Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ш овогт Н-гийн Гд холбогдох эрүүгийн 2335001010.....дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .................... өдөр Увс аймгийн ..................... суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Увс аймгийн ..................... сумын 9 дүгээр багийн ................. тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Н-гийн Г, регистрийн дугаар: ...........................;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн ..................... сумын 9 дүгээр багийн ....... тоотод байрлах өөрийн эзэмшлийн амбаараас иргэн Г.Ж-гийн эзэмшлийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн “Yamaha EF-2600FW” загварын цахилгаан мотор, хуучин дөчин литрийн хөнгөн цагаан усны сав зэргийг тус тус хулгайлж, хохирогчид 350.000 (гурван зуун тавин мянга) төгрөгийн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн ..................... сумын 9 дүгээр багийн ....... тоотод байрлах өөрийн эзэмшлийн амбаараас иргэн Г.Ж-гийн эзэмшлийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн “Yamaha EF-2600FW” загварын цахилгаан мотор, хуучин дөчин литрийн хөнгөн цагаан усны сав зэргийг тус тус хулгайлж, хохирогчид 350.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-10 дахь тал);

2. Эд зүйлийн хураан авч, үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, моторт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-19 дэх тал);

3. Хохирогч Г.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...Би 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 2 хүүхдийн хамтаар Бор хавцал гэх газар руу явсан юм. Гэрт хүн үлдээгүй. Тэгээд том хүү Н.Пг ..................... сумын төв рүү 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр явуулсан. Би бор хавцал гэх газар охин Н.Номин-Эрдэнийн хамт үлдсэн. Хүү Н.П ..................... сумын төв ороод тус аймгийн ..................... сумын 9 дүгээр баг ....... тоотод байрлах гэртээ ирэхэд гэрийн ард талд байсан амбаараас цахилгаан гаргадаг мотор 1 ширхэг, 40 литрийн хөнгөн цагаан усны сав 1 ширхэг алга болсон байна. Амбаарын цоожийг эвдэлж орсон байна гэж надад утсаар хэлсэн. Тэгээд би хүү Н.Пд “за ойлголоо ээж нь ..................... сумын төв орж байгаад цагдаад мэдэгдье гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ..................... сумын төвд ирж гэртээ ирэхэд гэрийн ард талын амбаарт байсан усны 40 литрийн хөнгөн цагаан сав голын амбаарт байсан цахилгаан мотор зэрэг зүйл алга болсон байсан. Мөн хашаанд байсан бэргэн эгч А-гаас амбаарт байсан мотор, 40 литрийн усны сав алга болсон байна харсан уу гэж асууухад А- би хараагүй гэж хэлж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуудлага мэдээлэл өгсөн юм. ...2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Бор хавцал гэх газар руу явахад тухайн хашаанд байх манай гэрийг хүн харж үлдээгүй. Манайх хөдөө гадаа байнга явдаг бөгөөд гэрт хүн үлддэггүй. Ер нь эзгүй шахуу байдаг юм. Урьд өмнө гэрээс болон амбаараас эд зүйл алга болж байгаагүй. ...2020 оны 12 сард хүнээс 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Аваад бараг ашиглаагүй. 40 литрийн усны хөнгөн цагаан материалтай усны сав нь дээр үеэс манай гэрт ашиглаж байсан сав юм.

“........................ сумын 9 дүгээр багийн нутаг ....... тоот хашаа нь А- эгчийн өөрийнх нь эзэмшлийн хашаа ба манайх 2022 оны 7 дугаар сараас хойш тухайн хашаанд оршин сууж байгаа юм. Би тухайн амбаарыг хэний эзэмшлийн амбаар гэдгийг сайн мэдэхгүй байна. Би 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Бор хавцал руу явахдаа А- эгчээс шинэ цоож авч тухайн амбаарыг цоожилж 2 түлхүүрийг өөрөө, 2 түлхүүрийг А- эгчид өгч энэ амбаарт хэрэгтэй зүйлсээ хийж байгаарай гэж хэлсэн юм..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-24 дэх тал);

4. Насанд хүрээгүй гэрч Н.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... 2023 оны 6 сарын 13-ны өглөө 12 цагийн үед Тариалан сумын Бор хавцал гэх газраас аймгийн төв рүү эмнэлэгт үзүүлэх зорилгоор явсан юм. Аймгийн төвд орж эмнэлэг орж үзүүлчээд гэртээ иртэл манай гэрийн ард талд байрлах 3 жижиг амбаарны голд байрлах амбаарны цоож болон цүүний шрүпийг тайлж дотогшоо хүн орсон байдалтай байсан ба би уг амбаар руу орж хартал дотор талд нь байсан цахилгаан мотор, хөнгөн цагаан усны сав алга болчихсон байсан тул би ээж рүү холбоо барьж амбаараас цахилгаан мотор болон 40 литрийн хөнгөн цагаан усны сав алга болсон талаар хэлж мэдэгдсэн юм. Ээж бид хоёр тухайн өдөр Бор хавцал гэх газар руу явахдаа гэрийн ард талд байрлах 3 амбаарны голд байрлах жижиг амбаарыг хятад төмөр цагаан өнгийн цоожоор цоожилсон ба 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр А- эгчээс тухайн цоожийг авч тус амбаарыг цоожилсон ба тухайн цоожны түлхүүр 4 ширхэг байдаг, манай ээжид 2 ширхэг, үлдсэн 2 ширхэг нь А- эгчид байдаг юм. Тухайн амбаарын цүүний шрүпийг ямар нэгэн эд зүйлсээр тайлж онгойлгосон байдалтай байсан...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 25-27 дахь тал);

5. Гэрч Д.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... Би Увс аймгийн ..................... сумын 7 дугаар баг 23-01 тоотод хоёрдогч түхий эд худалдан авдаг. 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн үед Увс аймгийн ..................... сумын ..................... сумын 7 дугаар баг 23-01 тоотод гэртээ амарч байтал манай хашаанд хар бараан өнгийн ноосон цамцтай 20 орчим насны эрэгтэй хүүхэд хар өнгийн төмөр рамтай, цахилгаан үүсгүүр /мотор/, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан усны сав хоёр авч ирж надад хандаж та эдгээр цахилгаан үүсгүүр /мотор/, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан усны сав зэргийг худалдан авах уу манай хаягдал байгаа юм гэхээр нь би тухайн цахилгаан үүсгүүр /мотор/, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан усны савыг 60.000 төгрөгөөр худалдан авсан юм. Тухайн цахилгаан үүсгүүр /мотор/, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан усны сав зэрэг нь манай гэрийнх ба цахилгаан үүсгүүр нь эвдэрхий гэж хэлж ярьж байсан, би тухайн цахилгаан үүсгүүрийг ажиллагааг шалгаж үзээгүй юм. ...Би тухайн цахилгаан үүсгүүр /мотор/, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан усны сав худалдан борлуулсан хүнийг урьд өмнө зүс харж байсан ба Цастогтох орчмын хүмүүст ачаа бараа зөөж хар ажилд тусалдаг залуу байсан. ...Дунд зэргийн өндөртэй, хар царайтай, 20 орчим насны эрэгтэй хүүхэд байсан. Би тухайн цахилгаан үүсгүүр /мотор/, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан усны савыг 60.000 төгрөгөөр худалдан авсан. Сүүлд /он сарыг сайн мэдэхгүй байна/ Н.Г гэх залуу ирж жаран мянган төгрөгийг надад буцаан өгсөн...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 28-29 дэх тал);

6. Гэрч Н.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... аав Н- нь зуурдаар нас барсан ба тухайн үйл явдал болсноос хойш сэтгэл санаагаар унаж суралцах сонирхолгүй болсон. 2022 оны 05 дугаар сараас цэргийн алба хааж байгаад 12 сард ээж А- судасны бөглөрөл гэх өвчтэй эмнэлэгт хэвтсэн гул ээжийгээ асрахаар цэргээс гарсан юм...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 30-32 дахь тал);

7. Хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 128 дугаартай “...Увс аймгийн ..................... суманд 2023 оны 6 дугаар сарын байдлаар алдагдсан хуучир мотор болон 40 л усны савны зах зээлийн үнэ  цэний баримжаа 350.000 (гурван зуун тавин мянга) төгрөг болохыг  тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45 дахь тал);

8. Шүүгдэгч Н.Г-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Г нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн ..................... сумын 9 дүгээр багийн ....... тоотод байрлах өөрийн эзэмшлийн амбаараас иргэн Г.Ж-гийн эзэмшлийн “Yamaha EF-2600FW” загварын цахилгаан мотор, хуучин дөчин литрийн хөнгөн цагаан усны сав зэргийг тус тус хулгайлж, хоёрдогч түүхий эд авах хүнд 60.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

3. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.

4. Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.

5. Шүүгдэгч Н.Г нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Г нь хохирогч Г.Ж-гийн эзэмшлийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн “Yamaha EF-2600FW” загварын цахилгаан мотор, хуучин дөчин литрийн хөнгөн цагаан усны сав зэргийг хулгайлсан үйлдэл  хохирогчид 350.000 төгрөгийн хохирол учирсан үйлдлүүд хоорондоо шалтгаант холбоотой байх тул улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6. Шүүгдэгч Н.Г нь гэм буруугийн асуудлаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

Шүүгдэгч Н.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Ж-д “Yamaha EF-2600FW” загварын цахилгаан мотор, хуучин дөчин литрийн хөнгөн цагаан усны сав буюу нийт 350.000 төгрөгийн  хохирол учирсан нь тогтоогдсон ба шүүгдэгч Н.Г нь хохирогч  Г.Ж-д цахилгаан мотор, 40л усны сав зэргийг биет байдлаар буцааж өгсөн нь хохирогч Г.Ж-ы мэдүүлгээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор  шүүгдэгч Н.Гас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

4. Прокуророос шүүгдэгч Н.Г-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нартай ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

5. Түүнчлэн шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Н.Гд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд хорих ял оногдуулахгүйгээр 8 (найм) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Гд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 60.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх саналыг гаргаж, шүүгдэгч Н.Гд танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.

7. Иймд шүүгдэгч Н.Г-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 (найм) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Гд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 60.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Шүүгдэгч Н.Гд оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээ авсан энэхүү шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж шийдвэрлэв.

9. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Н-гийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд хорих ял оногдуулахгүйгээр 8 (найм) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Гд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Н.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 60.000 (жаран мянга) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ шийтгэх тогтоолоор Н.Гас гаргуулах гэмт хэргийн хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Н.Г нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА