Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 16

 

                                                          Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                           баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би нэхэмжлэгч “С” ХХК-ийн ОАЗД Д.Б, АЗДТГ-ын дарга Д.С нарт тус тус холбогдуулан гаргасан “2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн БЗА-151/17 дугаартай “Орхон аймаг.МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ”-ний дагуу “С” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахгүй, хугацаа алдуулж байгаа ОАЗД, АЗДТГ-ын дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох”, “дулаан, цэвэр усны шугамын ажлыг хүлээж авах, Улсын комисс ажиллуулахыг даалгах”, “Ажлын санхүүжилтийн үлдэгдэл төлбөр болох 1.313.446,860 төгрөгийг олгохыг ОАЗД, АЗДТГ-ын дарга нарт тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан “Нэхэмжлэлээс татгалзах тухай” хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Манай компани нь ОАЗД Д.Б, АЗДТГ-ын дарга Д.С нарт холбогдуулж “2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн БЗА-151/17 дугаартай “Орхон аймаг.МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ”-ний дагуу “С” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахгүй, хугацаа алдуулж байгаа ОАЗД, АЗДТГ-ын дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох”, “дулаан, цэвэр усны шугамын ажлыг хүлээж авах, Улсын комисс ажиллуулахыг даалгах”, “Ажлын санхүүжилтийн үлдэгдэл төлбөр болох 1.313.446,860 төгрөгийг олгохыг ОАЗД, АЗДТГ-ын дарга нарт тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ.

Энэхүү нэхэмжлэлийг захиргааны журмаар шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байх тул, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  “С” ХХК нь ОАЗД Д.Б, АЗДТГ-ын дарга Д.С нарт тус тус холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр ирүүлжээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 /... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ....эрхтэй/, 66 дугаар зүйлийн 66.1 /Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно/ дэх хэсэгт тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах, тухайн нэхэмжлэлээсээ татгалзах нь түүний хүсэл зоригийн асуудал учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн ОАЗД Д.Б, АЗДТГ-ын дарга Д.С нарт холбогдуулан гаргасан “2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн БЗА-151/17 дугаартай “Орхон аймаг.МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ”-ний дагуу “С” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахгүй, хугацаа алдуулж байгаа ОАЗД, АЗДТГ-ын дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох”, “дулаан, цэвэр усны шугамын ажлыг хүлээж авах, Улсын комисс ажиллуулахыг даалгах”, “Ажлын санхүүжилтийн үлдэгдэл төлбөр болох 1.313.446,860 төгрөгийг олгохыг ОАЗД, АЗДТГ-ын дарга нарт тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

ШҮҮГЧ                                   Д.САРАНГЭРЭЛ