Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 501

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын баг, тоотод оршин суух хаягтай, Дундговь аймгийн сумын нэхэмжлэлтэй, Б.Тиргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулж, асран хамгаалагч тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Дундговь аймгийн сумын Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дундговь аймгийн сумын Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Тус сумын 3-р багийн иргэн Б Тнь 26 настай, эрэгтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт сумын найз багийн нутаг Элст гэдэг газар амьдардаг. Б.Тнь төрөлхийн оюун ухааны хомсдолтой байнгын хэвтэрт байдаг. Цаашид Б.Тэрх зүйн чадамжгүй болохыг шүүхээр тогтоолгосон тохиолдолд Ц.Чхууль ёсны асран хамгаалагч нь байх болно. Сумын эрүүл мэндийн төвөөс гаргасан эрүүл мэндийн дүгнэлт болон багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн Б.Тэрх зүйн чадамжгүйг шүүхээр тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дундговь аймгийн сумын Б.Т нь Дундговь аймгийн сумын 3-р багийн иргэн Б.Тиргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулж, асран хамгаалагч тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Шүүх дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

- регистрийн дугаартай Б овогт Бийн Тгийн иргэний үнэмлэхний лавлагаа,-Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээний комиссын дүгнэлт, комиссын шийдвэр, Эцэг Дын Бх, эх Цын Ц гэх бүртгэл бүхий Бийн Тийн төрсний гэрчилгээний хуулбар, Б.Тэрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай иргэн Ц.Цийн хүсэлт зэрэг баримтууд болно.

Дээрхи нотлох баримтуудаар Б Тнь сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болох нь тогтоогдож байх тул эрх зүйн чадамжгүйд тооцож, эх Ц.Цийг асран хамгаалагчаар тогтоох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар Бадрах овогт Б Т /РД/-г эрх зүйн чадамжгүйд тооцож, эх З овогт Цын Ц /РД/-г асран хамгаалагчаар тогтоосугай.

   2.    Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

   3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б