Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Ааас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн С овогт Бийн Дд холбогдох 2035000000177 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 04-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 3, аав, ээжийн хамт Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багт оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр төргөх ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр төргөх ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, С овогт Бийн Д /РД:....................../.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Днь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Д.Бг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Днь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Д.Бг зодсон болох нь

хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 08-ны орой 18 цагийн үед манай найз Э, Хишгээ нарын хамтаар Малчин сумын 2 дугаар багийн нутагт байрлах манай сумын иргэн ченж Бгын дэлгүүр рүү ороод 1 хайрцаг тамхи аваад гарсан. Тухайн үед дэлгүүр дотор манай сумын А буюу Бийн Д намайг араас дуудсан. Тэгээд би юм ярихгүй гараад явсан. Гэтэл миний араас гарч ирээд намайг машинд суух гэж байтал татаж эргүүлээд баруун гараараа миний нүүр рүү 5-6 удаа цохиж эхэлсэн. Тухайн үед миний хамраас цус гараад Б.Дг боль гэхэд үргэлжлүүлэн цохиод байсан. Тэр үед надтай хамт явсан манай найз Э гэх залуу намайг түүний гараас салгаж авсан. Бид хоёрын хажууд манай найз Э, түүний эхнэр Х, Б.Дтэй хамт байсан манай сумын иргэн С эмчийн Улаанаа гэх залуу байсан өөр хүн байгаагүй. Би Б.Дд зодуулсны улмаас миний зүүн нүд тагларсан, дээд уруул язарсан, дээд үүдэн шүдний 5 шүд хөдөлсөн. Мөн тархи хөдөлсөн, толгой өвдөөд байсан. ...Би тухайн үед Б.Дгийн биед халдаж цохисон зүйл байхгүй... Одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 7-8-р тал/,

гэрч О.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр Э Д.Бгийн машин унаад бид гурав Д.Бгийн гэр рүү явсан. Тухайн үед Д.Б ченжийн дэлгүүр орж тамхи авмаар байна гэхээр нь манай нөхөр дэлгүүрийн үүдэнд очиж зогсоод Д.Бганцаараа машинаас буугаад дэлгүүр орсон. Тэгээд дэлгүүрээс тамхиа аваад гараад ирсэн. Тэр үед Д.Бгийн араас манай сумын иргэн А буюу Б.Дгарч ирсэн. Тэгээд Д.Бг машиндаа суух гэж байтал Д.Бгийн нүүр рүү учиргүй цохиод байсан ба 5-6 удаа гараараа цохиод үснээс нь татаж машины урд талын салоныг нэг удаа мөргүүлсэн. Тухайн үед манай нөхөр жолоочийн суудал дээрээс бууж ирээд тэр хоёрыг салгасан. Харилцан зодоон болоогүй, Д.Б“ах нь яасан юм бэ” гээд Б.Дгэх залуугаар зодуулаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,

гэрч Б.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд тамхи аваад гараад ирсэн. Тэр үед Д.Бгийн араас манай сумын иргэн А буюу Б.Д гарч ирээд машинд суух гэж байсан Д.Бгийн нүүр рүү учиргүй 5-6 удаа баруун гараараа цохисон. Тэгээд үснээс нь татаад машины урд талын салоныг нэг удаа мөргүүлсэн. Тухайн үед би жолоочийн суудал дээрээс буугаад очиж тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,

гэрч Б.Угийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Б, Б.Д хоёрыг маргалдаж байхад нь би очиж салгасан бөгөөд тухайн үед тэр хоёрыг салгах явцад Д.Б гэх хүний нүүр рүү Б.Д баруун гараараа 1-2 удаа цохисон. Тухайн үед тийм л зүйл болсон. Намайг ирэхээс өмнө маргаан болсон болохоор Б.Д, Д.Бг гэх хүнийг өмнө нь хэдэн удаа цохисон талаар би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн үед Д.Бг дэлгүүрт орж ирээд гарах гэж байхад би түүнийг уулзъя гэхэд надаас зугтаад дэлгүүрээс гараад зугтчихсан юм. Тэгээд би араас нь гарахад Д.Б тамхи татаад машиныхаа гадна зогсож байсан юм. Би Д.Бдээр очоод малынхаа зөрүү мөнгийг авъя гэтэл “чиний мал муу байна, мөнгө өгөхгүй” гэсэн юм. Улмаар би түүний нүүрэн тус газарт нь 2 удаа баруун гараа зангидаж цохисон юм. Тухайн үед Д.Бах “би согтуу байна, дараа уулзъя” гэж хэлээд яваад өгсөн юм” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 693 дугаартай шинжээчийн “1. Үзүүлэгч Д.Бгийн биед гэмтэл учирсан байна. 2. Зүүн нүдний ухархайн доод хананы сэлтэрсэн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус, хий хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хамар ясны хугарал, мурийлт, дээд уруулд зулгаралт, уруулын салстад өнгөц язрал, зулгаралт, зүүн дээд 2, 3 дугаар шүдний сулрал гэмтэл учирсан байна. хамрын нуруунд зулгаралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт, зүүн нүдний дотно буланд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хугаралт гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүсэн байх боломжтой. 5. Зүүн нүдний ухархайн доод хананы сэлтэрсэн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус, хий хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хамар ясны хугарал, мурийлт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Д.Бгийн биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх гэмтэл тогтоогдоогүй. 7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 28-р тал/-ээр хохирогч Д.Бгийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Днь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж гараараа нүүрэн тус газарт цохих нь хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Д.Бгийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Бмөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн /хх-ийн 7-8-р тал/ учир шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Днь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Днь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Дурьд нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р тал/, хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбарууд/хх-ийн 53-62-р тал/- аар тус тус нотлогдсон.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Б.Гын өгсөн: “...Манай найз Б.Днь тусдаа гараагүй, аав ээжийн хамт мал маллаж амьдардаг, Зан байдлын хувьд ерөнхийдөө нийтэч хүнд тусархуу хүн найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай залуу байгаа юм. Буруу ааш авир гаргаад байдаггүй, өөрийнхөөрөө залуу. Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг гэж сонсож байсан ч надтай хэрэглэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/, Гэрч Б.Хын өгсөн: “...Манай найз Б.Днь зан байдлын хувьд төлөв даруу, бусдад тусархаг, эелдэг зөөлөн харилцаатай, ямар нэгэн зүй зохисгүй авир гаргаад байдаггүй. Хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Мөн тамхи татдаг, найз нөхдийн дунд зөв боловсон харилцаатай байдаг. Биеийн байдлын хувьд эрүүл, ямар нэгэн өвчин эмгэг байхгүй. Б.Дгийн нэр дээр хэдэн тооны адуу байдаг. Яг хэдэн тооны адуу мал байдаг талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/ -үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, торгох оногдуулахаар тохиролцож ирсэн ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Днь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Даваасүрэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Бийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 800 /найман зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Днь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Дд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ