Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 1

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

            Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Бунжаа, М.Мөнхөө

            Шүүгдэгч: Я.Хуягбаатар, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Нэргүй ,

Шүүгдэгч: Э.Лхагважав, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаа,

Шүүгдэгч: М.Төрмөнх, түүний хууль ёсны төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Яргай овогт Янживын Хуягбаатар, Тугтан овогт Энхбатын Лхагважав, Шангас овогт Мандалын Төрмөнх нарт холбогдох 201620000308 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

1. Монгол улсын иргэн, 2001 оны 2 дугаар сарын 22-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, Наранбулаг сумын Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 11а ангийн сурагч, ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамтаар Наранбулаг сумын Гүнбүрд багт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Яргай овогт Янживын Хуягбаатар. РД:ПЮ01222233

2. Монгол улсын иргэн, 2000 оны 2 дугаар сарын 25-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, Наранбулаг сумын Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 11а ангийн сурагч, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамтаар амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тугтан овогт Энхбатын Лхагважав.  РД:ОЗ00222516

3. Монгол улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 30-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, Наранбулаг сумын Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 11а ангийн сурагч, ам бүл 8, ах, эгч, дүү нарын хамтаар Наранбулаг сумын Гүнбүрд багт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шангас овгийн Мандалын Төрмөнх. РД.ОЗ00233015

 

            Хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/ Насанд хүрээгүй шүүгдэгч Я.Хуягбаатар, Э.Лхагважав, М.Төрмөнх нар нь бүлэглэн, орон байранд нэвтэрч 2016 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутагт байрлах хохирогч Б.Ичинхорлоогийн эзэмшлийн "Гурван-Эрдэнэ" нэртэй хүнсний дэлгүүрт нэвтрэн орж 186800 төгрөгний эд зүйл болон бэлэн 40800 төгрөгийг хулгайлж бусдад 227600 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол /хх-ийн 1 тал/,

2. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2 тал/,  

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 9-11 тал/,

4. Шүүгдэгч М.Төрмөнхөөс эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-13 тал/,   

5. Шүүгдэгч Э.Лхагважаваас эд зүйл хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14-15 тал/,

6. Хохирогч Б.Ичинхорлоод эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16-17 тал/,

7. Увс аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-26 тал/,

8. Шүүгдэгч Я.Хуягбаатараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөр 1 ширхэгийг хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 27-29 тал/,

9. Хохирогч Б.Ичинхорлоогоос зарлагын баримт хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, зарлагын баримт /хх-ийн 30-32 тал/,

10. Шүүгдэгч нарын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 33-35 тал/,

11. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 1 ширхэг төмрийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 36 тал/,

12. Хохирогч Б.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багт хувиараа “Гурван-Эрдэнэ” нэртэй 6 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг. Би 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дэлгүүртээ сууж байгаад орой 1900 цагт дэлгүүрээ хаасан. Би дэлгүүрийнхээ урд талын хаалгыг гүйдэг түгжээгээр дотор талаас нь түгжсэн. Харин хойд талын хаалгыг нь гадна талаас нь саарал өнгийн Хятад цоожоор цойжилсон. Маргааш өглөө нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 09.00 цагийн орчимд би дэлгүүрээ онгойлгохоор очиход манай дэлгүүрийн хойд талын хаалганы гадна талын цоожийг хөшиж онгойлгоод, цүүнд нь зүүж үлдээсэн байсан. Хаалганы цоож эвдрээд хаалга онгойлгосон байхыг үзээд манай дэлгүүрт хулгай орсон байна гэдгийг шууд мэдсэн. Би тэр дороо дэлгүүртээ ороод бараагаа бүртгэж үзэхэд алтан навчис тамхи 20 хайрцаг /хайрцаг тус бүрт 20 ширхэг янжууртай/, улаан шонхор тамхи 10 хайрцаг /хайрцаг тус бүрт 20 ширхэг янжууртай/, парламент тамхи 6 хайрцаг /хайрцаг тус бүрт 20 ширхэг янжууртай/, ченж эссэ тамхи 2 ширхэг /хайрцаг тус бүр 20 ширхэг янжууртай/, нарийн LD тамхи 4 хайрцаг, /хайрцаг тус бүрт 20 ширхэг янжууртай/, гоё нэртэй 1.5 литрийн савтай тараг 1 ширхэг, 0.8 литрийн шилэн савтай алимны компод 1 ширхэг, Gift нэртэй хайрцагтай набор 1 ширхэг, Черри нэртэй хайрцагтай том набор 1 ширхэг, 1 кг нь 10000 төгрөгөөр зарагдаж байсан Ореховые конфеты нэртэй 1 кг чихэр, Чук кек нэртэй чихэр 500 грамм, дирол нэртэй боодолтой бохь 5 ширхэг /боодол тус бүрд 10 ширхэг бохьтой/, Чайна нэртэй орос хиам 1 кг, Доширак нэртэй бэлэн хоол 1 ширхэг, Нон шим нэртэй дугуй савтай бэлэн хоол 2 ширхэг, алпен голд нэртэй школад 14 ширхэг тус тус алга болсон байсан. Мөн мөнгөний хайрцаг дотор байсан 40.800 төгрөг алга болсон байсан учраас би тэр дороо цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Миний өмнө нь худалдан авсан бараа материал зарим нь дууссан учир би 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаангом сумын 3 дугаар багт байх Тэнгэр бөөний төвөөс худалдагч Долгормаа руу ярьж Алтан навчис тамхи 15 блок, Улааншонхор тамхи 15 блок, Парламент тамхи 5 блок, Вест тамхи 2 блок, Кент тамхи 2 блок, Саарал ээлди тамхи 2 блок, монгол ОО-ын цаас 1 блок, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл 10 боодол, орос барааны саван 1 авдар, орос гар нүүрийн саван 6 ширхэг, орос печень 1 хайрцаг, нуга чихэр 1 хайрцаг, чөмөгтэй чихэр 1 хайрцаг, Наранцэцгийн тос 1 хайрцаг, ковар компат 1 хайрцаг гэх мэтийн бараа материал захиалсан. Тэр өдөр Улаангомоос наашаа ирэх машин байгаагүй тул маргааш нь би манай сумын Амарбат Улаангомд байна гэхээр нь Амарбат руу утсаар залгаад бараагаа захисан. 2016 оны 11 дүгээр сарын 04-ны орой 19 цагийн үед Амарбат манай дэлгүүрийн барааг надад авчирч өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө намайг сумын цагдаагийн хэсгийн байрны гадна очсоны дараа манай сумын хэсгийн төлөөлөгч Жанболат нь Төрмөнхөөс "та нар Алтан навчис тамхи, Улаан шонхор тамхи болон бэлэн мөнгө хулгайлж авсан уу" гэж асуухад Төрмөнх нь "би огт хулгайлж аваагүй" гэж хэлж байсан. Гэвч сүүлд Я.Хуягбаатар, М.Төрмөнх, Э.Лхагважав нар нь хэсгийн төлөөлөгч Жанболатад Улаан шонхор тамхи 8 хайрцаг, Алтан навчис тамхи 8 хайрцаг, бэлэн 40800 төгрөг зэргийг гаргаж өгсөн байсан. ...Бэлэн 40800 төгрөгийг би цагдаагийн байгууллагаас хүлээж авсан. Мөн Я.Хуягбаатар, М.Төрмөнх, Э.Лхагважав нарын ээж аав, асран хамгаалагч нар нь манай дэлгүүрээс алга болсон барааны үнэ болон замын зардалд 204.000 төгрөг өгсөн. Тийм болохоор надад одоо ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 37-41-р тал/,

13. Гэрч С.Амарбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би өөрийнхөө 39-29 УВХ улсын дугаартай Пропокс маркийн автомашинтай Увс аймгийн Улаангом суманд ирчихсэн байж байтал Наранбулаг сумын харъяат Б.Ичинхорлоо гэдэг хүн надруу утсаар залгаж "Тэнгэр бөөний төв дээр дэлгүүрийн ачаа бэлдүүлсэн байгаа чи тэр ачааг аваад ирээд өгөөч, би чамайг ирэхээр хөлсийг нь өгнө" гэж хэлсэн. Тухайн үед би Улаангом сумын 3 дугаар багт байрлах зах дээр байсан бөгөөд өөрийн танил М.Батчулуун гэдэг хүн рүү утсаараа залгаж "Чи Тэнгэр бөөний төв ороод Б.Ичинхорлоо эгчийн дэлгүүрийн барааг авч ирээд өгөөч, би Улаангом сумын зах дээр байна гэж хэлсэн. Удалгүй байж байтал М.Батчулуун нь өөрийнхөө машинаар Б.Ичинхорлоо эгчийн дэлгүүрийн ачааг авч ирсэн. М.Батчулуун нь надад нийт 27 хайрцаг бараа, материал хүлээлгэн өгсөн. Тухайн бараа, материалыг цаасан хайрцаганд хийгээд скочоор ороосон байсан учраас би ямар ямар бараа материал, хэдэн ширхэг байгаа болохыг мэдээгүй. М.Батчулуун надад 27 хайрцаг бараа, материал хүлээлгэн өгөөд “Тэнгэр бөөний төвийн худалдагч бараа материалын зарлагын баримт дотор байгаа" гэж хэллээ гэж ярьсан. Тухайн 27 хайрцаг бараа материалыг задалж үзээгүй болохоор зарлагын баримтыг үзээгүй. Би М.Батчулууны авчирч өгсөн 27 хайрцаг бараа материалыг өөрийнхөө машинд ачаад 2016 оны 11 дүгээр сарын 04-ний орой 19.00 цагийн орчимд Наранбулаг суманд очиж Б.Ичинхорлоо эгчид хүлээлгэн өгсөн. Тухайн бараа материал хүлээлгэн өгөхдөө хайрцагийг задлаагүй учраас дотор нь ямар ямар эд зүйл, хэдэн ширхэг байсныг нь мэдэхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал/,

14. Гэрч Ч.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.Ичинхорлоо эгч надруу утсаар залгаж "манай дэлгүүрийн бараа дуусч байна. Танай дэлгүүрээс бараа материал зээлээр авах хэрэгтэй байна гэж хэлээд алтан навчис тамхи 15 блок, улаан шонхор тамхи 15 блок ...чипс 2 уут зэрэг бараа материалыг 27 хайрцагт хийгээд ...маргааш өдөр нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр М.Батчулуун гэдэг хүнд өгөөд явуулсан. Тухайн бараа, материалыг М.Батчулуунд өгөхдөө хайрцагийг нь задалж нэг бүрчлэн тоолж өгөөгүй. Харин хайрцагных нь тоогоор буюу 27 хайрцаг бараа, материал хүлэээлгэж өгөөд явуулсан. Б.Ичинхорлоо нь манайхаас нийт 1830800 төгрөгний бараа материал авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,

15. Гэрч М.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би өөрийнхөө 10-63 УВХ улсын дугаартай Верна аксент маркийн автомашинтайгаа такси үйлчилгээнд явж байтал С.Амарбат надруу утсаар ярьж та Тэнгэр бөөний төв ороод ачаа авч ирээд өгөөч. Б.Ичинхорлоо эгч Тэнгэр бөөний төвөөс дэлгүүрийнхээ барааг авч байгаа гэнэ. Би одоо Улаангомын зах дээр машинтайгаа зогсож байна гэж гуйсан. Би тэр дороо Тэнгэр бөөний төв дээр очиж худалдагч Ч.Долгормаатай уулзаад "Би Наранбулаг сумын Б.Ичинхорлоогийн бараа авахаар ирлээ гэж хэлэхэд 27 хайрцаг бараа материал өгсөн. ...Би тухайн 27 хайрцаг барааг С.Амарбатад тоо ёсоор хүлээлгэж өгчихөөд явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,

16. Гэрч Ж.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний хүү Я.Хуягбаатар 2001 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Манайх 4 хүүхэдтэй бөгөөд Я.Хуягбаатар нь манай том хүүхэд юм. Хуягбаатар нь доороо 3 нь эрэгтэй дүүтэй. Я.Хуягбаатар нь 2008 онд Наранбулаг сумын Ерөнхий  боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэн ороод 2014 онд 9 дүгээр анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Я.Хуягбаатар нь сургуульд сурч байхдаа биеийн тамир, эрүүл мэнд, уран зохиолын хичээлд сонирхолтой, нийгмийн идэвхи сайтай хүүхэд байсан. Я.Хуягбаатар нь 9 дүгээр ангиа төгсөөд Улаанбаатар хотын Барилгын политехникийн коллежын сантехникийн ангид элсэн суралцаж байгаад ар гэрийн гачигдалын улмаас сургуулиасаа гарсан. Я.Хуягбаатар нь зан аашийн хувьд хурдан уурладаг, түргэн зантай, худал хэлдэггүй, шудрага, бусадтай нийтэч, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, тэднийгээ байнга халамжилж байдаг, хүнд их тусархуу зантай. Я.Хуягбаатар нь сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортыг их сонирхдог, чөлөөт цагаараа байнга л сагсан бөмбөг тоглож байдаг. Я.Хуягбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй бөгөөд өөр янз бүрийн муу зуршил байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/,

17. Гэрч Д.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний хүү Э.Лхагважав нь 2000 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн. Манайх 4 хүүхэдтэй бөгөөд Э.Лхагважав нь манай 3 дахь хүүхэд юм. Одоо Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангид сурдаг. Э.Лхагважав нь Математик, Монгол хэл, Газарзүй, Биеийн тамир, Нийгэмийн хичээлүүдэд илүү сонирхолтой. Э.Лхагважав нь зан аашийн хувьд даруухан, үг дуу цөөнтэй, худал хэлдэггүй, бусадтай нийтэч, анги хамт олныхоо нэр хүндэд нэр хүндтэй, хичээл сурлагандаа сайн, аав ээж, ах дүү нарынхаа үгнээс гардаггүй, тэр болгон гадуур тэнээд байдаггүй, бусдад их тусархаг зантай юм. Э.Лхагважав нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй бөгөөд өөр янз бүрийн зуршил байхгүй. Э.Лхагважав нь сагсан бөмбөг тоглох, бөх барилдах сонирхолтой мал маллах их сонирхолтой” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,

18. Гэрч Д.Цогоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “Э.Лхагважавын нь одоо аав Энхбат, ээж Цэцэгмаа болон 2 эгч, 1 дүүгийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт амьдардаг. Аав Энхбат нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд ээж Цэцэгмаа нь Наранбулаг сумын Ерөнхий боловсролын ахлах сургуульд үйлчлэгч ажилтай. Э.Лхагважав нь зан аашийн хувьд даруухан, үг дуу цөөтэй, бусадтай их нийтэч, хичээл сурлагадаа сайн, нийгмийн идэвхи сайтай, анги хамт олон, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, хүний үгнээс гардаггүй, хүнд их тусархаг зантай гэр бүлийн хүмүүжил сайтай хүүхэд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/,

19. Гэрч Ж.Урианхайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Я.Хуягбаатар нь миний төрсөн дүү Ж.Нэргүйгийн том хүү нь юм. Доороо 3 дүүтэй. Я.Хуягбаатар нь Улаанбаат хотод Барилгын технологийн коллежийн сантехникийн ангид сурч байгаад ар гэрийн гачигдлын улмаас сургуулиасаа гарч гэртээ ирсэн. Я.Хуягбаатарын ээж Ж.Нэргүй нь эрхэлсэн тодорхой ажилгүй, аав Янжив нь Наранбулаг сумын нэгдсэн халаалтын уурын зуухны машинист ажилтай. Я.Хуягбаатарын дүү нар нь Наранбулаг сумын Ерөнхий боловсролын ахлах сургуульд сурдаг. Зан аашийн хувьд даруухан, үг дуу цөөтэй, бусадтай их нийтэч, хүний үгнээс гардаггүй, хүнд их тусархаг зантай. Я.Хуягбаатар нь сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох их сонирхолтой. Я.Хуягбаатар нь архи, согтруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй бөгөөд өөр янз бүрийн муу зуршил байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 51 тал/,

20. М.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “ Манай аав Мандал нь 2005 онд, ээж Хорлоо 2013 онд нас барсан учраас одоо би дүү нарынхаа хамт Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багт амьдардаг. Манайх хувьдаа 300 гаруй тооны малтай. Миний дүү Мөнгөнбаатар хөдөө мал маллаж байгаа. Харин дүү Төрмөнх, Балжинням, Мөнхбат нар нь Наранбулаг сумын Ерөнхий боловсролын ахлах сургуульд сурдаг. Бас миний дүү Мөнгөн нь хөгжлийн бэрхшээлтэй учраас гэрт асаргаанд байдаг. М.Төрмөнх нь одоо Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулын 11а ангид сурдаг. Миний дүү нь зан аашын хувьд хүний үгнээс гардаггүй даруухан, үг дуу цөөтэй, бусадтай их нийтэч, хүнд тусархаг зантай. Сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох сонирхолтой, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй бөгөөд өөр янз бүрийн муу зуршил байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 52 тал/,

21. Б.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “М.Төрмөнхийн аав ээж нь нас барсан учраас одоо ах дүү нарынхаа хамт Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багт амьдардаг. М.Төрмөнхийн том ах Батбаатар нь хэдэн мал хариулж өөрийнхөө дүү нарын амьдрал ахуйг залгуулдаг. М.Төрмөнх нь одоо Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулын 11а ангид сурдаг. М.Төрмөнх нь зан аашын хувьд хүний үгнээс гардаггүй даруухан, үг дуу цөөтэй, бусадтай их нийтэч, хүнд тусархаг зантай. Сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох  сонирхолтой, архи, согтруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй бөгөөд өөр янз бүрийн муу зуршил байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 53 тал/,

22. Ж.Янжмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “М.Төрмөнх нь Монгол хэл, Биен тамирын хичээлд илүү сонирхолтой. Сурлагын хувьд С түвшиний сурлагатай. Анги хамт олныхоо дунд нэр хүндтэй, нийгмийн идэвхи сайтай, хичээл таслаад байдаггүй, багш нарын үгнээс гардаггүй зөөлөн зантай сурагч юм. М.Төрмөнх нь чөлөөт цагаараа ах дүү нартай байнга тусалдаг хүнд их тусархаг зантай хүүхэд байгаа юм. Э.Лхагважав нь Газарзүй, Монгол хэл, Уран зохиол, Түүхийн хичээлд сонирхолтой сурлагын хувьд В түвшиний сурлагатай сурагч юм. Багшийн өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь сайн биелүүлдэг, үг дуу цөөтэй, даруухан, анги хамт олны дунд нэр хүндтэй, нийгмийн идэвхитэй сурагч юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 60 тал/,

 

23. Насанд хүрээгүй гэрч Ж.Сумъяабэйсын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай ангийн сурагч Отгонзаяагийн төрсөн өдөр нь болсон учраас би Тэнгисболд, Хуягбаатар, Төрмөнх, Сумъяабазар, Мичитмаа, Халиун нарын хамт Отгонзаяагийн гэрт очиж төрсөн өдрийг нь тэмдэглэсэн. Бид нар орой 19.00 цагийн орчимд Отгонзаяагийн гэрт очоод хоол, цай идэж, уугаад, хөзөр тоглож байгаад 00.00 болж байхад тарсан. ...Би Тэнгисболд, Хуягбаатар, Төрмөнх нараас Отгонзаяагийн гэрийн үүднээс салаад шууд гэрлүүгээ явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 55-р тал/,

24. Насанд хүрээгүй гэрч Э.Тэнгисболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай ангийн сурагч Отгонзаяагийн төрсөн өдөр болсон. Бид нар Отгонзаяагийн гэрт хоол, цай идэж уугаад, хөзөр тоглож байгаад шөнө 00:00 цагийн орчимд гэр гэрлүүгээ явахаар гарсан. Тухайн үед цаг орой болсон учраас би ангийн найз М.Төрмөнхийн гэрч очиж хонохоор Я.Хуягбаатар, М.Төрмөнх нарын хамт М.Төрмөнхийн гэрлүү явсан. Я.Хуягбаатар, М.Төрмөнх бид гуравыг очиход тэдний гэрт манай ангийн сурагч Э.Лхагважав ганцаараа унтаж байсан. М.Төрмөнхийн гэрт очсоны дараа би зурагт үзэж байгаад унтсан. Харин Э.Лхагважав, М.Төрмөнх, Я.Хуягбаатар нар нь хоорондоо юм яриад сууж байсан. ...Намайг унтаж байгаад нэг сэрэхэд Э.Лхагважав, М.Төрмөнх, Я.Хуягбаатар нар "бид 3 Б.Ичинхорлоо эгчийн дэлгүүрээс энэ юмыг хулгай хийгээд ирлээ" гэж хэлээд чихэр, школад, тамхи, набор, тараг, бэлэн гоймон гэх мэт зүйл дэлгэчихсэн сууж байсан. Би тэр 3-ын авч ирсэн зүйлийг бүртгэж үзээгүй болохоор ямар ямар эд зүйл, хэдэн ширхэг байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. .. Намайг босч ирэхэд шөний 04:00 цаг болж байсан, бүх хүн унтаж амарч байсан болохоор би тэр дор нь цагдаагийн байгууллагад хэлж мэдэгдэж чадаагүй, харин маргааш нь цагдаагийн байгууллагад хэлнэ гэж бодож байтал хэсгийн төлөөлөгч Я.Хуягбаатар, М.Төрмөнх, Э.Лхагважав нарыг хулгай хийснийг мэдсэн байсан. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/,

25. 17. Увс аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 63 тал/,

26. "Увс Финанс-Аудит" ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 584 тоот “Хүнсний бараа үнэлсэн тухай тайлан” /хх-ийн 66-69 тал/,

27. Увс аймгийн Цагдаагийн газрын 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 70 тал/,

28. "Увс Финанс-Аудит" ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 606 тоот шүүгдэгч нараас битүүмжилсэн эд хөрөнгийг үнэлсэн тайлан” /хх-ийн 73-74 тал/,

29. Увс аймгийн Цагдаагийн газрын 11 дүгээр сарын 28-ны өдрийн эд мөрийн баримтанд шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 77 тал/,

30. "Увс Финанс-Аудит" ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 607 тоот 85 см урттай, 1.7 см диамертэй хуучин төмөрт үнэлгээ гаргах боломжгүй /үнэ үгүй/ байна гэсэн албан тоот” /хх-ийн 79 тал/,

31. Шүүгдэгч нарт батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-ийн 82-92 тал/,

32. Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч Я.Хуягбаатарын хууль ёсны төлөөлөгчөөр түүний ээж Ж.Нэргүйг тогтоосон тогтоол, хууль ёсны төлөөлөгч Ж.Нэргүйг иргэний хариуцагчаар татах тогтоол. /хх-ийн 93-94 тал/,

33. Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч Э.Лхагважавын хууль ёсны төлөөлөгчөөр түүний ээж Д.Цэцэгмааг тогтоосон тогтоол, хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмааг иргэний хариуцагчаар татах тогтоол. /хх-ийн 101-102 тал/,

34. Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч М.Төрмөнхийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний ах Мандал овогтой Батбаярыг тогтоосон тогтоол, хууль ёсны төлөөлөгч М.Батбаярыг иргэний хариуцагчаар татах тогтоол. /хх-ийн 109-110 тал/,

35. Шүүгдэгч нарын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 117-168 тал/,

36. Хохирогч Б.Ичинхорлоогийн Увс аймгийн Цагдаагийн газарт гаргасан хохирол төлбөр бүрэн төлсөн учраас гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйлгүй гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт. /хх-ийн 169 тал/,

37. Шүүгдэгч Я.Хуягбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-ийн 173 тал/,

38. Шүүгдэгч Э.Лхагважавыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-ийн 175 тал/,

39. Шүүгдэгч М.Төрмөнхийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 177 тал/,

40. Насанд хүрээгүй шүүгдэгч Я.Хуягбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 11 дүгээр сарын 05-ны орой Э.Лхагважав, М.Төрмөнх нарт гуравуулаа хамт яваад Б.Ичинхорлоо эгчийн дэлгүүрээс хулгай хийх үү гэж асуухад Э.Лхагважав М.Төрмөнх нар зөвшөөрсөн. Бид гурав хулгай хийхээр ярилцаж байхад Э.Тэнгэсболд унтаж байсан. Э.Лхагважав, М.Төрмөнх бид гурав М.Төрмөнхийн гэрээс 03 цагийн орчимд гараад шууд яваад Б.Ичинхорлоо эгчийн дэлгүүр дээр очсон. Бид нар дэлгүүрийн зүүн талруу харсан хэсэгт байх хар өнгийн даавуун бүрээстэй хаалганы цоожыг төмрөөр хөшиж онгойлгосон. Тухайн төмрийг М.Төрмөнхийн хашаанаас авч гарсан. Хаалганы цоожыг би хөшиж онгойлгосон бөгөөд энэ үед Э.Лхагважав хашааны үүдний ойролцоо хүн харж байсан. М.Төрмөнх, Э.Лхагважав бид 3 Б.Ичинхорлоо эгчийн дэлгүүрээс албенголд школад 8 ширхэг, парламент тамхи 6 хайрцаг, ченж эссэ тамхи 1 хайрцаг, улаан шонхор тамхи 10 хайрцаг, алтан навчис тамхи 10 хайрцаг, гоё нэртэй савтай тараг 1 ширхэг, доширак бэлэн гоймон 1 ширхэг, нон шим нэртэй бэлэн хоол 2 ширхэг, чайна нэртэй хиам 1 ширхэг, 1 кг чихэр, нэг атга чук гек чихэр, алимны компот нэг ширхэг, хайрцагтай набор 2 ширхэг, 3 боодол бохь зэрэг эд зүйл авсан. Мөн цаасан хайрцагт байсан мөнгөнөөс 40800 төгрөг зэрэг эд зүйл хулгайлсан. Өөр ямар нэг эд зүйл, хулгайлж аваагүй. Төрмөнхийн аваагүй гэх эд зүйлийг би аваагүй. Б.Ичинхорлоо эгчийн дэлгүүрээс хулгайлсан 40800 төгрөгийг буцааж хураалгасан. Харин хулгайлсан барааны үнэ болох 186800 төгрөгийг бэлэн мөнгөөр буцааж өгсөн. Бид 3 тус бүрдээ 68000 төгрөг буюу нийт 204000 төгрөгийг Б.Ичинхорлоо эгчид өгч хохирлыг бүрэн төлсөн. Э.Лхагважав, М.Төрмөнх нартай хамт хүний эзэмшлийн зүйлд халдсандаа харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Хулгайн эд зүйл эргүүлж авахгүй гэсэн тул бид хохирлыг мөнгөөр нь төлж барагдуулсан. Хэрэг хийсэндээ гэмшиж байна. Цаашид сурах боломжоор хангаж өгнө үү" гэх мэдүүлэг /хх-ийн 96-100 тал/,

41. Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Лхагважавын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21:00 цагийн орчимд ангийн найз М.Төрмөнхийн гэрт очсон. Тэдний гэрт ямарч хүн байхгүй байсан ба бид нар зурагт үзэж байгаад унтсан. Намайг унтаж байхад шөнө 00:00 цагийн орчимд Э.Тэнгисболд, М.Төрмөнх, Я.Хуягбаатар нар ирсэн. М.Төрмөнх, Я.Хуягбаатар бид 3 юм яриад сууж байтал Я.Хуягбаатар гурвуулаа Б.Ичинхорлоо эгчийн дэлгүүрээс хулгай хийе гэхээр нь М.Төрмөнх бид 2 зөвшөөрсөн. Бид гуравыг хулгай хийхээр гарахад Тэнгисболд унтаад хоцорсон юм. Би Ичинхорлоо эгчийн дэлгүүрийн хашааны үүдэнд хүн хараад үлдсэн. Харин Төрмөнх, Хуягбаатар нар нь дэлгүүрийн хашаа руу ороод дэлгүүрийн цоожийг нэг нарийн төмрөөр хөшиж онгойлгосон. ...Бид 3 Б.Ичинхорлоо эгчийн дэлгүүрээс албенголд школад 8 ширхэг, парламент тамхи 6 хайрцаг, ченж эссэ тамхи 1 хайрцаг, улаан шонхор тамхи 10 хайрцаг, алтан навчис 10 хайрцаг, гоё нэртэй савтай тараг 1 ширхэг, доширак бэлэн гоймон 1 ширхэг, нон шим нэртэй бэлэн хоол 2 ширхэг, чайна нэртэй хиам 1 ширхэг, 1 кг чихэр, нэг атга чук гек чихэр, алимны компот нэг ширхэг, хайрцагтай набор 2 ширхэг, 3 боодол бохь зэрэг эд зүйл авсан. Мөн цаасан хайрцагт байсан мөнгөнөөс 40800 төгрөг авсан. Өөр ямар авсан эд зүйл, мөнгө байхгүй. Хулгайлж авсан эд зүйл, мөнгөнөөсөө өөр хүнд өгсөн, ашиглуулсан зүйл огт байхгүй. Мөн гээсэн, үрэгдүүлсэн зүйл байхгүй. Эхлээд би хэсгийн төлөөлөгч болон Ичинхорлоо эгч нарт бид нар тамхи хулгайлж аваагүй. Бас бэлэн мөнгө аваагүй гэж хэлсэн. Тухайн үед би айж сандраад худал хэлсэн. Сүүлд нь хулгайлж авсан бүх зүйлээ үнэн байдлаар нь хэлсэн. Зарим зүйлийг аваагүй нь үнэн. Бусдын эд зүйлд халдаж эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Гэмт хэрэг гарсан цагаас хойш хуулийн байгууллагад шалгагдах хугацаандаа яс махандаа шингэтэл ойлгож авсан. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Өөрийн болон бусад хүмүүсийн нэр хүндэд хар толбо суулгасандаа гэмшиж байна. Суралцах боломжоор хангаж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 104-108 тал/,

42. Насанд хүрээгүй шүүгдэгч М.Төрмөнхийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай ангийн сурагч Отгонзаяагийн төрсөн өдөр болсон тул 19:00 цагийн орчимд Э.Тэнгисболд, Я.Хуягбаатар, Сумъяабазар, Сумъяабэйс, Халиун, Мичитмаа бид нар тэдний гэрт очсон юм. Бид нар хоол цай идэж уугаад хөзөр тоглож байгаад 00:00 цаг болж байхад тарсан. Би Э.Тэнгисболд, Я.Хуягбаатар нарын хамт гэр лүүгээ явсан. Э.Тэнгисболд, Я.Хуянбаатар нар нь цаг орой болсон байсан тул манайд хонохоор болсон юм. Бид 3-ыг очиход Э.Лхагважав манайд унтаж байгаад босч ирсэн. Тэгээд бид нар юм ярьж байтал Э.Тэнгисболд унтаад өгсөн. Тэгж байтал Я.Хуягбаатар 3-уулаа хамт яваад дэлүүр орж хулгай хийе гэхээр нь бид 2 зөвшөөрсөн юм. Тэгээд хашаан дотор байсан төмрийг Я.Хуягбаатар аваад бид нар Б.Ичинхорлоо эгчийн дэлгүүр дээр очиод Э.Лхагважав хүн хараад бид 2 дэлгүүрийн хаалганы цоожыг авч очсон төмрөөрөө хөшиж онгойлгосон юм. Тэгээд уг дэлгүүрээс альфинголд школад 8 ширхэг, парламент тамхи 6 хайрцаг, ченж эссэ тамхи 1 хайрцаг, улаан шонхор тамхи 10 хайрцаг, алтан навчис 10 хайрцаг, гоё нэртэй савтай тараг 1 ширхэг, доширак бэлэн гоймон 1 ширхэг, нон шим нэртэй бэлэн хоол 2 ширхэг, чайна нэртэй хиам 1 ширхэг, 1 кг чихэр, нэг атга чук гек чихэр, алимны компот нэг ширхэг, хайрцагтай набор 2 ширхэг, 3 боодол бохь зэрэг эд зүйл авсан. Мөн цаасан хайрцагт байсан мөнгөнөөс 40800 төгрөг зэрэг эд зүйл хулгайлсан, Бид 2-ыг буцаад гархад Э.Лхагважав хүн хараад зогсож байсан бөгөөд бид 3 шууд яваад манай гэрт явж очсон. Манай гэрт очсоны дараа Э.Тэнгисболд босож ирсэн бөгөөд түүнд бид 3 яваад Б.Ичинхорлоо эгчийн дэлгүүрээс энэ юмнуудыг хулгайлаад ирлээ гэж хэлсэн. Бид нар Б.Ичинхорлоо эгчийн дэлгүүрээс хулгайлсан 40800 төгрөгийг буцааж хураалгасан. Харин хулгайлсан барааны үнэ болох 186800 төгрөгийг бэлэн мөнгөөр буцааж өгсөн. Бид 3 тус бүрдээ 68000 төгрөг буюу нийт 204000 төгрөгийг Б.Ичинхорлоо эгчид өгч хохирлыг бүрэн барагдуулсан. Бид төрсөн өдрөөс тараад манай гэрт Хуягбаатар, Лхагважав нар хамт байж байгаад дэлгүүр орьё гэж ярилцаад дэлгүүр орсон. Хулгайлсан эд зүйлээс нэг боодол алтан навч, 4 ширхэг LD, ченж эссэ, школад зэргийн заримыг авсан гэж хохирогч нь нэмж хэлсэн байсан. Эдгээрийг аваагүй гэдгээ  мөрдөн байцаалтын шатанд мөн мэдүүлсэн. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Хэрэг хийсэндээ гэмшиж байна. Цаашид суралцах боломжоор хангаж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 111-116 тал/,

43. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаагаас гаргаж өгсөн Увс аймаг, Гэр бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 330, 331, 332 тоот албан бичгүүд, Увс аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 46/04/262 тоот албан бичиг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

 

Шүүгдэгч Я.Хуягбаатар, М.Төрмөнх, Э.Лхагважав нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Увс аймаг, Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг дэвсгэрт байрлах “Гурван Эрдэнэ” нэрийн дэлгүүрт нэвтрэн орж, 186.800 төгрөгний эд зүйл болон 40800 төгрөгийн бэлэн мөнгийг хулгайлж, хохирогч Б.Ичинхорлоод 227.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Ичинхорлоо, насанд хүрээгүй гэрч Э.Тэнгисболд нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Увс Финанс Аудит ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Хүнсний бараа үнэлсэн тухай” 584 тоот тайлан, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бэлэн мөнгө болон эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Я.Хуягбаатар, М.Төрмөнх, Э.Лхагважав нар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хулгайлагдсан гэх 186.800 төгрөгийн эд зүйлээс алтан навч-10 хайрцаг, ченж эссэ-2 хайрцаг, LD-4 хайрцаг, эссэ-2 хайрцаг зэрэг тамхи болон бохь 2 боодол, албенголд школад 6 ширхэг зэрэг буюу 53800 төгрөгийн эд зүйлийг аваагүй талаар мэдүүлсэн боловч хохирогч Б.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, “Увс Финанс Аудит” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Хүнсний бараа үнэлсэн тухай” 584 тоот тайлан, түүнчлэн шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан “...хүүхдүүд авсан зүйлээ гээсэн байх магадлал өндөр тийм учраас хохирлын хэмжээ, зүйлчлэлд маргаангүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэж мэдүүлсэн зэргээр гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ичинхорлоод 227.600 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан бага бус хэмжээний хохирол учирсан гэж дүгнэв.   

 

Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх боловч орон байранд нэвтэрч үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь буруу байна.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Я.Хуягбаатар, М.Төрмөнх нарын “...Бид нар дэлгүүрийн зүүн тал руу харсан хэсэгт байх хар хөх өнгийн давуун бүрээстэй хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгосон...”, насанд хүрээгүй шүүгдэгч ЭЛхагважавын “...Хуягбаатар 3-уулаа Ичинхорлоо эгчийн дэлгүүрээс хулгай хийе гэж хэлэхээр нь Төрмөнх бид 2 зөвшөөрсөн. Би Ичинхорлоо эгчийн дэлгүүрийн хашааны үүдэн дээр хүн харж үлдсэн. Харин Төрмөнх, Хуягбаатар нар нь дэлгүүрийн хашаа руу ороод дэлгүүрийн цоожийг нэг нарийн төмрөөр хөшиж онгойлгосон...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тэдгээрийг бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй. Учир нь орон байранд нэвтэрсэн гэх ойлголтод иргэд байнга буюу түр амьдарахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, зочид буудал, зуслангийн байр хамаардаг бөгөөд эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах байр, агуулах, мухлаг зэрэгт нэвтэрч гэмт хэрэг үйлдсэнийг агуулах саванд нэвтэрсэн гэж үзнэ.

 

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Я.Хуягбаатар, М.Төрмөнх, Э.Лхагважав нарыг бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэргийн 169 дүгээр хуудаст авагдсан хохирогч Б.Ичинхорлоогийн Цагдаагийн газарт гаргасан тодорхойлолт, шүүгдэгч болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч Я.Хуягбаатар, М.Төрмөнх, Э.Лхагважав нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан гэж үзлээ. 

 

Шүүгдэгч нар хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ тус тус насанд хүрээгүй байсан болох нь хэргийн 33-35, 133-136, дугаар хуудаст авагдсан тэдгээрийн нас тоолсон тухай тэмдэглэл,  төрсний гэрчилгээ баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Я.Хуягбаатар нь 2001 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 15 нас 10 сар 6 хоногтой буюу насанд хүрээгүй, шүүгдэгч М.Төрмөнх нь 2000 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 16 нас 8 сар 28 хоногтой буюу насанд хүрээгүй, шүүгдэгч Э.Лхагважав нь 2000 оны 2 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 16 нас 10 сар 03 хоногтой буюу насанд хүрээгүй байна.

 

Иймээс насанд хүрээгүй шүүгдэгч Я.Хуягбаатар, М.Төрмөнх, Э.Лхагважав нар анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугаа ухамсарлаж, чин санаанаасаа гэмшиж байгаа, 18 насанд хүрээгүй байгаа зэрэг хуулинд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэдний хувийн зан байдлыг гэрчилсэн гэрч Ж.Нэргүй, Д.Цэцэгмаа, Д.Цогоо, Ж.Урианхай, М.Батбаатар, Б.Чулуунцэцэг, Ж.Янжмаа нарын мэдүүлэг,  шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Ж.Нэргүй, М.Батбаяр, Д.Цэцэгмаа нарын цаашид гэмт хэрэгт холбогдохгүй засарч хүмүүжих боломжтой талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тэдгээрийн ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангид суралцдаг байдал, Увс аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн санал, хүсэлт зэргийг тус тус харгалзан үзэж, тэдэнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зохистой гэж шүүх шийдвэрлэв.

 

Мөн насанд хүрээгүй шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хор аюулыг ухамсарлуулах, тэдний сурлага, хүмүүжил, зан байдалд нь хяналт тавих, хүмүүжлийн эерэг нөлөөлөл үзүүлж байх үүргийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хариуцуулах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 85 см урттай, 1,7 см диаметртэй 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.   

 

Насанд хүрээгүй шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч /иргэний хариуцагч/ нараас гаргуулах хохирол, төлбөргүй тул насанд хүрээгүй шүүгдэгч Я.Хуягбаатарын эзэмшлийн 120.000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч 1 ширхэг, М.Төрмөнхийн эзэмшлийн 90.000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч 1 ширхэг, Э.Лхагважавын эзэмшлийн 130.000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч 1 ширхэг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Яргай овгийн Янживын Хуягбаатар, Тугтан овгийн Энхбатын Лхагважав, Шангас овгийн Мандалын Төрмөнх нарыг бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч Я.Хуягбаатар, Э.Лхагважав, М.Төрмөнх нарт тус бүр 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Насанд хүрээгүй шүүгдэгч Я.Хуягбаатар, Э.Лхагважав, М.Төрмөнх нарын засрал хүмүүжилд хяналт тавьж байх үүргийг тэдний хууль ёсны төлөөлөгч Ж.Нэргүй, Д.Цэцэгмаа, М.Батбаяр нарт хариуцуулсугай.

4. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч М.Төрмөнхийн эзэмшлийн 90.000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч 1 ширхэг, Я.Хуягбаатарын эзэмшлийн 120.000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч 1 ширхэг, Э.Лхагважавын эзэмшлийн 130.000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч 1 ширхэг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгосугай. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Я.Хуягбаатар, Э.Лхагважав, М.Төрмөнх нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай. 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА