Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 460

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уби

Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, Т б Дундговь  салбарын нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, тоотод оршин суух З овогт Б.З /РД/, З овгийн Б.Ү /РД/ нарт холбогдох үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 26022981.85 төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00410/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Б.З, Б.Ү, нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т б Дундговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч  Б.З, хамтран зээлдэгч Б.Үнартай  2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 211200092753 тоот барьцаат зээлийн гэрээгээр 16000000 /арван зургаан сая/ төгрөгийн зээлийг 50 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн барьцаанд өмчлөх эрхийн газар, хөргөгч, зурагт, хивс, угаалгын машин 50 сарын цалин зэргийг барьцаалсан.

Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч Б.З, хамтран зээлдэгч Б.Үнар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж нотариатаар  баталгаажуулж, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр юм. 

Зээлдэгч Б.З, хамтран зээлдэгч Б.Үнар нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хугацаа хэтэрч тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг  “зээл буцаан төлөх хуваарийн”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болсон талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн. Зээлдэгч Б.З, хамтран зээлдэгч Б.Үнар нь  2020 оны 04 сарын 27-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 21601604.03 /хорин нэгэн сая зургаан зуун нэг мянга зургаан зуун дөрвөн төгрөг гурван мөнгө/, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 4370213.60 /дөрвөн сая гурван зуун далан мянга хоёр зуун арван гурван төгрөг жаран мөнгө/, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 51164.22 /тавин нэгэн мянга нэг зуун жаран дөрвөн төгрөг хорин хоёр мөнгө/, нийт 26022981.85 /хорин зургаан сая хорин хоёр мянга есөн зуун наян нэгэн төгрөг наян таван мөнгө/ гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.З, Б.Үнар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:     Б.З, Б.Үнар нь Дундговь аймгийн Т б салбараас  2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 21601604.03 төгрөгийн зээл авсан нь үнэн. Бид 2019 оны 5 сарын 04-ний өдрөөс ажилгүй болоод зээлээ төлөх боломжгүй болсон бөгөөд одоог  хүртэл эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байна. Иймд Т б нэхэмжилсэн нийт 26022981.85 төгрөгийг ажил орлоготой болох үед төлөхийг хүсч байна. Хүсэлтийг харгалзаж үзнэ үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Т банк ХХК нь Б.З, Б.Үнарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Б.Ү, Б.Знар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б.З, Б.Үнар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т б Дундговь салбар нь Б.З, Б.Үнараас Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 21601604.03 /хорин нэгэн сая зургаан зуун нэг мянга зургаан зуун дөрвөн төгрөг гурван мөнгө/, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 4370213.60 /дөрвөн сая гурван зуун далан мянга хоёр зуун арван гурван төгрөг жаран мөнгө/, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 51164.22 /тавин нэгэн мянга нэг зуун жаран дөрвөн төгрөг хорин хоёр мөнгө/, нийт 26022981.85 /хорин зургаан сая хорин хоёр мянга есөн зуун наян нэгэн төгрөг наян таван мөнгө/ гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.З8 Б.Үнар нь нэхэмжлэлийн шаардлага болох 26022981.85 төгрөгийг төлнө гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвшөөрч, талууд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

         

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288065 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 288065 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч З овогт Б.З /РД/, З овгийн Б.Ү /РД/ нар нь 26022981.85 төгрөгийг Т б Дундговь салбарт төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 1069.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288065 /хоёр зуун наян найман мянга жаран таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 288065 /хоёр зуун наян найман мянга жаран таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т б Дундговь салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.У