Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­­36 

 

  

 

 

 

 

 

 

2023       03           09                                                 2023/ШЦТ/­­­­36                                                 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,

Хохирогч: Л.Л,

Хохирогчийн өмгөөлөгч: Г.М,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Эко глобал ложистикс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.М /цахимаар/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Эко глобал ложистикс” ХХК-ийн өмгөөлөгч Б.О /цахимаар/,

Шүүгдэгч: Д.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.С-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Э-т холбогдох ******** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум, * дүгээр баг Гурвансайханы * дугаар гудамж 3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Дэ-н Э /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Чойр явах сайжруулсан шороон замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20-10 ӨМЭ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан ‘’... Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино..’’ мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан ‘’...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж,

зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...’’ 3.7а-д заасан ‘’тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох’’ гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас Л.Л-ийн жолоодож явсан 67-23 ӨМЭ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас Л.Л-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “Хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйя хийсэн хэрэгтээ гэмшиж байна.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б гаргасан дүгнэлт, тайлбартаа: “Д.Э гэм буруугийн талаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт буюу согтууруулах буюу мансуурсан үедээ энэ гэмт хэргийг үйлдсэн юм гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тухайн нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй эрх бүхий этгээдээс гаргасан нотлох баримтыг үнэлэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилж байгаад өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгааг хэд хэдэн нөхцөл байдал дээр тодруулж яръя. Хэргийн хүрээнд авагдсан Д.Э-ын холбогдсон гэмт хэрэг мөн юм уу. Тухайн гэмт хэрэгт Д.Э буруутай юм уу тухайн хэргийн зүйлчлэлд тал дээр ямар хэргийн зүйлчлэлээр зүйлчлэгдэх юм. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол дээр ямар хэмжээгээр хэнээс гаргуулбал болох юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй нотлох баримтыг үндэслэл болгохгүй байдлаар тодорхой хэмжээнд өмгөөлөгчийн дүгнэлтийг гаргая. Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал нь өөрөө гэмт хэрэг мөн үү өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэдэг зүйлтэй өмгөөлөгчийн зүгээс маргахгүй. Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай юм уу гэдэг дээр тайлбар хэлье. Бичгийн нотлох баримт шинжлэн судлуулахад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын хавтаст хэргийн 5-р талд Д.Э танилцуулдаг. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцуулсан цаг хугацаанаас болон мөрдөн шалгах ажиллагаа дуусаад хавтаст хэргийн материал танилцуулсан нөхцөл байдлаас харахад Д.Э-н хувьд би холбогдсон хэрэг дээр надад маргаад байх зүйл алга бушуухан тодорхой хэмжээнд хохирол төлбөр төлөх хэргээ хурдан шийдвэрлүүлэх нөхцөл байдлаар хандаж хэргийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ талаар мэдүүлэг өгсөн байгаа. Д.Э-ын зүгээс гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэдэг нөхцөл байдлыг бичгийн нотлох баримт шинжлэн судлуулсан нөхцөл байдал дээр хэлье. Харин өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн талаас хэргийн хүрээнд авагдсан нотлох баримт дээр тулгуурлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байна. Ийм учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлүүлэх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлүүлэхээр дараах хууль хэрэглээний тал дээр тайлбарлаж гаргая. Согтуурсан буюу мансуурсан зүйлийг тогтоохын тулд ямар хуулийн хүрээнд ямар журмын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой гэдэг дээр яръя. Нэгдүгээрт Монгол улсын эрүүл мэнд спортын сайд, хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 гэсэн журам байдаг. Энэ журмаар тодорхой хэмжээнд жолооч согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам байдаг. Энэ журмын 1.4 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахдаа стандартчиллын төв байгууллагаас баталгаажуулсан зориулалтын багаж ашиглана. Өнөөдөр нотлох баримт болгоод байгаа “Эко глобал ложестикс” ХХК-ийн драйгер буюу согтуурлын зэрэг шалгах тандагч багаж гэдэг маань баталгаажуулалтад орсон уу гэдэг дээр иргэний хариуцагчийн хариулсан хариултаас баталгаажуулалтад хамрагдаагүй учраас энийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм гэдэг тайлбарыг шүүх хуралдааны шинэчилсэн байдлаар гаргасан мэдүүлгээр үүнийг үгүйсгэнэ. Энэ журмын 1.4 дэх хэсэгт заасан зориулалтын багажаар ашиглаагүй стандартын байгууллагаас баталгаажаагүй багаж байна гэж маргаж мэтгэлцэнэ. Тэгэхээр энэ журам зөрчигдсөн байна. Энэ журмын 1.5 дэх хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг хэн ч шалгахгүй гээд эрх бүхий субъектийн заагаад өгчихсөн байгаа. Д.Э гэж хүн 0.81 хувийн алкохолны зүйл хэрэглэсэн юм гэдгийг цагдаагийн албан хаагч шалгаагүй юм байна. Мөн 0.81 хувийн согтолтын зэргийг эмнэлгийн мэргэжилтэн шалгаагүй юм байна. Тэгэхээр шалгах ёстой эрх бүхий субъект шалгаагүй байгаа нь энэ журмын 1.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэх эрх зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 зүйлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага гэдгийг хуульчлаад өгсөн байгаа. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт цагдаагийн байгууллага энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна гэж заагаад өгсөн байгаа. Тэгэхээр “Эко глобал ложестик” ХХК маань мөрдөн байцаалт явуулах эрх хэмжээ олгогдоогүй. Тухайн хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн гээд байгаа Жаргалсайхан гэж хүнд мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх хуулиараа олгогдоогүй байгаа энэ тал нь энэ хэргийн зүйлчлэлийг үгүйсгэх нэг талын баримт болно гэж энэ хуулийн зүйл заалтыг хэлмээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дахь хэсэгт мөрдөгчийн хийх ажиллагаа буюу мөрдөгчийн эрх хэмжээг зохицуулаад өгчихсөн байдаг. Мөрдөгч тухайн гэмт хэрэг илрүүлэхдээ 6.2 дахь хэсэгт хэд хэдэн үндсэн зүйл заалтыг заагаад өгчихсөн байгаа учраас мөрдөгч энэ ажиллагааг тогтоох ёстой юм байна. Мөрдөгчийн тодорхой хэмжээнд тогтоосон ажиллагаа буюу эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг дурдаад явахад хавтаст хэргийн 22 дугаар хуудаст Д.Э-ыг алкохолны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан. Цагдаагийн байгууллага эрх бүхий хэмжээний хүрээнд магадалгаа гаргасан байдаг. Энэ магадалгаагаар Д.Э-аас шалгахад 0 хувийн үзүүлэлт үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хуульд заасан нөхцөл журмын хувьд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасны дагуу энэ баримт хууль ёсны дагуу авагдсан байна гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна. Хавтаст хэргийн 22-р хуудаст авагдсан магадалгаа нь хүчингүйд тооцсон прокурорын тогтоол юм уу мөрдөгчийн тогтоол байхгүй байгаа учраас энэ эрх зүйн баримт бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эрх зүйн зохицуулалт харагдана. Хэргийн хүрээнд авагдсан шүүгчийн захирамжийг дурдсан. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг шүүхийн шатанд шилжиж ирсэн. Шүүхийн шатанд шилжиж ирсний дагуу 08 дугаар сарын 04-ны өдрийн 175 тоот шүүгчийн захирамжийн тодорхойлогдох хэсгийн 6 дахь хуудас дээр Д.Э-ын жолоочийн согтууруулах шалгах журмын дагуу Д.Э-ыг тогтоогоогүй байна тийм учраас энэ ажиллагааг зүйлшгүй хийх шаардлагатай гээд хэргийг прокурорт буцаасан байдаг. Прокурорт буцаасан хугацаанд Д.Э-ыг ямар нэгэн байдлаар алкохолны зүйл хэрэглэсэн эсэх тал дээр Д.Э-ын тал дээр ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байгаа. Ажиллагаа хийгдээгүй гэдгийг юугаар нотлох гэж байна вэ гэхээр 01 дүгээр сарын 25-ны өдөр Д.Э-т гардуулсан яллах дүгнэлтэд гэм буруугийн тал дээр яллаж байгаа 18 нотлох баримт дээр Эко глобал ложестикс ХХК-аас гаргаж өгсөн тодорхойлолтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох яллаж байгаа нотлох баримтын нэгд оруулаагүй байгаа нь Д.Э-ыг 0.81 хувийн согтолттой гэж үзэх яллах баримт бичгийг оруулаагүй яллах дүгнэлтэд дурдаагүй байгаагаар нэг талаар үгүйсгэгдэнэ гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. 175 дугаартай шүүгчийн захирамж дээр ямар ч ажиллагаа хийгээгүй байгаа нь хавтаст хэргийн материалтай танилцуулсан нөхцөл байдлаас харагдана. Тухайн цагдаагийн байгууллага зам тээврийн осол гаргасан тохиолдолд жолоочийн согтуурлыг ямар байдлаар шалгах вэ гэдгийг мөн энэ журамд заагаад өгчихсөн байдаг. Мөн журмын 2.5 дугаар зүйлд тухайн цусан дахь спиртийн агууламжаар илэрхийлэх байдлаар шалгасан байвал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэж заасан байдаг. Энэ журмаар 2.5 дугаар зүйлд зааснаар тогтоогоогүй байгаа нь мөн энэ хэргийн зүйлчлэлийг үгүйсгэх нэг талын нотлох баримт болно гэж үзэж байна. Хэмжил зүйн тухай хуулийн 8.1 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт аюулгүй байдлыг хангах буюу Дараах үйл ажиллагаанд хэрэглэх хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалыг хэмжил зүйн хяналт шалгалтад хамруулна гээд заагаад өгчихсөн байдаг. Хэмжил зүйн тухай хуулийн зүйл заалтаар драйгер багажийг хэргийн хэмжээнд яаж шалгуулах ёстой байдаг юм гэхээр 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шадар сайдын 125 тоот тушаал байдаг. Энэ тушаалаар шалгалт баталгаажуулалтад хамруулах  хэмжих хэрэгслийн жагсаалтыг шинэчлэн батлуулсан байдаг. Энэ жагсаалтын 08.001 гэсэн дээр амьсгалах спиртийн агууламж тогтоох гэдгийг 6 сар тутамд заавал баталгаажуулсан байх ёстой гэдгийг энэ журамд заачихсан байдаг. Энэ журмаар алкохолны зүйлийг шалгах драйгер багаж буюу тандагч багажийг баталгаажуулалтад хамруулаагүй байгаа нь мөн энэ журмыг зөрчсөн байгааг давхар илэрхийлж дурдаж явмаар байна. Эдгээр нөхцөл байдлыг дурдаад явахад Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй байна гэж хэлмээр байна. Яагаад гэвэл яллагчийн яллаж байгаа нотлох баримтлан дээр тулгуурлаж хэлж байна. Мөн яллаж байгаа баримтад энэ нөхцөл байдал дурдаагүй байгааг дахин илэрхийлж хэлмээр байна. Нэгэнт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж үзэх эрх зүйн үндэслэлтэй байгаа учраас Д.Э-т холбогдох хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-рыг гэм буруутайд тооцож хэргийн зүйлчлэл үүний дагуу зүйлчлэгдэх ёстой юм байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэлт гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн хувьд өмгөөлөгчийн зүгээс дараах байр суурьтай оролцож байна. Эдийн болон эдийн бус хохирол, эрүүл мэндэд учирсан хохирол гэж холбож ярих нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хохирол төлбөрийн хувьд Д.Э хохирогчид 5.800.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байгаа. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг Д.Э-ын зүгээс бүрэн дүүрэн хариуцан арилгасан гэж үзнэ. Мөн дээрээс нь Иргэний хуулийн 498.1, 499.1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүсэх гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу ашиглагч хариуцах эрх зүйн үндэслэлтэй байгаа. Тээврийн хэрэгслийн эзэмшигч гэдэг дээр Д.Э-ын тухай үед унаж явсан тээврийн хэрэгсэл нь Эко глобал ложестикс ХХК байгаа учраас өнөөдөр мөн иргэний хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа учраас Эко глобал ложестикс ХХК нь 38.650.000 төгрөгийн хохирлыг хариуцах эрх зүйн үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Хэргийн хүрээнд авагдсан хэд хэдэн зүйлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй тал дээр өмгөөлөгч миний зүгээс үндэслэлээ гаргая гэж бодож байна. Яллах дүгнэлтэд 18 бичгийн нотлох баримтыг заасан байна. Эдгээр бичгийн нотлох баримтаас шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй байх хэд хэдэн нотлох баримтыг хуулийн талаас тайлбарлая. Хавтаст хэргийн хүрээнд гэрчээр Ж-г байцаасан байдаг. Жаргалсайхан гэдэг хүн нь тухайн Эко глобал ложестикс ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтан байдаг. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд гэрч Жаргалсайханы мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохоор нотлох баримт болгож байна. Өмгөөлөгчийн зүгээс эрх зүйн үндэслэл болгохгүй байх эрх зүйн үндэслэлтэй байна гэж харж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.2 дахь хэсэгт зааснаар Жаргалсайхан нь Эрдэнэбаяртай хамтран ажилладаг этгээд юм байна. Хамтран ажилладаг этгээдийн мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байх хуулийн заалттай байна. Ийм учраас яллаад байгаа нотлох баримт болгох үндэслэлгүй байна гэж хуулийн талаас дурдаж яръя. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр Д.Э маань би тухайн байгууллагад ажиллаж байгаа гэсэн мэдүүлгийг өгч байгаа. Хамтран ажиллаж байгаа учраас гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм байна. Хэргийн хүрээнд авагдсан Д.Э-аас гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Гэрчийн мэдүүлэг гэдэг маань Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Д.Э-г тухайн гэмт хэрэгт холбогдсон буюу шууд сэжигтэн яллагдагчаар татах эрх зүйн үндэслэл байсаар байхад өөрийнх нь эсрэг мэдүүлэг авч хэргийн хүрээнд нотлох баримтаар баталгаажуулсныг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм учраас гэрчээр авсан мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахах, хүч хэрэглэхийг хориглох гэсэн хуулийн заалт зөрчсөн байна гэж үзэж байгаа учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм байна гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Л гаргасан мэдүүлэгтээ: ‘’2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр уурхайгаас ачуулсан. 01 дүгээр сарын 21-ны 14 цаг орчимд хөдлөөд пост дээр бүртгүүлээд бүртгүүлээд цаашаа транс замаар явж байсан. Д.Э ахын хэлж байгаагаар транс замыг олон замаар гаталж ирсэн гэж байгаа юм. Өөрөө бол олон зам дээр харайж ирснээ хэлэхгүй байх шиг байна. Бас асар хурдтай ирээд зогсож байхад намайг мөргөсөн. Явж байсан машин байсан бол энэ хүнийг гаргачих боломж их байсан. Намайг ирж мөргөчхөөд би хальт ухаан ороход би хүн мөргөчихлөө гэж орилоод байсан. Манай хоёр найз гүйж ирээд намайг машинаас салгах гэж хоёр цаг болсон. Транс нэгийн Б гэдэг хүн урдаас тороосоор оосорлож хоосон машинаар татаж намайг гаргасан. Хэргийн материалд флаш гаргаж өгсөн байгаа тэрийг үзвэл тухайн үеийн байдал ямархуу байсан нь тодорхой болох байх. Ойролцоогоор 16 цаг орчимд болсон хэрэг. Д.Э гэдэг хүн цагдаа дээр 2 цагийн дараа ирж үлээлгэсэн гэж байна. 16 цагийн орчимд болсон атал шөнө 22 цагийн орчимд драйгер багажаар үлээлгэсэн байдаг юм. Камерын бичлэг дээр цаг нь харагдаж байгаа. 4 цагийн дараа үлээхэд 0.81 хувь гарсан. Манай найзууд наад хүн чинь кофе зажлаад, шээсээ уугаад, тамхи татаад, тамхи зажлаад байгаад байна гэж хэлсэн. Зогсоох арга хэмжээ авсан гэж байна худлаа яриад байна. Үнэн зөв мэдүүлэг өгнө гээд байдаг. Энэ хүн над руу 2 удаа ярьсан нь үнэн. Энэ хүний ярьсан яриа нь надад бичлэгээр байгаа. Дараа нь өмгөөлөгчтэй ирж уулзаад хохирол төлбөр төлнө гэж хэлсэн. Би эмчилгээ хийлгэх гэж байна надад мөнгө төгрөг алга та хоёр надад мөнгө төгрөг өгөөч гэж би гуйсан. Тэгж надад 3.000.000 төгрөг өгсөн. Хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв би худал мэдүүлэг өгөөгүй. Шүүх цагдаагийн байгууллага бүтэн нэг жил шалгалаа. Тэгэхэд энэ хүмүүс давуулаад буцаачих уу гэж хэлээд буцаадаг. Би энэ хүнд гомдолтой байна. Би шланз бариад эхнэр 4 хүүхдээ тэжээдэг. Надад учирсан хохирол гэх юм бол мөнхийн хөл өвддөг, өвдөг хэсгээрээ цөмөрсөн нөгөө хөлөө мөнгө байхгүй болохоор би үзүүлээгүй. Хоёр хөл хоёулаа хавчигдсан байсан. Эд хөрөнгөд учирсан хохирол гэх юм бол би машиныг банкнаас зээл аваад хашаа байшингаа барьцаанд тавиад асар их зээл хийж авсан. Би энэ эвдрэлтэй машинаар юугаа хийх юм бэ харахаас дургүй хүрээд байсан төмрийн хогон дээр сэгнүүд нь байж байгаа. Энэ хүмүүс авна гэж байна ав. Би хиллээд өгсөн төмрийнх нь мөнгийг өгчихнө. Согтуу биш гэж яриад буцааж байна. Бүхэл бүтэн 4 цагийн дараа үлээлгэхэд 0.81 хувь гарчхаад байхад согтуу биш байсан гэж буцааж байна. Энэ хүний ярьж хэлж байгаа зүйлийг нь сонсоход энэ хүн одоо ч гэсэн согтуу байгаа юм биш үү. Драйгер багаж авч ирж үлээлгэмээр санагдчихлаа. Надад энэ хүнтэй яриад байх зүйл алга. Компани нь энэ хүнтэйгээ өөрөө учраа олно биз дээ. Би орох оронгоосоо салах гэж байгаа учраас хохирол мөнгө төгрөгөө яаралтай гаргуулж авмаар байна. Нэг хүнээс болж хохирмооргүй байна. Би машинд учирсан хохирол 38.650.000 төгрөгийг компаниас гаргуулж авах хүсэлтэй байна. Эрүүл мэндэд учирсан хохирлыг энэ хүн цувуулаад хоёр тасалж өгсөн. Тэр мөнгө нь эмчилгээнд яваад таарсан. 5.800.000 төгрөг надад өгсөн. 7 сар хөдөлмөрийн чадвараа бүтэн алдсан. Надад энэ хүнээс нэхэмжлэх зүйл гэвэл компани нь мөнгө төгрөгөө гаргаад өгчих. Ахын дүү юу болж байна. Ах нь ингээд компаниас гаргуулж өгөх бодолтой байгаа шүү гэж яриад явж байсан бол надад сэтгэлд өег байх байсан. Таг чиг алга болчихсон. 38.650.000 төгрөгийг бүтэн жил болоход ямар ч шланзны жолооч аль хэзээний цуглуулаад төлчихсөн байсан байх. Энэ хүнд сэтгэл дутаж байна. Энэ хүнтэй өөр яриад байх зүйл алга байна. Компанийн удирдлагууд өөрсдөө мэдэж байгаа байх.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Г.М гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Өмгөөлөгч Г.Мг миний бие дараах байдлаар өмгөөлөгчийн дүгнэлт гаргая. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С шүүгдэгч Д.Э-ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай тооцох санал гаргаж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн байр сууринаас улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдээд яллах дүгнэлт үйлдэж оруулж ирж байгаа гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан юм байна гэдэг нь тогтоогдсон байна гэж үзэж байна. Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь дараах 4 үндэслэлээр тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэгдүгээрт драйгер багажаар тогтоогддог өөрөөр хэлбэл “Эко глобал ложестик” ХХК нь хуулийн этгээдийн хүрээнд өөрийн ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс драйгер багаж хэрэглэдэг байсан юм байна. Тухайн драйгер багажаар энэ хэрэг гарсан үйл баримтын хүрээнд очиж үзэхэд 0.81 хувийн согтолттой гарсан нь хавтаст хэрэгт авагдсан байна. Мөн дээрээс нь Д.Э-ын өөрийн мэдүүлгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл яллагдагчаар буюу гэрчийн мэдүүлэг өгөхдөө өмнөх шөнө 0.5 граммын архи худалдаж авч уусан гэдгийг шүүхийн хэлэлцүүлгийг явцад мэдүүлэг өгсөн байна. Мөн дээрээс нь өглөө нь босоод гүүний 5 литр айраг авч явсан бөгөөд түүнээс ууж явсан гэдгээ хэлж байна. Гүүний айрагтай холбоотой улсын дээд шүүхийн тайлбар байдаг юм байна. 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна гэж хуульд заасныг дээд шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 151 дугаартай тогтоол гаргасан байна. Энэ тогтоол дээр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийг дараах байдлаар тайлбарласан. 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс үйлдвэрлэл технологиор болон гэрийн нөхцөлд ердийн аргаар исгэсэн найрлагадаа 2 хувиас дээш этилийн спирт агуулсан бүх төрлийн ундааг ойлгоно гэж тайлбарласан байгаа учраас Д.Э гүүний айраг ууж явж байгаа үйлдэл нь бас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалд орж болох юм байна гэж үзэж байна. Гуравдугаарт гэрчүүдийн мэдүүлгүүдээр бүрэн дүүрэн тогтоогддог. Өөрөөр хэлбэл гэрч Т, А, Ж нарын мэдүүлгүүдээр энэ хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь тогтоогддог. Дөрөвдүгээрт сая шүүх хуралдаанд авагдсан бичлэгээр энэ хүн согтууруулах ундаа хэрэглэсэн явж байж гэдэг нь бүрэн дүүрэн тогтоогдож байна. Лхагвадоржийн хувьд гэмт хэргийн улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учирсан. Эрүүл мэндэд учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл дээр 5.800.000 төгрөг хүлээж авсан дээрээ маргадаггүй. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад эрүүл мэндэд учирсан хохирол дээр нэхэмжлэх зүйл алга байна гэдгийг өөрөө хэллээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ гэж заасан байна. Иргэний нэхэмжлэгч нь өөрөө шүүгдэгчээс эд хөрөнгийн хохирлоо нэхэмжлэх юм уу компаниас нэхэмжлэх сонголт нь байдаг. Ийм учраас өөрөө “Эко глобал ложестикс” ХХК-аас нэхэмжилнэ гэдэг байр суурь илэрхийлсэн. Ямар үндэслэлээр “Эко глобал ложестикс” ХХК-аас нэхэмжлэхээр хуулийн хүрээнд гараад байна вэ гэхээр дараах байдлаар нэхэмжилнэ. Хавтаст хэргийн хүрээнд “Эко глобал ложестикс” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь тогтоогддог. Мөн дээрээс нь тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаа орон зайнд Д.Э нь “Эко глобал ложестикс” ХХК-ийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогддог. Ажилтан мөн гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр тогтоогддог. Тухайн хэрэг гарах үед орон зай цаг хугацаанд “Эко глобал ложестикс” ХХК-ийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байсан юм байна гэсэн гурван үндэслэл тогтоогдож байгаа тул “Эко глобал ложестикс” ХХК-аас шаардах эрх нь нээгдэж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байгаа тэгэхээр манайх өнөөдрийн шүүх хуралдаанд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй мөн хуулийн 499.4 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна. Ийм учраас бид Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байна. Ийм учраас Хас үнэлгээний газраас миний үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгслийн чирэгчид учирсан хохирлын 38.650.000 төгрөгөөр тогтоосон байна. Дээрх хохирлын хүрээнд “Эко глобал ложестикс” ХХК-аас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч ‘’Эко глобал ложистикс’’ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.М гаргасан тайлбартаа: ‘’Хэргийн газар маргааш өглөө нь очсон. Мөргөсөн машины байдалтай танилцаж зураг аваад зургийг хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэнд өгсөн байгаа. Хоёр машин хоёулаа маршрутын замаар яваагүй. Маршрутын замаар ачаатай машин явдаг. Цагдаагийн дүгнэлтэд маршрутын бус замаар явсан гэсэн буруутай үйл баримт бичигдсэн байсан би өөрөө танилцсан. Манай байгууллагын машинд 2.000.000 төгрөгийн эвдрэл гарсан байдаг. Үүнд аккумляторын суурь, баллон, обуд гээд 2.000.000 төгрөгийн үнийн дүн гарсан байдаг. Зах зээлийн ханш ямар үнэлгээтэй байна гэдгийг судалж үзсэн. 2014 оны чирэгч толгой 25.000.000-35.000.000 төгрөгийн ханштай байгаа. Та нар өөрсдөө судалж үзээрэй. Тэр машиныг завсарлах хөлс нь чирэгч толгойны үнэтэй дүйцсэн байгаа учраас энэ мөнгийг Д.Э манайд өөрөө төлнө гэсэн. Хуучин мөргүүлсэн машиныг буцааж Д.Э олгох талаар асуудал гаргаж болох уу тэгвэл энэ хүн мотор хроп гээд жижиг зүйлүүдийг зараад манайд хохирлоо төлүүлэх боломж гарах байх гэж үзэж байна. Согтуугаар жолоо барьсан дүгнэлтийг цагдаа хууль хяналтын журмаар явах байх. Би компанийн нэхэмжлэх талаас оролцож байгаа учраас ийм тайлбар өгч байна.’’ гэв.

   Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч ‘’Эко глобал ложистикс’’ ХХК-ийн өмгөөлөгч Б.О гаргасан дүгнэлт, тайлбартаа ‘’Өнөөдрийн шүүх хуралдаанд иргэний хариуцагч нэхэмжлэгчээр Эко глобал ложестикс ХХК-ийн өмнөөс оролцож байна. Шүүгдэгч Д.Э гэм буруутай дүгнэлт гарах нь Эко глобал ложестикс компани Д.Э өмнөөс хариуцлага хүлээх эсэх талаар яригдана. Тийм учраас Д.Э гэм буруутайд тооцоход нотлох баримтаар хангалттай нотлогдсонгүй. Цагаатгах үндэслэл тогтоож байна гэж үзэж байна. Замын хөдөлгөөний дүрэм дээр тогтоогдсон зам тээврийн ослын дүгнэлт байгаа. Хоёр удаагийн дүгнэлт гарсан. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 37 дугаартай дүгнэлт хууль ёсны үндэслэлтэй гарч чадаагүй гэж үзэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр хохирогч, шүүгдэгч нар мэдүүлэг өглөө нэлээн хэдэн асуудлыг өмгөөлөгчийн зүгээс тодрууллаа. Ингээд харахад хэргийн газрын үзлэгээс тогтоосон үзлэг, ослын явцад хэргийн газрын үзлэг хийсэн схем зургаас харахад үүнээс тоормосны мөр зогсоох арга хэмжээ авсан эсэх аваагүй эсэх талаар хангалттай тэмдэглэлд тусгагдаагүй. Хэргийн газрын үзлэг туйлын хангалтгүй хийгдсэн. Гэтэл хохирогчийн зүгээс зогссон байж байхад Д.Э чиргүүлийнхээ булангаар мөрлөж орж ирсэн гэсэн зүйл ярьсан. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд ч тэр, зам тээврийн осолд хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг дээр алин дээр ч тусгагдаагүй. Схем зургаас харахад замын зорчих хэсгийн өргөн хэмжээ хязгаарыг улаанаар зурчихсан байгаа юм. Ингээд харахад хэрэв Л зогсчихсон байсан бол замаа чөлөөлж зогсох асуудал яригдах байсан. Өөрөөр хэлбэл Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж зогсоно гээд заачихсан байгаа. Сая хохирогчийн өгсөн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс харахад чирэгч толгой нь зам дээр чиргүүл нь замын гадаа байсан гэж яриад байна. Л зогсоох арга хэмжээ авч байгаа үйлдэл нь хэр үндэслэлтэй байдаг юм. Зам тээврийн осолд хангалттай үнэлэлт дүгнэлт хийж чадсангүй. Яагаад гэвэл хэргийн газрын үзлэг өөрөө хангалтгүй хийгдсэн учраас. Зам тээврийн осол дээр гарч байгаа Д.Э буруутгаад байгаа дүгнэлтүүд нь энэ асуудал тусгагдалгүй нэг талыг бариад согтуурсан мөн тээврийн хэрэгсэл зогсоох арга хэмжээ аваагүй хурдыг тохируулж яваагүй гэсэн асуудал яригдаад байгаа. Зогсоох арга хэмжээ авсан аваагүй асуудлыг тоормосны мөрөөр тодорхойлогддог. Тоормосны мөрнөөс шалтгаалаад тухайн зам нь шороон зам юм уу асфальтан зам юм уу үүнээс шалтгаалаад Д.Э тээврийн хэрэгсэл явж байсан хурдыг тодорхойлно. Энэ ажиллагаанууд огт хийгдээгүй эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэгдчихсэн. Арга ядахад энэ дээр туршилтын ажиллагаа хийгдэх байсан. Адил жинтэй, адил ачаа тээш тээвэрлэчихсэн тээврийн хэрэгслийг 40 километр цагийн хурдтай явахад мөр яаж гарч байсан юм гэдгийг тодорхойлчхоод дараа нь зогсоох арга хэмжээ аваагүй юм байна. Тоормос гишгэхэд мөр гарах ёстой байсан юм байна гэдгийг тодорхойлох ёстой байсан. Гэтэл энэ байдлыг тодорхойлоогүй байж Д.Э-г буруутгачихсан. Сүүлийн гаргасан шинжээчийн дүгнэлт шүүхийн шинжилгээний тухай хууль зөрчсөн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заагаад өгчихсөн. Асуулт хариулахдаа юуг үндэслээд Д.Э гэдэг хүнийг буруутгаад байгаа юм гэдгийг тайлбарлаж чадаагүй. Өөрөөр хэлбэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр Лхагвадорж, Эрдэнэбаяр хоёрын яриад байгаа асуудал шинжээчийн дүгнэлтээр аль нь ч тусгагдаагүй. Яагаад энэ асуудлыг шинжээчийн дүгнэлт дээр дурдагдаагүй байж Д.Э тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүй, мөн согтуугаар жолоо барьсан гэж үзэж байгаа юм. Лхагвадорж гэдэг хүний Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж байгаа юм. Л үнэхээр зогсож байсан уу гэдгийг хангалттай нотлогдож чадсан юм уу. Л тээврийн хэрэгслийг мөрлөөд чирэгдлээ гэхэд чирэгдсэн мөр байсан уу гэдэг нь хэргийн газрын үзлэг, схем зурагт огт байхгүй байна. Ямар нөхцөл байдлаар чирэгдээд Л тээврийн хэрэгсэл тэнд оччихсон байсан гэдгийг тогтоогоогүй байж Д.Э шууд буруутгаад Д.Э учруулсан хохирлыг Эко глобал ложестикс ХХК-аас төлүүлнэ гэдэг асуудал ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон асуудал шинжээчийн аль аль дүгнэлтээр дурдсан учраас үүнийг өмнөх урьдчилсан хэлэлцүүлгээр дурдаж байсан. Замын хөдөлгөөн зохицуулах хяналт шалгах журам буюу Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар батлагдсан. Энэ журмын 2.21 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт тодорхой хэсэгт тусгагдсан. Эрүүл мэндийн сайд, хууль зүйн дотоод хэргийн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан жолооч согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журмыг баримталж согтуурлыг тогтооно гэж байгаа. Хэрэв хэн нэгэн стандарт хэмжил зүйн батлагдаагүй багаж ашиглаж тогтоогоод байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогчийн өмгөөлөгч асууж байсан. Танайх хууль зөрчөөд Д.Э согтуурлыг шалгаад байгаа юм уу гэж асуусан. Энэ чинь дотоод үйл ажиллагааг зохицуулахын тулд хяналт шалгалт хийж ажиллагаа явуулж болно. Нотлох баримтаар үүнийг үнэлэх үү гэдэг асуудлыг ярих ёстой. Тэгэхээр нотлох баримтаар үнэлэх боломжгүй журмаа баримтлаад согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогдсон байна гэж үзэх юм бол яллагдагчаар татаад хэргийн зүйлчлэл хөнгөрүүлэх шинж байж болох юм. Үндсэн гэмт хэргийн шинж нь хангалттай нотлогдоогүй шинжээчийн дүгнэлт бүрэн гүйцэт хийгдээгүй. Бүрэн гүйцэт хийгдээгүй учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй учраас хэргийг эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж байна. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар нотлох баримт цуглуулж бэхжүүлэхэд хангалттай ажиллагаа хийгдээгүй гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байгаа бол яллагдагчид ашигтай шийдвэрлэх ёстой энэ зарчмыг үндэслээд мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Д.Э хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэгсэхгүй болсон тохиолдолд нэгэнт хэрэг нотлогдоогүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 34.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Э хэргийг цагаатгаж өгөөч. Гэм бурууг шалгах шаардлагатай бол цагаатгасны дараа хэргийн оролцогчдын хүсэлтээр шалгах асуудал яригдах байх. Ийм учраас Д.Э гэм буруутай эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй цагаатгах үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна.’’ гэв.   

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас хэргийн 15-19 дэх тал/

3ам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, Хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал /1-р хавтаст хэргийн 20-21 дэх тал/

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Л-н: “... 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр /би цагаа сайн санахгүй байна/ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутгийн Таван толгойн амнаас 67-23 ӨМЭ улсын дугаартай нүүрс тээврийн машинд Т, А нарын хамтаар бид гурав өөр өөрийн машинд нүүрс ачуулаад бид гурав машинаа бариад Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай засмал замын хоёр дахь километрт ирж байтал миний нүүрс тээврийн машины апратур эвдрээд бид гурав машинаа засаж янзлаад тэндээ хоноод байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би хүнсээ авч ирээд машинаа бариад ойролцОогоор 14 цаг 00 минутын үед хөдөлсөн байхаа машинаа барьж хөдлөөд явсаар байгаад постод ирж падаанаа бүртгүүлээд цаашаа бид гурав ар араасаа цувраад явж байгаад би нүүрс тээврийн машины дугуй машиндаа үзлэг хийх гээд би ард нь явсан Т, А хоёрт гар станцаараа одоо түр зогсоод машиндаа үзлэг хийгээд явцгаана шүү гэж станцаар хэлээд би араагаа салгаад машинаа зогсоогоод карданаа татаад дөнгөж зогсолт хийтэл миний өөдөөс ногоон толгойтой нүүрс тээврийн машин хурдтай мурилцаж явж байгаад миний машины жолоочийн эсрэг талаар зөрөөд өнгөрөх гэж байгаа юм байна гэж бодож байтал гэнэт миний барьж явж байсан нүүрс тээврийн машины жолоочийн эсрэг талаас гэв гэнэт дараад ороод ирэхээр нь би 'энэ намайг мөргөлөө гэж бодоод би руль ээ нэг гараарай дараад арын орлуу хойшоо ухраад үсэрсэн юм. Тэгээд би юу болсон талаар сайн мэдэхгүй байна нэг мэдэхэд нэг хүн орилоод би хүн алчихлаа гээд орилоод байсан. Тэгтэл миний зүүн хөл сандал руль хоёрын голд хавчуулагдсан байсан баруун хөл машины дунд салонд хавчуулагдсан байхад гадаа хөл толгой нь мэдэгдэхгүй баахан хүмүүс сандраад байсан. Тэгтэл миний хөлийг А, Т хоёр дарагдсан хөлийг гаргах гээд миний эвдэрсэн машины урд талаас хоосон машинаар татуулаад миний дарагдсан хөлийг гаргаж аваад намайг машин дотроос өргөөд миний нүүрс тээврийн машины чиргүүлийн урд дугуйнд намайг түшүүлээд юмаар хучаад суулгасан.Тэгээд байж байтал Эко глобал ХХК-ны хариуцсан хүмүүс ирээд намайг яаж байна гэж асуугаад байж байтал түргэн тусламжийн машин ирээд намайг Цогтцэций сумын сум дундын нэгдсэн эмнэлэг авч яваад эмнэлэг дээр ирээд эмч надад эмчилгээ хийсэн...Тухайн үед осол болсны дараа жолооч нь согтуу байна гээд надаа тэнд байгаа хүмүүс хэлж байсан. Тэгээд Эко глобалын ХХК-ны хүмүүс ирээд жолоочийг драгер багажаар шалгах үед согтуу байна гээд хариуцсан хүмүүс нь хэлж байсан...Миний зүгээс гомдолтой байна надад эрүүл мэндийн эдийн засгийн хохирол учирсан гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 28-30 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.М “...Эко глобал ХХК-ний эзэмшлийн 20- 10 ӨМЭ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлд учирсан Хас Үнэлгээ ХХК-ний гаргасан хохирлын үнэлгээний дагуу буруутай хүнээр тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 37-38 дахь тал/

    Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Г.М “...Эко глобал ХХК-ны эзэмшлийн 2010 ӨМЭ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж надад хэлсэн...Эко глобал ложистикс ХХК-ны зүгээс иргэний хариуцагч болж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусдад учирсан хохирлыг Эко глобал ложистикс ХХК-ны зүгээс төлж барагдуулахгүй. Хуулийн хүрээнд шийдвэрлүүлнэ...Би Хас үнэлгээ ХХК-ны гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...Харин Ашид билгүүн ХХК-ны гаргасан дүгнэлтэд Эко глобал ложистикс ХХК-ны зүгээс зах зээлийн үнэлгээнд тохирч байгаа талаар Эко глобал ложистикс ХХК-ны зүгээс тодорхой дүгнэлт гаргуулж өгмөөр байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 39-40 дэх тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Т “...Л.Л барьж явсан нүүрс тээврийн 67-23 ӨМЭ улсын дугаартай машины жолоочийн эсрэг талаас нь ногоон толгойтой машин ирээл чиргүүл хэсгээрээ хамаад мөргөөд зогсохоор нь би Л.Л барьж байсан машины жолооч талын хаалга онгойлгоод харахад Л.Л арын орны хажууд суучихсан байдалтай нэг хөл нь хавчуулагдчихсан өвдөг хэсгээр нь машины руль нь дарсан байдалтай ёолоод шоконд орчихсон байдалтай байсан.Тэгээд А бие хоёр машины данхраад тороос лапатик аваад татах газраас нь татаад данхраадаар өргөж байгаад Л.Л хавчуулагдсан хөлийг арай хийж салгаж аваад А осол гаргасан машины жолооч бид нар өргөж гаргаад нүүрс тээврийн машины чиргүүлийн дугуйг налуулаад суулгаад байж байтал осол гаргасан жолооч Д.Э гэдэг хүнээс архи үнэртээд байхаар нь А бид хоёр чамаас архи үнэртээд байна шүү дээ гээд хэлтэл тэр хүн би архи уусан зүйл байхгүй гээд цаашаа эргээд тамхи татаад шээхдээ алган дээрээ шээсээ уугаад байсан.Тэгээд удалгүй Эко глобал ХХК-ны хариуцсан хүмүүс ирээд осол гаргасан жолооч Д.Э гэдэг хүнийг драгер багажаар шалгаад үлээлгэхэд архи уучихсан 0.81 хувийн согтолттой гарч байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 42-45 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.А “...Л.Л дарагдсан хөлийг гаргаж аваад машин дороос өргөж буулгаад Л.Л дугуй налуулаад суулгаад байж байтал мөргөсөн машины жолооч нь тойрч гүйгээд 'байхаар нь араас нь яваад очтол шээж байснаа шээсээ уугаад зогсож байсан.Тэгтэл мөргөсөн машины жолоочийн компанийн хариуцсан хүмүүс ирээд тэр жолоочийг үлээлгэхэд согтуу байна гээд хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 46-47 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.С “...Тухайн үед хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан Жаргалсайхан драгер багажаар жолооч Д.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 0.81 хувьтай гарсан. Жолооч Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 53-54 дэх тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Ж “...Тухайн үед бид нар албан хэрэглээний драгер багажаар жолооч Эрдэнэбаярыг шалгахад 0.81 хувьтай гарсан. Жолооч өөрөө замдаа ингэний жоохон хоормог уусан гэж хэлж байсан...Бид нар уурхайн амаар гарахад машины гэрэл дохио болон тормозыг шалгадаг юм. Тухайн тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 63-64 дэх тал/

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Г “...Ж, С бид нар машинаар явж осол болсон газарт очиход манай компанийн 20-10 ӨМЭ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл 67-23 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарчихсан байсан...бид нар уурхайн амнаас гарахад гэрэл дохио болон тормозыг шалгадаг юм. Тухайн тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 66-67 дахь тал/

  Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 78 дугаартай “1. Л.Л биед баруун шаант ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, баруун сарвууны 3-р хуруунд цус хуралт, баруун, зүүн шилбэнд зулгаралт, шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Л.Л биед учирсан гэмтлүүд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Л.Л биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 77-78 дахь тал/

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч С.Б “...Л.Л биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэргийн 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хүндэвтэр зэрэгт хамаарна гэж бичихийг гэмтлийн зэргийн 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна гэж бичиглэлийн алдаа гаргасан байна. Тухайн алдаа нь дүгнэлт бичих эх загварыг хуулах үед хөнгөн гэдэг үгийг хүндэвтэр гэж орлуулалгүй орхисноос үүссэн байна. Тухайн дүгнэлтэд ямар нэгэн байдлаар алдаа гараагүй бөгөөд гэмтлийн зэргийн заалт буюу 2.3.1, эрүүл мэндийг сарниулсан хугацаа буюу удаан хугацаагаар сарниулсан зэрэг нь журамд зааснаар байсан болно...Тухайн үед энэ хэргийн мөрдөгч нь над руу утсаар ярьж дүгнэлтэд алдаа гарсан юм биш үү, дахиад шалгаад өгөөч Гэмтлийн зэргийн 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хөнгөн гэмтэл гэж гарсан байна гэж хэлж тухайн өдөр нь дүгнэлтийн алдаатай байсан Хөнгөн гэсэн хэсгийг Хүндэвтэр гэж засуулан авсан...Би Л.Л ямар нэгэн хамаарал байхгүй. Би Л.Л тухайн өдөр нь утсаар нь холбогдож дүгнэлтийн бичиглэлийн алдааны талаар тайлбарлан, ямар нэгэн байдлаар утгын алдаа байхгүй, зөвхөн хөнгөн гэдэг үгийг хүндэвтэр гэдэг үгээр орлуулан бичихийг орхигдуулсан байна, энэ нь ямар нэгэн байдлаар хөнгөн гэсэн утгатай дүгнэлт биш, бичиглэлийн алдаа гаргасан байна, үүнд танд ямар нэгэн хүндрэл чирэгдэл учруулсан бол хүлцэл өчье гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 81-82 дахь тал/

          “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1213 дугаартай үнэлгээний тайлан /2010 ӨМЭ 3.187.000/ /1-р хавтаст хэргийн 96-98 дахь тал/

           Мөрдөн шалгах ажиллагааны яллагдагч Д.Э “...Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Чойр явах чиглэлийн сайжруулсан шороон зам дээр Чойроос Ухаа-худаг чиглэлд нүүрс тээврийн 20-10 ӨМЭ улсын дугаартай Эко глобал ХХК-ийн машинтай явж байсан юм.Тэгээд явж байтал миний өөдөөс нүүрс тээврийн ачаатай машин ирж явахаар би зөв талаар нь зөрөх гэж байтал миний арын хөтлөгчийн дугуй руу ирээд мөргөөд би зогсоод машинаасаа буугаад осол гаргасан машин дээр яваад очиход жолооч нь машины кабиндаа хавчуулагдсан байхаар нь тэнд байсан жолооч нарын хамтаар тэр жолоочийг гаргаж авсан юм. Удаагүй цагдаа эмч нар ирсэн... Би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Дорноговь аймгийн Баянжаргалан сум өнгөрч машиндаа унтаж амрахдаа машиндаа нэг шил архи уугаад амарсан юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 21- ний өглөө 09 цагийн үед машинаа барьж хөдлөөд явахдаа гүүний айраг уугаад явж байсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 155 дахь тал/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.М“... 2018 онд 93-79 ГЧ улсын дугаартай чиргүүлийг Л.Л нь аман гэрээ байгуулж түрээсээр авч нүүрс тээвэрт явдаг байсан юм. Тухайн чиргүүл нь Ивээл сар транс ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа боловч Л.Л нь чиргүүлийн эвдрэл, гэмтэл, засвар үйлчилгээг Л.Л нь хариуцаж явах ёстой юм...Ивээл сар ХХК-ийн зүгээс иргэний нэхэмжлэгчээр уг хэрэгт оролцохгүй иргэн Л.Л нь 93-79 ГЧ улсын дугаартай чиргүүлийн эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээг бүрэн хариуцан гээд аман гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа юм...Ивээл сар транс ХХК-ийн зүгээс ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй.Ивээл сар транс ХХК-ийн зүгээс цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтээр иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн хүсэлт гаргаж өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 162 дахь тал/

             2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай “...Хариулт № 1: 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гаргасан 3.7а дахь заалт нь хэргийн материалд авагдсан нотлох баримтууд дээрээс үзэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байх үндэслэлтэй байна...Хариулт № 2: 20-10 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид Дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай байна мөн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., мөн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., гэсэн заалтыг зөрчсөн байна...67-23 ОМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Л.Л нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна...Хариулт № 3. Зам тээврийн осол гарахад 20-10 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж уг дүгнэлтийг гаргав...Хариулт №4. Ач холбогдолтой нөхцөл байдал байхгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 182-184 дэх тал/

     “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай “...Норд бенз 37.200.000, чирэгч 1.450.000 нийт 38.650.000...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 201-213 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Э прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заажээ. 

Гэвч шүүгдэгч Д.Э нь дээрх заалтуудыг зөрчиж, согтуурсан үедээ, 20-10 ӨМЭ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг  жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөөгүйгээс тухайн зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байх тул түүнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Э хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж заасны дагуу гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Э гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Д.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасныг баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч нараас авсан мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг холбогдох баримтаар шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, хохирогч Л.Л мэдүүлэг, гэрч Ч.Т, Т.А, Н.Ж, Н.Г нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч нь тухайн осол гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь тогтоогдож байх тул Ц.Б өмгөөлөгчийн  “... Д.Эр гэм буруугийн талаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт буюу согтууруулах буюу мансуурсан үедээ энэ гэмт хэргийг үйлдсэн юм гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тухайн нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй эрх бүхий этгээдээс гаргасан нотлох баримтыг үнэлэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилж байгаад өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэх дүгнэлт болон иргэний нэхэмжлэгч, хариуцагч ‘’Эко глобал ложистикс’’ ХХК-ийн өмгөөлөгч Б.О “... Д.Э гэм буруутай эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй цагаатгах үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг тус тус хүлээн авах боломжгүй байна. 

Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байх тул шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаардана.   

Мөн дээрх гэмт хэргийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заажээ.

           Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Л эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 78 дугаартай “1. Л.Л биед баруун шаант ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, баруун сарвууны 3-р хуруунд цус хуралт, баруун, зүүн шилбэнд зулгаралт, шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Л.Л биед учирсан гэмтлүүд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Л.Л биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 77-78 дахь тал/

               “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Норд бенз 67-23 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 37.200.000 төгрөг, чирэгч 93-79 ГЧ тээврийн хэрэгсэлд 1.450.000 төгрөг нийт 38.650.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 201-214 дэх тал/,

                   “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1213 дугаартай үнэлгээний тайлангаар “Эко глобал ложистикс” ХХК-ийн эзэмшлийн Beiben North Benz ND4260 маркийн 2010 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3,187,000 /гурван сая нэг зуун наян долоон мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ. /1-р хавтаст хэргийн 96-98 дахь тал/

                 Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Эко глобал ложистикс” ХХК-аас 38,650,000 /гучин найман сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Л, шүүгдэгч Д.Э 3,187,000 /гурван сая нэг зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Эко глобал ложистикс” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэлээ.        

                 Шүүгдэгч Д.Э нь хохирогч Л.Л эмчилгээний зардал төлбөрт 5,800,000 /таван сая найман зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 171-172, 250 дахь тал/ 

   Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Д.Э согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.  

Шүүгдэгч Д.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Э урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 161 дэх тал/  

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Эр тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Э оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч биелэлтэд нь хяналт тавихыг зохих шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулах нь зүйтэй.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/  жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 /нэг/ ширхэг флашийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Эрдэнэбаяр нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

         Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Д Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Э тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Эко глобал ложистикс” ХХК-аас 38,650,000 /гучин найман сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Л, шүүгдэгч Д.Э 3,187,000 /гурван сая нэг зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Эко глобал ложистикс” ХХК-д тус тус олгосугай.

           4. Иргэний нэхэмжлэгч “Эко глобал ложистикс” ХХК нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Э өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/  жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Э оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

8. Шүүгдэгч Д.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 /нэг/ ширхэг флашийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

            10. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          12.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ