| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00394/и |
| Дугаар | 459 |
| Огноо | 2020-06-19 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 459
МОНГОЛ УЛСЫН НЭРИИН өмнөөс
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Гдаргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын дүгээр баг, тоотод оршин суух, Б овогт Л.С /РД:/-ын нөхөн олговор гаргуулах болон садан төрлийн холбоо тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.С, прокурор М.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Сшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Сминий төрсөн эцэг болох Анжилын Лувсан нь 1901 онд төрсөн. 1953 оны 10 сарын 7-ны өдрийн 42 дугаар хурлын тогтоолоор Эрүүгийн хуулийн 66.1, 137.1-д зааснаар 10 жил хорих ялаар шийтгэгдсэн. Хэргийг хянаад Улсын дээд шүүхийн 2001 оны 5 сарын 18-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор цагаатгасан билээ. Иймд Анжилын Лувсангийн ганц хүүхэд болох Л.Сминий биед оногдох нөхөх олговрыг гаргуулж өгнө үү. Мөн садан төрлийн холбоо тогтоолгох нэхэмжпэлийн шаардлага гаргасан түүнийгээ татан авч байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжпэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжпэгч Л.Снь нөхөх олговор гаргуулах болон садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжпэл гаргасан байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд нэхэмжпэх эрхтэй гэж заасны дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч А.Лувсангийн хүүхэд Л.Снэхэмжлэх эрхтэй байна.
Мөн Зууны мэдээ сонины 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №59
пигяяпмн нчпг.имн жягпяя птын ЙЯ л\/гяяпт Аммлипын ГК/игяыгимн ү\/\/үчп “Пхтг.яигимн
Сангас” гэж бичигдсэн байгаа нь нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хэрэгт Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2018.06.04-ны өдрийн 05/3770 тоот архивын лавлагаа /хэргийн 3 дугаар хуудас/
-Цагаан-Овоо, Гурвансайхан, Адаацаг, Чойр, Дэлгэрхангай, Дэрэн, Өндөршил, Дэлгэрцогт, Сайнцагаан сумдын хүн амын бүртгэл /хэргийн 5-7 дугаар хуудас/
-Монгол Улсын Дээд шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 211 дугаартай тогтоолын хуулбар /хэргийн 10-11 дүгээр хуудас/
-Хууль ёсоор өв залгамжпах эрхийн 2002.03.20-ны өдрийн гэрчилгээний хуулбар /хэргийн 12 дугаар хуудас/
-Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020.06.08-ны өдрийн 4/421 тоот “ХААТР-1 маягтын хуулбар зэрэг баримтууд хуульд заасны дагуу цугларч бэхжүүлэгдсэн байна.
Хэрэгт цугларсан баримтаар Анжилын Лувсан нь улс төрийн хэрэгт баривчлагдаж, Дундговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1953 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 66.1, 137.1 дүгээр зүйл ангиар 10 жилийн хорих ялаар шийтгэснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 211 дугаар тогтоолоор цагаатгасан болох нь тогтоогдож байна.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан А.Лувсангийн нөхөх олговорт 40.000.000 төгрөгийг Л.Ст олгох үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжпэгч Л.Ссадан төрлийн холбоотой болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжпэлээ татан авсан болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1. 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныгтус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
![]() |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, түүний төлөөлөгч, прокурор нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
|
|
ДАРГАЛАГЧ Г.Б