Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 111/ШШ2017/0040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны х анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга холбогдох

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 52 дугаар захирамжийн хавсралт Газар эзэмшүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтын 7 дугаарт байх овогтой *******д Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалантын 3 дугаар багийн нутаг Дээд Жаргалантын -д байх 1505 м2 талбайтай газар эзэмшүүлэх гэсэн хэсгийг хүчингүй болгох, намайг Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн  даваа гэх хаваржааны 1505 м2 газар эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах, Эрдэнэцогт сумын Засаг дарга нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжийг гарсан өдрөөс нь хойш өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байсан нь хууль бус эс үйлдэл байсан болохыг тогтоолгох, дээрхи хууль бус эс үйлдлийн улмаас надад учруулсан хохирол болох хууль зүйн туслалцааны 1.000.000, замын зардал 409.260, нийт 1.409.260 төгрөг нөхөн гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Эрдэнэцогт сумын 3-р багт 1992 оноос хойш тасралтгүй нутаглан амьдарч Эрдэнэцогт сумын 3-р багийн нутагт байх Дээд жаргалантын " гэх өвөлжөөний газарт газар эзэмших эрхийн дугаар бүхий гэрчилгээтэй газар, мөн багийн " даваа" гэх хаваржааг газар эзэмших эрхийн тоот гэрчилгээний дагуу тус түс 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан. Гэтэл Эрдэнэцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарсан гэж хэлээд тус сумын газрын албанаас "манайхыг гэрчилгээнүүдээ гэрээтэйгээ өг" гээд 2016 оны 5 сарын 22-ны өдөр бүх бичиг баримтыг хурааж авсан. Энэ тогтоолоор бидний зөвшөөрөлгүйгээр манай эзэмшлийн Дээд жаргалантын " гэх өвөлжөөний газар дээр хамтран эзэмшигчээр *******г нэмж оруулсан тогтоол гаргасан нь миний эрхийг зөрчөөд зогсохгүй миний эхнэр эрхийг ч гэсэн давхар зөрчсөн үйлдэл болсон юм. Би 2005 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ албан ёсоор авсан байтал дараа нь тус багийн иргэн *******д сумын газрын алба Засаг даргаас захирамж гарган, гэрчилгээ бичиж өгсөнд нь гомдолтой байгаа юм. Ингээд миний бие Баянхонгор аймгийн Захиргааны х шүүхэд хандан "Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 5 сарын 18-ны өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, мөн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжийн хавсралт *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар хандсан бөгөөд улмаар тус шүүхээс 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 111/2017/0002 тоот шийдвэр гарч аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 5 сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэгдүгээр заалтын 1.6, 1.8 дахь хэсэгт заасныг хүчингүй болгож, харин Эрдэнэцогт сумын Засаг даргын захирамж нь хуульд нийцсэн эсэх талаар дээд шатны Засаг даргад нь хандан шийдвэрлүүлэх тухай зааж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Ингээд миний бие нь Баянхонгор аймгийн Засаг даргад 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжид заасан *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар хандсан ба Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжаар миний гомдлыг хүлээн авч Эрдэнэцогт сумын Засаг даргын нэр бүхий 16 иргэнд өвөлжөө хаваржааны газар эзэмшүүлэх тухай 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжийн хавсралт "газар эзэмшүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтын 7 дугаарт байх овогтой *******д Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалантын 3-р багийн нутаг Дээд Жаргалантын байх 1505 м2 талбайтай газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож" миний газар эзэмших эрхийг сэргээсэн. Энэ талаар миний бие Эрдэнэцогт сумын Засаг даргад хандан 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр "Л. надад Өвгөнжаргалантын 3 дугаар багийн нутаг Дээд жаргалантын байх 1505 м2талбай бүхий өвөлжөө, " эрэг даваа гэх 1505 м2 хаваржааны газруудад тус тус газар эзэмшилтийн шинэ гэрчилгээ олгож холбогдох захирамж, шийдвэрүүдийг гаргуулах" талаар өргөдлийг гаргасан. Гэтэл Эрдэнэцогт сумын Засаг дарга нь миний хүсэлтийг хүлээж авалгүйгээр тус сумын газрын даамал Б.ээр хариу албан бичиг ирүүлсэн. Энэ албан бичигт "Баянхонгор аймаг дахь Захиргааны х анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 111/ШШ2017/0002 дугаар шийдвэрээр *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай" гэж шүүх шийдвэрлэсэн учир шүүхийн шийдвэрийг хаана хаанаа дагаж мөрдөхөөс өөр зүйлгүй болж байна. Иймд таны хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна гэсэн хариуг ирүүлсэн нь миний эрхийг зөрчсөн зөрчил юм. Захиргааны х шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Засаг даргын захирамжийн талаар дээд шатны Захиргааны байгууллагад хандаагүй учир хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзээд татгалзсан тул миний бие дээд шатны захиргааны байгууллагад хандсаны дагуу Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамж гарсан. Би энэ нутагт мал маллан амьдралынхаа хамгийн сайхан хэсгийг өнгөрөөж улмаар өөрийн гэсэн өвөлжөө, хаваржаатай болсон байхад яагаад сумын удирдлагууд өөр, өөрийн эрх мэдлээ ашиглан энэхүү захирамжуудыг гарган миний газар эзэмших эрхийг зөрчөөд байгааг ойлгохгүй байна. Мөн дээд шатны байгууллага болох Аймгийн Засаг даргын захирамжийг нь хүчингүй болгосон хууль ёсны шийдвэр гарсан байхад үүнийг биелүүлэхгүй байгаад гомдолтой байна. Энэ шалтгаанаас болж би тухайн өвөлжөө, хаваржаандаа нутаглаж чадахгүйд хүрч миний газар эзэмших эрх зөрчигдөж байна.

Иймд, Эрдэнэцогт сумын Засаг дарга нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжыг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн Дээд жаргалантын " гэх 1505 м2 өвөлжөөний газар, 3 дугаар багийн " даваа" гэх хаваржааны 1505 м2 газар эзэмших эрхтэйг баталгаажуулсан газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах, Хууль бус эс үйлдлийн улмаас надад учруулсан хохирлыг нөхөн гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нь Эрдэнэцогт сумын Засаг дарга нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, Эрдэнэцогт сумын 3-р багийн Дээд жаргалантын " гэх 1505 м2 өвөлжөөний газар, 3-р багийн " даваа" гэх хаваржааны 1505 м2 газар эзэмших эрхтэйг баталгаажуулсан газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах, хууль бус эс үйлдлийн улмаас надад учруулсан хохирлыг нөхөн гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргасан байсан.

Харамсалтай нь Баянхонгор аймгийн Засаг дарга нь дахин 2017 оны 07 сарын 05-ны өдөр А/501 дугаар захирамж гаргаж өмнө гаргасан 2017 оны 02 сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

Энэ захирамж гарснаар нэхэмжлэлийн шаардлагаа дараахи байдлаар өөрчилхөөс аргагүй нөхцөл байдал үүсч байна.

Байгууллагуудын дээрхи алдаатай шийдвэрүүдийн улмаас миний бие өвөлжөө, хаваржааны газраа эзэмшиж чадахгүй нөхцөл байдалд хүрч, газар эзэмших эрх зөрчигдөж, байгааг огт анхаарахгүй, хийх ёстой ажлаа хийхгүй байна. Иймд:

1.Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжийн хавсралт "газар эзэмшүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтын 7 дугаарт байх овогтой *******д Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалантын 3-р багийн нутаг Дээд Жаргалантын байх 1505 м2талбайтай газар эзэмшүүлэх" гэсэн хэсгийг хүчингүй болгох,

2. намайг Эрдэнэцогт сумын 3-р багийн " даваа" гэх хаваржааны 1505 м2 газар эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах,

3.Эрдэнэцогт сумын Засаг дарга нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжийг гарсан өдрөөс нь хойш өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байсан нь хууль бус эс үйлдэл байсан болохыг тогтоолгох,

4.Дээрхи хууль бус эс үйлдлийн улмаас надад учруулсан хохирлыг нөхөн гаргуулах гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие нэхэмжлэгч Л. болон түүний эрх залгамжлагч нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Анх Л. гэдэг айл 1992 оноос хойш Дээд жаргалантын гэх газарт өвөлжиж эхэлсэн. 1998 оноос газрыг анх удаа газрыг гэрчилгээжүүлэх, иргэдтэй гэрээ байгуулж эхэлсний үндсэн дээр 1998 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Л. гэдэг хүнтэй газар эзэмших гэрээ байгуулсанаар төр Л. нарын хооронд газар эзэмших, эзэмшүүлэх харилцаа үүссэн. Үүнийг баталгаажуулж 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тоот газар эзэмших гэрчилгээ дахин олгогдсон. 2009 онд тоот гэрчилгээгээр Л., Жавзанпагма нарт газрыг эзэмшүүлсэн. Эдгээр гэрчилгээнүүд нь төрөөс олгосон газар эзэмших эрхийг нотолсон гол баримтууд байдаг. Эдгээр гэрчилгээнүүдийн сумын Засаг даргын зүгээс хүчингүй болгосон нэг ч эрхийн акт гараагүй. 2016 онд иргэдийн нийтийн хурлаар газар эзэмшлийг тогтоож байсан. Энэ тогтоолын тогтоох хэсгийн хавсралтад үндсэн эзэмшигчээр *******, хамтран эзэмшигчээр Л.ыг нарыг дурдсан. Энэ хавсралтанд дурдагдсан утга агуулга 52 дугаар захирамжинд тусгагдсан байдаг. Сумын Засаг дарга *******д газар эзэмших эрхийг баталгаажуулсан захирамж гаргахдаа хэд хэдэн алдаа гаргасан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт газар эзэмшүүлэх хүсэлт гаргахдаа бусдын эзэмшил ашиглалтанд ямар нэгэн байдлаар давхцаагүй газрыг эзэмших талаар хүсэлт гаргана гэж заасан. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-32.5 дахь хэсэгт газар эзэмшүүлэх хүсэлтийг тухайн газрын тойм, овог, нэрийг дурдсан өргөдлийн хамт холбогдох газруудад гаргана. Энэ гаргасан хүсэлтийг үндэслэн бусдын эзэмшил ашиглалтанд байгаа эсэхийг Засаг дарга шалгасны дараа газар эзэмшүүлэх эсэх шийдвэр гаргах зүйлийг зөрчсөн захиргааны акт гарсан байдаг. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг үндэслэсэн боловч үүн дээр ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад газар эрхийг гэрчилгээг шинэчлэн олгосон нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснээр захиргааны акт гаргаж байгаа хүмүүсийн үүргүүдийг зааж өгсөн. Л. эхлээд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа иргэдийн нийтийн хурлын тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл өгөх явцад хариуцагч байгууллагаас ******* гэдэг хүнд газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ болон бусад баримтуудыг анхан шатны шүүх хурал болохоос өмнө хэд хоногийн өмнө гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Баянхонгор сумын Засаг даргад Эрдэнэцогт сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийн үндсэн дээр Баянхонгор аймгийн Засаг даргаас 52 тоот захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Тухайн захирамжийг хүчингүй болгосон учраас , Л.ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ захирамжийг биелүүлэх талаар хүсэлт тавьж байсан боловч энэ нь биелэгдээгүй учраас захиргааны х анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянхонгор аймгийн Засаг даргын зүгээс юуг үндэслэсэн эсэх нь тодорхойгүйгээр өөрийнхөө гаргасан захирамжийг хүчингүй болгосон учраас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 52 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч талаас хүлээн зөвшөөрч байгаа тул ярих зүйлгүй. 3 дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд Баянхонгор сумын Засаг даргын захирамж гарчихаад байхад сумын Засаг дарга биелүүлэхгүй байснаараа шүүхэд хандах үндэслэл болсон. Хүчингүй болгосон захирамжаа *******д мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа. Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Энэ хугацаанд 2 захиргааны актын талаар шүүхэд хандах явцад нэхэмжлэгчдэд тодорхой хэмжээний хохирол гарсан. Хохиролтой холбоотой баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн байгаа. Захиргааны ерөнхий хуульд 29 дүгээр зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах заалтыг бүхэлд нь зөрчсөн. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-32.5 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг зөрчсөн учраас энэ захирамж алдаатай хууль ёсны үндэслэл бүхий байх, хуульд үндэслэх зарчмуудыг бүхэлд нь зөрчсөн. Анх газар эзэмших эрх *******д хэзээ үүссэн бэ гэдэг тал дээр хэдийгээр 1998 оны 6 дугаар сарын 06-ны өдөр олгосон гэдэг хүний гэрчилгээг манай гэрчилгээ гэж байгаа боловч энэ гэрчилгээг энэ айлын гэрчилгээ гэж нотолсон хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэрчийн хувьд хэлж байгаа боловч овог нэр нь зөрсөн гэрээг шүүх үнэлэх ямар ч боломжгүй. Харин Л.д олгосон гэрчилгээ нь зөрчилгүй байгааг мөн гэрчүүдийн мэдүүлгийг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Нэхэмлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь овогтой нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Газрын даамлаар 2011 оноос өдийг хүртэл ажиллаж байна. Тус сумын Сэнжитийн 1 дүгээр багийн нутаг болох Дээд жаргалантын угалз гэх газарт 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 27 тоот Засаг даргын захиармжийн дагуу гэрчилгээ авсан байдаг. Тус 2005 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 27 тоот захирамж нь гараагүй, тухайн үед ажиллаж байсан байгаль хамгаалагч нар нь ажлын хариуцлагагүйгээс болж иргэдийг хохироож байна. Л., ******* нарын хооронд өвөлжөөний маргаан гарсан учир 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Өвгөнжаргалантын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаар очиж, өвөлжөө, хаваржааны маргаантай иргэдийн өргөдлийн дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар нь шийдвэрлэж ажилласан. Л. газартай холбоотой нэг ч өргөдөл ирүүлээгүй, харин багийн хурал дээр санал оруулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан учраас Л. нь багийн иргэдийн 78 иргэний 12 иргэний санал, ******* нь 78 иргэнээс 54 иргэний санал авч олонхийн санал авснаар *******гийн хамтрангаар Л.ыг оруулж шийдвэрлэсэн.

Баянхонгор аймаг дахь Захиргааны х анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 111/ШШ2017/0002 дугаар шийдвэрээр ...*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас тагалзсугай... гэж шүүхийн шийдвэр нэгэнт ингэж шийдвэрлэсэн учир шийдвэрийг хаана хаанаа дагаж мөрдөхөөс өөр зүйлгүй болж байна гэсэн хариуг хүргүүлсэн. даваа гэх хаваржааны газрыг нэхэмжлэгч эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй, шүүх хурлаас өмнө хүсэлтээ өгсөн тул эзэмшүүлж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, өөр иргэн эзэмшээгүй байгаа, энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь 1964 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багт Дээд жаргалантын ногоон дэнж гэх газарт төрж, өөрийн ээж Лханай, хойд эцэг нартай хамт амьдарч байсан. Ингзэд 1969 онд намайг 5 настай байхад ээж маань нас барж би хойт эцэгтэйгээ хамт үлдсэн. Ингээд 3 жилийн дараа хойт эцэг н. мөн л нас барж ах гэх төрсөн ахындаа хоцорсон юм. Ингэж тухайн үед айлд байхдаа Дээд жаргалантын ногоон дэнжид мал маллаж тоглож өссөн. Ингээд 1986 онд хань танилцаж, гэр бүл болсон бөгөөд 1987 онд өөр газар нутаглаж байгаад 1988 онд анхны хүүгээ төрдөг жилээс Дээд жаргалантын гэх газарт нутаглаж эхэлсэн. Манайхыг Дээд Жаргалантын нутаглаж байхад Л. гуайнх Дээд жаргалантын аманд байх малын тэжээлийн цэгт жолоочоор ажиллан тэндээ нутаглаж байсан. Ингээд манайх Дээд жаргалантын байнгын өвөлжиж байсан. Харин зун болохоор Хамар даваа гэх газарт нутагладаг байсан. Манайх Дээд Жаргалантын  гэх газраа байнгын өвөлжсөөр байдаг байсан бөгөөд тухайн өвөлжөөгөө эзэмшихээр 1988 онд Монгол улсын иргэний гэзэр эзэмших эрхийн гэрээг авч жил бүр төлбөрийг нь төлсөөр ирсэн. Тухайн гэрээг 20 жилийн хугацаатай хийж байсан. Үүний дараа Газрын тухай хууль гарсантай холбогдуулан Эрдэнэцогт сумын Дээд жаргалантын гэх өвөлжөөний газар эзэмших 15 жилийн хугацаатай эрхийг олгож, газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээг 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манайд олгосон. Тухайн үед манайхтай Л. гуайнх хамтран эзэмшиж байгаагүй бөгөөд 2005 оноос нэг удаа манайхтай өвөлжсөн, мөн саахалт голдуу байсан. Гэтэл 1992 оноос энэ өвөлжөөнд нутаглаж байсан гэсэн нь худал юм. Л. гуайнх 2006 он хавьцаа шиг санагдаж байна. Баянхонгор аймгийн төв рүү орж ирсэн. Харин манайх тус нутагтаа нутаглаж, өвөлжсөөр өдийг хүрсэн юм. 2016 оны хавар Иргэдийн нийтийн хурал болоход нь хурал дээр очиж, газар эзэмших талаар маргаж байсан бөгөөд тухайн үед газрын даамал Д. болон Засаг дарга , багийн дарга ******* болон нар нь Л. болон нарыг газзр эзэмших эрхийн гэрчилгээнүүдээ манайхаас өмнө авсан болгож бүгдийг зассан байсныг мэдээд хурал дээр газрын гэрчилгэний он сарыг засаад байвал газар эзэмших эрхийг хүчингүй болгох асуудал яригдна шүү гэдгийг анхааруулж байсан. Одоо х материалд ч гэсэн тухайн засвартай гэрчилгээнүүдээ хувилуулж өгсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, манайх айл болж, гэр бүл болсон цагаасаа насаараа тухайн газар тасралтгүй өвөлжиж, харж хамгаалж ирснээс биш хүний газар дээр хууль бусаар өвөлжөөд байгаа асуудал байхгүй. Бид нэг нутгийн хүмүүс учраас тухайн өвөлжөөгөө хамтран эззмшихэд татгалзах зүйл байхгүй гэдгийг ч хэлсээр ирсэн боловч гэх хүн нь зөвхөн амин хувиа бодож өөрийнхөө хүүхдийнд газар өвлүүлэх зорилгоор манайхтай өвөлжөөг маань булаацалдаж, биднийг хохироож байгаад маш их гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бид тухайн газраа эзэмших бүрэн эрхтэй, хуулийн дагуу эрхээ авсан иргэд юм. гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээд жаргалантын гэх газрыг хамтран эзэмшигчээр тогтоох хурал дээр Жавзанпагма эгч өөрөө байсан. ******* ах төрсөн цагаасаа эхлээд өдийг хүртэл Дээд жаргалантын гэх газар амьдарсан. Л. гэх айл байдаг байсан. Жил болгон байсан гэж ярьж байна. Сүүлийн хэдэн жил тэр газар байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Өнөөдрийн шүүх хуралдаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...газрын энэ хуульд заасан зориулалт хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшинэ... гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болоод бусад нотлох баримтуудаас харахад миний үйлчлүүлэгч ******* болон Л. гэдэг хоёр хүн аль аль нь тухайн маргаан бүхий газрыг эзэмшиж байсан. 1998, 2005 онд Л., ******* нарт газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж нь хүчинтэй байгаа. Дээд жаргалантын гэх газрыг хамтран эзэмшигчээр *******г тогтоосон хэсгийг хүчингүй болгуулна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Үүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, цаашдын үр дагавар гэсэн зүйл харагдахгүй байна.Л., ******* нар нь эхний малын тооллогоор 57 толгой мал тооллуулсан нөхцөл байдал харагддаг. Ганцаараа эзэмшиж байгаад захиран зарцуулах эсвэл өвлүүлэх гэсэн санаа зорилго агуулагдаж байгаа. Иргэдийн нийтийн хурлын тогтоол хүчингүй болсон гэж тайлбарлаж байгаа боловч шүүхээр тогтоосон тогтоолын он, сар, өдөр зөрүүтэй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Л., ******* нарт газар эзэмшүүлэхээр иргэдийн нийтийн хурлын тогтоол гарсан энэ тогтоол хүчингүй болсон гэж үзэх үндэслэл байхгүй. Газар эзэмших эрхтэй холбоотой асуудал 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар Засаг даргын захирамжийг хүчингүй болгосноор 1998, 2005 онд газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон эзэмших эрхэд халдахгүй. *******, Л. нар нь Дээд Жаргалантын гэх газрыг эзэмших эрхтэй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг харахад он, сар, өдөр нь зөрүүтэй, үнэлэгдэх боломжгүй нөхцөл харагдаж байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээний он, сар, өдрийг өөрсдөө зассан. Хэзээ зассан нь мэдэгдэхгүй байгаа. Тухайн маргаан бүхий Засаг даргын захирамж Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн кадастрын зураг нөхцөл байдлыг харгалзан үзэж төлөвлөгөөний дагуу газрыг эзэмшүүлж олгоно гэсэн заалтын дагуу тухайн Засаг даргын Захирамж гарсан. Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг хүчингүй болгосон гэж үзэж байгаа бол хүчингүй болгосноороо Засаг даргын захирамжид халдах эрх байхгүй. Засаг даргын захирамж газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд өмнө нь эзэмшиж ашиглаж байсан газруудыг буцаагаад иргэдэд эзэмшүүлж хугацааг нь сунгаж шинэ гэрчилгээ олгосон асуудал байгаа болохоос биш иргэдийн нийтийн хурлын тогтоолын дагуу Л., ******* нарт эзэмшүүлнэ гэсэн нөхцөл байдал харагдаггүй. Сүүлд олгогдсон гэрчилгээнүүд хуурамчаар бичигдсэн гэж тайлбарлаж байна. Эх хувиар нь шинжлэн судлуулсан. Гэрчийн мэдүүлэг өгсөн. Л., ******* нар нь газрыг аль аль нь эзэмшиж байсан. Зөвхөн Л. гэдэг айл ганцаараа эзэмшиж байсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хүсэлтийг гаргаагүй нь хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад нэхэмжлэл гаргаж байгаа этгээд бид нар ямар нэгэн байдлаар газрыг эзэмших ёстой гэдэг хүсэлтийг гаргаагүй, хуульд заасан журмыг аль аль нь зөрчсөн байгаа. ******* гэдэг хүн ******* гэдэг нь тогтоогдохгүй байна гэж тайлбарласан. ******* гэдэг хүн тухайн газрыг эзэмших эрхгүй байсан бол 1998 оноос хойш 20 жил тухайн газарт амьдрахгүй. 1998 оны гэрээн дээр энэ нь хүчин төгөлдөр бус байна гэдэг асуудлаар яригдахгүйгээс гадна тухайн цаг хугацаанд гомдлоо гаргах боломжтой байсан. 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 52 тоот Засаг даргын захирамж гарсан. Өөрөөр хэлбэл 1 жил 3 сарын өмнө захирамж гарсан байхад 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн. ******* гэдэг хүнийг хамт газар эзэмшүүлчихлээ гэж үзэж байгаа бол та бүхэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 1 сарын дотор захиргааны х шүүхэд хандах ёстой байсан боловч 1 жил 3 сарын дараа захиргааны х шүүхэд энэ асуудлаар маргаан үүсгэж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан захиргааны х шүүхэд маргаан гаргах үндэслэл болохгүй байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л. нь тус шүүхэд хандан Эрдэнэцогт сумын Засаг даргад холбогдуулан Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн "Дээд жаргалантын " гэх 1505 м2 өвөлжөөний газар, 3 дугаар багийн " даваа" гэх хаваржааны 1505 м2 газар эзэмших эрхтэйг баталгаажуулсан газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах, хууль бус эс үйлдлийн улмаас учирсан хохирол болох хууль зүйн туслалцааны 1.000.000, замын зардлын 409.260, нийт 1.409.260 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Засаг дарга өөрөө 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/501 дугаар захирамжаараа 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжаа хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 52 дугаар захирамжийн хавсралт Газар эзэмшүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтын 7 дугаарт байх овогтой *******д Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалантын 3 дугаар багийн нутаг Дээд Жаргалантын -д байх 1505 м2 талбайтай газар эзэмшүүлэх гэсэн хэсгийг хүчингүй болгох, Л. намайг Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн даваа гэх хаваржааны 1505 м2 газар эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах, Эрдэнэцогт сумын Засаг дарга нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжийг гарсан өдрөөс нь хойш өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байсан нь хууль бус эс үйлдэл байсан болохыг тогтоолгох, дээрхи хууль бус эс үйлдлийн улмаас надад учирсан хохирлыг нөхөн гаргуулах гэж өөрчилсөн.

Нэхэмжлэгч Л. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан тул түүний хүү ******* тус шүүхийн 11/ШЗ297/0276 дугаар Шүүгчийн захирамжаар эрх залгамжлагчаар солисон болно.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч, гэрч нарын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 52 дугаар захирамжийн хавсралт Газар эзэмшүүлэх иргэдийн нэрсийн жагсаалт-ын 7 дугаарт бичигдсэн овогтой *******д Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалантын 3 дугаар багийн нутаг Дээд Жаргалантын -д байх 1505 м2 талбайтай газар эзэмшүүлэх гэсэн хэсгийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших Дээд жаргалантын  өвөлжөөг тус сумын Засаг даргаас 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр *******д олгосон болох нь дугаар гэрчилгээгээр, мөн тус сумын Засаг даргаас 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ******* д тус өвөлжөөг олгож, хамтран эзэмшигчээр , , , *******, *******, ******* нарыг тогтоосон болох нь дугаар гэрчилгээгээр, 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдөр олгосон гэр бүлийн хамтын зориулалтаар эзэмших эрхийн шинэчилсэн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээнүүд зэргээр тус тус нотлогдож байна.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар өвөлжөө, хаваржааны маргааны талаар хэлэлцэж, 01 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолын дагуу Эрдэнэцогт сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжийг гаргасан бөгөөд уг захирамжийн хавсралтаар нэр бүхий 16 иргэнд өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлжээ.

Энэхүү захирамжийн дагуу тус сумын Газрын даамал 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дээд жаргалантын  өвөлжөөний газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 000636216 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг *******д олгож, хамтран эзэмшигчээр Л.ыг бүртгэснийг хууль бус гэж үзлээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., 31.3-т зааснаарХүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 32.1-д зааснаар Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 34.1-т зааснаар Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ, 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гарганагэж хуульчилсан бөгөөд ******* нь Дээд жаргалантын  гэх өвөлжөөний газрыг эзэмшихээр, мөн Л. нь хамтран эзэмших талаар 2016 онд хүсэлт гаргаагүй, мөн Л., ******* нарын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ямар нэгэн эрхийн акт гараагүй байхад Эрдэнэцогт сумын Засаг дарга 2016 оны 52 дугаар захирамжаар тус өвөлжөөний эзэмшигчээр *******г, хамтран эзэмшигчээр Л.ыг тогтоосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэсэн болон дээрх хуулийн заалтуудтай нийцэхгүй байна.

Түүнчлэн Эрдэнэцогт сумын Засаг дарга нь 2016 оны 52 дугаар захирамждаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу тус сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэсэн бөгөөд уг тогтоолыг Баянхонгор аймаг дахь Захиргааны х анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 111/ШШ2017/0002 дугаар Шийдвэрээр хүчингүй болгож, тус шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Үүнээс гадна гуравдагч этгээдийн өмгөөлөгч иргэдийн Нийтийн Хурлын тогтоол хүчингүй болсон гэж тайлбарлаж байгаа боловч шүүхээр тогтоосон тогтоолын он, сар, өдөр зөрүүтэй байгаа... гэж маргасан бөгөөд Баянхонгор аймаг дахь Захиргааны х анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 111/ШШ2017/0002 дугаар Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д ...Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаар Өвөлжөө, хаваржааг эзэмшүүлэх тухай тогтоолын 1 дүгээр заалтын 1.6, 1.8 дугаар хэсэгт заасныг хүчингүй болгосугай ... гэсэн нь уг х нэхэмжлэлийн шаардлага, шийдвэрийн үндэслэх хэсэгт бичснээс харахад Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаар Өвөлжөө, хаваржааг эзэмшүүлэх тухай тогтоолын 1 дүгээр заалтын 1.6, 1.8 дугаар хэсэгт заасныг хүчингүй болгох талаар дүгнэж, холбогдох хэсгийг хүчингүй болгосон байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нь 2016 оны 52 дугаар захирамжийг гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэргийг нээгээгүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, сонсох ажиллагаа хийх, тайлбар авах гэх мэт оролцогчийн эрхийг хамгаалуулах аливаа үйлдлийг огт хийгээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших болон хамтран эзэмшигчдийн хуульд заасан эрх, ашиг сонирхлыг нь зөрчсөн хууль бус захиргааны акт болжээ.

Хоёр. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нь Аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй нь хууль бус үйлдэл байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянхонгор аймаг дахь Захиргааны х анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 111/ШШ2017/0002 дугаар Шийдвэрийн дагуу Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжийг Аймгийн Засаг дарга урьдчилан шийдвэрлэх журмаар хянаад 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжаар 52 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Улмаар нэхэмжлэгч нь тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нь Аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус үйлдэл болохыг тогтоож, биелүүлэхийг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгахтухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Аймгийн Засаг дарга нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/501 дугаар захирамжаар 2017 оны А/148 дугаар захирамжаа хүчингүй болгосон байна.

Тиймээс, шүүх Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нь Аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй нь хууль бус үйлдэл байсан болохыг тогтоох нь ач холбогдолгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй юм.

Гурав. ...Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн  даваа гэх хаваржааны газрыг эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах... нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараараа нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ...Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн  даваа гэх хаваржааны газрыг эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах... гэснийг хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дөрөв. өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, замын зардал 409.260 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч тал хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол гэж хууль зүйн туслалцаа авсны 1.000.000, замын зардал 409.260, нийт 1.409.260 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрчүүдийг зөөж, авчирсан, сумын болон аймгийн Засаг даргатай уулзах гэж олон удаа ирсний бензиний зардал гэж 2017 оны 01 дүгээр сарын 02, 2017 оны 01 дүгээр сарын 17, 2017 оны 02 дугаар сарын 22, 2017 оны 03 дугаар сарын 15, 2017 оны 04 дүгээр сарын 06, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрүүдэд бензин авсан тухай, нийт 409.260 төгрөгийн баримт хэрэгт өгсөн бөгөөд эдгээр баримтаас үзэхэд энэхүү нэхэмжлэлийг шүүх 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, эцэслэн хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд гэрч дуудаж асуугаагүй ба энэ хугацаанд хамаарахгүй байгаа.

Харин нэхэмжлэгч тус шүүхэд хандан Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 111/ШШ2017/0002 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал байна гэж үзэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ти Эм Ойл ХХК-ийн шатахуун түгээх станцаас 40 летр А-92 бензин авсны 67.200 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Х оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний үндсэн дээр өмгөөлөгчөөс туслалцаа авсны хөлс нь маргаан бүхий захиргааны актаас учирсан шууд хохирол биш, хуульд заасан эрхээ эдэлсэн үйлдэл байх тул 1.000.000 төгрөг болон замын зардлын бусад нийт 1.342.060 /нэг сая гурван зуун дөчин хоёр мянга жар/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.ж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжийн хавсралтын 7 дугаарт бичигдсэн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нь Аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй нь хууль бус үйлдэл байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас...Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн  даваа гэх хаваржааны газрыг эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах... гэснийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, замын зардал 409.260 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас замын зардал болох 67.200 /жаран долоо мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, бусад 1.342.060 /нэг сая гурван зуун дөчин хоёр мянга жар/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, энэ хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш х оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны х давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА