Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/176

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч Д.Б,

Шүүгдэгч: Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш ургийн овогт Л-ын Бт холбогдох эрүүгийн 2235000000... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .................... Увс аймгийн ....... суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн ....... сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, Ш овогт Л-ын Б, /регистрийн дугаар:.........................../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн ....... сумын 4 дүгээр багийн нутагт архидан согтуурах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Н.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Шүүгдэгч Л.Б нь хохирогч Н.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа:“...Л.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугийн асуудлаар маргахгүй байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйл байхгүй. Шүүгдэгч Л.Б нь хохирогч Н.Б-д 500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч Н.Б-ын зүгээс цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй талаарх баримтаа гаргаж өгсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгч Л.Б-т прокурортой тохиролцсон ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3. Шүүгдэгч Л.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй  болно.

Эрүүгийн 2235000000... дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Иргэн Б.С-гаас 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цаг 15 минутад Увс аймаг дахь Цагдаагийн газарт ......... дугаарын утсаар гаргасан “.......... сумын 4 дүгээр иргэн Л.Б нь согтуугаар Н.Б-ын биед халдан зодож гэмтэл учруулсан...” гэх гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

2. Хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Тэгээд Л.Б бид хоёр миний мотоцикль руу явж байх замдаа хөдөө хээр талд зогсож үлдсэн 1 ширхэг пиво хувааж уусан юм. Тэгж байтал Л.Б нь пиво ууж байснаа та одоо мотоцикль барь, би ядарч байна гэж хэлсэн, тэр үед би мотоцикль барьж чадахгүй, чи өөрөө барь гэж хэлэхэд над руу дайраад чи муу гөлөг, пизда минь гээд уурлаж, миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиход миний ухаан самуурах үед Л.Б миний нүүр хэсэг рүү цохиж байсан. Би тэр үед яг хэдэн удаа юугаар цохисон гэдгийг мэдэхгүй байна...Миний ухаан санаа гайгүй болох үед хамраас их хэмжээгээр цус алдаж, хоёр нүд хавдсан байсан...Л.Бт зодуулснаар миний хамрын яс хугарч, хоёр нүд хавдсан. Тархи доргисон байна." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 17-19 дэхь тал),

3. Гэрч Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би гэртээ байж байтал миний гар утас руу манай нөхөр Н.Б-ын авга ах буюу Б ах над руу залгаад танай нөхөр хүнээр зодуулсан байна, хүрээд ир гэж хэлсэн юм, тэгээд би яваад очсон чинь манай нөхөр Б-ын зүүд нүд битүү хавдартай, баруун нүд хавдсан, хамар хавдартай байсан. Тэгээд би Б-аас хэнээр яаж байгаад зодуулсан бэ гэж асуухад надад хэлэхдээ тус сумын иргэн Л.Б нь намайг санаандгүй байтал зодсон гэж хэлсэн..гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

4. Гэрч У.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би тус сумьн 3 дугаар багийн нутагт байрлах айл руу яваад ирсэн чинь багийн төвийн гадна хүмүүс байхаар нь очсон чинь тус сумын иргэн Б- нь Баар зодуулсан гэж хэлж ярьж байсан. Тэгээд би Б-ын биеийн ерөнхий байдлыг үзсэн чинь зүүн нүд битүү хавдсан, баруун нүд хөнгөн хавдартай, дээд доод уруул 0.5 см орчим өнгөц урагдалтай, тухайн хүний ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, амьсгал болон зүрх судас хэвийн байсан. Тухайн хүн маань согтуу байсан. Тухайн үед манай багийн эх баригч Л.Б нь Б-ын биеийг үзэж өвчин намдаах тариа болон зүрх судасны үйл ажиглагаа дэмжих тариа хийсэн гэж хэлж байсан. Тэгээд би сумын төв рүү авч орох гэсэн боловч Б-а нь өөрөө гэрлүүгээ явна, эсвэл би хувийн унаагаар Улаангом сум руу явна гэж хэлээд явсан. Тэгээд Б-а нь хувийн унаагаар Улаангом сум руу явсан. ...Тухайн үед Б-а нь надад хэлэхдээ тус сумын иргэн Л.Б намайг зодсон гэж хэлсэн.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

5. Гэрч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх тус сумын 3 дугаар багийн төвийн хажууд манай аав Л, төрсөн ах Б нарын хамт айл байдаг юм аа. 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цагийн үед манай төрсөн ах Б-ын гэрт тус сумын иргэн Н.Б гэдэг хүн 2 ширхэг  2.5 летрийн том пиво авч ирсэн бөгөөд Б нь авч ирсэн пивоо манай ах Б-тай уух гэхээр нь пиво ууж болохгүй гээд гаргасан. Тэгээд өвсөө манай машинаар ачихаар явсан. Манай нөхөр Р.Б нь өөрийнхөө авто машиныг бариад Н.Б, манай ах Л.Б нар нь мотоцикльтой тусдаа явсан. Тэгээд удалгүй өвсөө ачаад ирсэн. Тэгээд манайд хоол унд идэж байгаад Н.Б-а, манай ах Л.Б хоёр мотоцикльтой гараад явсан. 14 цагийн үед Б, Б хоёр согтуу бид хоёр зодолдсон, Б нь Б-аар зодуулсан гэж ирсэн. Тэгээд би тус багийн эмнэлэг рүү авч ороод шаардлагатай эм тариа хийж байтал манай их эмч М ирсэн. Тэгээд М нь сумын төв рүү авч орсон.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

6. Шүүгдэгч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд пиво ууж дуусаад бид хоёр цаашаа дөнгөж хөдлөх гэж байгаад би Б ахад “та мотоцикль цаашаа бариад яваач” гэхэд Б ах надад “би барихгүй, согтуу байна” гэж хэлсэн. Тэгээд би Б-а ахад “та мотоцикльдоо хүрэх гэж байгаа бол цаашаа бариад яв” гэхэд Б-а ах надад “чи өөрөө мотоциклио барь, намайг хүргэж өг” гэж хэлсэн. Ингээд бид хоёр маргалдаж би тухайн үед архи уучихсан байсан учир уур хүрээд Б-а ахын зүүн нүдний хэсэгт баруун гараараа 2-3 удаа цохисон, яг хэдэн удаа цохисон гэдгээ санахгүй байна. Намайг Б-а ахыг цохиход хамраас нь цус гарч зүүн талын нүд нь хавдсан учир би цохихоо болиод Б-а ахаас уучлалт гуйгаад цусыг нь тогтоогоод тэндээсээ шууд бригадын төв рүү эмнэлэг рүү хүргэж өгсөн. ...Бод бид хоёр замдаа зодолдоод, ийм юм боллоо гэж хэлсэн...Би Н.Б-а ахыг баруун гараараа түүний зүүн нүд рүү 2-3 удаа гараараа цохисон, өөрөөр бол ямар нэгэн багаж зэвсэг хэрэглэсэн зүйл байхгүй. ...Би Н.Б-ад учирсан хохиролд 500,000 төгрөгийг өгч хохирол барагдуулсан...Би Н.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би гэм буруугаа ойлгож байгаа бөгөөд учирсан хохирлыг төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дахь тал),

            7. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 417 дугаартай “...Н.Б-ын биед зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, хамар ясны зүүн талын хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна хэсэгт, дээд уруул, уруулын салстад, цээжний зүүн урд хэсэгт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цөм нэг доор үүссэн байх боломжтой. Н.Б-ын биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны зүүн талын хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-33 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

8. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

9.Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Л.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

3. Шүүгдэгч Л.Б нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийг зодож, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг  санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч Л.Бын үйлдлийн улмаас хохирогч Н.Б-ын биед зүүн нүдний ухархайн дотно хананы цөмөрсөн хугарал, хамар ясны зүүн талын хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хэргийн 31-33 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

6. Шүүгдэгч Л.Б нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Л.Б-ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Шүүгдэгч Л.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Б-ын биед зүүн нүдний ухархайн дотно хананы цөмөрсөн хугарал, хамар ясны зүүн талын хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Л.Б нь хохирогч Н.Б-ын эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлж барагдуулсан гэж мэдүүлсэн, гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсан гэх үндэслэлээр прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Б-аас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч Л.Б нь урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, ялаа эдэлж дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Быг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. /хавтаст хэргийн 61, 64-65 дахь тал/,

4. Шүүгдэгч Л.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000  төгрөг төлж, хор уршгийг арилгасан байна.

5. Иймд шүүгдэгч Л.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

6. Шүүгдэгч Л.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүйг түүний хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй.

7. Түүнчлэн шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

8. Прокуророос шүүгдэгч Л.Бын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

9. Шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Л.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

10. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт 600 (зургаан зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

11. Иймд шүүгдэгч Л.Бын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэж, Л.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

12. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан комьпютер, томографийн шинжилгээни хариу буюу CD бичлэг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.Б-ад буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ургийн овогт Л-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгарласан хэрэг байхгүй  болохыг тус тус  дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан комьпютер, томографийн шинжилгээний хариу буюу CD бичлэг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.Б-ад буцаан олгосугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА