Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 417

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, гэх газарт оршин суух хаягтай, Х овогт Д.Ц /РД/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч И.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Цшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 1965 онд төрсөн. Миний хөдөлмөрийн дэвтэр тамга, тэмдэгийн зөрчилтэй байгаа тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1989 оны 8 сарын 29-өөс 1991 оны 7 сарын 16-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Нэгдэл дундын сүү бордооны алтат хоршоололд саальчин, малчинаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү...” гэв.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.З шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Цнь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 5 сарын 19-ний өдрийн 08/561 дугаартай Дундговь аймгийн “Алтат хоршоолол ББХК”-ны талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 7-р хуудас/

-Дундговь аймгийн Нэгдэл дундын Сүү-Бордооны алтат хоршооллын даргын 1989 оны 08 сарын 29-ний өдрийн 30 дугаартай “Ажилд томилох тухай”, 1991 оны 07 сарын 16-ны өдрийн 46 дугаартай “Ажлаас чөлөөж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хэргийн 8-9-р хуудас/

-Гэрч М.Эрдэнэбаатарын “...Д.Цнь 1989-1992 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Алтат хоршоололд саальчинаар ажиллаж байсан. Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын Алтат хоршоололын туслах үйлдвэрт 1988-1994 он хүртэл туслах үйлдвэрт ажилчинаар ажиллаж байсан. Д.Цнь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байгаагүй байх. Д.Цнь саальчинаас өөр ажил хийж байгаагүй. Тасралтгүй саальчинаар ажилласан. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй... " гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/

-Гэрч З.Цогзолмаагийн “... Д.Цнь 1980 хэдэн онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Алтат хоршоололд саальчинаар ажиллаж байсан. Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын Алтат хоршоололын Наран булагт 1984-1985 он хүртэл ногоочиноор ажиллаж байсан. Тэгээд сүүлд нь өөр ажил хийсэн. Д.Ц ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар нь мэдэхгүй байна. Саальчинаар ажиллаж байсан болохыг нь л мэднэ. Д.Цнь саальчинаас өөр ажил хийж байгаагүй. Тасралтгүй саальчинаар ажилласан. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/ зэрэг дам баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар Х овогт Д.Ц /РД/-ыг 1989 оны 08 сарын 29-өөс 1991 оны 07 сарын 16-ныг хүртэл Дундговь аймгийн Нэгдэл дундын Сүү-бордооны Алтат хоршоолол, Алтат хоршоолол ББХК-нд малчин, саальчинаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б