| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00415/и |
| Дугаар | 446 |
| Огноо | 2020-06-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 446
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.З даргалж, тус шүүхийн “Б" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, тоотод оршин суух, Ө овогт Б.Угийн нэхэмжлэлтэй хариуцагчаар оролцвол зохих этгээд Ө.Быг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Б нь 46-70 УБМ улсын дугаартай toyota bb маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад миний эзэмшлийн 83-88 УАА улсын дугаартай toyota sai маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан. Дундговь аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас Ө.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан талаарх дүгнэлт гарсан боловч Ө.Б нь одоог хүртэл хохирол бүрэн барагдуулаагүй утасны дугаараа солин зугтаат байна. Ө.Бын иргэний үнэмлэхийн хаягаар Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандсан боловч хаяг дээр оршин суудаггүй гэсэн үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Ө.Бын одоо байнгийн оршин суудаг хаягийг тодорхой болгож, эрэх сурвалжилж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжпэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.У нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Быг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Ө.Б нь 46-70 УБМ улсын дугаартай “Toyota Bb” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Б.Угийн 83-88 УАА улсын дугаартай “Toyota sai” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан болох нь Дундговь аймгийн цагдаагийн газрын шийтгэлийн хуудсаар тогтоогдож байх тул хариуцагчаар оролцвол зохих этгээд байх бөгөөд түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгч Б.Угийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 184/Ш32020/05570 дугаартай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх тул шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч Ө.Бын хамгийн сүүлд амьдарч байсан хаяг нь Сонгинохайрхан дүүрэг, 41 дүгээр хороо, зээлийн 1а гудамж, 296 тоотод амьдарч байсан байна. Ө.Бын утас:
Дээрх баримтуудаас өөр Ө.Быг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримт үгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
|
|
ДАРГАЛАГЧ Г.Б