Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
Хэргийн индекс | 139/2020/00099/и |
Дугаар | 217 |
Огноо | 2020-03-24 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 217
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: С.Б-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1970 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 50 нас хүрч байна. 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяа Цагаан-Овоогийн нүүрсний уурхайд Худалдаа нийтийн хоолны газарт цэвэрлэгч, 1988 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяа Цагаан-Овоогийн нүүрсний уурхайн хүүхдийн цэцэрлэгт аж ахуйчаар, 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяа Цагаан-Овоогийн нүүрсний уурхайн хүний их эмчийн салбарт асрагчаар, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Тэвшийн говийн нүүрсний уурхайн хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажилласан жилийг тус тус тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх С.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.Б- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
С.Б-д 1989 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан овоон уурхайн худалдаа нийтийн хоолны ангиас олгосон хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичилттэй, тамга тэмдгийн зөрчилтэй тул уг үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.
С.Б- нь 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяа Цагаан-Овоогийн нүүрсний уурхайд Худалдаа нийтийн хоолны газарт цэвэрлэгчээр, 1988 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяа Цагаан-Овоогийн нүүрсний уурхайн хүүхдийн цэцэрлэгт аж ахуйчаар, 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяа Цагаан-Овоогийн нүүрсний уурхайн хүний их эмчийн салбарт асрагчаар, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Тэвшийн говийн нүүрсний уурхайн хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаартай албан бичиг /хэргийн 3-р хуудас/
- Дундговь аймгийн архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 373 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/
- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08/724 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/
- С.Б-д 1989.06.15-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан овоон уурхайн худалдаа нийтийн хоолны ангиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 6-7-р хуудас/
- Цагаан-Овоогийн нүүрсний уурхайн захиргаанаас 1989.12.30-ны өдөр С.Б-д олгосон гэрчилгээ /хэргийн 8-р хуудас/
-Тэвшийн уурхайн цэцэрлэгийн 1992-1994 оны цалингийн тооцооны хүснэгт /хэргийн 9-19-р хуудас/
- Гэрч Н.Ичинхоролын “...С.Б- нь 1991-1995 оны хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харъяа Тэвшийн говийн уурхайд цэцэрлэгийн багшаар ажилласныг би мэднэ, тухайн үед би Сайнцагаан сумын яслид угаагчаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас/
- Гэрч Н.Үзмээгийн “...С.Б- нь 1987 оны 10 дугаар сард Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо уурхайд худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр ажиллаж байсан. 1988 оны 4 дүгээр сараас 8 дугаар сарын хооронд Цагаан-Овоо уурхайд цэцэрлэгт аж ахуйн ажил, уурхайн эмнэлэгт асрагчаар, 1991-1995 оны хооронд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо нүүрсний уурхайд хүүхдийн цэцэрглэгт туслах багшаар ажилласан. Би тэр үед уг уурхайн цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан учраас С.Б-г мэднэ...” гэх мэдүүлэг /хэргийн 26-р хуудас/
- Гэрч Н.Мөнхжаргалын “...С.Б- нь 1987 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо уурхайн худалдаа нийтийн хоолны газар үйлчлэгчээр ажиллаж байсан. 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Цагаан-Овоо уурхайн эмнэлэгт асрагчаар ирж ажилласан. Энэ үед би тухайн эмнэлэгт асрагч байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 27-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Б-г 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяа Цагаан-Овоогийн нүүрсний уурхайд Худалдаа нийтийн хоолны газарт цэвэрлэгчээр, 1988 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяа Цагаан-Овоогийн нүүрсний уурхайн хүүхдийн цэцэрлэгт аж ахуйчаар, 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяа Цагаан-Овоогийн нүүрсний уурхайн хүний их эмчийн салбарт асрагчаар, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Тэвшийн говийн нүүрсний уурхайн хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ