Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/876

 

       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Н.*******,

хохирогч О. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******т холбогдох эрүүгийн 2303005150442 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 24-нд ******* хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гагнуурын ажил хийдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, Хувьсгалчдын ******* тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, ******* овогт *******ын ******* (Регистрийн дугаар: 012524*******).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Н.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд согтуурсан үедээ буюу 2023 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 02 цаг 25 минутын орчимд ******* дүүргийн ******* дүгээр хороо, Зурагтын зам, “Сонголт” караокены урд замд “Nissan Tida” маркийн 77 04 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч бетонон хана мөргөж, зорчигч Э.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.*******, О. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: “...Тэгээд ажлаасаа чөлөө аваад ыг аваад Буурал ээж буудлын ойролцоох саадан дотор нэг том пиво уусан. Би тэр пивоноос уугаагүй. Анх уулзахдаа аа залгаад байна намайг хүргээд өгчих гэж байсан болохоор г хүргэж өгнө гээд уугаагүй байсан. аатай уулзчихаад ирье гэсэн. Тэр хооронд манай ангийн ******* гэх залуу таван лааз пивотой ирээд түүнийг уугаад байж байхад ирж байна гэхээр нь тосож аваад байж байхад пиво дууссан байна гэсэн. Тэгэхээр доор цагдаа үлээлгэж байгаа явж болохгүй гэсэн чинь нэг нь араас доор цагдаа байхгүй байна лээ гэсэн. Тэгээд доошоо пиво авахаар явсан. Тухайн үед бид хоёр маргалдаж зөрчилдсөн зүйл байсан. Тэгээд CU сүлжээ дэлгүүрийн үүдэнд жоохон маргаан болоод хоёр пиво аваад явж байхад бид хоёр муудалцсан байсан. Уулзвар салаад хурдаа нэмсэн чинь хойноос зөөлөн яв гэж цохисон. Тэгээд цааш эргээд унасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Согтуу, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу. Хохирол төлбөрт 920,000 төгрөг төлсөн. Хохирол төлбөрийг төлж барагдуулна” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч О. мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 22 цаг өнгөрч байхад ажлаасаа гарсан. тай уулзана гээд хэлчихсэн байсан болохоор уулзсан. Тэгтэл манай найзууд Буурал ээжийн тэнд байгаа, хоёулаа очъё гэсэн. Тэгээд очиход ******* жолоо барьж байсан, бид хоёр хоорондоо юм яриагүй, ******* танилцъя гээд гар барьсан. Юу авах талаар нь би сонсоогүй доошоо CU дэлгүүр орсон. Мөн тэндээс юу авсныг нь хараагүй би *******ын араас нь татсан зүйл байхгүй. Тэрийг батлах бичлэг байгаа. Хөлийн оёдол маань эдгээгүй, үүнийгээ арилгуулах шаардлагатай байгаа мөн би Япон Улс руу явах гэж байсан боловч хөлөөсөө болоод явж чадаагүй одоо 2 сард дахин орно түүнээс өмнө сорив арилгах эмчилгээ хийлгэмээр байна. Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст ирсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 03 дугаар хуудас),

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-07 дугаар хуудас),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас),

Шүүгдэгч Н.*******ын согтуурлын зэргийг шалгахад: “7704 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.******* согтуурлын зэргийг шалгахад 1,01%” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 08 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн үед намайг найз ******* 28 дугаар сургуулийн тэндээс авсан юм. Би тухайн үед ажлын хүмүүстэйгээ цуг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тэгээд *******ыг дуудсан байсан юм. Тэгээд гэртээ хүргүүлсэн, манай гэрийн гадаа *******, бид гурав гадаа сааданд суугаад нэг том 2,5 литрийн савлагаатай пиво хувааж уусан юм. Тэгээд түрүүлээд яваад өгсөн. Тэгээд бид хоёр хоёулаа уулзаад *******ыг дуудаад нэмж 5 лаазтай пиво бид гурав хувааж уусан. Тэгээд байж байтал 00 цагийн үед залгаад яваад очьё, хаана байгаа юм гээд шөнө 01 цагийн үед би найз *******, *******, , аа бид нар Баянхошууны хуучнаар Буурал ээж дэлгүүрийн одоо бол Миний дэлгүүрийн тэнд уулзсан. Тухайн үед ******* ахынхаа машиныг унаад явж байсан юм. Тэгээд зурагтын хуучин эцсийн тэнд байдаг CU дэлгүүр орж 2 том пиво авчихаад буцаад анх уулзсан газарлуугаа явж байсан юм. Тухайн үед ******* машин бариад явж байсан тэгээд дээшээ өгсөх тойрог хэсэг дээр ирэх үед гэнэт машин бөгсөө хаяад эргэлдээд яваад өгсөн, цаашаа юу болсныг сайн санахгүй байгаа юм. Тухайн үед ******* осол болохоос өмнөхөн хальт хаазаа гишгээд машин хурдан явж мэдрэгдсэн. Тэгээд яг эргэлт хэсэг дээр л нэг мэдэхэд осол болсон байсан. Нэг сэрхэд түргэний машин ирчихсэн байсан. Тухайн үед урд суудал дээр, хойд суудал дээр ааг голдоо суулгаад ******* бид хоёр захад нь сууж байсан. Тухайн үед ******* пиво уусан байсан. Тухайн үед ******* хэдэн км цагийн хурдтай явж байсныг хараагүй. Тухайн үед *******, аа хоёр хоорондоо маргалдаад байсан. аа голд суучихсан тэр хоёр хэрэлдээд явж байсан гэхдээ яг гараас нь татсан эсвэл саад болсон эсэхийг бол мэдэхгүй байна. Миний биед нурууны мах зангирсан гэмтэл учирсан. Ташаа хэсэгт хөндүүрлэж байсан. Надад гомдол санал байхгүй хохирлын баримт байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

Хохирогч О.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн осол болсон өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө найз гийн хамтаар гэмтлийн тэнд нэг найзынхаа гэрт очсон. Тэгээд манай ангийн хүүхэд зурагтад байгаа гээд хоёулаа 30 минут болчихоод буцаад ирье гэхээр нь цуг гараад 01 цагийн үед Зурагтын эцсээс дээш өгсөөд байдаг хуучнаар бол Буурал ээж дэлгүүрийн тэнд очиход зогсоол дээр нь цагаан өнгийн машин зогсож байсан. Тэгээд тэр машинд суухад ******* жолоочийн суудал дээр хажуу талд нь хойд суудал дээр ******* сууж байсан. Тэгээд буугаад урагшаа суусан. Тэгээд би хойд суудал дээр голд нь суусан юм. Тэгээд *******тай юм яриад сууж байсан. Тэгэхэд намайг ******* танилцъя гээд танилцаад сууж байсан юм. Тэгээд ******* машин жолоодож хөдөлгөөд Зурагтын эцсийн тэнд байдаг CU-ын урд зогсоод тай цуг CU орчихоод гарч ирсэн. Би юу авч гарч ирснийг нь хараагүй. Тэгээд машиндаа суугаад зам руу ороод хүчтэй хаазлаад дээшээ Буурал ээж дэлгүүр рүү хурдан давхисан. Тэгээд бид нар болиоч ээ удаан яваач ээ гэж хэлсэн. Тэгээд нэг эргэлт таарах үед машин замаас гараад бүтэн эргээд зогссон. Тэгээд би нэг ухаан ороход зам дээр хэвтчихсэн намайг сэрээх гэж оролдож байсан. Тэгээд би утас өгдөө гэхэд миний утсыг өгсөн. Тэгээд би ээж рүүгээ залгасан юм. Тухайн үед осол болоход ******* жолоо барьж явсан. *******, , ******* нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. болохоор эхлээд тэр гуравтай уулзсан байж байгаад над дээр ирсэн юм. Би гэмтлийн тэнд найзынхаа гэрт нь нэг аяга пиво уусан байсан. *******, *******, нарыг хэр их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг бол би мэдэхгүй байна. Тэд нарыг уух үед нь би цуг байгаагүй. Машинд суухад хойд суудлын харалдаа шалан дээр пивоны лаазнууд байсан. Тухайн үед гадаа бороо ороод зогссон байсан. Зам нойтон байсан. Машины хөдөлгөөн байхгүй байсан. Тухайн үед би болон надаас бусад нь жолоочийн анхаарлыг сарниулах болон түүний гараас татаж чангаах гэх мэт үйлдэл гаргаагүй. ******* CU дэлгүүрээс гарч ирээд юу ч ярьж, юу ч дуугараагүй шууд л машинаа хүчтэй хаазлаад хурдан явсан юм. Би тухайн осол болох үед арын суудлын голд нь сууж явсан юм. Би хурдыг нь хараагүй, тухайн үед би гар утсаараа оролдоод хүнтэй чатлаад явж байсан юм. Биед мэдрэгдэх хэмжээний хурдтай явж байсан. Тухайн үед бүгдээрээ удаан яваач ээ гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

Хохирогч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *******, гэх хоёр найзын хамтаар зурагтын тэнд 22 цагийн үед уулзсан. Тэр хоёртой уулзахад ******* ахынхаа машинтай явж байсан. Тэгээд *******ын машинд сууж хуучин Буурал ээж дэлгүүрийн тэнд хүний хоёр лааз пиво уусан. Тэгээд байж байхад нэг найзтайгаа ирсэн. Тэр найзтай нь танилцахад аа гэж байсан. Тэгээд 00 цагийн үед Зурагтын эцсийн тэнд байдаг CU дэлгүүр орсон. Дэлгүүр руу бид хоёр орсон. Тэгээд ороод хоёр том пиво аваад гарч ирсэн. CU дэлгүүрээс гарч ирээд *******ын жолоодож явсан машины хойд суудал дээр суугаад ******* машинаа жолоодоод хөдөлсөн юм. Тэгээд буцаад Буурал ээж дэлгүүрийн зогсоол орох гээд явж байхад нэг тойрог хэсэг дээр ирэх үед ******* хурдан яваад байсан гэхдээ би хурдыг нь бол хараагүй ямар ч байсан нэлээн хурдтай яваад байсан. Тэгээд аа *******ыг зөөлөн яваач уу гээд хойноос нь татсан юм. Тэгэхэд нэг мэдэхэд ******* машинтайгаа замын хажуу талыг мөргөөд онхолдох шиг болсон. Машин эргээд зогссон байсан. Тэгээд би ухаан балартсан байсан. Нэг сэргээд харахад аа, хоёр машинаас шидэгдээд машины зам дээр хэвтэж байсан. Тэгээд нэг мэдэхэд цагдаа, түргэн ирсэн байсан. Бид нарыг түргэний машинаар эмнэлэг рүү хүргэж өгсөн юм. Тухайн үед машиныг ******* жолоодож явсан. Урд суудал дээр хойд суудал дээр , , бид гурав сууж байсан. Тухайн үед бид нар бүгдээрээ пиво уусан байсан. , аа хоёр ирэхдээ уучихсан байсан, бид нар дээр ирээд уугаагүй байсан. *******, бид гурав урд нь хүний 2 лааз пиво уусан байсан. ******* нэг лааз пиво уусан. Би хянах самбар луу бол хараагүй, ямар ч байсан биед мэдрэгдэх хэмжээний хурдан явж байсан. Тухайн үед аа, ******* хоёр анх уулзахдаа л муудалцаж байсан. Тэгээд CU орчихоод буцаад явж байхад *******ыг хурдан явахад нь зөөлхөн яваач гээд орилоод хувцаснаас нь татаж байх шиг байсан. Тухайн үед бороо орсон зам гулгаатай байсан. Ослын улмаас миний биед зүүн гарын сарвуу яс хугарч гэмтсэн. Надад гомдол санал гэх зүйл алга” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Э.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн машин нь миний машин байгаа юм. Би 2022 оны 04 дүгээр сард Мөнхбат гэх хүнээс *******,000,000 төгрөгөөр бодож худалдан авсан. Худалдаж авахдаа 5,500,000 төгрөгийг нь бэлнээр төлөөд үлдэгдэл мөнгөнд нь Sonata 6 маркийн тээврийн хэрэгслийг өгч тооцоо хийсэн юм. Одоо бол банк бусын нэр дээр байдаг анх Мөнхбат гэх хүн зээлийн барьцаанд нэрээ шилжүүлсэн байсан. Тэгээд зээлийг нь төлж дуусаагүй гээд миний нэр дээр шилжүүлээгүй байгаа юм. Зээлийг нь бол Мөнхбат гэх хүн өөрөө төлөөд явдаг юм. Надад гомдол санал гэх зүйл алга,би машиндаа үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

Иргэний хариуцагч Э.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.******* нь үеэлүүд байгаа юм. Тухайн үед би хөдөө ажлаар явсан байсан. Тэгээд ойр зуур усаа авахдаа унаж байгаарай гээд машиныхаа түлхүүрийг үлдээсэн байсан юм. Бусдад учирсан гэм хохирлыг би төлж барагдуулахгүй, буруутай этгээд төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* дүүргийн ******* дүгээр хороо Зурагтын замд 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 02 цаг 25 минутын орчимд Nissan Tida маркийн 7704 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь онхолдсоны улмаас зорчигч нар гэмтсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О. (781,020 төгрөг), Г.******* (369,000 төгрөг) нар нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Н.*******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн осол болсон өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би найз аагийн хамтаар 22 цагийн үед ангийнхаа хүүхэд *******, , ******* нартай уулзах гэж хуучнаар Буурал ээж дэлгүүрийн тэнд очсон. Очиход ******* ахынхаа машинтай байж байсан. Тэгээд тэнд хэсэг сууж байгаад Зурагтын эцсийн тэнд CU дэлгүүр орсон юм. Тэгээд би *******ын хамтаар орж хоёр том пиво аваад буцаад машинд суугаад ******* машинаа жолоодоод би урд суудал дээр суугаад хойд суудал дээр ааг голдоо суулгаад *******, хоёр захад нь суусан байсан. Тэгээд тэндээс хөдлөөд Буурал ээж орох гээд өгсөх замд нэг тойрог хэсэг дээр ирэх үед нэг мэдэхэд онхолдсон байсан. Би тухайн үед доошоогоо хараад утсаа оролдоод явж байсан юм. Тэгээд нэг ухаан ороход осол болсон байсан. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй. Тэгээд харахад аа гадаа газарт зам дээр хэвтэж байсан. Тэгээд байж байтал түргэн ирээд бид нарыг бүгдийг нь аваад явсан. Тухайн үед хоорондоо маргалдаж, муудалцсан зүйл байхгүй. Тэгэхэд аа *******ыг жоохон удаан яваач гэж хэлж байхыг бол би сонссон, ардаас нь татаж чангаасан эсэхийг бол би мэдэхгүй байна, би хараагүй. Тухайн үед ******* яг тэр тойрог хэсэг дээр ирэх үед хаазаа нэмээд хурдаа ихэсгэсэн. Гадаа бороо орсон халтиргаатай байсан болохоор эргэлт хэсэг дээр хурдан явж байсан болохоор гулгаад онхолдсон байх. Тэр ослын улмаас миний биед гэмтэл учраагүй би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 9836 дугаартай: “...Э.ын биед нуруунд зулгаралт, баруун шанаад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 9838 дугаартай: “...Н.*******ын биед баруун чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 9806 дугаартай: “...О.ы биед өвчүү ясны хугарал, баруун гуя, шилбийг хамарсан хууларсан шарх, баруун чихний ард язарсан шарх, зүүн дал, сарвуу, өвдөг, баруун алга, өвдөгт зулгаралт, баруун гуянд зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 9854 дугаартай: “...Г.*******ын биед зүүн гарын дунд хурууны алга ясны хугарал, дух, баруун чамархай, шанаа, хүзүү, хоёр чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн гаргасан 1005 дугаартай: “Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов” мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 62-65 дугаар хуудас),

Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр би үеэл ах ыг хөдөө явсны дараа хашаандаа өөрийнхөө машиныг үлдээсэн байсныг нь хараад ах тай утсаар ярьж машиныг нь гуйгаад ус авчхаад буцаагаад тавья гэж хэлээд машиных нь түлхүүрийг нь авсан юм. Тэгээд машинаар нь өдөр ус авчхаад байж байтал ээж айл руу явна гэхээр нь би хүргэж өгчхөөд буцах замаараа буюу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр орой 20 цагийн үед найз тай Баянхошууны хөтлийн тэнд уулзчихаад байж байгаад г ажил руу нь хүргэж өгөх гээд Бичил рүү явж байхад гээд манай найз руу залгаад бичлийн тэнд байна уулзъя гэхээр нь бид хоёр тай замаараа 28 дугаар сургуулийн хойд талд уулзсан юм. Тэгээд бөөндөө цуглаж уулзъя гээд *******ыг бас дуудчих г болохоор чөлөө авчих гэж хэлээд би тай цуг ажил руу нь очоод чөлөөг нь авхуулчхаад бид нар бөөндөө уулзахаар болсон юм. Тэгээд би тай цуг гэр лүүгээ явахад ээж гэрт ирсэн байхаар нь хальт гарчхаад ирье гээд буцаад дээр Бичил рүү очоод ыг аваад буцаад гэрийн тийшээ очих замдаа дэлгүүрээс 1 том пиво, 1 лааз радлер пиво аваад гэрийн хажууд байдаг сааданд суугаад , бид гурав хувааж уусан. Тэгээд найз аатай уулзлаа гээд түрүүлээд явсан. Дараа нь бид хоёр *******ыг хүлээж байгаад *******ыг ирэхээр нь манай гэрийн урд талд шороон зам дээр 6 лааз пиво бид гурав хувааж уугаад сууж байтал залгаад ирчихлээ гэхээр нь би машинаа жолоодоод , ******* хоёрын хамтаар г авах гээд хуучин Буурал ээж дэлгүүрийн тийшээ очсон. Тэгэхэд аа гэх найзтайгаа цуг ирсэн байсан. Тэгээд бид нар уух юм байхгүй болохоор доошоо зурагтын CU орьё гээд ойрхон юм чинь гэж ярилцаад би машин жолоодоод CU орсон юм. Тэгээд CU дэлгүүр дээр ирээд бид хоёр орж хоёр том пиво, нэг лаазтай пиво аваад гарч ирээд би дахиж жолоо бариад миний хажууд урд суудал дээр суугаад, хойд суудал дээр голд нь аа суугаад гийн ард талд ******* миний ар талд суугаад явсан. Би хөдлөөд явж байхад аатай маргалдсан юм. Тэгээд би Дашваанжил газан колонк өнгөрөөд би хурдаа нэмсэн. Би хэдэн км цагийн хурдтай явснаа хараагүй тэгэхэд аа миний ард талаас чи аяархан удаан яваач гээд мөр, гар луу цохиод байсан яг тэр үед нэг хүн татах шиг болсон би яг хэнийг татсаныг нь хараагүй нэг мэдэхэд машин эргэлдээд юм мөргөх шиг болсон.  Тэгээд нэг мэдэхэд гадаа машины хойд талд аа газарт суучихсан уйлж байсан. Тэгээд би машинаасаа буух гэхэд хаалга онгойхгүй байхаар нь нөгөө талын хаалгаар нь буугаад цагдаа дуудсан юм. Би тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байснаа бол мэдэхгүй байна. Замын ачаалал бага өөдөөс машин байгаагүй. Гадаа бороо орж байсан тул зам нойтон байсан. Яг онхолдсон хэсэг нь тойрог хэлбэрийн дугуйрсан зам байсан. Би тухайн үед 2 лааз л пиво уусан байсан. Би аад 1,000,000 орчим төгрөгийг төлж барагдуулсан байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дугаар хуудас),

Г.*******ын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 80 дугаар хуудас),

О.ы эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас),

Хохирогч О.ы сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон Отгонцэцэг овогтой (Регистрийн дугаар: УХ00272861)-ны сэтгэцэд учирсан хор уршгийн гурав дугаар зэрэглэлийг тогтоов” гэж тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хавтаст хэргийн 83 дугаар хуудас),

Хохирогч Г.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон Гэрэлмаа овлогтой ******* (Регистрийн дугаар: ВЮ99020813)-ны сэтгэцэд учирсан хор уршгийн гурав дугаар зэрэглэлийг тогтоов” гэж тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хавтаст хэргийн 83 дугаар хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 94 дүгээр хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 95 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 99 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 100-109 дүгээр хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Н.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд согтуурсан үедээ буюу 2023 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 02 цаг 25 минутын орчимд ******* дүүргийн ******* дүгээр хороо, Зурагтын зам, “Сонголт” караокены урд замд “Nissan Tida” маркийн 77 04 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч бетонон хана мөргөж, зорчигч Э.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.*******, О. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч О., Г.*******, гэрч Б., Э., иргэний нэхэмжлэгч Д., иргэний хариуцагч Э. нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 9836, 9806, 9834, 9838 дугаартай дүгнэлтүүд, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн гаргасан 1005 дугаартай магадлагаа, шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.

Харин уг гэмт хэргийг согтуурсан, мансуурсан болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ.

Шүүгдэгч Н.******* нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсаар атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хохирогч Г.*******, О. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хохирогч О., Г.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Г.******* нь хэргийн материалтай танилцаад “хохирлын баримт гарган өгөх баримт байхгүй мөн сэтгэл санааны хохирол байхгүй” (хавтаст хэргийн *******3 дугаар хуудас) гэжээ. Харин хохирогч О. хохирол төлбөрт баримтаар 710,639 (долоон зуун арван мянга зургаан зуун гучин ес) төгрөг мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Н.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөрт 920,000 (есөн зуун хорин мянга) төгрөгийг хохирогчид төлжээ.

Сэтгэцийн  эрүүл мэндийн  тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т  “сэтгэцийн эмгэг” гэж  өвчний олон улсын ангиллын  “сэтгэц, зан үйлийн эмгэгүүд” бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр оношилж болох бүх өвчнийг хамааруулахаар заажээ. Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д  зааснаар Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг  мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хуульд сэтгэцэд учирсан хохирлыг тооцох, арилгуулахтай холбоотой зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.4-д “Гэмт хэргийн улмаас  хүний сэтгэцэд  учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр  илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн  аргачлалыг  баримталсан. Сэтгэцийн  хор уршгийн  хэмжээ буюу 1 дүгээр зэрэглэл 0-3%, 2 дугаар  зэрэглэл 4-8%, 3 дугаар зэрэглэл 9-15%, 4 дүгээр зэрэглэл 15-30%, 5 дугаар зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн  төлбөрийн  хэмжээг хувьчлан тус тус тооцно” гэж заажээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч О.д хүндэвтэр гэмтэл учирсан байх ба “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ын гуравдугаар зэрэглэлд “хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн нөхөн төлбөрийн хэмжээг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин  нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хувь хэмжээгээр тооцохоор заасан байх тул 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 550,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлж шүүгдэгч Н.*******аас 7,150,000 (долоон сая нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон жамъян овогт Отгонцэцэгийн (Регистрийн дугаар: УХ00272861)-д олгох нь зүйтэй байна.

Хохирогч О., Г.******* нарын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандаж үйлчилгээ авч эмчлүүлсний төлбөрт 972,020 (есөн зуун далан хоёр мянга хорь) төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг иргэний нэхэмжлэгч Д. (Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн) нэхэмжилсэн бөгөөд уг зардлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Боржигон овогт Эрдэнэчимэгийн (Регистрийн дугаар: 940103*******)-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч О. нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Н.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Хэрэв шүүгдэгч Н.******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Шүүгдэгч Н.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Н.*******ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Боржигон овогт Эрдэнэчимэгийн (Регистрийн дугаар: 940103*******)-аас 972,020 (есөн зуун далан хоёр мянга хорь) төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5******* дүгээр зүйлийн 5*******.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******аас 7,150,000 (долоон сая нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон жамъян овогт Отгонцэцэгийн (Регистрийн дугаар: УХ00272861)-д тус тус олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч О. нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НЯМДАВАА