Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 482

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, байрлах М к ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн сумын баг, тоотод оршин суух Б овогт Ж.Бд холбогдох

853111 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М кХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ж.Баас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 628993 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 118856 төгрөг, гар утасны хэрэглээний төлбөрт 105262 төгрөг,  нийт 853111 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хшүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагч тал 423000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 430000 төгрөгийг хариуцагч Ж.Баас гаргуулахаар нэхэмжилж байна.  Хариу тайлбарт дурдсан хугацааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ж.Б шүүх тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Мобиком ХХК-с гар утас авч сар бүр төлөх гэрээ байгуулан төлж байгаад хэсэг хугацаанд  төлөх боломжгүй болсон. 2020 оны 06 сард 423000 төгрөг төлсөн болно. Одоо үлдэгдэл 430000 төгрөгийг 2020 оны 07 сарын 15 нд төлж дуусгана.... гэжээ.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М кХХК нь хариуцагч Ж.Баас 628993 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 118856 төгрөг, гар утасны хэрэглээний төлбөрт 105262 төгрөг, нийт 853111 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч тал 423000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 430000 төгрөг болгон бууруулллаа.

Хариуцагч Ж.Б нь 2020 оны 03 сарын 13-ны өдөр М кХХК-тай 40275511 дугаартай үйлчилгээний гэрээг байгуулж, 95114759 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Samsuhg Galaxy A6 /2018, black/ утсыг зээлээр худалдан авч ашигласан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч талаас 430000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбараа ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар хариуцагч Б овогт Ж.Б /РД/-аас 853111 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М кХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25025 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас  25025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч талд олгосугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.Б