| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2022/0140/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/148 |
| Огноо | 2022-09-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: О.Ннарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Д.Паас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогт Оын Нд холбогдох эрүүгийн 2235001270153 хэргийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 12-нд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 434 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Оын Н /РД:.............../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Н нь Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутагт 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 8420 УВХ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 23.9а-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.А, Д.Е, С.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч О.Нийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 4-15 дахь тал),
2. Зам тээврийн ослын газарт хийсэн схем зураг (1 дэх хавтаст хэргийн 16-17 дахь тал),
3. Хохирогч Д.Сийн мөнгөн гүүр эмнэлэгт эмчлүүлж байсан өвчний түүх (1 дэх хавтаст хэргийн 22-52 дахь тал),
4. Хохирогч Б.Аын Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан өвчний түүх (1 дэх хавтаст хэргийн 55-65 дахь тал),
5. Хохирогч С.Нын Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан өвчний түүх (1 дэх хавтаст хэргийн 66-75 дахь тал),
6. Хохирогч Д.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 12-6 ангид сурдаг бөгөөд манай ангийнхан 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Увс нуур луу зугаалахаар болсон юм. Тэгээд манай ангийнхан 2022 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 07 цагийн үед тус аймгийн 9-р багийн газар нутаг дэвсгэрт байрлах “Тэс арвижих” дэлгүүрийн гадна цуглаад гурван машинаар “Увс нуур”-руу явах байсан бөгөөд нэг приус 20 маркийн машин түрүүлээд ирсэн. Түрүүлж ирсэн приус 20 маркийн машинд Б, Н, А, Е, Э бид 6 зургаад жолоочийн хамт түрүүлээд явсан. Манай ангийн хэсэг хүүхдүүд ард үлдэж хойноос ирэхээр болсон юм. Бид нар 08 цаг 20 минутын үед “Тэс арвижих” дэлгүүрийн үүднээс хөдлөөд Увс аймгийн төвөөс гараад “Увс нуур луу” хөдөлсөн. Тэгээд Увс аймгийн төвөөс гараад явж байгаад самбартай хөтөл зөрөөд морь уралддаг шороон зам дээр осолд орсон юм. Бид сургууль төгсөх болсон тул 18 орчим хүүхэд 3 машинд хуваагдаж явсан. Тухайн үед автомашин буруу рультай байсан бөгөөд машины эзэн өөрөө жолоочийн урд суудалд Э арын суудалд, баруун захад А суугаад өвөр дээр нь Н, голд би суугаад Г зүүн талд өвөр дээр нь Б сууж явсан морь барианы газрын орчим явж байтал гэнэт машин замаас гараад өнхөрсөн. Хэд өнхөрснийг мэдэхгүй нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн. Баруун хөл шагайгаар булгарч бөгсний орчимд хөндүүрлэж өвдөж байна. Духны орчмоор хавдсан, шалбарсан өөр гэмтэл одоогоор мэдэгдэхгүй байна. Архи уусан байдал ажиглагдахгүй бид эрүүл байсан. Бид хоорондоо юм яриад явж байсан тул юу болсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 83, 85 дахь тал),
7. Хохирогч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 12-6 ангид сурдаг бөгөөд манай ангийнхан 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Увс нуур луу зугаалахаар болсон юм. Бид нар 08 цаг 20 минутын үед “Тэс арвижих” дэлгүүрийн үүднээс хөдлөөд Увс аймгийн төвөөс гараад “Увс нуур луу” хөдөлсөн. Тэгээд Увс аймгийн төвөөс гараад явж байгаад самбартай хөтөл зөрөөд морь уралддаг шороон зам дээр осолд орсон юм. Тухайн үед би милл хараагүй дунд хурдтай явж байсан бөгөөд би машины ард талын суудал дээр Е, Н, А, Б бид 5 сууж явсан. Нын хамаатны ахын жолоодож явсан тоёота приус 20 загварын машинд сууж явсан. Жолооч Улаангом сумаас гараад морь барианы газрын орчимд хурдтай явж байтал машин гэнэт бөгсөө 2 тийш шидэж байгаад хажуугаар унаад өнхөрсөн. Тухайн үед хэд өнхөрснийг мэдэхгүй би машинаас шидэгдсэн бололтой газарт хэвтэж байсан. Би босоод харахад машинд хүн байхгүй бололтой хэвтэж байсан. Миний ойролцоо Е хэвтэж байсан. 2 хүүхэд сүлжээтэй газар очиж дуудлага өгөхөөр явчихсан байсан. Машиныг харахад замын зүүн талд дугуйн дээрээ зогсож байсан. Жолооч ах хэлэхдээ дугуй хагараад онхолдсон гэж хэлж байсан. Жолооч ах өөрөө жолоодож явсан. Жолоочийн дэргэдэх урд суудалд Э арын суудалд жолоочийн ард би баруун захад сууж миний өвөр дээр Н суусан. Миний зүүн талд Е, дэргэд нь Г сууж өвөр дээр нь Б сууж байсан. Жолооч эрүүл байсан. Арын хүмүүс суудлын даруулга зүүгээгүй, урд талын хүмүүс зүүсэн байсан. Миний биед баруун гарын эрхий долоовор хуруу хугарсан, нуруу чилж, толгой өвдөж байна. Зүүн гарын тохойны гадна хэсэг орчимд арьс нь зулгарсан өөр гэмтэл мэдэгдэхгүй байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 88-89, 91 дэх тал),
8. Насанд хүрээгүй хохирогч С.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 126 ангид сурдаг бөгөөд манай ангийнхан 2022 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 07 цагийн үед тус аймгийн 9-р багийн газар нутаг дэвсгэрт байрлах “Тэс арвижих” дэлгүүрийн гадна цуглаад гурван машинаар “Увс нуур”-луу явах байсан бөгөөд приус 20 загварын машин түрүүлээд ирсэн. Түрүүлж ирсэн приус 20 загварын машинд Б, А, Е, Э, Г бид 6 зургаа жолоочийн хамт түрүүлээд явсан. Манай ангийн хэсэг хүүхдүүд ард үлдэж хойноос ирэхээр болсон юм. Бид нар 08 цаг 20 минутын үед “Тэс арвижих” дэлгүүрийн үүднээс хөдлөөд Увс аймгийн төвөөс гараад “Увс нуур”-луу хөдөлсөн. Тэгээд Увс аймгийн төвөөс гараад явж байгаад самбартай хөтөл зөрөөд морь уралддаг шороон зам дээр осолд орсон юм. Тухайн үед би милл хараагүй дунд хурдтай явж байсан бөгөөд би машины ард талын суудал дээр Е, Г, А, Б бид 5 сууж явсан. Харин машины урд суудал дээр Э сууж явсан юм. Жолооч Нарангэрэл ах өөрийн машиныг барьж явсан бөгөөд нэг мэдэхэд машин өнхрөөд осолдчихсон. Машин онхолдоход юу болсныг би мэдэхгүй нэг ухаан ороход Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт сэрсэн. Одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Осол болох үед эмнэлэгт үзүүлсэн бөгөөд нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 10 хоног эмчлүүлсэн. Миний биеийн нуруу доод хэсэгт оёдол тавьсан. Мөн баруун тохойд 4 ширхэг оёдол тавьсан Улаанбаатар шинжилгээ өгөхөд миний зүүн мөр үений гэмтэлтэй гэж хэлсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байхгүй байсан бөгөөд жолооч болон бид нар эрүүл байсан. Жолооч машины тоормос гишгэж хурдаа хассан байх би осол болох үеийн үйл явдлыг сайн санахгүй байна. Би хэдэн километр цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Машин бол нэлээн хурдтай явж байх шиг байсан. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал),
9. Насанд хүрээгүй гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12-6 ангид сурдаг бөгөөд манай ангийнхан 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Увс нуур луу зугаалахаар болсон юм. Тэгээд манай ангийнхан 2022 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 07 цагийн үед тус аймгийн 9-р багийн газар нутаг байрлах “Тэс арвижих” дэлгүүрийн гадна цуглаад гурван машинаар “Увс нуур”-луу явах байсан бөгөөд нэг приус 20 маркийн машин түрүүлээд ирсэн.Түрүүлж ирсэн приус 20 маркийн машинд Э, Н, Г, А, Е жолооч нарын хамт 7 хүн явсан. Манай ангийнхан хэсэг хүүхдүүд үлдэж хойноос ирэхээр болсон. Бид нар 08 цаг20 минутын үед “Тэс арвижих” дэлгүүрийн үүднээс Увс аймгийн төвөөс “Увс нуур руу” хөдөлсөн. Тэгээд Увс аймгийн төвөөс гараад явж байгаад самбартай хөтөл зөрөөд морь уралддаг шороон зам дээр осолд орсон юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал),
10. Насанд хүрээгүй гэрч О.Эн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 126 ангид сурдаг бөгөөд манай ангийнхан 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Увс нуур луу зугаалахаар болсон юм. Тэгээд манай ангийнхан 2022 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 07 цагийн үед тус аймгийн 9-р багийн газар нутаг байрлах “Тэс арвижих” дэлгүүрийн гадна цуглаад гурван машинаар “Увс нуур”-луу явах байсан бөгөөд нэг приус 20 маркийн машин түрүүлээд ирсэн.Түрүүлж ирсэн приус 20 маркийн машинд Э, Н, Г, А, Е жолооч нарын хамт 7 хүн явсан. Манай ангийнхан хэсэг хүүхдүүд үлдэж хойноос ирэхээр болсон. Бид нар 08 цаг 20 минутын үед “Тэс арвижих” дэлгүүрийн үүднээс Увс аймгийн төвөөс “Увс нуур луу” хөдөлсөн. Тэгээд Увс аймгийн төвөөс гараад явж байгаад самбартай хөтөл зөрөөд морь уралддаг шороон зам дээр осолд орсон юм. Тухайн үед би милл хараагүй нэлээн хурдтай явж байсан бөгөөд би машины хойд суудал дээр Гантулгын өвөр дээр сууж явсан миний хажууд Е, Н, А нар сууж явсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 105 дахь тал),
11. Гэрч П.Ггын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Увс нуур луу зугаалахаар болсон юм. Тэгээд манай ангийнхан 2022 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 07 цагийн үед тус аймгийн 9-р багийн газар нутаг дэвсгэрт байрлах “Тэс арвижих” дэлгүүрийн гадна цуглаад гурван машинаар “Увс нуур”-луу явах байсан бөгөөд нэг приус 20 маркийн машин түрүүлээд ирсэн.Түрүүлж ирсэн приус 20 маркийн машинд Б, Н, А, Е, Эбид 6 зургаад жолоочийн хамт түрүүлээд явсан. Манай ангийн хэсэг хүүхдүүд ард үлдэж хойноос ирэхээр болсон юм. Бид нар 08 цаг 20 минутын үед “Тэс арвижих” дэлгүүрийн үүднээс хөдлөөд Увс аймгийн төвөөс гараад “Увс нуур луу” хөдөлсөн. Тэгээд Увс аймгийн төвөөс гараад явж байгаад самбартай хөтөл зөрөөд морь уралддаг шороон зам дээр осолд орсон юм. Тухайн үед би милл хараагүй дунд хурдтай явж байсан бөгөөд би машины ард талын суудал дээр Е, Н, А, Б бид 5 сууж явсан. Харин машины урын суудал дээр Э сууж явсан юм. Миний өвөр дээр Б сууж явж байсан бөгөөд миний харагдах орчин хязгаарлагдмал байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 107 дахь тал),
12. Монгол улсын шүүхийн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 22-ны 307 дугаартай шинжээчийн “Еийн биед бүсэлхийн 4-5 дугаар нугалам хоорондын жийргэвчийн цүлхийлт, ууцны 2 дугаар нугалмын зөрөөтэй хугарал, бүсэлхий ууцны хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний тахилзуур ясны сэлтэрсэн далд хугарал гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 05 сарын 29 -нд үүсчихсэн байсан талаар Мөнгөн гүүр эмнэлгийн N° 22/1461 тоот өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Бүсэлхийн 4-5 дугаар нугалам хоорондын жийргэвчийн цүлхийлт, ууцны 2 дугаар нугалмын зөрөөтэй хугарал, бүсэлхий ууцны хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний тахилзуур ясны сэлтэрсэн далд хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журам -н 2.3.1 -д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 138-140 дахь тал),
13. Монгол улсын шүүхийн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 08-ны 288 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч С.Н -ын биед зүүн сүүж ясны дэлбээ хэсгийн бяцарсан хугарал, баруун, зүүн ташаанд зөөлөн эдийн няцрал, зүүн уушгины дунд дэлбэнгийн няцрал, тархи доргилт, дагзны баруун хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун бугалга, бүсэлхийн баруун ар хэсэгт язарсан шарх, зүүн далны дээд хэсэгт, баруун ташаанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд 2022/05/27-нд үүсчихсэн байсан талаар Увс Нэгдсэн эмнэлгийн №6641 тоот өвчний түүхэнд бичигдсэн байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Зүүн сүүж ясны дэлбээ хэсгийн бяцарсан хугарал, зүүн ташаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.3.1 -д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 146-148 дахь тал),
14. Монгол улсын шүүхийн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 08-ны 289 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Б.А -ын биед баруун сарвууны 1, 2 дугаар алганы шивнүүр ясны битүү хугарал, баруун сарвууны ард, баруун суганы хонхрын ард язарсан шарх, зүүн тохойн үений гадна хэсэгт, зүүн далны доод хэсэгт, бүсэлхийн зүүн ар хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд 2022/05/27-нд үүсчихсэн байсан талаар Увс Нэгдсэн эмнэлгийн №6642 тоот өвчний түүхэнд бичигдсэн байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Баруун сарвууны 1, 2 дугаар алганы шивнүүр ясны битүү хугарал, баруун сарвууны ард язарсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.3.1 -д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 161-163 дахь тал),
15. Авто тээврийн үндэсний төвийн Увс аймаг дахь салбарын 2022 оны 7 дугаар сарын 21-ны 10 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 181-182 дахь тал),
16. Шүүгдэгч О.Нийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 07:00 цагийн үед манайд манай ээжийн дүүгийн хүү С.Н гэрт ирээд намайг гуйж ангиараа зугаалж байгаа, нуурын хөвөө хүргээд өгөөч гэж гуйсан Тэгээд би зөвшөөрч С Нтай хамт гэрээсээ гарч өөрийнхөө ......... УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Тэс арвижих хүнсний дэлгүүрийн гадна очсон. Тэгээд дэлгүүрийн гадна 20-30 орчим минут зогссон бөгөөд Нын ангийн хүүхдүүд цуглацгаасан Тэгээд миний машинд С.Н болон тэдний ангийн 5 хүүхэд суусан бөгөөд надтай нийлээд нийт 7 хүн суусан. Би өөрөө машинаа жолоодож, миний хажуу талын урд суудалд нэг хүүхэд, арын суудалд 5 хүүхэд шахаад сууцгаасан. Ингээд бид нар аймгийн төвөөс шууд Тэс арвижих хүнсний дэлгүүрийн гаднаас 07 цаг 30 минутын орчимд хөдөлж Улаангом сумаас гарч Увс нуур явах шороон замаар Увс нуур луу явж байсан. Бид нар аймгийн төвөөс гараад 8-10 орчим километр яваад морь барианы газар зөрөөд явж байтал машины ар талын бөгс гэнэт хоёр тийшээ холбирч эхэлсэн бөгөөд гэнэт машин бөгс нь шидэгдэж явж байсан замын зүүн тал руу машин гарч машин онхолдсон. Машин онхолдоод л би ухаан алдсан бөгөөд нэг сэрэхэд би машины дотор талд жолоочийн ар талд сандал дээрээ суусан байдалтай, машин өнхрөөд 4 дугуйн дээрээ буусан байдалтай, машинд зорчиж явсан хүүхдүүд буучихсан машинд би ганцаараа байсан Тэгээд би машинаасаа буугаад хүүхдүүдийн биеийг асуухад машины хажууд Н болон ангийнх нь 2 хүүхэд газарт хэвтэж байсан. Ингээд би эмнэлэг болон цагдаагийн байгууллагад өөрийнхөө 99........13 дугаарын гар утаснаас дуудлага өгч анхны тусламж үзүүлсэн. Тухайн өдөр би Улаангом сумаас гараад Увс нуур луу явж байхдаа осол болохоос 5 орчим минутын өмнө би жолоочийн хянах самбарыг харахад 70 километр цагийн хурдтай явж байсан. Яг осол болох үед хэр хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Машины бөгс холбирох үед би машиныхаа жолоог холбирч байгаа зүгийн эсрэг тал руу 2 тийш мушгисан бөгөөд мөн тормос гишгэж, кордан татсан боловч нөлөөлөхгүй ямар ч хурд саарахгүй богино хугацаанд машин өнхөрч онхолдсон юм. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Намайг эрүүл байсныг тэр хүүхдүүд бүгдээрээ мэдэж байгаа. Би С.Над 600.000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн бөгөөд уучлалт гуйсан, Б.Ат ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй уучлалт гуйсан. Одоо Б.А болон С.Н нар ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Харин хохирогч Д.Ед ямар нэгэн хохирол төлж барагдуулаагүй, би учирсан хохирлыг өөрийн боломж бололцоогоороо төлж барагдуулах болно. Би Д.Еийн ар гэрийнхэнтэй уулзахад эмчилгээний зардлын баримтыг гаргаж өгөөд хуулийн дагуу хохирлоо төлүүлнэ гэсэн бөгөөд би учирсан хохирлыг төлж барагдуулах болно” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч О.Ннь Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутагт 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ........ УВХ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдож байна.
Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцно.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж тодорхойлжээ.
Хохирогч нар болон шүүгдэгчийн мэдүүлгээр осол гарах үед харагдах орчин хангалттай сайн байсан болох нь тогтоогдож байгаа тул жолооч О.Ннь Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дугаар зүйлийн 12 дугаар зүйлийн:
12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалт,
12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт,
23.9.а-д “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж 5 хүний суудал бүхий “Тоёота приус 20” загварын авто машинд 7 хүн тээвэрлэсэн байна.
Шүүгдэгч О.Ннь Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутагт 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ....... УВХ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын авто машин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хор уршигт хүргэсэн байх тул түүний үйлдлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч О.Ннь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас зорчигч Б.А, С.Н, Д.Е нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний амь эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй болно.
Хохирол, хор уршиг
Хохирогч Б.А, Насанд хүрээгүй хохирогч С.Н, түүний хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч Д.Еийн 9.878.192 төгрөгийн нэхэмжлэлээс 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т заасныг баримтлан шүүгдэгч С.Нээс 6.378.192 төгрөг гаргуулж хохирогч Д.Ед олгож, эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Ннь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч О.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.Ннь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Нурьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 239 дахь тал)-аар, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн дунд хороо 431 тоотод оршин суудаг болох нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1044 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 341 дэх тал)-ээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Нийн хувийн байдал болон зан төлөвийн талаар Гэрч Б.Бын өгсөн: “Би О.Нийн хүргэн ах болох хүн юм. О.Ннь Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн нутагт байдаг бөгөөд ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдардаг Түүний эхнэрийг М гэдэг бөгөөд эрхэлсэн ажилгүй гэртээ хүүхдээ хараад байж байдаг, харин том охин Б 3 настай, бага нь хүү М 1 сар хүрээгүй байгаа, эхнэр нь амаржаад сар хүрээгүй байгаа юм. О.Ннь хувиараа автомашин засварт ажилладаг, хөдөө аав. ээжийн тасалж өгсөн хэдэн тооны малтай юм. О.Ннь 2018 онд гэр бүл болж амьдарч байгаа юм. О.Ннь зан аашийн хувьд хөөрхөн, илүү дутуу зан ааш байдаггүй, үг дуу цөөтэй даруу төлөв зантай, ер нь хүнд илүү дутуу үг хэлээд байдаггүй, янз бүрийн ааш авир гаргаад байдаггүй хүн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 109 дэх тал), Гэрч Н.Хын өгсөн: “О.Ннь Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн аав, ээж ах дүү нар нь Увс аймгийн Өмнөговь суманд амьдардаг өөрөө 2018 онд Мөнгөнцэцэг гэгчтэй гэр бүл болж гэрлэж Улаангом суманд оршин сууж байгаа юм. Ам бүл-4 эхнэр 2 хүүхдийн хамтаар Улаангом сумын 10-р багт хашаа, байшинд амьдардаг. Амьдралын нөхцөл байдлын хувьд дундаж амьдралтай эхнэр нь бага хүүхдүүдтэй учраас хүүхдүүдээ хардаг, өөрөө хувиараа засварын газарт ажилладаг. Зан аашийн хувьд сайн хүнтэй зөв харилцдаг, бусадтай хэрэлдэж маргалдаад байдаггүй, урьд өмнө нь хэрэг зөрчил гаргаж байгаагүй юм. Архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй, ямар нэгэн хорт муу зуршилгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 111 дэх тал) хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч О.Нд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлуудыг харгалзан үзээд прокурорын гаргасан саналын хүрээнд 6 /зургаа/ сар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Ялтан О.Нд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч О.Нийн 99....64 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Ннь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Нд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Оын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Нд 6 /зургаа/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан О.Нд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хохирогч Б.А, Насанд хүрээгүй хохирогч С.Н, түүний хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч Д.Еийн 9.878.192 төгрөгийн нэхэмжлэлээс 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т заасныг баримтлан шүүгдэгч С.Нээс 6.378.192 төгрөг гаргуулж хохирогч Д.Ед олгож, эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын болон бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч О.Ннь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч О.Нлийн 9.........4 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах Н.Уд даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Нд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ