| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0173/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/180 |
| Огноо | 2020-12-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Э,
Шүүгдэгч: Ц.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Эаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Б овогт Цгийн Бд холбогдох 2035000000193 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 25-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 2, эхийн хамт Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Б овогт Цгийн Б /РД:................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Н.Быг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанаар 2035000000193 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан эд мөрийн болон бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
хохирогч Н.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 29-ний орой гэртээ охин Б.Эгийн хамт байсан бөгөөд орой болж унтах гэж байхад хойд зүгээс морьтой хүн давхиж ирээд гэрийн баруун талд морио уяад гэрт орж ирэхээсээ өмнө “бүгдийг нь алчихаад явна” гэж орилсоор гэрт орж ирсэн. Би Ц.Бд хандаж юу болсон талаар асуугаад хувцсаа өмсөхөд надад хандаж “гараад ир” гэж хэлээд гэрээс гарсан. Би Ц.Бны араас “гарч бололгүй яах вэ” гэж хэлээд гарахад Ц.Бгэрийн гадна байсан хүрз аваад миний баруун гар руу нэг удаа цохисон. Тэр үед би хүрзийг нь барьж аваад Ц.Баас булааж авахад манай охин Б.Э гэрээс гарч ирсэн ба Ц.Бцаашаа яваад гэрийн ар талаас бургас мод барьж ирээд миний толгой хэсэгт нэг удаа цохих үед охин Б.Э бид хоёрын дундуур Ц.Быг надаас холдуулсан. Ц.Б намайг цохисон бургас модоо бариад гэрийн баруун тал руу явсан. Би өөрийн охин Б.Эгийн хамт гэрт орж шарх, цусаа цэвэрлэж байхад Ц.Ббуцаад ирэхээр нь Д.Гыг дуудсан. Д.Гөөрийн ээж Дийн хамт ирсэн ба Ц.Бнь хоолны тавиур дээрээс хутга авч өөрийгөө ална, амиа хорлоно гэж хэлээд хоолны тавиур руу явах үед нь би Д.Гантогтохын хамт барьж байгаад гарыг нь ар талд нь хүлж, үйлдлийг нь таслан зогсоосон. ...Ц.Бнамайг хүрзээр 1 удаа цохиж баруун шуу хэсэгт гэмтэл учруулсан ба түүний дараа бургас саваа модоор толгой хэсэгт 1 удаа цохисон. Намайг нийт 2 удаа цохисон. Тухайн үед Ц.Бархи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 18-19-р тал/,
гэрч Б.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн үед өөрийн аав Н.Бгийн хамт гэртээ унтаж амрах гээд байж байтал хойд зүгээс морьтой согтуу хүн чанга дуу гаргасаар давхиж ирээд гэрийн баруун талд морио уяад гэрт орж ирэхээсээ өмнө “бүгдийг нь алчихаад явна” гэж чанга дуугаар хэлээд гэрт орж ирээд агсам тавьсан. Тэгээд манай аав Н.Бтай хэрэлдэж муудалцаад гэрээс гарсан ба аав араас нь гарсан бөгөөд Ц.Бнь гэрийн гадна байсан хүрз авч аав Н.Бгийн баруун гарын шуу хэсэг рүү цохисон. Аав Ц.Бтай ноцолдож байгаад хүрзийг нь булааж авсан ба Ц.Бгэрийн ар тал руу гүйгээд гартаа нэг мод барьчихсан ирсэн. Тэгээд тэр модоороо аавын толгой хэсэг рүү цохисон ба би тэр хоёрын дундуур орж салгасан. Ц.Бнь хаашаа нь мэдэгдэхгүй гүйгээд явчихсан. Аав бид хоёр гэрт орж аавын толгойноос гарч байсан цусыг цэвэрлэж боох гэж байтал Ц.Б буцаад манай гэрт хүрээд ирэхээр нь би айсандаа өөрийн хөрш Д.Гыг дуудсан ба удалгүй Д.Гээж Дийн хамт манай гэрт ирсэн. ...Ц.Бнь манай аав Н.Бгийн гарын шуу хэсэгт хүрзээр цохисон, мөн бургас модоор толгой хэсэгт нь цохиж гэмтэл учруулсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23-р тал/,
гэрч Д.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 29-ний 23 цагийн үед миний дугаар руу нагац ах Н.Б залгаж, манай гэрт хүрээд ир Ц.Б манай гэрт ирчихээд агсам тавьж, миний биед халдаж зодлоо. Би хүч хүрэхгүй юм байна гэж дуудсан ба удалгүй ээж Дийн хамт очиход Н.Б ахын толгойноос цус гарч байсан ба юу болсон талаар асуухад Ц.Б согтуу ирж агсам тавьж хүрзээр миний баруун гар руу цохисон, түүний дараа модоор толгой хэсэгт дахин цохиж гэмтэл учруулсан гэж хэлсэн ба Ц.Бнь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэчихсэн согтуу байсан. Тэгээд өөрийгөө ална, амиа хорлоно гэж хэлээд хоолны тавиур дээр байсан хутга авах гэж оролдох үед нагац ах Н.Бгийн хамт Ц.Быг дарж гарыг нь ард нь хүлж, үйлдлийг нь таслан зогсоосон. Удалгүй сумын цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р тал/,
Шүүгдэгч Ц.Бны мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 29-ний орой Н.Б ахын гэрт ороход Н.Б ах надад хандаж “чи ямар том болчихсон новш вэ, чамайг зодно” гэж хэлсэн. Уг үгийг сонсоод миний уур хүрч тэдний гэрээс гарахдаа араас гарч ирсэн Н.Бг гэрийн гадна байсан хүрзээр түүний толгой хэсэгт цохиход тэрээр гараараа толгойгоо хамгаалсан. Тэр үед Н.Б ахын толгой болон гарт нь гэмтэл учруулсан. Н.Б ах надаас хүрзийг булааж аваад над руу дайрахаар нь би зугтаагаад гэртэй ойролцоо байсан бургасны ард нуугдаж 5 орчим минут болсны дараа харих гээд тэдний гэрийн гадна уясан морио авах гэж очиход Н.Б ах, охин Б.Эгийн хамт намайг барьж аваад цагдаа дуудчихсан байгаа чамайг явуулахгүй, цагдаад өгнө гэж хэлээд миний хоёр гарыг биений ард гаргаж хүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлэг шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд тодорхой хэмжээгээр зөрүүтэй байгаа хэдий ч хэрэг гарсан 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ц.Б хохирогч Н.Бгийн гэрт очсон, тэдний хооронд маргаан гарсан, Ц.Б, Н.Бгийн биед халдаж зодсон гэх үйл баримт хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 713 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт “...баруун хөл шилбэний дунд хэсгээр мухар, тус хэсэгт протезтой /хиймэл хөлтэй/... ” гэх бөгөөд үүнээс харахад хохирогч Н.Б нь хөгжлийн бэрхшээлтэй буюу биеэ хамгаалах чадваргүй болох нь тогтоогдож байна.
Мөн түүнчлэн дээрх шинжээчийн “Үзүүлэгч Н.Бгийн биед гэмтэл учирсан байна. Баруун зулайн ар хэсгийн хуйханд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын эрхий хурууны ард цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Баруун зулайн ар хэсгийн хуйханд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 36-37-р тал/-ээр хохирогч Н.Бгийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинж байдлыг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэж хуульчилсан.
Хохирогч Н.Б нь баруун хөл шилбэний дунд хэсгээр мухар, тус хэсэгт протезтой /хиймэл хөлтэй/ буюу хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг ач болох шүүгдэгч Ц.Б мэддэг байсан нь хэрэг авагдсан үйл баримтуудаар нотлогдож байна. Иймд хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Бнь Н.Бг хөгжлийн бэрхшээлтэй биеэ хамгаалах чадваргүй гэдгийг ухамсарлаж мэдсэн хэрнээ энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Н.Бгийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Бны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хэмээн зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Бгийн нэхэмжлэх хохиролгүй, гомдол саналгүй гэх тодорхойлолт /хх-ийн 81-р тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол гомдолгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Бнь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Бурьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-р тал/-аар нотлогдсон байна.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч М.Мгийн өгсөн: “2014 онд аав Н.Ц нас барснаас хойш ээж Г.Дын хамт мал маллаж амьдрах болсон. Ар гэрийн бүх ажил төрлийг хийж ах, эгч хамаатан садны хүмүүсийн ажил төрөлд тус дэм болдог их тусархуу сайн хүүхэд байгаа юм. Өөрийн ах, эгч нарыг оюутан байхад ганцаараа бүх малаа маллаж, ах эгч хоёрынхоо сургалтын төлбөр, байр, хоол, унааны төлбөрийг бүгдийг нь төлж байсан. Ах, эгч нь тусдаа гарч байхад хүртэл өөрийн малаас тасалж өгч байсан. Өөрийгөө гаргуунд нь гаргаж ээж, эгч, ахын нарынхаа амьдралын төлөө зүтгэж байгаа их мундаг ажилч хичээнгүй сайн хүүхэд байгаа юм. Одоо Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багийн нутагт ээж Г.Дын хамт мал маллан амьдардаг ба ээж Г.Доо ганц хань, тус дэм болдог хүн. Эхнэр авч тусдаа гараагүй болохоор түүний нэр дээр эд хөрөнгө байхгүй. Ц.Бнь архи, тамхи хэрэглэдэггүй, хүнд тусархуу, эелдэг зөөлөн зантай, төлөв даруу. Ямар нэгэн хорт зуршилгүй. Ээжийн түшиг тулгуур болсон сайн хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/ хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол гомдолгүй гэх нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн санал болгосон хэмжээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан модон иштэй, төмөр хүрз 1 ширхэг, бургас мод 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Цгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй, төмөр хүрз 1 ширхэг, бургас мод 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.Бд буцаан олгсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ