртэл үхэр малласан. Оюуныг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар нь мэдэхгүй байна. Уг нь Оюунмаа гэдэг нэр өгсөн. Гэтэл ажил хийж байхад Оюун гэж дууддаг байсан. Яагаад тэгж дууддаг байсныг нь мэдэхгүй байна. Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд Д.Оаас өөр Оюун гэсэн нэртэй хүн байсныг мэдэхгүй. Оюунмааг яагаад Оюун гэж дууддаг болсныг мэдэхгүй. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй....” гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/

-Гэрч Ж.Цэвэлмаагийн “...Д.О миний төрсөн охин маань байгаа юм. Мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна. Д.О Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1982-1997 үхэр малллаж байсан. Оюун нь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан. Бид нар Оюунмаа гэдэг нэр өгсөн. Тэгсэн ажилд бүртгэхдээ юм уу, паспортон дээр бүртгэхдээ Оюун гээд буруу биччихсэн юм байна лээ гэж Оюунмаа хэлж байсан. Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд Д.Оаас өөр Оюун гэсэн нэртэй хүн байхгүй. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 23-24-р хуудас / зэрэг шууд баримтууд болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Д-О, Д-О гэх эзэмшигчийн овог нэрийн бичиглэлтэй, Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1986 оны 06 сарын 15 өдөр, 1991 оны 01 сарын 01 өдөр тус тус олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Б овогт Д.О /РД:/ мөн болохыг  тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Д.О /РД:/-ыг 1987 оны 1 сарын 1-нээс 1990 оны 5 сарын 31, 1990 оны 7 сарын 1-нээс 1990 оны 11 сарын 30, 1991 оны 1 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгүй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.Б