Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Энхтөр,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: Р.*******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд   нээлттэй   хийсэн   шүүх   хуралдаанаар   Баянхонгор   аймгийн   Прокурорын газрын  хяналтын  прокурор Н.Энхтөрөөс Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  11.7 дугаар   зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т  зааснаар   яллах   дүгнэлт   үйлдэж   ирүүлсэн  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.  Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* / РД: ******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Р.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 23- ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-9-29 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *******г найз той хардаж, улмаар түүний хамар хэсэгт 3 удаа цохиж, зүүн нүдний хөмсөг орчимд 1 удаа цохиж, үснээс нь зулгааж, багалзуурдах зэргээр мөн түүнийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус тус 1 удаа зодож, нийт 4 удаа буюу байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Р.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манай хамтран амьдрагч ******* хүүхдийн цэцэрлэгийн баяр болох гээд үдээс өмнө явсан. Тэгээд би хажуу айлын гийн гэрт орсон. гийн гэрт ороод “Сэрүүн” гэх нэртэй 1 ширхэг, 2,5 литрийн пиво уугаад байж байтал надад танай эхнэр өөр хүн эргээд явж байсан гэж хэлсэн юм, тэгээд сууж байтал манай хамтран амьдрагч ******* нь гийн гэрт ороод ирсэн. Тэгээд хүүхдүүдээ дагуулаад гэртээ орсон. Гэртээ ороод чи гэх хүнийг баривчилгаанд байхад нь эргэж очсон байна гэж би *******д хэлсэн тэгээд бид хоёр маргалдсан.....гэх мэдүүлэг / хх-ийн 59 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүүхдийнхээ тайлан тоглолтод явж байгаад 15 цагийн үед гэртээ иртэл манай хүү нь гэртээ ганцаараа байсан бөгөөд би гэрээсээ гараад хамар хашаанд байдаг гэгчийн гэрт орсон чинь манай нөхөр Р.******* нь согтуу тэднийд байж байсан бөгөөд мөн тэднийд буюу гийн гэрт манай хүү , гэх хоёр хүүхэд маань байсан юм. Тэгээд Хамтран амьдрагч Р.******* болон хоёр хүүхдүүдээ дагуулаад гэртээ орж ирсэн. Гэрт орж ирмэгцээ манай хамтран амьдрагч Р.******* нь манай эрэгтэй найз ******* гэгчтэй хардаж нүүр нүд рүү нүдээд эхэлсэн, “муу янхан банзал пизда минь чи хэнтэйгээ янхандаад байгаа юм” гэж хэлээд байсан тэгэхээр нь би гэх хүүхдээ аав чинь намайг алах гээд байна хажуу айлаас хүн дуудаад ир гэж хэлсэн бөгөөд улмаар манай хүү нь хажуу айлын охин жоохноо /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ дагуулан орж ирсэн бөгөөд жоохноо гэх охиныг орж ирэхэд манай хамтран амьдрагч Р.******* нь намайг хоолойноос багалзуурдаж, үснээс зулгааж зодож байсан тэгээд манай хажуу айлын охин Жоохноо нь намайг Р.*******оос салгаж манайх руу явъя гэж хэлээд улмаар гийнд орсон. Тэгээд манай нөхөр Р.******* нь гийн гэрийн гадаа байсан цагаан өнгийн мотоциклыг унаад явчихсан тэгээд би өөрийнхөө дугаараас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Миний биед халдахдаа миний хамар хэсэг орчимд гараа зангидаж 3 удаа цохисон, зүүн нүдний дээр хөмсөг орчимд гараараа 1 удаа цохиж бас үснээс зулгаасан, багалзуур шахаж халдсан. Хэл амаар доромжлохдоо муу янхан банзал пизда минь чи хэнтэйгээ янхандаад байгаа юм гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 31-33 /,

.... Хамгийн анх 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Р.******* нь мотоциклоо хүнд зараад түүний мөнгө нь миний данс руу орсон юм. Тэгээд надаас мөнгө нэхээд байхаар нь би гэртээ түлш авъя гэж хэлэхэд миний хоолойг боож гар руу цохиж аваад байхаар нь би 25,000 төгрөг өгсөн тэгээд байж байтал орой нь согтуу ирээд чамайг ална гээд эрүү хэсэг рүү өшиглөж байсан зүйл болж байсан. Дараа нь буюу 2 дахь удаагаа 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай хамтран амьдрагч Р.******* нь баривчилгаанаас гарч ирсэн бөгөөд орой нь согтуу архи уучихсан гэртээ ирээд найз тайгаа хардаад “янхан, банзал, янхандаад яваад байна уу” гэж хэлээд 2 удаа гуя руу өшиглөсөн, толгойгоороо миний дух руу мөргөсөн би тэр үед ухаан алдаж унаж байсан. Дараа нь 3 дахь удаагаа 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр намайг янхан, банзал, пизда гэж хэл амаар доромжилж багалзуурдаад толгой руу 2 удаа цохиж байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 35 /,

4. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаартай шинжээчийн:

1. *******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт, /хх-ийн 51-52 / болон шүүгдэгч Р.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 62 /, Хас банк, Хаан банк нарын албан бичиг /хх-ийн 66-67 /, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ЗШ/15 дугаартай шийтгэвэр /хх-ийн 82-83/,  Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ЗШ/184 дугаартай шийтгэвэр /хх-ийн 84-85/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч 3 хуудас нотлох баримтуудыг шинээр гаргаж өгч шинжлэн судлуулав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...... 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүүхдийнхээ тайлан тоглолтод явж байгаад 15 цагийн үед гэртээ иртэл манай хүү нь гэртээ ганцаараа байсан бөгөөд би гэрээсээ гараад хамар хашаанд байдаг гэгчийн гэрт орсон чинь манай нөхөр Р.******* нь согтуу тэднийд байж байсан бөгөөд мөн тэднийд буюу гийн гэрт манай хүү , гэх хоёр хүүхэд маань байсан юм. Тэгээд Хамтран амьдрагч Р.******* болон хоёр хүүхдүүдээ дагуулаад гэртээ орж ирсэн. Гэрт орж ирмэгцээ манай хамтран амьдрагч Р.******* нь манай эрэгтэй найз ******* гэгчтэй хардаж нүүр нүд рүү нүдээд эхэлсэн, “муу янхан банзал пизда минь чи хэнтэйгээ янхандаад байгаа юм” гэж хэлээд байсан тэгэхээр нь би гэх хүүхдээ аав чинь намайг алах гээд байна хажуу айлаас хүн дуудаад ир гэж хэлсэн бөгөөд улмаар манай хүү нь хажуу айлын охин жоохноо /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ дагуулан орж ирсэн бөгөөд жоохноо гэх охиныг орж ирэхэд манай хамтран амьдрагч Р.******* нь намайг хоолойноос багалзуурдаж, үснээс зулгааж зодож байсан тэгээд манай хажуу айлын охин Жоохноо нь намайг Р.*******оос салгаж манайх руу явъя гэж хэлээд улмаар гийнд орсон. Тэгээд манай нөхөр Р.******* нь гийн гэрийн гадаа байсан цагаан өнгийн мотоциклыг унаад явчихсан тэгээд би өөрийнхөө дугаараас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Миний биед халдахдаа миний хамар хэсэг орчимд гараа зангидаж 3 удаа цохисон, зүүн нүдний дээр хөмсөг орчимд гараараа 1 удаа цохиж бас үснээс зулгаасан, багалзуур шахаж халдсан...” гэх мэдүүлгээр шүүгдэгч Р.******* нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 23- ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-9-29 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *******г найз н.*******той хардаж, улмаар түүний хамар хэсэгт 3 удаа цохиж, зүүн нүдний хөмсөг орчимд 1 удаа цохиж, үснээс нь зулгааж, багалзуурдах зэргээр мөн түүнийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус тус 1 удаа зодож, нийт 4 удаа буюу байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдсэн үйл баримт болсон тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Р.******* нь хамтран амьдрагч *******г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж 2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 15 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 16 хоногийн хугацаагаар, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөн шүүхийн 90 дүгээр шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 07 хоногийн хугацаагаар, 2023 оны 03 дугаар сарын 23-ний өдөр мөн шүүхийн 184 дүгээр шийтгэврээр Зөрчлийн  тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл эдэлж   байсан бөгөөд уг шийтгэлүүдийг эдэлж дууссаны дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 23-ний өдөр мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга гурваас дээш удаа  зодсон болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Р.*******ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Р.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл Р.******* нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 23- ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-9-29 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *******г найз н.*******той хардаж, улмаар түүний хамар хэсэгт 3 удаа цохиж, зүүн нүдний хөмсөг орчимд 1 удаа цохиж, үснээс нь зулгааж, багалзуурдах зэргээр мөн түүнийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус тус 1 удаа зодож цохих зэргээр гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга буюу 3-аас дээш удаа зодсон болох нь нотлогдож байна.

Шүүх шүүгдэгч Р.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал” зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ялын доод хэмээг оногдуулж шийдвэрлэв.

Иймд өмгөөлөгчөөс гаргасан хорих ялаас өөр төрлийн ял оногдуулах тухай дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч Р.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон  гэмт хэргийг үйлдсэн   гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-д  зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг зургаан / 06 /  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Р.*******т оногдуулсан  зургаан / 06 /  сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Р.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Р.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАТЦЭНГЭЛ