| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0134/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/137 |
| Огноо | 2023-07-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Энхтөр,
Нарийн бичгийн дарга: ,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* ******* овогт ******* *******, /РД: ******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 сарын 03-ны өдрөөс 2023 оны 04 сарын 04-ний шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4-р багийн 2 дугаар гудамжны задгай хашаанд байрлах иргэн *******ын гэрт хонож байсан *******ын эзэмшлийн Mezu маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, *******д 1.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
......Би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна....гэх мэдүүлэг / хх-ийн 50-51 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, буруугаа хүлээж байна гэв.
3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би 2023 оны 04 сарын 03-ны өдөр хөдөөнөөс Бөмбөгөр сумын төвд ирж гэх айлд архи уугаад сууж байгаад тасраад унтчихсан байсан. Тэгээд шөнө сэрсэн өвөрт байсан гар утас байхгүй байхаар нь хамт архи уусан , , нараас “ гэх хүн орж ирсэн, тэр хүн чиний утсыг хулгай хийсэн байх” гэж хэлсэн. Миний алдсан гэх утас цэнхэр өнгийн Меzu-16 маркийн утас байгаа. Би архи уугаад сууж байхад гар утсаа өвөртөө дотуураа өмссөн цамцныхаа хармаанд хийсэн байсан. Утсаа байхгүйг мэдээд залгаж үзсэн холбогдох боломжгүй болсон байсан. Тухайн үед би архи уугаад нилээн согтчихсон унтаж байхад. гэх хүн намайг сэрээгээд чиний гар утсыг өврөөс чинь хулгай хийгээд явчихлаа гэж хэлсэн.....гэх мэдүүлэг/ хх-ийн 22-23/,
5. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Манайх баруун бүс 2 худалдааны төвийн 39 дүгээр лангуунд гар утас зардаг. 2023 оны 03 сарын сүүлээр ******* над руу загаад “танайх гар утас зарж байна уу” гэж асуусан. Би “зарж байгаа” гэсэн чинь “ямар утас байна” гэхээр нь лангуун дээр зарж байсан гар утаснуудаа утсаар үзүүлж шинэ загварын Mezu-16 маркийн гар утсыг 1.280.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 /,
6. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
.... 2023 оны 04 сарын 03-ны шөнө гэртээ , , эхнэр нарын хамт унтах гэж байхад гаднаас архи уучихсан орж ирээд “хойно айлд жаахан архи уучхаад ирлээ, жаахан хэвтье” гээд манай баруун талын орны урд хэвтээд унтаж, би ч удалгүй унтаад 2023 оны 04 сарын 04-ний өглөө сэрсэн чинь , , эхнэр бид нар байсан. Манай эхнэрийн дүү *******, ыг ирэхээс өмнө манай гэрт унтах гээд газар ороо засчихсан байсан хүн өглөө сэрэхэд алга байсан. сэрээд “миний гар утас алга байна” гэхэд “шөнө чиний гар утсыг аваад гараад яваад өгсөн” гэж хэлсэн. Би 2 хоногийн өмнө сонсоход ыг манайд хоносон шөнө нь гар утас ******* хулгай хийж аваад гэртээ авааччихсан байна гэж яригдсан....гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 /,
7. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
.... “...2023 оны 04 сарын 03-ны өдөр шөнө унтах гэж байхад архи уучихсан орж ирээд “жаахан хэвтье” гээд гэрийн баруун талд газар хэвтээд унтсан. Тэгээд ах баруун орон дээр, нөхөр бид хоёр зүүн талын орон дээр, бид хоёрын орны урдуур газар манай дүү унтах гээд ороо засаж, бид нар тэгээд унтаад өгсөн. Би өглөө сэрээд босож гал түлэх гэхэд манай дүү ороо хураачхаад гараад явчихсан. Тэгсэн удалгүй , ах нар сэрээд босоод дээлээ тайлаад утсаа үзсэн чинь ах “ чиний гар утсыг аваад явчихсан” гэж хэлсэн. гийн гар утсыг хаана байхад нь авсан талаар мэдээгүй. Тэгсэн 2 хоногийн дараа сонсоход г манайд хоносон шөнө өврөөс нь гар утсыг ******* аваад гэртээ авааччихсан байна гэж яригдсан....гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 /,
8. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
.....2023 оны 04 сарын 03-ны өдөр хөдөөнөөс сумын төв орж ирээд ынд ирэхэд , , , нар архи уугаад сууж байсан. ын гэрийн хойморт хэвтсэн чинь ы утас хармаанаас нь унаад байхаар нь би ыг дуудаад “утсаа аваач, утсаа алдах гэж байгаа юм” гээд гар утсыг нь ы хармаанд 2-3 удаа хийж өгсөн. гийн утас кармаанаас нь унаад байхад утсыг авах гээд байсан. Би г “чи хүний утсаар яах гээд байгаа юм” гээд загнаад гийн утсыг барьж байхаар нь би утсыг аваад гийн хармаанд хийсэн. Би гийн барьж байсан гар утсыг ямар маркийн утас гэдгийг мэдээгүй, дэлгэцтэй, цэнхэр өнгийн шинэвтэр гар утас харагдсан....гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 /,
9. “Энх нахиа” ХХК-ын 2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн:
...Mezu-16 маркийн гар утас 1.240.000 төгрөг
Эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн байдлаар 1.240.000 / нэг сая хоёр зуун дөчин мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 44 / болон шүүгдэгч *******ы урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “.....2023 оны 04 сарын 03-ны өдөр хөдөөнөөс сумын төв орж ирээд ынд ирэхэд , , , нар архи уугаад сууж байсан. ын гэрийн хойморт хэвтсэн чинь ы утас хармаанаас нь унаад байхаар нь би ыг дуудаад “утсаа аваач, утсаа алдах гэж байгаа юм” гээд гар утсыг нь ы хармаанд 2-3 удаа хийж өгсөн. гийн утас кармаанаас нь унаад байхад утсыг авах гээд байсан. Би г “чи хүний утсаар яах гээд байгаа юм” гээд загнаад гийн утсыг барьж байхаар нь би утсыг аваад гийн хармаанд хийсэн. Би гийн барьж байсан гар утсыг ямар маркийн утас гэдгийг мэдээгүй, дэлгэцтэй, цэнхэр өнгийн шинэвтэр гар утас харагдсан..” гэх мэдүүлгээр шүүгдэгч ******* нь 2023 оны 04 сарын 03-ны өдрөөс 2023 оны 04 сарын 04-ний шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4-р багийн 2 дугаар гудамжны задгай хашаанд байрлах иргэн *******ын гэрт хонож байсан *******ын эзэмшлийн Mezu маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, *******д 1.240.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд ******* нь иргэн *******ын гэрт согтуу унтаж байхад нь уг гэмт хамт хонож байсан шүүгдэгч ******* нь гар утсыг хулгайлан авсан үйлдэл тогтоогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь гар утсаа буцаан авсан талаар илэрхийлсэн илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй.
Шүүх *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэлээ.
Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид гар утас төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ