| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00422/и |
| Дугаар | 481 |
| Огноо | 2020-06-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын баг, гэх газар нутаглах, Б овогт А.Д /РД/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Дшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 1965 онд төрсөн. Миний хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй мөн ажилд орсон болон ажлаас гарсан тушаал архивт байхгүй байгаа тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1983 оны 6 сарын 28-аас 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчинаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Днь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
регистрийн дугаартай Б овогт О.А нь 1965 оны 05 сарын 04 өдөр А.Д /РД/-ыг төрүүлсэн тухай Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 сарын 05 өдрийн 46 дугаартай архивын лавлагаа
-Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлээс 1983 оны 6 сарын 28-ны өдөр Оын Дт олгосон, 1983 оны 08 сараас 1988 оны 09 дугаар сарыг дуусталх хугацааны “Ажилласан хоног, тооцсон хөлс”-ний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр эх хувиар /хэргийн 7-р хуудас/
-Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн А.Дийн 1983-1988 онуудын цалингийн түүвэр лавлагаа /хэргийн 13-р хуудас/
-А.Дийн 1983, 1985, 1987-1988 онуудын цалингийн баримтын хуулбар /хэргийн 14-16-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт А.Д /РД/-ийг 1983 оны 06 сарын 28-аас 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б