| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00468/и |
| Дугаар | 502 |
| Огноо | 2020-07-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын багт оршин суух, Л овогт Д.А /РД/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.Ань 1969 онд төрсөн. Д.А хөдөлмөрийн дэвтэр тамга, тэмдэгийн зөрчилтэй шаардлага хангахгүй байгаа тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1985 оны 6 сарын 25-аас 1987 оны 10 сарын 19 хүртэл, 1989 оны 10 сарын 15-наас 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ань ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 5 сарын 25-ны өдрийн 08/588 дугаартай Луус сумын “Хөдөлмөр нэгдэл”, “Шинэ хөдөлмөр хоршоо”-ын талаарх хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/
-Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 05 сарын 22 өдрийн 02/166 дугаартай “ ..Суврага багийн малчин Д.А 1985-1986 онуудын цалингийн баримтыг сумын архивын хадгаламжийн нэгжээс хуулбарлан олгов...” гэх тодорхойлолт, Д.А 1985-1986 онуудын цалингийн баримтын хуулбар /хэргийн 7-11-р хуудас/
-Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөрийн нэгдлээс 1986 оны 1 сарын 1-ний өдөр Д.Алтансүхэд олгосон 1985 оны 06 сарын 25 өдөр тэмээчинээр томилогдсон тухай тушаалын, 1985-1987, 1989 онуудад ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 12-14-р хуудас
-Гэрч О.Эрдэнэчимэгийн “Д.Ань 1985 онд 8 дугаар анги төгсөөд Луус сумын Хөдөлмөр нэгдэлд бага мал малласан. Нэгдэл тартал мал малласан. Одоо ч гэсэн мал маллаж байгаа. Д.Ань цэрэгт явсан. 1987 онд цэрэгт яваад 1989 оны 10 сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд нэгдэл тартал мал малласан. Би Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оноос нэгдэл тартал бог мал маллаж байсан. Д.Алтансүхийг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар мэдэхгүй байна. Д.Амалчнаас өөр ажил хийж байгаагүй. Тасралтгүй мал малласан гэв. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас/
-Гэрч Г.Эрдэнэбаатарын “Д.Ань 1985 онд 8 дугаар анги төгсөөд Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1987 оны 10 сар хүртэл бага мал малласан. Тэгээд цэрэгт явсан. Одоо ч гэсэн мал маллаж байгаа.... 1987 онд цэрэгт яваад 1989 оны 10 сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд нэгдэл тартал мал малласан. Би Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оноос нэгдэл тартал бага, төллөх мал маллаж байсан. Д.Амалчнаас өөр ажил хийж байгаагүй. Тасралтгүй мал малласан. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 26-р хуудас/
-Гэрч Д.Оюунтуяагийн “Д.Ань 1985 онд 8 дугаар анги төгсөөд Луус сумын Хөдөлмөр нэгдэлд бага мал малласан. Нэгдэл тартал мал малласан. Одоо ч гэсэн мал маллаж байгаа. Д.Ань ... 1987 онд цэрэгт яваад 1989 оны 10 сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд нэгдэл тартал мал малласан. Би Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оноос нэгдэл тартал бог мал маллаж байсан. Д.Алтансүхийг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар мэдэхгүй байна. Д.Амалчнаас өөр ажил хийж байгаагүй. Тасралтгүй мал малласан. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 27-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л овогт Д.А /РД/-ийг 1985 оны 06 сарын 25-аас 1987 оны 10 сарын 19 хүртэл, 1989 оны 10 сарын 15-наас 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б