Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 483

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, байрлах М кХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн сумын баг, тоотод оршин суух Т овогт Б.Цд холбогдох

438100 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М кХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Цгаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 348652 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 59900 төгрөг, үүрэн холбооны хэрэглээний төлбөрт 29548 төгрөг, нийт 438100 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хшүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М кХХК нь хариуцагч Б.Цгаас  нийт 438100 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Б.Ц нь 2020 оны 03 сарын 13-ны өдөр М кХХК-тай 22533109 дугаартай үйлчилгээний гэрээг байгуулж, 99693457 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Huawei P-Smart /gold/ утсыг зээлээр худалдан авч ашигласан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч Б.Цд 2020 оны 05 сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2020 оны 06 сарын 12-ны өдрийн дотор хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариуцагч талаас хариу тайлбар нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна. Мөн хариуцагч Б.Цд шүүх хуралдааны товийг 2020 оны 06 сарын 26-ны өдөр мэдэгдсэн боловч товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тооцож түүний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар хариуцагч Т овогт Б.Ц /РД /-аас 438100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М кХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13793 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цгаас 13793 төгрөг гаргуулан нэхэмжлэгч талд олгосугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.Б