Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 04

 

 

 

Б.*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            *******овд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Туяа, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.Өсөхболд, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            *******овд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолтой Б.*******т холбогдох эрүүгийн 1936000000229 дугаартай хэргийг хохирогч *******гийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1994 оны 2 дугаар сарын 01-ний өдөр *******овд аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр *******овд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” клаб баарны гадна иргэн *******тэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

*******овд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “******* ******* овогт ******* *******ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг   зургаан зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******т  оногдуулсан 600000  төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******т тайлбарлаж, Эрүүгийн 1936000000229 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.*******   нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хохирогч ******* нь  эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Б.*******ын дундын эзэмшлийн “Тошиба” маркийн 42 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 06-ны  өдрийн 5/130  дугаартай  “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг торгох ял биелэгдэх хүртэл  хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

            *******охирогч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний биед хөнгөн хохирол учирсан гэх боловч толгойд учирсан гэмтлийн шарх эдгэхгүй, идээ татаж, үнэтэй эм тариа хэрэглээд ч үр нөлөө өгөхгүй байна.

Мэдрэлийн эмч, мэс заслын эмч нар томографт харуул гэсэн ба тэр нь 280,000 төгрөгийн үнэтэй гэсэн.

Манайх амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн бүртгэлд байдаг, ажилгүй, орлогогүй тул өөрөөсөө зардал гарган эмчилгээ хөөцөлдөж чадахгүй байна.

Төлье гэж тохирсон хохирлоо төлөөгүй ба гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлээгүй Б.*******т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хөнгөн ял оногдуулсныг эс зөвшөөрч байгаа тул хэргийг дахин нягтлан үзэж, ялангуяа хохирол урьдчилан төлүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Энэ хэрэг нь прокурорын яллах дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд хангалттай бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдсон.

*******охирогч хохирлын талаар гомдол санал гаргасан байдаг. *******охирогчид учирсан хохирлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                               ТОДОР*******ОЙЛО******* нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх   ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч *******гийн  давж заалдсан гомдолд  дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр *******овд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******“ клаб баарны гадна иргэн *******тэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн  хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж  бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт болон бодит байдалд  нийцсэн, хуульзүйн үндэслэлтэй  байна гэж дүгнэлээ.

            *******эргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            *******охирогч  *******гийн  “ . . . Манайх амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн бүртгэлд байдаг , ажил, орлогогүй тул эмчилгээ хийлгэж чадахгүй байна . . . Б.******* нь  төлж өгье гэж тохирсон хохирлоо төлөхгүй байгаа тул түүнд оногдуулсан торгох  ялыг зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг дахин хянан үзэж, хохирлыг төлүүлж өгнө үү . . .  “ гэх  давж заалдах  гомдол гаргасан боловч уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.   Учир нь:

            Б.*******ын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч Ж.Батсэлэм, Ж.Түвшинсанаа, П.Дүүрэнбаяр нарын мэдүүлгүүд, Шинжээч эмчийн 2019 оны 11-р сарын 19-ны өдрийн “ . . .*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаарх  “  дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч ******* нь эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь заасан байх тул хохирогчийн гомдлыг хүлээн авах  үндэслэлгүй байна.

            Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, шүүх түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна гэж  дүгнэв.

            Иймд хохирогч *******гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТОО******* нь:

            1.*******овд аймаг дахь  сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 12  дугаар сарын 16 -ны өдрийн 2019/ШЦТ/ 193 дугаартай  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч *******гийн  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

.           2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.НЯМБАЯР

           ШҮҮГЧИД                                          Н.ТУЯА

                                                                                                         Б.ДАМБА