| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2023/0040/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/109 |
| Огноо | 2023-02-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Х.А |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н д холбогдох эрүүгийн 2210000001022 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гэх, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Н (РД:**). Х
олбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ***тоотод А.Чгийн Playstation 5 төхөөрөмжийг хоногийн 55,000 төгрөгөөр түрээсэлж тоглоно гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон авч тухайн өдрөө “***” ломбардад тавьж 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ***тоотод Б.Агийн Playstation 4 төхөөрөмж, 2 гар, 4 тоглоомыг хоногийн 35,000 төгрөгөөр түрээсэлж тоглоно гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч “***” ломбардад барьцаанд тавьж хохирол учруулсан, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ***тоотод Б.Б ий Playstation 4 төхөөрөмжийг өдрийн 35,000 төгрөгөөр түрээсэлж тоглоно гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон авч “***” ломбардад барьцаанд тавьж 950,000 төгрөгийн хохирол учруулсан буюу залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Н гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
2.Хохирогч А.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би “Play station 5” төхөөрөмжөө түрээслэхээр өөрийн дүү *******д захиад үлдээсэн. 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б.Н гэх залууд өдрийн 55,000 төгрөгөөр түрээсэлсэн. Маргааш дахин түрээсийн мөнгө сунгая гээд 55,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 3 өдрийн мөнгө болох 165,000 төгрөгийг манай ээж 2 *******ийн Хаан банкны ******* тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Ямар нэгэн түрээсийн гэрээ байхгүй. Б.Н найзуудтайгаа тоглоно гэж хэлээд 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр манай ******* Б.Н гийн гэр болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Green house ******* С1 тоотод аваачиж өгсөн. Одоо болтол Б.Н ямар ч холбоогүй сураг дуулахад миний Play station 5 төхөөрөмжийг Андуудын урд байрлах ломбарданд тавьсан байсан. Б.Н г бол танихгүй. Play station 5 төхөөрөмжийг 2021 оны 7 дугаар сард Солонгосоос 3,000,000 төгрөгөөр авч байсан. Sony брендын төхөөрөмж байгаа юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
3.Насанд хүрээгүй гэрч А.Ч өгсөн: Төрсөн ах ******* намайг Play station 5 төхөөрөмжөө түрээслүүлэхээр надад үлдээсэн. 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б.Н гэх залууд өдрийн 55,000 төгрөгөөр түрээсэлсэн бөгөөд төхөөрөмжийг Оргилийн Green house аваачиж өгсөн. Нийт 3 өдрийн мөнгө болох 165,000 төгрөгийг манай ээж *******ийн Хаан банкны ******* тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тус мөнгийг ахад өгсөн. Гэтэл Б.Н утсаа авахгүй алга болсон юм. Б.Н бол танихгүй, одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. 2002 оны хүүхэд байгаа. Play station 5 төхөөрөмжийг Андуудын урд байрлах ломбарданд тавьсанг мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13- 14 дахь тал),
4.“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээний “Play station 5 - 3,000,000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-24 дэх тал), 5.“***” барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 40 дэх тал),
6.Шүүгдэгч Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн фэйсбүүкээр Play station түрээслэнэ гэх групп руу ороод, ******* гэх залуутай холбогдоод, өөрийн гэрийн хаягаар “Play station түрээслэе” гэж дуудсан. Ирэхэд 55,000 төгрөг төлөөд түрээслэж авсан. Түрээслэж авсныхаа дараа баруун 4 замд “***” нэртэй ломбарданд 1,400,000 үнэтэй барьцаалж, зээл хувийн хэрэглээндээ зарцуулсан. Маргааш нь “дахин түрээсийн мөнгө сунгая” гээд 55,000 төгрөгийг, нийт 3 өдрийн мөнгө болох 165,000 төгрөгийг *******ийн Хаан банкны ******* тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Ямар нэгэн түрээсийн гэрээ байхгүй. 3 дахь өдрийнх нь орой ******* гэх хүн өөрөө ирж уулзаад ломбарданд байгаа гэдгийг хэлсэн. Тэрнээс хойш ******* холбоо бариагүй. Би цагдаад өргөдөл өгсөн гэхээр нь ломбарднаас *******гийн Play station-ийг буцааж мөнгийг нь өгч аваад *******д буцаагаад өгсөн байгаа. Өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дахь тал)
7.Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн эзэмшлийн Play station 4 рrо-г 2 гар, 4 тоглоомын хамт түрээслэх зар цахим группт “Play station түрээслэнэ” гэж тавьсан. Түүний дагуу 95506299 дугаараас залгаад түрээслэхээр болсон. 35,000 төгрөгөөр тохиролцож түүний гэрийн хаяг болох ***тоотод Б.Н гэх залуутай уулзаад, нэг өдөр түрээслэхээр амаар тохиролцож, орой 22 цагийн үед 35,000 төгрөгийг миний өөрийн ******* тоот данс руу шилжүүлсэн. Маргааш нь Б.Н “2 өдрөөр түрээслэхээр боллоо, орой мөнгө шилжүүлье” гээд 70,000 төгрөг шилжүүлэх байтал 35,000 төгрөг шилүүлсэн. Маргааш нь дугаар луу нь залгахад холбогдох боломжгүй байсан тул цагдаад хандсан юм. Нийт 1,800,000 төгрөгийн үнэтэй. 2 сарын өмнө Хятад улсаас захиалж авч байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал),
8.“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээний “Play station 4 pro, 2 ш гар, 4 ш тоглоом - 1,000,000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал), 3
9.Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Play station 4 төхөөрөмж 400,000 төгрөгт тавьсан. 14 хоногт 9 хувийн шимтгэлтэй. 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 50,000 төгрөг нэмж авсан. Тус оройн 23 цагт Play station 4 аваад дахин Play station 1,200,000 төгрөгт тавьсан. 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 150,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, нийт 1,450,000 төгрөгийн зээлтэй бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр буцааж авсан. 2022 оны 8 дугаар сарын 03- ны өдөр Play station 4 тавьж, буцааж орой нь барьцааг суллаад 700,000 төгрөгт өөр хүнд миний нүдэн дээр зарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92-94 дэх тал),
10.Шүүгдэгч Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн фэйсбүүкээр “Playstation түрээслэнэ” гэх групп руу ороод Амгалан гэх залуу өдрийн 40,000 төгрөгөөр “Playstation 4 төхөөрөмж түрээслэнэ” гэж хэлсэн. Би 3 хоног тоглох гэсэн юм гэж өөрийн гэрийн хаяг болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* хотхон с1 тоот өөрийн гэрийг зааж өгсөн. Орой 21 цагийн үед манай гэрийн гадаа Амгалан Playstation төхөөрөмж аваад ирсэн. Би нэг өдрийн 40,000 төгрөг өгсөн. Тэгээд төхөөрөмжийг аваад гэртэй ороод маргааш өглөө нь баруун дөрвөн замын хажууд байрлах “***” нэртэй ломбарданд 400,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Мөнгийг би өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан. Амгаланд орой 40,000 төгрөг явуулсан. Өөрийн бурууг бол хүлээн зөвшөөрч байна. Маргааш нь би ломбарднаас аваад цаашаа танихгүй хүнд 700,000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь эхний ломбарданд тавьсан 450,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан. Би ломбарданд тавиад маргааш нь буцааж аваад хувь хүнд зарсан. Одоо би тэр хүний дугаар болон утсыг мэдэхгүй байна. 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Б ий “Play station 4” төхөөрөмжийг 2 гарын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах Сөүл плазагийн 7 давхарт байрлах “***” барьцаалан зээлдүүлэх газарт 350,000 төгрөгөөр тавьсан. Дээрх эд зүйлийн 8 дугаар сарын 04- ний өдөр авч хохирогч Б д хүлээлгэн өгсөн байгаа. 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Амгалангаас авсан “Play station 4” төхөөрөмжийг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 71 байрны подволд байрлах “***” барьцаалан зээлдүүлэх газарт 400,000 төгрөгт тавьсан. 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 50,000 төгрөг нэмж авсан. Тэгээд тус орой “Play station 4”-ийг буцааж аваад, дахин *******гаас түрээслэж авсан “Play station 5”-ийг 1,200,000 төгрөгт тавьсан. 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 150,000 төгрөг нэмж аваад дахин маргааш 100,000 төгрөг нэмж авсан. Нийт *******гийн “Play station 5”-ийг 1,450,000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Амгалангийн “Play station 4”-ийг буцааж барьцаанд тавиад тус орой өөр хүнд буцааж ломбарднаас аваад 700,000 төгрөг зарсан. Тухайн хүнийг би танихгүй тухайн үед “Play station хямд зарна” гэж хэлээд зарсан. *******гаас түрээслэж авсан “Play station 5”-ийн мөнгийг буцааж өгч ломбарднаас чөлөөлөөд *******д хүлээлгэн өгсөн байгаа. Одоо ганц Амгалангийн хохирлыг барагдуулах ёстой....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34- 35, 67 дэх тал)
11.Хохирогч Б.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн эзэмшлийн “Play station” тоглоомоо түрээслэх зар цахим орчим болон тус “Play station түрээслэнэ” гэсэн группт тавьсан. Түүний дагуу 95506299 дугаараас залгаад түрээслэхээр болсон бөгөөд өрийн 35,000 төгрөгөөр тохиролцож түүний гэрийн хаяг болох ***тоотод иргэн Б.Н гэх залуутай уулзаад нэг өдөр түрээслэхээр амаар тохиролцож орой 21 цагийн үед 35,000 төгрөгийг миний өөрийн 5020887172 тоот данс руу шилжүүлсэн. Түрээсийн мөнгө цувуулж өгсөн. 2022 оны 7 дугаар сарын 22-ноос хойш түрээсийн мөнгө өгөөгүй. Тэр хүртэл 4 өдрийн 35,000 төгрөг өгсөн. “Play station 4” төхөөрөмжийг 2 жилийн өмнө 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Төхөөрөмжийг Б.Н гаас цагдаад өргөдөл өгсний дараа надад авчирч өгсөн. Миний хувьд одоо гомдол санал гэх юм бол түрээсийн мөнгө болох 1,000,000 төгрөгийг авах ёстой. Энэ мөнгийг авмаар байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 79, 83 дахь тал)
12.“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээний “Play station 4 slim - 950,000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 103- 106 дахь тал),
13.Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 45 дугаар сургуулийн замын урд талд “Сөүл плаза” 7 давхарт байрлах “***” барьцаалан зээлдүүлэхэд ажилладаг. Б.Н нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс Play station 4, 2 гарын хамт 350,000 төгрөгт тавьсан. 10 хоногийн 8 хувийн хүүтэй буюу хүү нь 28,000 төгрөг болсон. Өөрийн эд зүйл гэж тавьсан. Дээрх эд зүйлийг 8 дугаар сарын 04-ний өдөр авсан. Хүү, алдангийн мөнгийг өгсөн. Манай байгууллагад учирсан хохирол байхгүй. Манайх 350,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Б.Н тухайн үед ганцаараа байсан. Дахин манай ломбарданд эд зүйл тавиагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-100 дахь тал),
14.Хохирогч Б.Б ий “Хаан банк”-ны 5020887172 дугаар дансны хуулга (хавтаст хэргийн 98 дахь тал), 15.Шүүгдэгч Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өөрийн фэйсбүүкээр “Play station түрээсэлнэ” гэх групп руу ороод Б гэх залуутай холбогдоод өөрийн гэрийн хаягаар “Play station түрээслэе” гэж хэлээд дуудсан. Өдрийн 35,000 төгрөгөөр түрээслэхээр болоод эхний өдөр 35,000 төгрөг өгсөн өдөр болгон түрээсийн мөнгө гэж 35,000 төгрөг өгсөн. 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл түрээсийн мөнгийг өгч байсан. 7 дугаар сарын 08-ны өдөр “Хүүхдийн 100”-д байрлах “***” нэртэй ломбарданд 350,000 төгрөгөөр барьцаалж зээл аваад мөнгийг хувийн хэрэглээндээ зарцуулсан. Би цагдаад өргөдөл өгсөн гэхээр нь ломбарднаас Б ий Play station-ийг аваад, Б д буцаагаад өгсөн байгаа. Өөрийн бурууг хүлээн зөршөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 114 дэх тал),
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 118 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлаа (хавтаст хэргийн 119 дэх тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 120 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 121 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 122 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 123 дахь тал) зэрэг болно.
I. Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н нь үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр “Play station түрээслэх” нэрээр 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, “*******” ******* 1 тоотод А.Чгийн “Playstation-5 төхөөрөмжийг хоногийн 55,000 төгрөгөөр түрээслэж тоглоно” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон авч тухайн өдрөө “***” ломбардад тавьж 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “*******” ******* 1 тоотод Б.Агийн “Playstation 4 төхөөрөмж, 2 гар, 4 5 тоглоомыг хоногийн 35.000 төгрөгөөр түрээсэлж тоглоно” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч, “***” ломбардад барьцаанд тавьж хохирол учруулсан, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “*******” ******* 1 тоотод Б.Б ий “Playstation 4 төхөөрөмжийг өдрийн 35.000 төгрөгөөр түрээсэлж тоглоно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч “***” ломбардад барьцаанд тавьж, 950,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой.
Шүүгдэгч Б.Н гийн үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр бусдыг залилсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч А.Ч, Б.Б , гэрч А.*******, Э.*******, Б.*******, шүүгдэгч Б.Н нарын мэдүүлэг, “Сүлд үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ, “***” барьцаат зээлийн гэрээ, банкны дансны хуулга зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Б.Н г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухай: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Чд 3,000,000 төгрөгийн, хохирогч Б.Ад 1,000,000 төгрөгийн, хохирогч Б.Б д 950,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Агийн “...эд зүйлээ бүрэн барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн гар бичвэрийг, 6 хохирогч А.Чд эд хөрөнгийг биет байдлаар буцаан өгсөн болох нь гэрч А.*******ийн “...эд зүйлсээ хүлээн авсан. Одоо ямар ч гомдол саналгүй, ах минь хөдөө явсан” гэсэн гар бичвэр (хавтаст хэргийн 124 дэх тал)-ийг, мөн хохирогч Б.Б ий эд хөрөнгийг биет байдлаар буцаан өгсөн болох нь түүний “...Playstation төхөөрөмжөө Б.Н гаас цагдаад өргөдөл өгсний дараа авчирч өгсөн...” мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Н гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал (20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суралцдаг оюутан гэх, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н г 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
III. Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Н д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Н г үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н г 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н д оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 7
4.Шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Н д сануулсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
8.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР