| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0174/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/181 |
| Огноо | 2020-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Э,
Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Ө.Н,
Шүүгдэгч З.Г , Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Эаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Б овогт Згийн Г, Бо овогт Дын Б нарт холбогдох 2035000000183 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 31-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, улсаас гавьяа шагналгүй Б овогт Згийн Г /РД:.........................../,
Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 26-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт оршин суух, урьд Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт 5 жил 05 хоног хорих ял шийтгүүлж байсан Б овогт Дын Б /РД:.........................../.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч З.Г нь согтуугаар Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Д.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Бнь согтуугаар Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч З.Г г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч З.Г, Д.Бнар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Гнь хохирогч Д.Бийг, шүүгдэгч Д.Бнь хохирогч Ч.Гг тус тус зодсон болох нь:
1. Шүүгдэгч Ч.Ггийн хохирогчоор өгсөн “… Би Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт мал маллаж эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Тэс сумын 10 дугаар багийн Б.Б гэх залуугаас урьд өмнө нь зарсан адууны үнэ болох 1.000.000 /нэг сая/ төгрөг авахаар гэрт нь очиход тус багийн Д.Б, Ч.Б нар Б.Бын гэрийн гадна махны амбаар янзалж байсан. Бид нар Б.Бын гэрт орж 1 литрийн савтай Монгол нэрмэл архи Б.Бгаргаж ирж Д.Б, Ц.Б, бид 4 хувааж уусан уг нэрмэл архи дуусаад Д.Б, Ц.Б нар мал тосно гэж хэлээд түрүүлээд Б.Бын гэрээс гараад явсан тэр хоёрын араас би удалгүй гэртээ харихаар Б.Бын гэрээс явсан бөгөөд Тэс сумын 10 дугаар багийн их голын гатлаганы ам дээр очиход Д.Б, Д.Б, О.Б нар мал услаад зогсож байсан. Би уг хүмүүс дээр очиход Д.Б надад хандаж чиний Б.Бд зарсан морийг 4 настай байхад нь би сургасан биз дээ өөрөө унаж чадахгүй хүнд зарлаа чи гэж шалтаглаж намайг татаж чангааж байснаа эгц урдаас хамар руу духаараа мөргөсөн миний хамраас цус гараад доош нь тонгойход, дээрээс миний толгойны дагз хэсэг рүү гараараа цохиж байгаад миний зүүн гарын эрхий хурууг атгаж үенийх нь эсрэг тал руу дарж, миний нүүр рүү өвдгөөрөө цохиж эхэлсэн ба О.Б гэх залуу бид хоёрыг салгасан. Би Д.Боор зодуулсныхаа дараа түүнийг гаргасан үйлдлийг төрсөн эцэг Б.Д гэх хүнд хэлэх гэж Б.Дгийн гэрт очиж Б.Д, Ц нарт танай хүү намайг зодлоо гэж хэлээд нүүрээ үзүүлэхэд тэр хоёр хүн миний цусыг угааж, цэвэрлэж өгсөн ба тэр үед Д.Б аавындаа ирээд намайг харчихаад чи миний аавынд юу хийж байгаа юм, гарч зайл гэж хэлэхээр би юм хэлэлгүй тэдний гэрээс гараад сумын төвд ирж эмчид үзүүлсэн. Миний биед гэмтэл учирсан, зүүн чихний ар хэсэгт оёдол тавиулсан, үүдэн шүд хөдөлж, хамар муруйж, нүүр хавдаж хөхөрсөн, зүүн гар бүхэлдээ өвдөж байгаа, миний биед учирсан гэмтлийг Их гаталганы ам гэх газарт Д.Б намайг зодох үедээ учруулсан гэх мэдүүлэг /хх-ий 5-6-р тал/,
2. Шүүгдэгч Д.Бгийн хохирогчоор өгсөн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мал хайж яваад модны хөвөө гэх нэртэй газарт Ц.Бтой тааралдсан бөгөөд Ц.Бгийн хамт Б.Бгэх айлд очоод Б.Б, Ц.Б бид гурав гэрийн гадна амбарын дээвэр янзлаад зогсож байтал З.Г ирсэн бөгөөд бид дөрөв Д.Бын гэрт ороход Б.Б 1 литрийн нэрмэл монгол архи задалсан бөгөөд Ц.Б бид хоёр уг архинаас амсаад малаа услахаар Их гаталганы ам гэх нэртэй газар руу явсан бөгөөд Их гаталганы ам дээр ирээд малаа услаад зогсож байтал З.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн ирээд намайг хэл амаар доромжилж, улмаар бид хоёр маргалдаад би З.Г г эхэлж хавирч унагасан ба З.Г босож ирээд надтай барьцалдаж, миний нүүр рүү нэг удаа мөргөж бид хоёр зодолдож эхэлсэн ба О.Б гэх залуу бид хоёрыг салгасан. Миний биед учирсан гэмтлийг Их гаталганы ам гэх нэртэй газарт З.Г учруулсан. Тэрээр миний нүүр рүү нэг удаа мөргөж, баруун гараа атгаж байгаа миний толгой хэсэгт дөрвөн удаа цохисон.../хх-ийн 8-9-р тал/,
Гэрч Ж.Лын мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний нөхөр З.Г Б.Бгэх залууд зарсан адууны үнэ өртгөө авна гээд гэрээсээ гарсан бөгөөд гэрээс гарахдаа эрүүл саруул зүгээр гарсан. 19 цагийн үед над руу залгаж Д.Бгэх залуу намайг зодлоо би сумын төвийн эмчид үзүүлэхээр явж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р тал/,
Гэрч О.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр малаа услахаар Их гаталганы ам гэх нэртэй газар очсон бөгөөд намайг очиход Д.Б, Ц.Б гэх хоёр залуу мал усалж байсан бөгөөд удалгүй З.Г ирсэн. Д.Б, З.Г хоёр адууны талаар яриад маргалдаад байх шиг байсан. Тэгж байгаад хоёулаа барьцалдаж аваад зодолдоод газар унаад өнхөрсөн ба би очиж Д.БЗ.Г нарыг салгасан. З.Г Д.Бнар зодолдох үедээ бие биенийхээ биед гэмтэл учруулсан. З.Г Д.Б нар өөр хэн нэгэн хүнтэй маргалдаж зодолдоогүй, хоорондоо л маргалдаж зодолдсон. /хх-ийн 13-15-р тал/,
Гэрч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...З.Г гийн биед учирсан гэмтлийг Д.Бгэгч нь Их гаталганы ам гэх нэртэй газар З.Г г зодох үедээ учруулсан. ...Д.Б, З.Г гийн биед учирсан гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /21-22-р тал/,
5. Шүүгдэгч З.Г гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гаргасан үйлдэл хүлээх ял шийтгэлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/,
6. Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60-р тал/-үүдээр нотлогдож байна.
Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Үзүүлэгч З.Г гийн биед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, зүүн чихний дэлбэнд язарсан шарх, дух, баруун нүдний гадна булан, баруун хацарт зулгаралт, баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт хамар духанд зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 1-р шүдний сулрал гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Тархины доргилт, зүүн чихний дэлбэнд язарсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна. З.Г гийн биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх 709 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-32-р тал/-ээр шүүгдэгч З.Г гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол,
Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Үзүүлэгч Д.Бгийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зүүн тал, доод уруул, дээд уруулын салстад, баруун гарын хоёрдугаар хурууны ард зулгаралт, үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний цөгцний сэлтрэл гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна. Д.Батзоригийн биед гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх 710 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38-р тал/-ээр шүүгдэгч Д.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь тогтоогджээ.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 709, 710 дугаартай дүгнэлтүүдийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.
Шүүгдэгч З.Г нь согтуугаар Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Д.Батзоригийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Бнь согтуугаар Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч З.Г г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч З.Г , Д.Бнар нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, бие биедээ гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хэн хэнийхэн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул шүүгдэгч нарыг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ч.Г, Д.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч нар нь хохирогчоор болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хоорондоо эвлэрсэн болох нь тогтоогдож байгаа тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэж, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Б, З.Гнар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Гнь урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /хх-ийн 66-р тал/-гаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Бнь урьд Увс аймгийн эрүүгийн хэргийн шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт 5 жил 05 хоногийн хорих ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /хх-ийн 62-р тал/-гаар тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж байгаа зэргийг харгалзан прокурорын тохиролцсон тус бүрийг 600 /зургаан зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй ба энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Згийн Г, Б овогт Дын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г , Д.Б нарыг тус бүрийг нь 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч З.Г , Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Г , Д.Б нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ