Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 516

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би “Г т” ХЗХ-ний нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын  баг, тоотод оршин суух харчууд овогт Б.Г /РД/-т холбогдох, 20531744.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Г т” ХЗХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бшүүхэд гаргасан хүсэлтдээ: “Талууд эвлэрэн хэлэлцэж 2020 оны 7 сарын 8-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Г т” ХЗХ нь хариуцагч Б.Гээс 20531744.76 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 15531744.76 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Гээс 5000000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Б.Г 5000000 төгрөгийг 2021 оны 7 сарын 8-ны өдрийн дотор нэхэмжлэгч Г т ХЗХ-ийн ХААН банкин дахь 5466054675 тоот дансанд шилжүүлж төлөхөөр талууд эвлэрэн хэлэлцэж 2020 оны 7 сарын 8-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг тус шүүхэд ирүүлсэн байна.  Зохигчдын эвлэрэл хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Г т” ХЗХ, хариуцагч Б.Г нарын 2020 оны 7 сарын 8-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /зохигчдын эвлэрэл/-ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260609 төгрөгөөс төсвийн орлогоос 47475 төгрөгийг, хариуцагчаас 47475 төгрөгийг тус тус гаргуулан Г т ХЗХ-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч нь энэхүү асуудлаар   захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             Г.Б