| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2022/0624/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/99 |
| Огноо | 2023-02-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.У |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Н.Уранбайгаль,
насанд хүрээгүй хохирогч У.Н , түүний хууль ёсны төлөөлөгч Ч.У,
шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Б ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203000930185 дугаар хэргийг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Х*** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж.Б (РД:***).
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр хорооллын баруун замд “*******” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 5.3. Гэрэл ... бүдэг асдаг болсон, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 10 настай, эмэгтэй У.Нийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Ж.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй холбогдож биеийн байдлыг нь асуусан. Жолоо барьж байгаа. Хохиролд 250,000 төгрөг төлсөн” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
2.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай хүүхдийн толгой нь эргэж, өвддөг болсон. Одоо баримтаар нэхэмжилж байгаа хохирол, төлбөр байхгүй. Хүүхдийнхээ толгойг эмчлүүлмээр байна. Б гэж хүнд гомдол саналгүй, одоогийн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй. Эмнэлэгт байхад хүүхдийн биеийн байдлыг асууж байсан” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
3.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У ийн 2 өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 06-ны орой би айлд байж байхад манай төрсөн аав Чинбат над руу залгаад “хүүхэд чинь машинд мөргүүлчихлээ” гэж хэлсэн. Ингээд би ослын талаар мэдсэн. Хүүхдээ эрүүл болгож, эмчилгээ үйлчилгээг сайн хийлгэмээр байна. Манай охин надад хэлэхдээ “дэлгүүр орох гээд явж байсан” гэж хэлсэн. Тухайн үед ганцаараа явсан юм байна лээ. Гэртээ манай төрсөн аав Чинбаттай үлдсэн юм. Одоогоор улсын эмнэлгээр үзүүлээд явж байгаа болохоор төлбөр, зардал гараагүй байна. Эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
4.Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Э гийн өгсөн: “...“Тоёота Приус” маркийн *** улсын дугаартай автомашиныг 2019 онд худалдан авч байсан. “Авто Прайм” нэртэй ББСБ-аас зээлийн гэрээ байгуулан худалдан авсан байгаа. Миний эзэмшлийн автомашин. Миний машиныг аав, ээж болон бид 3 аль шаардлагатай нь жолоодож, замын хөдөлгөөнд оролцдог. Ослын улмаас автомашинд эвдрэл, хохирол учраагүй. Тийм болохоор үнэлгээ хийлгэхгүй. Надад гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй. Ослын улмаас бусдад учирсан хохирлыг боломжоороо төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21, 24 дэх тал)
5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2653 дугаартай: “У.Нийн биед зүүн хацар яс, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
6.Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Тоёота маркийн Приус-30 загварын *** улсын дугаартай автотээврийн хэрэгсэл стандартын шаардлага болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг автомашины урд буфер доогуураа сэвтэй, хойд буфер хойноо хагархай, хойд дугуйны хээний гүн стандартын шаардлага хангахгүй, хол болон ойрын гэрлийн тусгалын хүч нь стандартдаа хүрэхгүй байгаа нь техникийн хувьд өнгө үзэмж муутай стандартын шаардлага хангахгүй байна. Дээрх эвдрэл гэмтэл хуучин эвдрэл гэмтэл байна. Уг автомашины хойд дугуйны хээний гүн стандартын шаардлага хангахгүй, хол болон ойрын гэрлийн тусгалын хүч нь стандартдаа хүрэхгүй байгаа нь осол гарахад нөлөөлсөн байх боломжтой. Дугуйн хээний гүн нь зам дугуйн барьцалт муудах байдлаар нөлөөлөх ба замын гадаргуун нөхцөл автомашины хурд зэргээс шалтгаалах, хол болон ойрын их гэрлийн ойрын тусгалын чадал нь стандартын шаардлага хангахгүй байгаа гэмтэл нь жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлж болох хэдий ч тухайн зам орчны гэрэлтүүлгийн байдал, автомашины хурд зэргээс хамаарч осол хэрэгт хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй. Тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй байна. Тухайн тээврийн хэрэгслийн дугуйн тоормос хэвийн ажиллагаатай байна. Тоормосны систем нь хийн, хий буюу шингэн дамжуулгатай тоормосны системтэй үед замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалахгүйгээр тоормосны дөрөө дээр гишгэх хүчнээс шалтгаалж зам дээр тоормосны мөр үүснэ. Харин АВS тоормосны системтэй автомашины хувьд тоормос гишгэх үед замын гадаргуун байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-41 дахь тал),
7.Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 339 дугаартай: “Тоуоtа Рrius маркийн *** улсын дугаартай 3 тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 5.3. Гэрэл ... бүдэг асдаг болсон, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч У.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал),
8.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал (хавтаст хэргийн 5-8 дахь тал),
9.Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-14 дэх хуудас),
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 46 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 51 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
I. Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 1 дүгээр хорооллын баруун замд “*******” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 5.3. Гэрэл ... бүдэг асдаг болсон, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 10 настай, эмэгтэй У.******* мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Ж.Б ийн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У ийн мэдүүлэг, шинжээчийн 2653 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 339 дугаартай магадлагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр 4 нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ж.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч У.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б ийн өгсөн “Хохиролд 250,000 төгрөг төлсөн” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У ийн өгсөн “Одоо баримтаар нэхэмжилж байгаа хохирол, төлбөр байхгүй. Хүүхдийнхээ толгойг эмчлүүлмээр байна” гэсэн мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин насанд хүрээгүй хохирогч Ч.У нь насанд хүрээгүй хохирогч У.Н д эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Харин шүүгдэгч Ж.Б ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид 5 заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 48 настай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт амьдардаг), хохирогч “Гомдол саналгүй” гэсэн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б ийг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Хан-Уул дүүргээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. III.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б өд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогт *******гийн Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Б ийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б өд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У нь энэ гэмт хэргийн улмаас учирсан насанд хүрээгүй хохирогч У.Нийн хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэни хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгчдэгч Ж.Б нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай. 6
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР