| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00351/и |
| Дугаар | 424 |
| Огноо | 2020-06-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын багт оршин суух, регистрийн дугаартай, Х овогт Э.Ж нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, тоотод оршин суух, регистрийн дугаартай, Т овогт Г.Бд холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ж, хариуцагч Г.Б, нарийн бичгийн дарга Г.Цоролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Г.Бтэй 2015 онд танилцаж, дотносон 2016 оноос тодорхой шалтгааны улмаас гэрлэлтийн баталгаагүй хамтран амьдрах болсон. Хамт амьдрах хугацаандаа буюу 2018 оны 11 сарын 17-нд хүү Анарыг төрүүлсэн. Хариуцагчтай ярилцаж хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор тохиролцсон. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хуулийн дагуу Бгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Ж нь хариуцагч Г.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Э.Ж, Г.Б нар нь 2015 онд танилцаж, 2016 оноос эхлэн хамтран амьдарсан болох нь, гэрлэгсдийн дундаас 2018 оны 11 сарын 17-ны өдөр хүү төрсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тус шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул эцэг Г.Бгээс тэтгэлэг гаргуулан 2018 оны 11 сарын 17-ны өдөр хүү Б.Атэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Б.А /РД/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Бгээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33105 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 33105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Б