| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00360/и |
| Дугаар | 499 |
| Огноо | 2020-07-01 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, тоотод оршин суух хаягтай, Х овогт Д.Ө /РД/-ын эцэг тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие П.Э2013 оны 7 сард танилцаад, 2014 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2018 оны 12 сарын 21-нд охин Н-Эийг төрүүлсэн. 2014 оноос хойш нөхөртэйгээ нэг гэрт амьдарч байгаад нөхөр П.Э маань 2020 оны 4 сарын 7-ны өдөр зуурдаар нас барсан. Бид 2 энэ хугацаанд миний эгч болох Д.Өрын хашаанд /эрчимийн 4-4/ амьдарч байсан. ... охин Ө.Н-Энийн эцгээр П.Эныг тогтоож өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ө охин Ө.Н-Эийн эцэг П.Э мөн болохыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Ө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талийгаач П.Эныг охин Ө.Н-Эийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн 2020 оны 04 сарын 28 өдрийн 139/ШЗ2020/01130 дугаартай захирамжаар хүсэлтийг хангаж, шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2020 оны 06 сарын 08 өдрийн 20/3211 дугаартай албан бичгэр ирүүлсэн дүгнэлтдээ П.Э нь Ө.Н-Эийн биологийн эцэг байх 99,99 хувийн магадлалтайг дурдсан байна. /хэргийн 11-22-р хуудас/
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар Х овогт Ө-Уын Н-Э /РД/-ийн эцэг Х овогт Пийн Э /РД/ мөн болохыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б