Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,

Шүүгдэгч: Э.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогт Эгийн Эод холбогдох 2235000000109 дугаартай  эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 04-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн Улаан бураа гэх газарт оршин суух, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б овогт Эгийн Э /РД:................./.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг “Хар усны эхэн” гэх газраас иргэн Ц.Бны нэг тооны үхэр хулгайлж, түүнд 500.000  төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч Э.Э мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр  Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг “Хар усны эхэн” гэх газраас иргэн Ц.Бны нэг тооны үхрийг нууц далд аргаар авсан болох нь:

- Малд үзлэг хийсэн “Үзлэгийг Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг “Хар усны эхэн” гэх  газарт байх Ц.Бны хашаанд явуулав. Алга болсон гэх үхэр нь нүүр улаан галзан зүсмийн баруун чих нь цуулбар, урдаасаа ухмал имтэй үхэр байв. Уг үхэр нь  ямар нэгэн гэмтэж бэртсэн шинжгүй байсан. Хохирогч Ц.Балга болсон 1 тооны 2 настай үхрээ таньсан бөгөөд үхрийн им, зүс нь таарч байна” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн 3 ширхэг гэрэл зураг /хавтаст хэргийн 4-6 дахь тал/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан “ ...1,2,3 гэж дугаарласан үхрүүдийг  харуулахад танигч 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр манай хажуугаар олон тооны үхэр туусан хүн өнгөрсөн бөгөөд тухайн хүний туусан үхэр дотроос салж зугатаад байсан үхэр энэ мөн гэж 1 гэсэн дугаартай үхрийг гараараа заасан нь Ц.Бны хулгайд алдсан үхэр мөн байв.. ... Мөн үхрийн дугаар, байршил, олон тооны үхэр дотор оруулж таниулахад танигч Ц.Бны хулгайд алдсан гэх үхрийг таньж байв” гэх тэмдэглэл, таньж олох олуулах ажиллагааны явцыг бэхжүүлсэн 7 ширхэг зураг /хэвтэст хэргийн 13-17  дхаь тал/

- Хохирогч Ц.Бны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай мал 2022 оны 04 дүгээр сарын 20 -ны өдөр гэрээс баруун урагшаа шар гэсний гол дагуу бэлчээрлэсэн. Өглөө 07 цагийн үед манай мал бэлчээрт гарахад бүртгэж гаргахад бүрэн байсан. Орой 18 цагийн орчим ирдэг. Манай мал ирэхэд баруун урд зүгээс шар гэсний гол гэх газраас ирдэг юм. Мал ирэхэд байнга тоолдог бөгөөд уг өдөр тоолоход 1 тооны үхэр алга болсон байсан. Алга болсон үхэр хоёр хоногийн дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрийн зүүн зүгээс “Долоодой” гэх газраас гэрийн зүг ирж байхад Ц /Б гэх/ тосож малын зүс таньж Мын гэрийн гадаа уяж үлдээсэн байсныг очиж авсан.  ... Миний 1 тооны үхрийг малын бэлчээрээс Э.Э гэх залуу малдаа нийлүүлэн хулгайлж авсан юм билээ..... Э.Э гэх хүн 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай гэрт эхнэртэйгээ хамт ирээд миний алга болсон 1 тооны бярууг би үхэр тууж явахдаа малдаа нийлүүлж авч явсанаа хүлээн зөвшөөрч байна цагдаад битгий хэлээрэй гээд алга болсон малаа хайж явсан зардал болох 100.000 төгрөгийг бэлнээр өгөөд явсан...  Долоодой гэх газар нь манай мал бэлчдэг газраас 10 гаран км-ийн зайд байдаг юм. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22- 23, 25 дахь тал/,

- Гэрч П.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үнэр малаа бэлчээрт гаргаад нөхөр Ц.Б бид хоёр Улаангом явж ажил төрөл амжуулаад буцаад гэртээ ирсэн ба орой 16 цагийн үед үхэр малаа хураахад манай үхрээс 1 тооны 2 настай үхэр дутсан. Уг алга болсон үхрээ тухайн өдөр болон 2 хоног хайгаад олоогүй, Долоодой чиглэлээс гүйж явсныг Ц /Б гэх/  гэх хүн харсныг Мын эхнэр Ц бид нарт утсаар мэдэгдэж бид очиж үзэхэд манай бяруу мөн байсан.... Манай 1 тооны 2 настай үхрийг малын бэлчээрээс тус багийн иргэн Э.Э гэх залуу малдаа нийлүүлэн хулгайлж авсан ба малдаа нийлүүлээд туугаад явсныг манайтай ойрхон байдаг малчин Ц харсан юм билээ. ... Манайд Э.Э гэх залуу 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр эхнэрийн хамт ирж манай алга болсон 1 тооны үхрийг малын бэлчээрээс нь малдаа нийлүүлэн хулгайлж авсан талаараа хэлж бид нараас уучлалт гуйж цагдаад битгий хэлээрэй, та нар малаа хайж явсны дардал болох 100.000 төгрөгийг манай Ц.Бд бэлнээр өгсөн. ...Манай бяруу эхтэйгээ хамт бэлчээрт явдаг, ижил сүргээсээ салж байсан удаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

- Гэрч Ж.Б /Ц/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 20-нд малруугаа явах замдаа үхэр туусан хүнтэй таараад мэнд ус болоод хамтдаа тухайн хүний тууж явсан үхрийг түнг, харганаас гаргаж өгөхөд 1 тооны нүүр галзан улаан зүсмийн 2 настай үхэр салж зугатаад байхаар нь би тухайн хүнээс “ энэ үхэр яагаад ижлээсээ салж зугатаад байгаа юм бэ” гэж асуухад эхийнх нь хөл хугараад Чандманьд үлдсэн учир салаад байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32, 55 дахь тал/,

Гэрч Х.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... Ж.Б 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай гэрийн гадна ирж Ц.Бны алга болсон 1 тооны 2 настай үхэр Долоодой гэх газрын харганы захад айлын үхрийн хажууд байна миний урд нь үхэр туусан хүний малд харсан, тууж явсан үхрээс салж зугатаад байсан нүүр цагаантай улаан галзан үхэр мөн байна гэж хэлэхэд чи бариад ир эзнийг нь дуудчихъя гээд ... Ц.Б ирж уг үхрийг хараад манай алга болсон үхэр мөн байна гээд аваад явсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

Гэрч Ш.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... Ж.Б 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шарга зүсмийн морьтой хүн олон тооны үхэр тууж явсан. Тухайн тууж явсан үхэр дотроос 2 настай 1 тооны галзан үхэр салж яваад байсан талаар хэлж байсан. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Ж.Б манайд ирж Ц.Бахын бярууг би олчихлоо Долоодой гэх газар байна... Тухайн үхэр туусан хүний үхэрнээс салж гүйгээд байсан 2 настай үхэр мөн байна та Ц.Бахад хэл дуулгатан би дугаарыг нь мэдэхгүй байна гэсэн...   ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дахь тал/,

Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Миний хүү Э.Э 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт амьдардаг хашаанаасаа 55 гаруй тооны үхэр болон 1 тооны бор галзан зүсмийн даага хөтлөөд шарга азаргатай тууж тус сумын 8 дугаар багийн нутаг Тарлан гэх газарт Ж.Ж гэх айлд хүргэсэн ба туйн айлд 05 дугаар сарын дунд хүртэл маллахаар явсан юм... Манай гэрт 3 тооны үхэр үлдсэн, шар алаг зүсмийн 10 настай хээлтэй өргөж босгодог учир үлдсэн, мөн хөл нь хугархай цагаан нүүртэй хар хүрэн зүсмийн эх үхэр, түүний бяруу эхтэйгээ оролцоо зүсмийн бор галзан гээд нэрлэдэг нүүр цагаантай баруун чих нь шуурхай имтэй үхэр үлдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

- Шүүгдэгч Э.Эын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаангом сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр амьдардаг хашаанаасаа  тугал бяруу нийлсэн 53 тооны үхэр болон 1 тооны 2 настай даага хөтлөөд шарга зүсмийн азрагаа унаад уг үхэрнүүдээ туугаад Улаангом сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэр Тарлан гэх газар манай баз болох Ж.Жиндэг гэх айлд хүргэсэн. ... Урт гүүрний ойролцоо хөтөлж явсан даага /2 настай морь/-аас үхэр үргээд айлын үхэртэй нийлсэн. Би үхэрнүүдээ ялгаж аваад  туугаад явж байтал манай үхэр дотор гадны 3 тооны үхэр байхаар нь тухайн 3 үхрийг ялгаж үлдээчихээд цааш нь үхрээ туугаад орох гарах цагаан хаалга өнгөрүүлээд хөдөөрүү чиглүүлж орхичихоод, алдагдсан даагаа барихаар явж, нисэх буудлын хажуунаас барьж авсан. Буцаад үхрээ туух гээд явж байхдаа Ж.Б /Ц/ гэх залуутай таарч ... хамт үхэрнүүдийг ширгээс хөдөөрүү гаргалцаж өгсөн. Би үхэрнүүдээ цааш туугаад явж байтал манай үхэрнээс цагаан өнгийн хүзүүвчтэй баруун чих нь цуулбар имтэй, нүүрэндээ энд тэнд цагаан /галзан/ улаан зүсмийн 2 настай үхэр салж зугатахаар нь би үхэрнүүдээ тогтоогоод тоолоход 1 тооны үхэр үлсэн учир зугатаад байгаа 1 тооны 2 настай үхрийг айлын үхэр болохыг мэдээд үхэрнээсээ салгаад буцаагаад 100 м орчим газар тууж үлдээгээд цааш явсан. ..... Ж.Батхишиг надтай хамт үхэр тууж хөдөө гаргалцахад нүүрэндээ энд тэнд цагаантай улаан зүсмийн 2 настай үхэр  манай үхэрнээс 2 удаа салж зугатахаар нь надаас ямар учиртай үхэр бэ? гэж асуухад би нэг эх үхэр хөл нь хугараад Чандманы хашаанд үлдсэн болохоор эхрүүгээ буцаж байгаа юм гэж хэлсэн..... 2022 оны 04 дүгээр сарын 22-ни өдөр Ц.Бны гэрт би эхнэр Ө.Нын хамтаар очиж тухайн хүний цагаан өнгийн хүзүүвчтэй баруун чих нь цуулбар имтэй, нүүрэндээ энд тэнд цагаантай /галзан/ улаан зүсмийн 2 настай 1 тооны үхрийг малдаа нийлүүлж авч яваад замдаа үлдээсэнээ Ц.Б гэх хүнд хүлээн зөвшөөрөөд малаа хайж явсны бензин шатхууны мөнгө гэж 100.000 төгрөг бэлнээр өгөөд уучлалт гуйгаад явсан юманай үхэр дотор гадны 3 тооны үхэр байхаар нь тухайн 3 үхрийг ялгаж үлдээчихээд цааш нь үхрээ туугаадболон 1 тооны 2 настай даа” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.Эын хохирогч Ц.Бны нэг тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчээрээс авсан үйлдэл нь бусдын мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Увс Финанс Аудит ХХК-ий 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 158 дугаартай “Увс аймгийн Улаангом суманд 2022 оны 04 дүгээр сарын байдлаар 2 настай, эм бяруу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67 дахь тал/-ээр тухайн үхэр нь 500.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон байх тул энэ гэмт хэргийн улмаас 100.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э.Эыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ц.Бны “ Би 2 настай 1 тооны үхрээ авсан, Э.Э үхэр хайж явсны зардал гэж 100.000 төгрөг өгч миний хохирлыг бүрэн барагдуулж, надаас уучлалт гуйсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23, 25 дахь тал/-ээр хохирол төлбөр барагдуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Э нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

2. Шүүгдэгч Э.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Э.Э нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Э урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан шийтгүүлж байжээ.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ө.Нын өгсөн: “...миний нөхөр Э.Э 1991 оны 10 дугаар сарын 04-нд төрсөн. 2017 онд бид 2 гэр бүл болж, дундаасаа 1-4 насны 2 хүүхэдтэй. Манайх гэр бүлээрээ Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 50 гаруй тооны үхэртэй, 20 гаруй тооны адуутай, 100 гаруй бог мал маллаж амьдардаг. Э.Э нь ах дүү нар дундаа нэр хүндтэй, хөдөлмөрч, энрэнгүй сэтгэлтэй, ямар нэгэн зүйлд тууштай зүтгэдэгхүн юм. Э.Э нь ар гэр, эхнэр хүүхдүүддээ халамж сайтай хүн юм. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дах тал/, Гэрч Г.Бын өгсөн: “...Э.Э бид хоёр базууд бөгөөд нэг нутгийн хүн юм. Э.Э нь даруу төлөв, тусархаг, мал маллаж амьжиргаагаа залгуулдаг залуу юм. Хар багаасаа найргаанч, ар гэртээ халамжтай, хүүхэд шиг зантай, яриа хөөрөө багатай, хөдөөний бүрэг зантай, дуу цөөнтэй залуу бөгөөд айлын хоёр дахь хүүхэд...” гэх /хавтаст хэргийн 59 дах тал/ мэдүүллэгүүд  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н:  “ Миний үйлчлүүлэгчийн хувьд 2022 оны 4 дүгээр сард иргэн Ц.Бны 1 тооны үхрийг хулгайлж, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны мэдүүлгээр бүрэн нотлогдож тогтоогдсон байна. Хохирол төлбөрийг төлж өгсөн гэдэг нь хохирогч Б.Бны хүсэлтээр тогтоогддог. ... миний үйлчлүүлэгч Э.Эын хувийн байдлын хувьд өнгөрсөн шөнө төрсөн ах нь нас барсан. Ар гэрт нь уй гашуу тохиолдоод байгаа. Түүний гаргасан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Э.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 Шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх,  хөдөлгөөнийг хязгаарлах зорилгын үүднээс зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнээд ялтан Э.Эод зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 

2-т  “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”  гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Э.Эын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морь нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэл гэдэгт хамаарахгүй байгаа тул гэмт хэрэг үйлдэж, олсон хөрөнгө орлогод хамааруулж үзэж болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдэгт юуг хамааруулах, түүнийг хэрхэн шийдвэрлэхийг зохицуулсан байна.

Мөн зүйлийн 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналгыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөгдөөгүй тохиолдолд түүнийг нөхөн төлөхөд   зарцуулахаар нарийвчилсан зохицуулалт байх тул шүүгдэгч Э.Эын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морийг хурааж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Э.Эын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 настай шарга морийг хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, морь битүүмжилсэн тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр  үлдээхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, хазаар нь хуучирч муудсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад тогтоогдсон тул улсын орлогод оруулах боломжгүй гэж үзээд шүүгдэгч Э.Эод шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан  олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэг цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Бовогт Эгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Эод  6 /зургаа/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.Эод  зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, тохом, хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Эод  буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дэх хэсгүүд заасныг баримтлан шүүгдэгч Э.Э гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 настай шарга морийг хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ ажиллагаа эхлэх хүрттэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эод  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ГАНСҮХ