Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 447

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын баг, тоотод оршин суух, Б овогт Ч.О /РД/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00467/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ошүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б овогт Ч.Оби 1983 оны 7 сарын 1-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн чанар шалгагчаар ажилласан. 1980 оны 6 сарын 2-ноос 1983 оны 6 сарын 27-ныг хүртэл цэргийн алба хаасан. Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын улсын архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Өлзийт сумын худалдаа бэлтгэлийн ангийн холбогдолтой бичиг баримт байхгүй байна. Иймд миний Дундговь аймгийн Өлзийт сумын худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн чанар шалгагчаар 1983 оны 7 сарын 1-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Онь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Дундговь аймгийн Архивын тасгийн “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэл ангид 1983 оны 07 сараас 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл чанар шалгагчаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй учир Чулуун овогтой Отгонбаярт холбогдох лавлагаа гаргах боломжгүй  болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 12 сарын 18-ны өдрийн 392 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 12 сарын 19-ны өдрийн 08/772 дугаартай “Тус аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн анги” нь байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 4 сарын 3-нд Рашаант хэрэглээний хоршоо болон улсын бүртгэлд бүртгэгдэн 1991 оны 12 сарын 25-нд  “Рашаант хэрэглээний” ББХК, 1996 оны 4 сарын 27-нд “Өнгөт өлзийт” хоршоо болон өөрлөгдсөн талаарх тодорхойлолт тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/

-Үндэсний татварын ерөнхий газрын Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн  2013 оны 05 сарын 21-ний өдрийн 08/473 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

-Чулуугийн Отгонбаярын 1985 оны 4 сар, 1986 оны 5 сар, 11 сар, 1987 оны 11 саруудын цалингийн тооцооны хуулбар /хэргийн 19-13-р хуудас/

- Чулуугийн Отгонбаярын 1991 оны 4 сарын цалингийн тооцооны хуулбар /хэргийн 17-р хуудас/

-Дундговь аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 2 сарын 1-ний өдрийн 05 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 15-р хуудас/

-Гэрч  Ш.Хулангийн “Би 1983 оноос эхэлж ажиллаж байхад Ч.Онь    Өлзийт сумын худалдаа бэлтгэлийн ангийн чанарын цехэд ажилчинаар 1983-1990 он хүртэл ажилласан. Ч.Онь цэрэгт явсан байх. Хэдээс хэдэн онд цэрэгт явсаныг нь мэдэхгүй байна. Цэрэгт явахаасаа өмнө мал маллаж байсан. Мөн чанарын цехэд туслах ажилчинаар ажиллаж байсан. Би тухайн үед Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983-1995 он хүртэл худалдагчаар ажиллаж байсан. Ч.Онь байгууллагын баярын бичиг зэрэг шагнал авч байсан байх. Ч.Оын эцгийг Мятав гэдэг байсан. Чулуу гэдэг хүн ээж нь байгаа юм. Дундговь аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид Мятавын Отгонбаяраас өөр М.Отгонбаяр гэсэн нэртэй хүн байгаагүй. Мятав гэдэг хүн аав нь байсан болохоор л М.Отгонбаяр гэж бичсэн байх. Тухайн үед бүртгэж байсан хүн нь өөрөө дур мэдээд бүртгэчихдэг байсан юм. Отгонбаяр 1983-1990 онд Худалдаа бэлтгэлийн ангийн чанарын цехэд чанар шалгагчаас өөр ажил хийж байгаагүй. Өөр газар ч ажиллаж байгаагүй. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг   /хэргийн 35-37-р хуудас/

-Гэрч  Ө.Оюунчулууны “Отгонбаяр нь 1981-1991 он хүртэл Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид чанарын цехэд чанарын ажилчинаар ажиллаж байсан. Цэрэгт явсан эсэхийг нь мэдэхгүй. Би тухайн үед Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн чанарын цехэд чанар шалгагч, ажилчинаар 1980-1995 он хүртэл ажилласан. Отгонбаярыг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан эсэхийг нь мэдэхгүй. Отгонбаярыг эцгийг Мятав гэдэг байсан. Чулуу гэдэг хүн бол ээж нь байгаа юм. Дундговь аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид Мятавын Отгонбаяраас өөр М.Отгонбаяр гэсэн нэртэй хүн байгаагүй. Отгонбаяр 1983-1990 онд Худалдаа бэлтгэлийн ангийн чанарын цехэд чанар шалгагчаас өөр ажил хийж байгаагүй. Би Отгонбаяртай хамт ажиллаж байсан юм. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 39-41-р  хуудас/ 

Гэрч Ц.Цоггэрэлийн “Ч.Онь Өлзийт сумын 2-р 5 жил нэгдлийн худалдаа бэлтгэлийн ангид чанарын ажилчинаар 1981-1991 он хүртэл ажилласан. Ч.Онь цэрэгт явсан. Оныг нь мэдэхгүй байна. Ч.Онь цэрэгт явахаас өмнө мал маллаж байсан. Би 1974-1977 он хүртэл Өлзийт сумын 2-р 5 жил нэгдэлд мал маллаж байсан. Ч.Онь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан байх. Би 1988-1993 он хүртэл Отгонбаяртай хамт ажиллаж байсан. Ч.Оын аавыг Мятав гэдэг байсан. Ээж Чулуу гэдэг хүнээр Отгонбаяр овоглодог байх. Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р 5 жил нэгдлийн чанарын цехэд Мятавын Отгонбаяраас өөр М.Отгонбаяр гэсэн нэртэй хүн байгаагүй. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 43-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ч.Онь  1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн чанар шалгагчаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Ч.О /РД/ нь 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн чанар шалгагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь гэрчийн мэдүүлгийг Дундговь аймгийн Өлзийт суманд очиж авсны зардалд 70000 /далан мянган/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У