Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 0010

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нэхэмжлэгч М.М-ын давж заалдсан гомдлыг хангаж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 158 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд ...”цуцалж” гэснийг ”цуцалсугай” гэж “...хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар М-ын нэхэмжлэлтэй Б.С-д холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж 2 дахь заалтын ...” 2008 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин М.Э”... гэснийг “хүчингүй болгосугай” гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Нэхэмжлэгч М.М-ын завж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ё.БЯМБАЦЭРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                                                                                         

                                                                  М.ХҮРЭЛБААТАР