Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 433

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, тоотод орших “Г т” ХЗХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, оршин суух З.Өд холбогдох, 649518.64 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ц, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, А.Ч, хариуцагч З.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Г т” ХЗХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх саналтай байна гэв.   

Хариуцагч З.Ө шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 9 сарын 1-нээс эхлээд тэтгэврээ бүрэн авна. Зээл маань дуусаж байгаа юм. Тиймээс дараах байдлаар эвлэрэн хэлэлцэх саналтай байна. Үүнд: 2020 оны 8 сарын 31-ний өдрийн дотор 2000000 төгрөг, 2020 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 2000000 төгрөг, мөн тэмдэгтийн хураамжид төлсөн 118831 төгрөгийг, 2020 оны 12 сарын 20-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөр болох 2492518.64 төгрөгийг төлөх саналтай байна гэв.

Нэхэмжлэгч “Г т” ХЗХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагчаас гаргасан саналыг хүлээн зөвшөөрч 2020 оны 6 сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан. Тус гэрээг хэрэгт өгч байна гэв.

 

            Шүүх зохигчдын тайлбар, шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г т ХЗХ хариуцагч З.Өд холбогдуулан, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 6492518.64 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулан хариуцагч З.Ө нь нийт 6492518.64 төгрөгөөс 2020 оны 8 сарын 31-ний өдрийн дотор 2000000 төгрөг, 2020 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 2000000 төгрөг, мөн тэмдэгтийн хураамжид төлсөн 118831 төгрөгийг, 2020 оны 12 сарын 20-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөр болох 2492518.64 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохирч эвлэрэн тус шүүхэд эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Талуудын эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д зааснаар нэхэмжлэгч Г т ХЗХ-ны төлөөлөгч О.Б, А.Ч, хариуцагч З.Ө нарын эвлэрэл /эвлэрлийн гэрээ/-ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118831 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгчид, хариуцагч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.Б